Нүүр Өгүүллэг “ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “14-р хэсэг”

“ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “14-р хэсэг”

0 секунд уншина
0
0
463

Пүрэв утсаа автал Зулаа их л сандарсан маягтай .. – Байна уу ? хайраа утас чинь холбогдохгүй юм. Чи хаана байна би чамруу 2 өдөр залгалаа.. бараг 100 удаа залгасан байхаа – Хайр нь ажилаасаа гараад

явж байна. Сүлжээ байхгүй газар гэж хэлээ биздээ. Ингэхэд эмээ яасан эмнэлэгт үзүүлэв үү? – Эмээ эмнэлэгт хэвтсээн.. Чи Должин эгчийнд шууд хүрээд ир . ирэхээр чинь ярья.. Утас салав. Пүрэв ч автобусны

буудалын өмнө буугаад Должингийнх руу явав. Явсаар очвол Должин , Зулаа бас нэг танихгүй залуухан бүсгүй байв. Түүнийг Урангоо гэдэг болой.Зулаа , Пүрэвийн гараас атган … хайраа чи минь зүгээр биз дээ.

Өчигдөр шөнө би муухай зүүд зүүдлээд Должин эгчид хэлсэн чинь чамайг дууд гэсэн юм аа. Чи ингэхэд болохгүй газар ажилд орчихсон юм уу? – Юу гэнэ ээ ? ямар зүүд тэр вэ? – Муухай зүүд ээ би хэлмээргүй

байна зүүд хэлэхгүй бол биелдэггүй гэдэг биз дээ.. Должин хөгшин цай хийж өгөн Пүрэв рүү харж харж суусанаа.. Урангоотой шүтээний өрөөнд ор бид хоёр энд байж байя. Харин чи гарч ирж болохгүй шүү.

байж л байгаарай ойлгов уу? Пүрэв толгой дохин өнөөх бүсгүйтэй өрөөнд оров. Урьдаас бэлдсэн бололтой лаа асаан өрөөг битүүлэн гэгээ орох зайг бөглөсөн байлаа. Урангоо шүтээндээ мөргөөд өмсөглөө өмсөн үйлээ эхлэх гэж байгаа бололтой. Пүрэвийг их л харж зогссоноо хэнгэрэгээ цохиж эхлэв. Пүрэв айж цочсонгүй харин юу болдог бол гэж сонирхол нь төрнө. Урангоо тойрч эргэлдэж байгаад газар ойчив тэр хөдөлсөнгүй Пүрэв гарах гэснээ Должингийн үгийг санан гарсангүй түүнд ойртвол гэнэт өндийн суугаад бэлдсэн умдаанаас хүртээд дахиж сархад хий гэж байгаа бололтой аяга Пүрэв рүү бараг шидчих шиг болов. аягыг барин сархад дүүргээд пүрэв таг дуугүй өгөв

. өнөөх залуу бүсгүй ихэд хоолой нь арган өөрчлөгдөн .. – Чи хаана байж байгаад ирэв. Хөөрхий хүүхдүүдийг өрөвдөхгүй байна уу? Тийм байж буруу шүтээнтэй газар байна. бас нэг эмэгтэй хүн байна тийм үү? Чөтгөртэй сүнсээрээ наймаалцдаг их ид байх нь ээ.. алив чи нааш ойрт.. Пүрэв ойртвол тонгойлгож байгаад хэд сайн ташуурдаад өгөв. Пүрэв уурлах шиг болон .. өвдөж байна шдээ.. та ингэж болохгүй шдээ.. юун чөтгөр .. Өнөө бүсгүй уурлан .. аан чи л мэдэхгүй байна гэнэ дээ.. ер бус газар оччихоод тэнгэрийн сахиусанд худал хэлнэ гэнэ ээ. алив наад зүүлт аваад ир … Пүрэв бушуу тайлан өгвөл амандаа бувтнан зүүлтийг гартаа атган янз бүр болон татаад эсвэл бие нь эвгүй байх шиг харагдав. Пүрэв яалт ч үгүй гарчих гээд байлаа.. Өнөө

бүсгүй чинь сөөнгө дуугаар .. буруу шүтээн байна. буруу шүтээн чи л өөрөө давж гарна . чамд туслах хүн байна. Би аргалж чадахгүй нь дээ.. ямарч үед харанхуй газар бүү оч мэдэв үү? хөөрхий хүүхдүүд чөтгөрийн урхинд гацчихсан бололтой илүүг би хэлж чадахгүй. Миний Удганд муу зүйл болно. Би чадахгүй нь ээ .. илүү хүчтэй хүн дээр очсон ч тэр хэлэхгүй болов уу? энэ ертөнцөд нууц үлдэх юм гэж байдаг юм. … тэрээр буцаад хэвтээд өгөв. Пүрэв гарах ёстой үгүйгээ гайхан сууж байтал яг удган бүсгүйн ард нь хар сүүдэр хүнийх юм шиг хар сүүдэр зогсож байв. Пүрэв сайн харвал яг тийм хүн шиг сүүдэр байв. Энэ удаа үнэхээр айн .. – Бүсгүй чи зүгээр үү? бүсгүй чи

зүгээр үү? Урангоо гэж чанга хэлхэд Өнөө бүсгүй сэрэн багшаа гэж хашгирах шахам дуудав. Хаалга онгойн Должин , Зулаа хоёр орж ирэн .. Зулаа , Пүрэвийг гэмтэж бэртээгүй юу гэж шалган Должин гэрлээ асаан мөн цонхны хаалнуудыг хуулан гэгээ оруулав. Урангоо ихэд ядарчээ. Должин сандран түүнийг тэврэн … – Охин минь юу болов . хамаг хүчээ юунд барав. Юу болов. – Багшаа ёстой мэдэхгүй зүйл байна. би ийм юмтай таарч байсангүй. Нэг жижиг байшин харсан бас нэг охин , тэгээд цаад талд нь том байшин байсан тэр дотор нэг том толь байна. тэр бол маш хүчтэй толь тэнд хүмүүс шүтээнд мөргөж

байсан. Нэг тийм зураг байсан хар сүүдэр харсан гэтэл гэнэт тэр сүүдэр нь намайг багалзуурдаж эхэлсэн тэр үед дээдэс маань намайг зогсоосон би жаахан тэссэн бол мэдэх юмаа мэдчих боломж байлаа.. харин ирэх замдаа нэг хүүтэй таарсан тэр нэг альбом үзүүлсэн тэр альбомд амьд хүн байгаагүй.. бүгдийнх нь ард хар сүүдэрийн туяа харагдсан тэнд тэнд .. энэ залуугийн зураг байсан … Өнөө бүсгүй ухаан балартан унав. Должин ор засан хэвтүүлэн .. хөөрхий минь их ядарчээ.Бид зарим зүйлээ санадаггүй. Ямарч байсан бүгдийг биш ч ерөнхийд нь хэллээ. миний бодсон таамаг зөв байжээ. Одоо Пүрэв минь энэ бүхэн юу болохыг бас юу юу болоод байгааг надад хэл дээ. Чи

сонслоо. Чи мэдэж байгаа биз дээ. Пүрэв хүйтэн юм уун тайвширсаныхаа дараа ярьж эхлэв. Өөрийн санаж байгаа бас хачин гэж бодогдсон бүгдийг хэлэв. Должин санаа алдан сууснаа хос хоёрыг өрөөндөө орохыг хэлээд гаралгүй гэртээ өнжихийг айлдав. Пүрэв , Зулаа хоёр өрөөндөө ороод бие биенээ тэврэн суун дотороо айдаст автжээ.. хэдэн цагийн дараа Должин хөгшинийд 3 хүн ирсэн бөгөөд мөн л шавь нар нь байв. Тэд жижиг өрөөнд нь ороод удтал ярилцаад бүгд гарч одов. Должин цай чанаж байгаа бололтой. Зулаа ч гарч хоол бэлдэв. Должин цайгаа чанаж дуусаад Пүрэвийг дуудан.. өнөө хүзүүний зүүлтийг өгөн … – Би чамд энийг өгсөн нь болж чиний сүнс

зайлахаа дөхөжээ..Их сүрхий лам хүртэл зүрхлэлгүй буцсан юм байна тийм үү? энэ ертөнц дээр олон шүтээн бий хүмүүс шүтсээр итгэсээр бие болгодог юм шүү дээ. сүсэг бишрэлгүй хүнд маш хүнд тусдаг заримд нь бол ойрточ ч чаддаггүй юм. Бид албингууд болоод тийрэнгүүдийг мэдэрдэг . харин энэ зүйлийг үнэхээр олохгүй байна. Бидний үйл хязгаартай дээдэс дургүйцсэн тохиолдолд зөрчих эрх байхгүй. Харин үзмэрч , ламтан нар хэлээд өгч болно байх.. Манай Долгор бие нь сайн байсан бол уул нь .. Санаа алдан суув. Үнэндээ Долгор нутагтаа овоо нэртэй үзмэрч хүн боловч үйлээ хийхгүй жирийн амьдраад удаж байгаа юмсанж. Должин эгчдээ санаа зовох

учир Пүрэвт хандан … Чи маргааш ажилдаа очоод .. тэр том байшиндаа ямарч хамаагүй аргаар ор.. хэдэн өрөө байна бүгдэд ороод үз . их зориг шаардана даа. Чи гэвч энийг хийх ёстой. Өө нээрээ бас тэр туслах гээд байгаа хүмүүсээсээ битгий ай.. тэд нар гэмгүй зүйлүүд хүн биш ч гэлээ айдас мэдэрдэг учир айх тусам чамд итгэдэггүй мэдэж байгаагаа ярихгүй. Ямарч үед битгий ай.. би тийм зүйл сонсож байсан ч байдаг гэдэгт итгэдэггүй байлаа. Хорвоо гэж үнэнээр дүүрэн болой.. Зулаа яриа таслан .. би цуг явна аа. би очно. Пүрэвээс би энэ тал дээр

зоригтой. Должин эрс эсэргүүцэн … чи явахгүй эндээ үлдэнэ. Огт болохгүй. Эмээ чинь мэдвэл яахыг чи мэдэж байгаа биз дээ. өвчтэй байгаа хүний сэтгэлийг нь чи зовоох нь уу? – Пүрэв тэгээд яах юм. Чухам юу болох ямар үр дагавартай гэж шууд хэлчих би дахиж уулзаж чадахгүй бол яахын хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ? – Хариуцлага гэнэ шүү? хариуцлагагүйгээр амь насныхаа гэрээн дээр гарын үсгээ зурчихсан наад хүндээ хэл наад үг ээ.. одоогоор байдал тийм ч муу

биш байна. энэ үед зөн совингоо дагах хэрэгтэй байдаг юм. Өнөө шөнө зараалнууд хаалга , цонх , тогшиж магадгүй. Та хоёр айж цочих хэрэггүй гарч орж ч болохгүй. Мэдэв үү? би байгаа хойно арай ч зүрхлэж орж ирэхгүй байх … Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *