
Пүрэв хаалганд ойртох зүрх хүрсэнгүй дэмий л чичрэн сууна. Гадна гарах хөлийн чимээ цонхон дээр очин сураг тасарсанаа гэнэт их чангаар тогшив. Пүрэв ухаанаа алдтал айсандаа цонх руу аяга, таваг
шидэн зайл цаашаа зайл гэж хашгирав. Хэсэг чимээгүй боллоо.. Пүрэв маш их айсан ч тайвширхыг хичээн хурдан хурдан амьсгалан байснаа Должингийн хэлсэн үг санаанд нь орж ирэв. Тэр айхгүйг
хичээсэн ч айдас нь түүнийг дийлж байлаа.. үүнээс хойш хэр удсаныг мэдэхгүй Пүрэв гагцхүү хаалга руу гөлрөөстэй байлаа. Энэ үед үл мэдэгхэн хаалга тогшин .. – Би байна аа? чи надаас битгий айгаач би
орчих уу? Нэг л танил дуу гарав. Пүрэв айдсаа дийлэн хаалганд ойртон … Чи хэн бэ? яах гэж байгаа юм бэ? – Чи хаалгаа тайлаач би зурагт үзэх гэсэн юм. Пүрэв өнөө охиныг гэж төвөггүй мэдэв. Үнэндээ
Пүрэв түүнээс айгаагүй байлаа. Хаалгаа тайлан онгойлговол өнөөх охины гар , хөл нь шалбаран нүүр нь их л цонхигор ядарсан харагдав. Тэр үл мэдэг инээмсэглэн байшинд ороод өнөө суудаг сандал дээрээ

суучхав. Пүрэв түүнийг ормогц хаалгаа хаан цоожлоод орон дээрээ таг дуугуй суув. Өнөө охин удирдлага аван зурагтын суваг солингоо .. – Чи хүрээд иржээ. Чиний зоригтой байдал надад таалагдаж байна. Чи анзаарсан л байлгүй. сая чи байшинд байсан биз дээ.. Пүрэвийн хоолой чичрэн… чи .. чи яаж мэдсэн юм бэ? тэнд тэхдээ аймар байсан үнэхээр аймар байсан тэр .. тэр гээд ээрч мууран хэлхэд.. өнөө охин ихэд санаа алдан .. – Би чамд амалсанаараа бүгдийг хэлье. Би хэлсэнээрээ гэрээгээ зөрчих хэдийч чамд итгэж байгаа болохоор
хэллээ шүү. Чи үүнийг сонсоод өөрөө шийдвэрээ гаргаарай. Пүрэв юу ч дугарсангүй гагцхүү түүний юу хэлэхийг сонсохоор анхаарлаа хандуулав. Охин санаа алдан их л өрөвдөлтэйгөөр Пүрэв рүү харсанаа.. – Намайг Сэлэнгэ гэдэг би энэ байшинд олон жилийн өмнө амьдарч байсан би санахгүй байна. явах ёстой газарруугаа явж чадахгүй . энд гацчихсан юм. Миний эгч бол танай эзэн эмэгтэй чинь түүнийг Тогосоо гэдэг юм. Миний дүүг Төгсөө гэдэг бидний аав ,ээж эрт өнгөрөөд бид гурав үлдсэн юм . Пүрэв маш их гайхсан янзтай түүнийг харан .. юм хэлэх гээд чадахгүй байгааг анзаарсан охин
үргэлжлүүлэн… – Би амьд бишээ. Би үхсэн .. эгч минь хар домын шүтлэгтэй хүн байсан юм. Нэг өдөр бид хоёрыг хотруу явуулсан юм. Манай эмээ амьд сэрүүн байдаг байлаа. Эмээгийндээ очиж хоночихоод ирхэд бүх зүйл эхэлсэн юм . Эгч минь ямар нэгэн зүйл сэрээсэн юм үнэндээ эгч түүнийг үнэн итгээгүй харин оролдож үзхээр шийдсэн байсан Бид хоёр эмээгийндээ хоночихоод ирхэд эгч байгаагүй. Гэр минь хав харанхуй байлаа. Хоёр давхарт яг түрийний чиний хардаг толь бас тэгээд тойруулаад лаа асаасан байсан. Би
санаандгүй хундагатай дарсыг нь сонирхоод уучихсан юм. Түүнээс хойш би юу ч санахгүй байсан. Үнэндээ эгч минь дарсанд өөрийнхөө цусыг хийгээд хор шингээгээд уучихсан юм билээ. Төгсөө гэр бүлийн альбом зурагаа байнга үздэг хүүхэд байсан аав, ээжийгээ мартахгүйн тулд хөөрхий минь их санадагтаа л тэр байх … Охины нулимс дуслаж эхлэв. Пүрэв түүнээс айх айдас нь замхарч өрөвч сэтгэл нь хөдлөн нулимсийг нь арчихыг хүсэвч нүднээс унах нулимс газарт буухдаа нойтон болгохгүй дуссан газар нь хув хуурай байгаа нь үнэхээр сонин санагдав. Охин дахин санаа алдаад… – Дүү минь өөрөө яаж үхсэнээ
санадаггүй юм. Би бодохдоо тэр саяны зүйл хорлосон гэж боддог. Эгч минь зорьсондоо хүрч чадсан байж болох ч тэр бол сайн хүн харин тэр чөтгөр түүнийг бүрэн захирдаг. Бид гуравын булшийг чи харсан байх энэ ойн цаана хэсэгхэн хэдэн булш байдаг . Харин бид гуравыг ой дунд нутаглуулсан юм.яагаад гэдгийг би мэдэхгүй .. Харин эгч бид хоёрыг дуудаж авчирсан тэр ертөнцөөс авчирсан тэхдээ тэр биднийг энэ байшиндаа оруулдаггүй. Бид хоёр бүрэнхий болход л сэрдэг. Өглөө чам дээр ирдэг хүүхэд бол Төгсөө биш тэр бол тэр байшингаас гарч
