Home Өгүүллэг “ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “13-р хэсэг”

“ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “13-р хэсэг”

0 second read
0
0
1,096

Билгүүтэй ядарсан уу ? амрахаар шийдсэн үү? газарт суугаад … – Ахаа хоёулаа нийлээн өндөрт гарч шүү? тэхдээ яагаад манай хоёрын гэрэл харагдахгүй байгаа юм бол … – Тийм байна аа. яваад байсан чинь

холдчихожээ. Хоёулаа буцьяа доошоо бууя. Өвөө чинь хайж байгаа байх.. Хоёул доошоо буухаар алхаад л байв. Үнэхээр ядарцгаан хэсэг амарвал гар чийдэнгийн гэрэлд газарт Билгүүтэйгийн цаг гялтганан

харагдав. Билгүүтэй очиж авсан аа. Ахаа энэ миний цаг мөн байна. Би Төгсөөд бэлэглэсэн юм. Яагаад энд байгаа юм бол.. – Мэдэхгүйл дээ .. алив хоёулаа ингэхэд энд түрүүн ирсэн санагдаад байх юм. Пүрэв

эргэн тойрноо сайтар ажиглан харж байсанаа нэгэн овгор шороо байхыг харав. Энэ чинь юун овоолсон шороо байдаг билээ… ийм тогтоц юм болов уу? гэж бодсоноо очин сайн харвал үнэхээр л хүний

гараар овоолсон хэсэгхэн газар байв. Пүрэв дээр нь гарч эргэн тойрноо чийдэнгээ тусган гэрэлтүүлхэд.. Билгүүтэй.. – Төгсөө гэсээр гүйв… Пүрэв ч ардаас нь гүйв.. хэсэг гүйгээд Билгүүтэй юманд тээглэн унав.

Пүрэв гүйцэн ирээд …. – Юун төгсөө вэ? тэр хүү чинь алга байна шүү дээ. – Нээрээ сая биднийг хараад байсан бас нөгөө эгч байсан …өчигдөрийн – Юун эгч шөнө харанхуйд чамайг дагаад ирдэг күй би тэнэг хүнээ.. хоёулаа төөрчихөөд байна ойлгож байна уу? – Төгсөө тийшээ гүйсэн тэр даллаад байсан .. ахаа гэр нь ойрхон байгаа байх аа. – Чи ингэхэд айж ичнэ гэж байхгүй хүүхэд үү? мминий үнхэлцэг хагарах гээд байхад явья гэррүүгээ.. Пүрэв эргэн алххад Билгүүтэй босоод гүйчихэв. Зүг чиггүй болсон Пүрэв .. Билгүүтэйгийн ардаас гүйв. Үнэндээ жаахан хүү ч гэлээ Пүрэвт гүйцэгдсэнгүй Пүрэв ч замдаа

бүдчин унан явсан тул Билгүүтэйг бараадан гүйсээр овоолсон шороон дээрээ ирэв. Билгүүтэй дээр нь гараад зогсчихов. Пүрэв арай гэж амьсгаагаа дараад .. – Чи чинь гүйлтийн аврага юм уу? хаашайн дахиад л нөгөө шороон дээрээ ирчих шив. Алив буугаад ирээ хурдал хоёулаа буцья. Өнөө хүү ер хөдөлсөнгүй. Пүрэв их ажиглан харсанаа.. Билгүүтэйгийн өмссөн хувцас өөр байсан санагдаад явчихав.. овоолсон шороо руу ойртон харвал хажууд нь том том чулуу байсан ба өнөө өмнөх нь биш гэдгийг сая ойлгов. Пүрэв байдал бишдэж буйг

ойлгон … Билгүүтэй миний дүү чи мөн үү? сул зогиггүй хэлхэд .. Өнөө хүү цаашаа үсрэн буугаад алга болчихов. Пүрэвийн хөл нь чичрэн сайн харвал овоолсон шороо тойроод хэдэн хүн гараад ирчихэв. Тэдний сайн харах гээд царай нь тогтож харагдсангүй.. Ямар ч байсан 3 гэж тоолсонч бас яг ч тоолж чадаагүй ба ёстойл хүн үү? чөтгөр үү? гэсэн бодол л төрж байв. Пүрэв хоолой чичрэн хэн бэ? хэн бэ? гэж хэлхэд … учиргүй инээд алдацгаан Пүрэв рүү гүйх шиг болход.. Пүрэв эргэн харан учиргүй айн юу болж байгааг үл мэдэн гүйж гарав. Тэр

гүйсээр л байлаа.. яг ард нь чихэнд нь хүний амьсгал сонсогдон.. – Чи яах гэж ирсэн юм… чи өөрөө хэн юм бэ? аймшиггүй энд ирдэг чинь юу вэ? .. Пүрэв ч ухаан жолоогүй гүйсээр нэг хүн түүнийг түлхэх шиг болоод тэр доошоо уруудан өнхрөөд ухаан балартав. Жаахан удаад сэхээ автал нүүр рүү нь гар чийдэн тусгаж байв. Пүрэв учиргүй сандран босоод .. чи хэн бэ? та нар надаар яах гэсэн юм бэ? би хаана байна аа. хашгиран бараг л уйлах шаххад .. гар чийдэн унтран танил хүн инээмсэглэн… – Чи чинь яаж байна аа. юунаас ингэтлээ айгаа вэ?

чамаас би айчихлаа байна. энд юу хийж яваан жорлонгоо олохоо байгаа юу? – Юу гэнэ ээ.. би хаана байна вэ? – Чи гэрийнхээ урд л байна шдээ.. би танай 00 руу явж байгаад чамайг оллоо. Чи зүгээр үү? Пүрэв эргэн тойрноо харвал гэрийнхээ урд хашааныхаа харалдаа замын урд хэвтэж байв. Ёстой гайххын эрхээр гайхан ..Билгүүтэй .. Билгүүтэй хаана байна. тэр надтай явсан .. – Чишш чи чинь яасан чанга хашгирч яриад байгаа юм бэ? танайд нэг хүү байх шиг байсан шдээ.. – Чанга гэнэ ээ? энд чинь ямар новш нь шүгэлчихсэн газар вэ? бушуухан явах минь .. би аймар гурван хүн харсан нэг хүү, бас эмэгтэй хоёр эмэгтэй

юм байна. бас овоолсон шороо .. бурхан минь Билгүүтэй бэртээгүй байгаа . Пүрэв гар чийдэнгээ аван гэррүүгээ гүйн очвол Билгүүтэй зурагт үзэн сууж байв. Пүрэв түүнийг тэврэн аваад бурхан минь үхтлээ айлаашдээ би .. чи хайччихваа … – Төгсөөтэй гүйгээд л ирсэн та чинь өөрөө гэнэт алга болчихсон .. Төгсөө таныг удахгүй ирнэ гэсэн – Тэр хүүхэд хаана байна. тэр чинь хаана байна. – Та ууртай байна. тэр гэртээ харьчихсан .. Пүрэв цагаа харвал гэрээс гараад 20 орчим минут болж байв. Цагаа буруу харчихлаа гээд сайн харвал үнэхээр тийм байв. Ямар ч байсан 3 цаг төөрсөн Билгүүтэй ямарч айсан шинж алга

өө нээрээ нөгөө охин .. хүүе охиноо хэнээ .. гэрээс гаран харвал алга байв. Билгүүтэйг өвөө нь дуудхад .. – Ахаа би явлаа.. өвөө дуудаж байна. сая тэхдээ хөгжилтэй байсан шүү.. шөнө нуугдаж тоглох сонирхолтой юм байна. Төгсөө надтай тоглох дуртай.баяртай ахаа.. Билгүүтэй гэррүүгээ гүйгээд явчихлаа. Пүрэв ёстой учраа олсонгүй. Тэхдээ энэ бүхэн зүүд биш гэдгийг л ойлгож байв. Тэр энэ шөнө унтсангүй зурагтын бүх кино дуустал гэрлээ асаалттай. Камерруугаа харан суув. Түүнд саяны болсон явдал л хачин бүр айдаст автуулж байлаа. Үүр цайж гэгээ орох үед сая орон дээрээ гаран нуруугаа

тэнийлгэв. Тэр унтаж ээ.. Өдөр болчихсон хойно хаалга тогших чимээгээр сэрэн хаалгаа онгойлговол.. гэрийнх нь гадаа нь хүмүүс их байв. Ямар нэгэн юм болоод байх шиг Пүрэв гэрээс гархад хэн ч түүнийг тоож байгаа шинжгүй. Харин хав хар хувцас өмссөн байх ба ихэд гашуудалтай байцгаан харагдав. Удалгүй гэрээс авс дамжилсан хүмүүс цувран гархад яг 3 хайрцаг байв. Урд нь нэг хүн зургийг барьж явсан ба Пүрэв яг ойртон харах гэтэл эзэн эмэгтэй урд нь инээмсэглэн – чи их хол явжээ.. тийм ээ тийм байх нь … гэртээ харь.. гээд духан дээр нь хуруугаараа хүрхэд.. Пүрэв сая зүүднээсээ сэрэн .. өндийн хар хөлс

нь цутгасан байгааг мэдэв. Тэрээр ээ бурхан минь энэ новшийн газраас хурдан зайлах минь сүнс зайлчих шахлаа байна. новш гэж .. босон гутлаа өмсөөд гархад төврүү орох машин нь ирчихсэн байв. Пүрэв ч ухаан жолоогүй машинд суутал урд сандал дээр эзэн эмэгтэй сууж байв. Тэд хөдөлдөгөөрөө хөдөлцгөөв. Энэ үед Билгүүтэй , Пүрэвийн байшинруу гүйж байх ба Пүрэв цонхоо онгойлгон .. – ах нь явлаа .. маргааш … гээд гацав. – Билгүүтэй инээмсэглэн….. Төгсөө ирж

байна аа. ах аа.. Пүрэв дахин юм хэлэх гэсэн ч эзэн эмэгтэй хоолойгоо засан .. – Наад цонхоо хаа тоос шороо орчихлоо.. Пүрэв билүү чи одоо гэрээ ёсоор 2 удаа гарах ёстой. Тэхдээ хүсвэл гарч болно шүү. хүүхдүүд ч ядаргаатай амьтад шүү айж ичхээ мэдэхгүй.. Пүрэв жолооч солигдсоныг анзаараад авав. Асуух гэснээ болин.. Билгүүтэйд ямар нэг муу юм болох вий гэж зөн совин нь дийлэн буцан ирвэл чамд би хэлнэ гэсэн нь санаанд нь буун эзэн эмэгтэйн янзыг үзсэн үү? тухайн

газраас холдоод хүч зориг орсон уу? эргэлзээгүйгээр.. Би гэрээгээ дуусгана аа.. дуусгана гэв. Эзэн эмэгтэй юу ч дугарсангүй.. хот руу ойртход сая Пүрэвийн утас дугаран .. дурлалт хайрт Зулаа нь байлаа.. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…