Нүүр Өгүүллэг “ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “11-р хэсэг”

“ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “11-р хэсэг”

0 секунд уншина
0
1
390

Өнөөх хүү инээмсэглэн – Ахаа альбомоо авья . Пүрэв их л харсан юм шиг хүүг цоо ширтэн хэсэг зогссон оо.. Юу сая хогийн саванд шиддэг альбом чинийх хэрэг үү? – Тиймээ манай гэрийн альбом та нээж үзсэн

юм уу? – Үгүй ээ .. тэхдээ та нар чинь ямар сонин айл вэ ? нүүр царайг нь авах юмгүй бүр би харах гээд чи хар л даа ийм .. Пүрэв хогийн савнаас альбом гарган нээхэд бүх зүйл өөр байсан ба хүмүүсийн

царай тодоос тод харагдаж байв. Сайн харвал өчигдөрийн ирсэн охин бас хүүгийн дүр төрх тэр чигээрээ байв. Хэдэн хуудас эргүүлхэд нөгөө хүү уурлаж байгаа янзтай .. – Ахаа альбомоо авья гээд хэлээд байгаа

юм бишүү? Шүүрч аваад яваад өгөв. Пүрэв ихэд гайхширан зогсоод … ямар сонин юм бэ? саяхан л юу ч харагдахгүй байсан даа.. өчигдөрийн ирдэг охины дүү байх нь тэхдээ яагаад эзэн эмэгтэйгийн зураг байдаг

юм бол хамаатан садан улсууд юм байх даа. яагаад нэгнийхээрээ орж гардаггүй байна аа. хоорондоо муудалццан хэрэг юм байх даа гэж бодол хөрвүүлэн аяга шанагаа угаан гэртээ хөөрхөн цэвэрлэгээ хийж

байв. Төд удалгүй хажуу айлд нь нэг том жип машин ирж зогсоод ламтан заларч байгаа харагдав. Пүрэв ч хүлээж байсан юм шиг нүүр гараа угаагаад бас ч үгүй хэрэгт дурлан очив. Хаалгаар орход ламтан хойморт сууж байх ба Пүрэвийг харан .. – За миний хүү миний хажууд ирээд суучих намайг гартал битгий гараарай .. Инээмсэглэн сандал руу заахад пүрэв ламтаны хажууд суун алгаа хавсрав. Үнэндээ тэр юу ч бодсонгүй. Самдан хөгшины ач охин орон дээрээ суун их тогтворгүй харагдав. Ламтан . Самданд хандан .. – За хө чи намайг залсан

шалтгааныг би мэдчих шиг боллоо. Ач зээгээ аваад гадаа байж бай. Энэ хүү , охин хоёр л үлдэг. Танайхаас нэг хүн гарах байх биежчихсэн албингийн хажууд ирээд суучихдаг чи мөн тэнэг хүн ээ. за тэр яахав . гарцгаа Ламтан ихэд гоморхонгуй Самданд хэлээд номоо эргүүлэн мань уншиж суулаа. Пүрэв хэрэгт дурлах биш бүр сонин зүйл болж байгааг мэдрэн чинь сэтгэлээсээ зальбирч байв. Пүрэв нүдээ нэг анин нэг харан сууж байтал Ламтаны хажууд нэг сүүдэр гэгээн цагаан өдөр нэг хар сүүдэр зогсож байв. Пүрэв сайн хараад хараад ихэд айн нүдээ тас анив. Ламтан дуугаа чангалан номоо унших үед охин чанга

хашгиран хаалгаар гараад явчихав. Пүрэв нүдээ нээвэл яг өмнө нь үл таних сэгсийсэн хар сүүдэр инээмсэглэн … – Чи яах гэж ирсэн юм бэ? намайг хэн гэдгийг мэдэх үү? чи бол Төрөөгийн хамгийн том хүү биз дээ. аавтайгаа уулзахыг хүсдэг үү? чамайг би сайн мэднэ шүү . Пүрэв шоконд орон юу ч дугарч чадсангүй ламтан номоо уншисаар л байв. Пүрэвийн аав Төрбат болбоос хэдэн жилийн өмнө бурхан зүг явсан хүн юмсанж . Ламтан хонхоо дугарган номоо аван өнөөх сүүдэр рүү шидхэд сүүдэр алга болчихов. Пүрэв яах ийхээ мэдэхгүй мэгдэн сандарч байхад .. ламтаны хөлс нь цуван ихэд ядарсан байх ба амандаа .. бурхан сахиус минь ийм юм үзэх гэж бурхан минь та

намайг чадна гэж бодож байгаа гэж үү? уулга алдан санаа зовсон нь илт харагдав. Ламтан хажуу тийш унахад Пүрэв сэхээ аван ламтанг түшин .. – Та минь яачхав. Түргэн дуудах уу? саяных юу байсан бэ? – Хүү минь чамайг дагаад байгаа юм байна. сая чамайг орж ирхэд ард чинь зогсож байсан би болбоос 9 үеийн удамт Сайтан Гончиг гэдэг хүний үр хойчис билээ. Хар домын шидийн тухай сонсож байсан болхоос үзсэн удаагүй. Энэ чөтгөрийг би дийлэхгүй чадал минь мөхөсдөх юм байна. айхтар тийрэн байна даа. үг хэлд орчихсон бие мах бодио олчихсон жирийн хүн чигээр амьдагдаг юм байна. энэ

тухай сонсож л байлаа энд учрана гэж төсөөлсөнгүй шүү .. Хүү минь би чамд туслаж чадахгүйд уучилж болгоогоорой. Самдан хөгшинийг жаахан шоглоод байгаа юм байна. тэхдээ нэг сонин юм харлаа. Цонхны цаана нэг хүү , охин хоёр харагдлаа..танай гэрийхэн үү? – Пүрэв ихэд гайхширан .. үгүй ээ юун охин хүү хоёр билээ. Би ганцаараа байдаг тэр байшинд би харуул хийдэг энд ажилладаг хүн байхгүй юу? Ламтан Пүрэв рүү нухацтай харсан аа. .. Ганцаараа ч биш байна даа. нэг хүн харагдаад байна. чамд юу гэж ойлгуулахаа би мэдэхгүй байна. Танай тэр том байшинд чинь нэг зүйл байна . их л сонин юм хаалт хийгээд байгааг бодход их л сүрхий зүйл байна даа.

би ч ингээд явах уу ? даа.. Чи дариу наад зүүлтнийхээ эзэнг олж уулз тэр хүн чамд бүгдийг хэлж өгөх байх би хэмжээ хязгаартай андгайтай хүн энд хүрээд өндөрлье дөө .. хүү минь шөнө чам дээр ирсэн хүнийг сайн хараарай .. бас болгоомжтой харьцаарай гээд босоод хаалгаар гарав. Ламтан Самдан хөгшинтэй ч уулзаж учир явдал ярьсангүй .. түргэн яваад өгөв. Пүрэв хэсэг суун ихэд бодлогоширон … шөнө гэнээ .. энэ том байшинд эзэн эмэгтэй л амьдардаг даа. ламтан нэг л юм нууж байх шиг .. би эндээс явчихлаа гэхэд цалинг минь буцаагаад авчихвал яадаг билээ. Албин чөтгөр ч гэх шиг тэр хар сүүдэр юу юм бол

яахаараа миний аавыг минь мэддэг билээ. Аавыгаа санаж байна хэрэв уулзах боломж үнэхээр байвал би айх хэрэг юун билээ. Хөөрхий минь сүүлчийн үгээхэлж чадаагүй буян нэхээд байгаа юм болов уу? үрсээ санаад хорогодсон юм болов уу? ямартай ч би айх хэрэг байна уу ? эргэцүүлэн бодоод айхгүй харинч сонирхолтой санагдаад цаанаасаа айхгүй айдасгүй тайван байв. Энэ үед Самдан орж ирэн .. – За юу болов . Ламтан юу гэж айлдав. Надтай юу ч дугаралгүй яваад өглөө..охин минь нэг сонин зүйл яриад байх юм. Чиний хажууд нэг эмэгтэй хүн инээгээд суугаад байсан гэх юм. Ёстой ямар газар ирээд суучих нь энэ вэ? үнэн юм уу? Пүрэв өвгөнийг их л санаа зовж байгааг ойлгон … айх

вий гэж бодсон уу? – Юун хүн байхав дээ өвөө минь миний сүүдэрийг л эндүү хараа биз. Ламтан юу ч ярьсангүй. Танайхыг хурдан нүү л гэж хэлээд явсан .. – Нүүхээ хамаг байдагаараа хуруу хумсаа хугалан байж ийм сайхан газар байшин авсан бид хаашаа явах билээ. Яагаад нүү гэсэн юм бол .. – Мэдэхгүй ээ. таа ламтантай очиж уулзах хэрэгтэй байхаа. Дүү нь ажилдаа очьё доо. эзэн эмэгтэй ууртай хүн харж байж мэднэ. Баяртай хэрэг болвол надад хэлээрэй .. Пүрэв яваад өгөв. Байшиндаа очоод тэр хар сүүдэрийн тухай л бодоод ер толгойноос нь гарсангүй. Хэдэн цагийн дараа өвгөнийд машин ирээд өнөө охин бас хоёр хүүхдийг аваад явсан ба Билгүүтэй бас нэг эрэгтэй томоо хүүхэд хоёр өвөөтэйгөө үлджээ. Пүрэв үд болох үед гэгээ тасархаас өмнө ер нь

эзэн эмэгтэйгийнд орж үзье гэж шийдээд хаалгыг нь тогшив. Эзэн эмэгтэй хаалганы цаанаас .. – Хэн бэ? ямар хэргээр явна .. – Би харуул байна аа. миний гурил дуусчихсан танайд байвал .. – Би хөргөгчийг чинь дүүргэсэн дээ. дуусна гэж байхгүй дээ. чи манайд орох шалтаг хайгаад байгаа юм биш үү? – Үгүй ядаж цай уугаад ярьж хөөрье гэж бодсон юм аа. – Би чамд хангалттай цалин өгч байгаа. Дүрэмээ чи уншсан биз дээ. би гэртээ хүн оруулдаггүй. Чи яв эсвэл ажлаасаа

гарчихаж бас болно шдээ. Пүрэвт ажлаас гарах бодол огт байхгүй бас их цалин авдаг учир ажлаас халчих вий гэж бодоод .. уучлаарай гэж хэлээд эргэн явав. Яг хаалганаас холдох үед цонхных нь хөшигний цаана нэг сүүдэр бүр хүн байх шиг яалт ч үгүй харагдав. Пүрэв байшинруугаа алхах зуураа. .. эзэн эмэгтэй үүдэн дээрээ байхад яахаараа хүн гэрт нь байдаг хэрэг вэ? нууц амраг чөтгөр гэж би чинь

юу л бодоод байна даа гэж өөртөө шивнэсээр өөрийн жижиг манаачийн байшиндаа ирхэд Билгүүтэй гэрт нь орчихсон ганцаараа яриад сууж байв. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *