Нүүр Өгүүллэг “ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “18-р хэсэг”

“ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “18-р хэсэг”

0 секунд уншина
0
1
382

Пүрэв автобусандаа суугаад гэртээ ирлээ.Гэртээ ирвэл дүү нар нь байсангүй. Ээж нь л хэвтэж байв. Пүрэв ээжийгээ өдрийн цагаар бараг хэвтэдгүй их ажилсаг хүн гэдгийг мэдэх учир бие нь өвдөө юм болов

уу? санаа нь зовинон.. – Ээж минь таны бие зүгээр үү? дүү нар хаачаа вэ? Пүрэвийн ээж их л ядрангуй харсанаа.. хүү минь чи минь мөн үү? ээж нь өдий наслахдаа ийм юм үзсэнгүй.. гээд ханиалгахад.. Пүрэв

орны хажууд нь суун гарыг нь атгаад .. – Та чинь юу яриад байна аа. юу үзсэнгүй гэж ямар нэг юм болсон хэрэг үү? – Тиймээ..өчигдөр шөнө аав чинь ирсэн … Пүрэв дав хийн цочин балмагдан .. Та чинь юу юу яриад

байна вэ? аав ирэх ээ…миний аав хэдэн жилийн өмнө… – Тиймээ мэдэж байна. Тэхдээ яах аргагүй мөн байсан. Нараа лам залахаар доор байдаг хийд рүү явсан харин дүү нар чинь гадуур тоглож байгаа байх..

– Ээж минь та юу ярьж байгаагаа мэдэж байна уу? хүн итгэхийн аргагүй.. – Тэр чамайг мэднэ гэсэн өөрийг нь энд авчирсан хүн бол Пүрэв гэсэн..Тэхдээ аав чинь надруу хэзээч тэгж аймшигтай харж

инээмсэглэж байгаагүй.. Бурхан минь нүдэнд харагдаад байх юм. Та нарыг бүгдийг нь авч явна гээд шүдээ ярзайлгаад ээ бүү үзэгд тэрнээс цаашаа санахгүй байна. Пүрэв үнэхээр их айв.. ямар нэгзүйл биш болж байгааг ойлгон утсаа асаан Зулаа руу залгав. Зулаа яг л хүлээж байсан юм шиг утсаа аваад. .. – Хайраа чи зүгээр үү? чи яагаад намайг авч яваагүй юм бэ? чи одоо хаана байгаа юм. Должин эгч чамтай яаралтай уулзах хэрэгтэй байна гээд байна. – Би зүгээрээ гэртээ байна. – Юу чи гэртээ яахаараа өнөөдөр ажил дээрээуул нь байх ёстой биш билүү.. – Би ажлаасаа гарна аа… – Айн ажлаасаа гарах аа. хайраа

Должин эгч чамтай ярья гэнэ .. Пүрэв хоолойгоо засан за гэж хэлээд хүлээв.. Должин утас авангуутаа их л ууртайгаар… – Чамайг би шөнө ороорой гэж захисан биз дээ. Чи чинь яадаг хүүхэд вэ? Би бэлэн болчихоод хүлээгээд л байлаа.. – Би харин шөнө орж чадахгүй байх гэж айгаад орчихсон юм аа.. – Хмм одоо яая гэхэв.. Тэхдээ бид чухал юм мэдэж чадсан. Тэр бол эрт үед харамсалтайгаар гэр бүлээрээ сүйрч алагдсан хүчтэй ламын сүнс юм билээ. Маш их гомдол хорсол нь түүнийг чөтгөр болгосон юм байна. Нарийн ширийн зүйлийг уулзаж

байгаад ярилцая дариу ир … Пүрэв хэлэх үү? байх уу? гэж бодсон оо.. Должин эгчээ тэхдээ манайд бас хачин юм болжээ.. өчигдөр аав ирсэн гэх юм. Миний аав үнэндээ хэдэн жилийн өмнө өөд болсон хүн л дээ..Ээжид минь харагдаж надад бас тэнд байхад харагдаж байсан юм. Должин хэсэг чимээгүй байсан аа.. – Тэгвэл бүх юм эхэлж байгаа юм байна. Тэр чөтгөр гэр бүлийн халуун дулаан орчинг үздэггүй.Танай гэрт маш том аюул нүүрлэж байна.зогсоохгүй бол сүйд болно шүү дариу ир… утас тасрав – Должин эгчээ би .. бишээ лам ирж байгаа гэсэн.. Пүрэвийн сүүлийн үгийг Должин сонсож амжсангүй. Пүрэв

ямарч байсан дүүгээ ирэхийг хүлээв. Түүний утас дугархад дуудлага нь Болд байлаа.. Пүрэв ,,, Болдодоо баярлалаа гээд ганц ярьчихаагүйдээ санаа нь зовон утсаа авав.. – Байна уу? за сайн уу? хөгшөөн юу хийгээд байна. эмээ нь сайн уу? – Сайн сайн… нам тайван даа найз нь ажлаа хийгээд л .. – Би харин чамаас нэг юм асуух гээд Зулаагийн байдаг эгч нь бөө билүү? – Юу яах гэж байгаан тийм шдээ.. – Мань нь хар дараад дээр нь хий юм хараад байх шиг байна аа. дээр нэг танайд очход шөнө болсон хойно нэг хүү гүйж явааг харчихсан юм дотроо жаахан юм бодчихсон чинь ёстой одоо бүр шөнө унтахаас ч айх шиг эхнэр хүүхэд цочиж сэрээд хэцүү байна. Чи нэг уулзуулаад

өгөөч …ламд үзүүлсэн чинь арц, хүж өгсөн л юм . нэмэр байдаггүй.. байна уу? сонсож байна уу? Пүрэв ,,Болдын юу яриад байгааг гадарлахын ихээр гадарлаж байгаа болохоор ёстой юу хэлэхээ эс олон .. За хөгшөөн ойлголоо би хэлнэ ээ. удахгүй уулзуулахыг бодьё.. – За баярлалаа эгч сайн биздээ. За чи мартав даа. Пүрэв байшингийнхаа довжоон дээр сууна. Хашааны хаалга онгойн Нараа нэг ламтай бас Түвшээтэй цуг иржээ.. Пүрэв үүднээсээ тосч аван ламтаныг хүндэтгэн оруулав. Нараа цай аягалан ламтанд бариад тавагтай идээ урд нь тавиад алгаа хавсрав.. Лам ийш тийш харж байсанаа.. тэднийг гарахыг хэлээд өөрөө ээжтэй нь хоёул үлдэв. Нараа сая ам нээн. – Ахаа та ажилгүй юм уу? хэзээ ирээ вэ? – Түрүүн ирлээ цаг гаран болж байна

уу даа..ингэхэд юу болоод юун лам аваад ирээ вэ? – Өө ёстой хачин юм болоод байна аа. манай гудамыг сүнстэй гэж ярьдаг болсон шдээ. шөнө болохоор л нэг хүү, эсвэл нэг охин гүйгээд харагдаад байна гэхийн… Түвшээ чи хэл дээ… Түвшээ сандарсан царай гарган … Тиймээ.. та мэднэ дээ би танай гадаа ирдэг Нараатай уулзах гээд л .. эхлээд айлын хүүхдүүд л тоглоод яваа юм болов уу? гэж бодсон юм. Тэгсэн биш ээ.. тэр зүйлтэй би яг танай урд талын үзүүрт халз таарсан юм. Нэг тийм хүйтэн царайтай цусгүй цагаан ч юм шиг саарал ч юм шиг түүний нүд аймшигтай байсан би ухаан жолоогүй гүйгээд гэртээ яаж орсонооч санахгүй байна.. тэгж таарсанаасаа хойш хар дараад маш их ядарч байна. – Юу чи таарсан гэнэ ээ. Тэр хүүгийн чинь

шанаанд үс байсан уу? – Тиймээ байсан хар мэнгэ шиг .. Пүрэв шууд гэррүүгээ алхав. Ламтан ч арц хүж уугуулж ном уншиж сууж байв. Пүрэв ээжийгээ босгон … – Ээж минь хоёулаа явна аа. очих ёстой газраа л очьё. Ламтан минь өршөөж айлдаарай.. – Пүрэвийн ээж гайхан ..хүү минь хаашаа явах билээ.. Ламтанд ингэжхандаж болохгүй чишш.. Пүрэв , Нарааг дуудан …Миний дүү нагац эгчийнд дүү нартайгаа очоорой.. Бид хоёр гэртээ дуудтал битгий ирээрэй.. харин

чи Түвшээ ,Нараа дээр очилгүй гэртээ байж бай ийш тийш гараад яахав ойлгов уу? – Нараа юу болоод байгааг эс ойлгон ..Ахаа юу болоод ингээд байгаа юм бэ? та надаа хэлж болохгүй юм уу?.. – Миний хэлсэнээр л хий ойлгов уу? Залуухан Ламтан ч Пүрэвийг яагаад ингээд байгааг эс ойлгон сууснаа өөрийн хэрэг байхгүйг ойлгон босон явав. Пүрэв ,ээжийгээ дагуулан Должин эмгэнийх рүү эргэлзээгүй зүгэллээ.. Пүрэв тэр хүүг маш сайн мэдэх ба үнэндээ өглөө ирж альбом асуудаг

жаал шанаандаа үстэй ч юм шиг мэнгэтэйч юм шиг гэдгийг Пүрэв андахгүй билээ.. өнөө охин Сэлэнгийн хэлсэнээр тэр бол чөтгөр билээ.. Пүрэв , Должингийнх руу ойртох үед утас нь дугарлаа… гарган харвал эзэн эмэгтэйн дугаар мөнөөсөө мөн байлаа…. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *