
Билгүүтэй ,Пүрэвийг хүлээж байсан юм шиг урдаас нь угтан ирэв. Пүрэв эхэлж ам нээн .. – Танайд юу болоо вэ? өвөөнь зүгээр үү? юу болоод түргэний машин ирчихсэн байна вэ? – Та өчигдөр
байгаагүй.өөр нэг эгч байсан .энд бөөн юм болоод өвөө шөнө орилоод байсан би их айсан гэрлээ асаасан чинь өвөө ганцаараа орон дээрээ тонгочоод байхаар нь гайхаад харсан чинь өвөөгийн амнаас цус
гарсан байсан. Ах бид хоёр айгаад танайхаас тусламж гуйж танай байшинг зөндөө тогшсон онгойлгоогүй дотор нь нэг хүн байсан таныг явсаны дараа нэг эгч байгааг харсан юм даанч онгойлгоогүй. Танай
том байшингийн хаалгыг зөндөө тогшсон хэнч гарч ирээгүй. Ах харин цонхоор нь хараад ухаан жолоогүй гүйгээд явчихсан. Тэгээд эргээд ороод ирсэн чинь ах орон дээрээ чичрээд суугаад байсан өвөөг би
үхчихэж гэж зөндөө айгаад… – Юу гэнээ ахын дүү тайван ярь даа . ах нь юу ч ойлгосонгүй. Өвөө нь одоо зүгээр үү? яаж байна. – Та өөрөө орсон нь дээр байхаа.. Пүрэв Билгүүтэйгийн ярьсаныг сайн

ойлгосонгүй. Өвгөнийд орвол өвгөн дусал хийлгүүлэн хэвтэж байв. Өвгөн их л ядарсан харагдах ба Пүрэв рүү харан өөрт нь ойртохыг дохив. Хажууд суух залуухан сувилагч дусал дуусахаар эмнэлэг явцгаана шүү гэж хэлээд хажуу байшин руу нь орж лавлаж асуух зүйл байгааг хэлээд гараад явчихав. Орон дээр шоконд орсон бололтой том ач хүү нь чичирч харагдана. Пүрэв өвгөний дэргэд суувал өвгөн их л ядаранга хоолойгоор.. – Хүү минь чи эндээс хурдан яв. Энд чөтгөрийн гүйдэл биежсэн муу ёрын газар бололтой. Шөнөөр орж ирж намайг золтой л хадан гэр рүү минь дөхүүлчихсэнгүй. Ямар учиртайг нь
мэдэхгүй ч муу ёр шингэсэн газар байна. өдий наслахдаа ийм зүйлд итгэж явсан удаагүй би ч яахав чи л хэцүүдэх нь дээ. – Та чинь юу яриад байна аа. өвөө минь би нэг л сайн ойлгосонгүй . яг юу болсон юм бэ? – Чи юу ч анзаараагүй гэж битгий л хэлээрэй дээ.. шөнө ач нар унтсаны дараа өвгөн би бие засахаар гадаалсан юм. Тэгсэн чиний жижиг байшингийн гэрэл асаалттай дотор нь хүн яриад ч байх шиг хэрэлдээд ч байх шиг болохоор нь очсон юм . чамайг ирсэн юм бол гэж бодлоолдоо. Залуу хүмүүс хэрэлдэж зодолдож янз бүр болох вий л гэж айсан хэрэг. Тэгсэн цонхоор чинь харсан хэнч алга хаалгыг чинь
татаад орж үзлээ онгорхой байж хүн байсангүй. Эргээд гэррүүгээ алхсан чинь яг танайхаас дахиад чимээ гараад болдоггүй. Би ч буцаад очлоо хэнч бас л байсангүй. Хаалгаар яг гарах үед урд минь бурхан минь гэх цусандаа хутгалдсан нэг эмэгтэй хүн зогсож байлаа би ч айсан гэж жигтэйхэн тэгсэн тэр эмэгтэй намайг учиргүй ална тална гээд дайрах нь тэр би ч зугтаалаа гэррүүгээ гүйгээд ирсэн өнөөх чинь байдаггүй. Хамаг гэрлээ асаачихаад хаалгаа цоожлоод орон дээрээ сууж байтал гэрэл гэнэт унтраад нэг хүн багалзуур шахаад эхэлсэн би
ч ингээд үхдэг юм байж гэж л бодлоо.. Хамгийн хачин нь би бүх хаалга цонхоо цоожилсон байхгүй юу? тэр зүйл хүн биш .. чиний нэрийг хэлээд байсан миний хүү явж үз.. Өвгөн нүдээ анин амсгаадан их л ядарсаныг илтгэнэ. Хөгшин настай хүн юу гэж л худлаа ярих вэ? Пүрэв бодон өнөө орон дээр шигдэн суух хүүгээс .. – Миний дүү өчигдөр юу харсан юм бэ? ахдаа хэлж болно. Би хэнд ч хэлэхгүй. Өнөө хүү юу ч хэлсэнгүй улам чичрэнэ. Билгүүтэй , Пүрэвт нэг юм санасан бололтой. – Ахаа намайг гэртээ ирхэд танай хаалга үгүй ээ танай том байшингийн хаалга нээгдсэн нэг хүн орж байсан намайг очих гэсэн
чинь Төгсөө гарч ирээд битгий оч гэсэн Төгсөө намайг дахиж очижболохгүй өглөө болтол би хажууд чинь байя чи битгий ай гээд манайд зөндөө удсан харин ах болохоор Төгсөөг хараагүй гээд залаад байгаа юм даа. – Ах чинь яагаад тэнд юу харсанаа хэлэхгүй байгаа юм бол чамд ямар нэг юм хэлсэн үү? – Мэдэхгүй ээ .. за байз эхлээд нэг сонин юм яриад байсаан чөтгөр улаан нүд л гэх шиг аймшигтай байна гээд л хэд орилоод чимээгүй болчихсон . үүрээр Төгсөөг явсаны дараа чи хэнтэй яриад байгаа юм бэ? гээд мангартаад байсан . Пүрэв гайхан бодолхийлсэнээ. Должин хөгшиний захисанг санан ямар ч
байсанайжболохгүй гэж өөртөө шинэв. Удалгүй сувилагч бүсгүй ууртайгаар орж ирэн .. – Ямар аймшигийн авгай вэ? удаан тогшлоо онгойлгодоггүй. Гарч ирсэнээ намайг загнаад муу новш чинь хажуу хөрш нь өнгөрцөн байсан бол мэдэхгүй гээд мэлзэх хүүхэн байна даа. чамайг Пүрэв гэдэг үү? тэр хүүхэн чамайг дуудаад байх шиг байна лээ.. за өвөө минь явцгаая даа.. жолоочоо дамнуурга аваад ирээ явцгаая гэв. Пүрэв өвгөнийг машинд оруулцаж өгөөд эзэний том байшин руу зүглэв. Энэ үед гараас нь өнөө өвгөний том ач атган сул дуугаар … та битгий ороорой. Тэнд аймар юм байсан аймар … – Юу
байсан юм бэ? чи ахдаа хэлчих л дээ.. – Эзэн эмэгтэй чинь чөтгөр болчихсон байсан тэр чөтгөр тэр намайг цонхны цаанаас хараад байна . ахаа би … би … Өнөө хүү машинд ороод суучхав.Тэр ямар нэгэн юмнаас үнэхээр айсан харагдав. Пүрэв эзний байшинд ирхэд өнөө эзэн эмэгтэй гарч ирэн .. – Чи чинь ажлаа хийхгүй хаашаа явчихав аа.сая нэг мэдрэл муутай хүүхэн намайг залхааж орхилоо байна. Би хот орлоо . өнөөдөр шөнөдөө ирж магадгүй яаж ч магадгүй. Чи харин гэр сайн хараарай. Ойлгов уу? – Мэдлээ та одоо явах гэж байгаа юм уу?
– Тиймээ би ажилтай болчихлоо .. Эзэн эмэгтэй машиндаа суугаад яваад өгөв. Пүрэв ч явсанд нь дотроо баярлаж байлаа. Түүнийг тэр байшин соронзон шиг татаж байв. Хашааны хаалгаа хаан өнөөл сурсанаараа хоол хийж идээд зурагтаа асаан орой болохыг хүлээв. Бүрий болох үед байшинд чимээ гараад байх шиг сонсогдов. Пүрэв шөнийг хүлээх гэсэн ээ. тэссэнгүй. Нэгэнт л орж харах юм чинь заавал шөнө гэхгүй орчихьё аягүй бол өнөө эзэн ирчихнэ гэж дотроо бодоод.. байшинд орохоор зориг шулуудав. Үнэндээ Пүрэв урд нь голцуу барилга дээр ажилладаг байсан болоод ч тэр үү? цонхыг маш
мэргэжилийн онгойлгож сурчээ. Бүрэнхийн үед Пүрэв байшин ойртон очход нэг л хүйтэн мэдрэмж төрөв. Тэр зориг гарган цонхыг нээхээр оролдож эхлэв. Цонх онгойхгүй байсан болохоор Пүрэв гайххын ихээр гайхан .. онгойх л ёстой доо.. яадаг золигийн цонх вэ? гэж ноцолдсоор харанхуй болгочихов. Тэр агшинд хамгийн сонин нь цонх өрөө шахуу нээгдчихэв. Үнэндээ Пүрэв түлхэж л үзсэн төдий юм. Уухайн тас цонхоор орон унтраалгыг нь хайсаар нэг юм олоод гэрэл асаав. Байшинд их л хүйтэн санагдавч үнэхээр хуучны чинээлэг айлын дүр зураг угтав. Шил толь болсон ханын шүүгээ , том буйдан жааз, уран зураг , том ширээ ,ширдэг хивс нь тоос тортогч үгүй бүх зүйл нь шинэ
хачин гоё тавилгатай байшин байв. Пүрэв гайххынихээр гайхан бас төгөлдөр хуурч байх шиг новш гэж ёстой л кинон дээр гардаг шиг юм биш үү? уулга алдан сонирхосоор .. тэднийх өчнөөн өрөөтэй байлаа.. бүх өрөөнд орох гээд дөөнч цоожтой байв. Тэрээр хоёр давхарт гарахаар шийдэн гэрэлийг нь асаагаад гарав. Хоёр давхарт гархад харин байдал өөр байв. Нилийсэн заал байх ба хоймор талд нь хучаастай том зүйл байв. Пүрэв аажуухан ойртон бүтээлгийг нь таттал яах аргагүй толь байх нь тэр .. хамгийн эвгүй санагдсан нь
толийг буруу харуулсан байв. Толь руу хэсэг харсан аа.. Урангоогийн хэлсэн үнэн болох нь батлагдахад нуруугаар нь хүйт даасан мэдрэмж төрөв. Пүрэв хучлагыг нь бүтээхээр шийдэн бүтээлгийг нь аван толийг хучих гэтэл тольноос нэг гар гарч ирэн Пүрэвийг чангаах нь тэр Пүрэв үнхэлцэгээ хагартал айн арагш ухран мултраад доошоо давхар руу гүйв. Арай гэж цонхон дээр очтол хамаг гэрэл унтран ардаас нь нэг хүн татав. Пүрэв эргэн харвал хоёр улаан нүд л харагдав. Пүрэм муухай орилтол урдаас нь нэг хүн татан цонхоор гаргаад чулуудчихав. Пүрэв босоод ухаан жолоогүй жижиг байшинруугаа

гүйхэд ард нь цонх тас хийн хаагдах сонсогдлоо. Пүрэв үхтлээ айсан хүн байшиндаа ороод хаалгаа цоожлоод гар чийдэнгээ барин бас өөрт байдаг боройхоогоо атган гэрлээ асаан суулаа. Хэсэг хугацаа өнгөрхөд хаалгыг нь тогших чимээ гарлаа.. Үргэлжлэл бий