ирдэг чөтгөрийн хиймэл дүр.. чи тэрийг алах ёстой.Тэр альбом жинхэнэ манай альбом биш чөтгөрийн урхинд орсон бүх хүн тэр альбомонд байдаг. Чи эгчийг минь ч алах ёстой. Тэр үхчихсэн хүн шүү дээ.. чи чадах уу? Пүрэв ихэд айн сандран .. юу гэсэн бэ? хүн алах аа . би хүн алж чадахгүй. Чиний хэлж байгаа зүйл надад аймар санагдаж байна. … – Чи аймар санагдаж байсан бол энд ирэхгүй л байсан байх.. чөтгөр чиний хаа байгаа газар дагуулаа явуулдаг. Хааяа өөрөө явдаг. Тэр хэний ч дүрд хувирч чадна.. Энд яагаад харуул ажилд авдаг гээч.. эгч өөрийгөө амьд гэж одоо ч итгэсээр байгаа юм. Тэр амьд ертөнцтэй
хөл нийлүүлэн амьдрахыг хүсдэг тэхдээ түүний хүсэл биш чөтгөрийн хүсэл … байшинд хүмүүс ойртуулах маш дургүй тэд ямар нэгэн зүйл мэдчихвий гэж болгоомжилдог байх тэгээд харуул авч ажиллуулдаг даанч тэр харуулуудын нэг нь ч амьд үлдээгүй. Зарим нь галзуурдаг зарим нь амиа хоролдог . зарим нь зүгээр л ярьж чадахгүй болдог.. Биднийг оршуулхад байсан хүмүүс ч бүгд алга болцгоосон нүүх нь нүүж үхэх нь үхсэн .. цувраад ямар нэгэн муу зүйл тохиолдон нас барцгаасан .. Эгчийг үхсэнийг энэ байшинд юу тохиолдсоныг одоо хэн
ч мэдэхгүй гэсэн үг. – Чи юу яриад байгаа юм бэ? би айж байна. Тиймээ би айдасыг чинь мэдэрч байна. Чи ганцаараа очиж болохгүй. Чи ганцаараа дийлэхгүй. Биднийг ийм байдалд оруулсан тэр чөтгөрөөс өшөөгөө авхад минь чи туслаач би чамтай хамт.. Чи айгаад байгаа болохоор би явах ёстой. Тэгэхгүй бол би чамд маш муухайгаар харагдаж эхлэнэ.Энэ бол эгчийн надад хийсэн хараал .. Пүрэв түүний дуу их хачин сааралтаад байгааг ажиглан хархад.. Сэлэнгэ охин доошоо толгойгоо тонгойлгон үс нь газар шүргэв. Пүрэв түүнээс нэг л айгаад явчихав. Тэр нүүрээ даран сөөнгө дуугаар … Чи надаас айвал
тэр айдас чинь биелэх болно. Чи надаас айж байна .. муухай хашгирсаар босоод ирхэд.. Ёстой л үзэшгүй муухай цусан нүүртэй. Шүд нь ярзайсан айхтар дүр зураг үзэгдэв. Пүрэв айхынихээр айн нүдээ таглаад хөнжилөө нөмрөөд бөмбөгнөтөл чичрээд цагиргалан хэвтэв. Тэр гараад гүйж болох байсан ч үнэндээ түүний хажуугаар гарч төвдсөнгүй. Пүрэв хэвтсээр л байлаа.. их айсандаа тэр үү? ухаан нь орж гарсаар нэг мэдэхнээ ухаан балартажээ.. Тэр үүр цайх үед сэрлээ.. босон харвал хэн ч байсангүй. Пүрэв эндээс л явж үзье гэж шийдээд байшингаасаа гарав. Тэр үнэхээр энэ зүйлд итгэхийг ч хүссэнгүй мөн итгэмээр байсан ч өөрт минь ямар нэгэн зүйл болвол
би яах юм бэ? тэглээч ийм чөтгөрийн газраас хурдхан явах минь гэж шийдэн эргэж ч харахыг хүссэнгүй. Тэр алхаад л байлаа.. машинтай явхад их л сүлжиж ордог тул замаа дагаад алхсаар л байлаа.. тэр ёстой улаа хорстол алхсаар саянэг хотын бараа харан сэтгэл нь тайвширлаа.. Төв зам харагдхад үнэхээр их баярлан бараг гүйхээрээ явсаар нэгэн машин зогсоогоод эргэлзэлгүй гэрийн зүг явахаар шийдлээ.. Хамгийн сонин нь түүний яг ард талаас хүн үлээх шиг санагдлаа тэр эргэж харвал хэнч байсангүй. Пүрэв утсаа салгаад Зулаатайч ярихыг урьтал болгосонгүй. Тэр гэртээ харихаар явж байгаа нь энэ юм. Өглөө нар

дээш хөөрч байх үед Пүрэв хотын төвд ирчихсэн гэррүүгээ очдог автобус хүлээн зогсож байлаа. Үнэндээ тэр бүгдийг хаяхаар шийджээ. Сэлэнгэ охины хэлсэн бүгдийг бодон бодон айдас нь түүнийг дийлж байлаа. Тэр юу ч байсан надад хамаагүй гэж хатуу боджээ… Үргэлжлэл бий