
Харанхуй ноёлжээ гэрийнхэн тус тусын өрөөнд амарцгаахаар хэвтэцгээв.Должин хөгшин их л нойрнь хулжсан бололтой гал тогооны өрөөгөөр эргэлдэн байх нь анзаарагдана. Харин Пүрэв нүд нь
анилдсаар нам унтаж орхив. Шөнө дундад цонх маажин муухай дуу гарах чимээнээр Зулаа сэрэв. Зулаа нүдээ нээн цонх руу хархад нэг зүйл байх шиг байсан тул босон гэрлээ асаагаад цонхонд ойртход хэн
ч байсангүй. Зулаа гэрлээунтраасангүй буцан хэвтээд яах аргагүй л нэг юм харагдсан даа гэж бодох зуур цонхны хажуугаар яах аргагүй хүн яваад өнгөрөх шиг болов. Хэсэг хугацааны дараа Должингийн
өрөөнөөс ..зайл зайл чи гэж хашгирах дуу сонсогдов. Зулаа ,Пүрэвийг сэрээгээд …эгчийн өрөөнөөс эгч эгч, гэсээр гараад явчихав. Пүрэв яаран босоод ардаас нь очвол Зулаа хаалга цоожтой байна дотроосоо
цоожилчихсон байна. Дотор нэг юм болоод байх шиг байна . Пүрэв ээ яах вэ? гэхэд … Пүрэв эргэлзээгүй хаалгыг эвдэхээр алх барин цоожны түгжээг цохиж эхлэв. Энэ үед Должин хөгшин их л сандарсан

хоолойгоор.. – Та нар орж ирж болохгүй шүү. наанаа байж бай битгий орж ир ойлгосон уу? би өөрөө гээд таг чиг болов.. Зулаа эгчийнхээ дууг сайн таних ч нэг л сонин зөн совиндоо автан .. Та нар гэж хэнийг хэлээд байна вэ? Та дандаа л миний охин гэж надтай харьцдаг биш үү? яагаад хаалгаа түгжчихсэн юм бэ? Таны хоолой нэг л өөр сонсогдоод байна наана чинь хэн байгаа юм бэ? … хэсэг чимээгүй нам жим болов. Пүрэв хаалганы түгжээ нээгдэхийг сонсуутаа л хаалга түлхэн орход Должин хөгшин хаалганаас цаашаа үсрэн унав. Зулаа тас харанхуй өрөөний гэрлийг асаахад…Должингийн хамаг хөлс
цувчихсан шүтээн тахилыг нь хэн нэгэн талхилсан гэлтэй ёстой л энэ өрөөнд юу болсоныг мэдэгдэхгүй болтол нь өөрчилжээ.. Зулаа , Должинийг тэврэн толгойг нь өвдөг дээрээ танин цамцных нь товчийг тайлан энгэрт нь салхи оруулан сэвхэд сая нэг нүдээ нээв. Пүрэв гал тогоонд орон хүйтэн ус аяганд хийгээд очин Должин хөгшинд уулгахад хоолой нь зөөлөрсөн бололтой .. – Бурхан сахиус минь гэж тэр мэджээ намайг хөөрхөн шоглочихоод явлаа. Шөнө дундад сэрж явдаг айхтар чөтгөр юм гээч миний чадлыг сорьж үзлээ. Дараа дахиж ирвэл миний насны тоо ч дуусаж мэдэх юм байна.
өнөөдөр би ирнэ гэсэн бэлтгэлтэй байсан болохоор арай гэж мэнд үлдлээ.. Зулаа айхын ихээр айн .. бас нэг л ойлгохгүй байгаа учир.. та юу яриад байна аа. та үхнэ гэж үү? тэр чөтгөр гэж яг юу юм бэ? сая цонхны цаана хүн байсан би буруу хараагүй бол тэр биднээс тэгээд юу хүсээд байгаа юм. – Охин минь балчир байна даа. Чөтгөр хүний сүнсээр хоололдог басхүний айдсаар цадаж явдаг зүйл цонхны цаана байсан чинь нүд чих нь төдий.. бид энэ хорвоод олуулаа үйл хийдэг бол чөтгөрүүд ч мөн бас олуулаа оршдог.Тэд биднээс сүнс авч байж л сална.. Бид бууж өгч болохгүй хэрэв учирсан л бол зоригтой байх ёстой. Пүрэв чи маргааш миний хэлсэнийг мартаж болохгүй шүү..
Должин хөгшин ядарсан бололтой орон дээр гараад хэвтээд өгөв. Зулаа , Пүрэв хоёр өрөөг цэвэрлэн гал тогоонд орон Должин хөгшинийг сахин харсаар унтсангүй.Дахин ямар нэгэн зүйл болвол шууд гүйж орход бэлдсэн хэрэг үүр цайж эхлэв. Зулаа нойрмоглон дуг хийхэд Пүрэв тэвэрч өргөн орон дээр хэвтүүлээд нар гарахыг хүлээв. Үнэндээ Зулаатай цуг явахаар тохирсон ч тэр ганцаараа явахаар шийдсэн болой. Пүрэв ус хийн уугаад гуталаа өмсөж байхад Должин босчихсон өрөөнөөсөө гарч ирэн .. нэг жижигхэн алгын чинээ даавуун ууттай нунтаг зүйл өгөөд. – За хүү минь санаж яв. Чиний хамгийн зүрхэнд ойрхон хүмүүсийн дүрээр тэр харагдах болно. Үнэн төрхийг
нь харья гэвэл энэ нандин нунтагнаас цацаарай. Олон дээдэсийн хүч шингэсэн эрхэм зүйл учир дэмий бас хэрэглэв. Үнэндээ би тэр зүйлийг чухам юу гэдгийг мэдэхгүй байна. Шөнө дунд 00:00цаг өнгөрхөөр чи тэр байшинд ор би эндээс чамайг хамгаалах гэж хичээе би гэж миний шавь нарч ирэх болно. Энэ их чухал шүү. Яг цагтаа ямар нэг аргаар ор за хүү минь болгоомжтой зоригтой байгаарай.. Пүрэв толгой дохиод юу ч хэлсэнгүй.Тэрээр гэрээс гаран явахад утас нь дугарав. Ээж нь байлаа . Пүрэв утсаа авбал .. – Миний хүү яагаад утас чинь холбогдохгүй байв . өчигдөр хаачсан юм бэ? – Ээж би мессеж бичсэн
дээ. Зулаа.. – Аан нээрээ тийшдээ ээж нь мартамхай болж дээ. эмээ нь сайн уу? эмнэлэгт хэвтээ юу хөөрхий.. – Дажгүй ээ. хэвтчихсэн. Би ажилдаа явах гээд л өчигдөр Должин эгчийнд хоноод тэгээд л. – Ажилаа ажилдаа явж байгаа юм уу? өчигдөр шөнө хаалга үй зайгүй балбаад байсан чинь чамайг нэг охин асууж байна лээ. Хаана байгаа юм. Ирэхгүй юм уу гээд л танай ажлын хүн манай гудманд байдаг хэрэг үү? – Үгүй ээ. юун охин бэ ? согтуу галзуу юм байсан юм байлгүй .. – Үгүй ээ. эрүүл саруул галзуу гэхгүй охин .. за хүү минь болчимгүй юм хийж хүний охин зовоогоод байгаа юм биш биз дээ. Зулаа нь
мэдвэл ямар их гомдох бол… барагтайхан байгаарай. Чамайг их л сүрхий асууж байхыг бодход ямар нэгэн юм байгаал байх шүү…сайхан мэдээрэй чи… Утас нь тасрав. Пүрэв ээжийгээ үнэхээр уурласаныг гайхан бас тэр охин гэдэг нь хэн юм бол бодоод олсонгүй. Тэр гэнэт санан арай , тэр арай.. Тиймээ би яг уулнаас уруудсан тэгхэд газар унахад тэр охин байсан тэр яах аргагүй мэдэж байгаа .. Би тэрэнтэй уулзах ёстой юм байна . Бас тэр хүү энэ ямар учиртай юм бол гэсээр автобусанд суун явав.. Пүрэв асуултынхаа хариултыг тэр охиноос олно гэдэгт итгэлтэй байлаа. Яг л хуучнаараа машин ирчихсэн хүлээж
байв. Тэр машинд суувал эзэн эмэгтэй өөрөө жолоогоо барьчихсан байв. Эмэгтэй ихэд инээмсэглэн .. – За сайхан амарсан уу? өнөөдөр жолоочийг амраачихлаа. Өчигдөр олигтой амарч чадсангүй. – Сайхан амарсан та сайхан амарсан уу? яагаад амарч чадсангүй гэж… – Чамайг байхгүй болохоор огтоно зурам гүйгээд амраахгүй юм. Харуул чи байж байж намайг хамгаалдаг юм байгаа биз дээ. Пүрэв их гайхсан нүдээр харвал .. эзэн инээн ..за тоголсон юм даа. мэдэхгүй ээ чимээ шуугианд би дургүй шүү дээ. хажуу айлд ямар юмнууд нь ирчихсэн юм шөнө унтуулсангүй.. За явцгаах уу? .. Эзэн машинаа жолоодон давхисаар гэрийнхээ үүдэнд ирэн зогсон машинаас буухад хүзүүнд нь ямар нэгэн

зүйл урсан гэмээр ором харагдав. Пүрэв анзаараагүй мэт өөр зүгт хараад машинаас буухад хажуу айлд түргэний машин ирчихсэн байв. Эзэн эмэгтэй хашааны хаалгаар машинтайгаа орход Пүрэв хашааны хаалга хаагаад Самдан өвгөнийх рүү яаран очив. Үргэлжлэл бий