
Кино ч дуусаж Пүрэв орон дээрээ суусаар нойр нь хүрээд байгаа учир өнөө охинд хандан … Танайх хаана билээ. Би дөхүүлээд өгөх үү? чи энд хонох гээгүй биз дээ – Нээрээ шөнө болчихож манайх энүүхэндээ за
баярлалаа. би явчихна аа. Өнөө охин түүнрүү цоо ширтэн хараад байгаач яг юу нь сүрхий хараад байгааг ойлгосонгүй. Охин үүдээр гарахдаа их л муухай хараад гараад явчихав. Пүрэв хаалгаа түгжээд
ороо засаад унтахаар хэвтлээ.. Энэ охиныг би харсан даа. хаана харлаа байз нэг л харсан байх чинь ёстой бүү мэд гэж бодол болж байгаад зүүрмэглэлээ.үүр арай цайх болоогүй байхад хажуу айлын хүүхдүүд
орилж хашгирах чимээ гарлаа.. Пүрэв сэрэн өндийгөөд сайн сонсвол үнэхээр тэндээс сонсогдож байв. Хувцасаа өмсөөд гар чийдэнгээ барьсаар гүйхээрээ очив. Тэднийд орход өвгөн дөнгөж босч байгаа
бололтой. Харин том ач охин нь нэг дүүгээ тас тэвэрчихсэн чичирч байв. Пүрэв юу болсоныг лавлан асуухад Билгүүтэй хүү түүнд.. – Ахаа.. эгч бид хоёр бие засах гээд хамт гарсан чинь танай байшингийн

хойно хүн байсан инээгээл юм яриад байсан эгч ойртож очоод гэнэт муухай орилоод гэррүүгээ гүйсэн. Би наашаа ардаас нь алхаж байгаад эргээд харсан чинь нэг эгч л байсан . хэн бэ? гэсэн дугараагүй . эгч л айсан юм шиг байна. – Одоо хаана байна тэр хүн чинь – Тэндээ л байгаа биз … Пүрэв гэрлээ асаан шууд байшинруугаа гүйв. Үнэндээ харуулын ажил хийж байгаа учир байшинг нь ухаж байгаа юм биш биз гэж айсных юмсанж. Байшинг тойроод хэнийг ч харсангүй Пүрэвт энэ нэг л болж байсан мэт байв. Урд нь би байшин тойрч үзэж байсан ч юм шиг үгүй ч юм шиг тэхдээ хэн ч байхгүй байна даа. эгч нь яагаад ингэтлээ айдаг байна аа. арай нөгөө охин гэж бодоод буцаад Самдан
өвгөнийд оров. Самдан охиныг аргадан байгаа бололтой цай уулган тайвшруулж байв. Пүрэв , Билгүүтэйгээс тэр чиний харсан хүн шорттой байсан уу? – Тиймээ шорттой байсан би эхлээд шалдан гэж харсан л даа.. танай байшинд амьдардаг хүн юм уу? – Аан уул нь түрүүн гэртээ харина гээд гарсан юм. Та хоёр айчихаж л дээ.. Өнөө уйлж байсан өвгөний ач охин Пүрэв рүү харан … чи тэрийг таньдаг юм уу? тэр чинь наашаа ирж байсан харин би шал өөр хүн харсан нэг тийм сэгсгэр үстэй улаан нүдтэй чөтгөр байсан яг чөтгөр байсан . тэр хүн биш , өвөө тэр хүн биш байсан .. байшингийн ардаас тийм хурдан миний хажууд ирж зогсоно гэж байхгүй. Хурдан гүйгээд ч ирж
амжихгүй яг л нисдэг юм шиг байсан. Уйлав.. Пүрэв ёстой юу хэлэхээ мэдсэнгүй.Самдан хөшгин бага сага юм дуулсан хүн болоод ч тэр үү? охиныг аргадан .. – Охин минь чи эндүү хараа биз. Харанхуй шөнө аргал хүртэл хөдөлж харагддаг гэдэг энэ сайхан газар юуных нь чөтгөр байхав дээ. өдий том болчихоод дүү нараа айлгаад яахнав дээ. өглөө өвөө нь Сампил ламыг дуудчихна.одоо тайвшираад унтаж амар … Охин нь ч орондоо ороод хэвтэв. Пүрэв үүдний өрөөнд зогссон хэвээр гарах гэтэл Самдан өвгөн түүнрүү ихэл нухацтай хараад.. – Ингэхэд танай байшингийн гэрэл өнөө шөнө ассангүй хүн байдаг юм уу? – Эзэн
эмэгтэй байдаг өнөөдөр ирэхгүй гээд байсан хот орсон… – Түрүүн юун охин танайхаас гарсан гэсэн үү? – Тиймээ нэг охин зурагт үзээд тэгээд л гарсан тэр харина гээд байсан аягүй бол явж байхад нь хараад айсан юм болов уу? Өвгөн дахиж дугарсангүй. Пүрэв гэртээ харихаар гарлаа. Харих замдаа.. чөтгөр гэнэ шүү. мөн солиорвоо нөгөө охин л байж л дээ. Чөтгөр байхдаа яахав дээ.. гэсэн юм бодоод хаалгаараа ороод ёстой өөрөө хашгирцангүй. Өнөөх явсан гээд байсан шорттой охин сандал дээр нь хээв нэг суучихсан байж байх нь тэр… Пүрэв цочин арагш ухраад эргэж орж ирэн … – Чи чинь яадаг мал вэ? цочлоо гэж .. харихгүй яахаараа миний байшинд буцаад ирчихэв ээ.. – Би харин
юмаа мартчихаж ээ. чамтай бас танилая гэж бодлоо.. чи намайг танихгүй байгаа биз дээ.. – Би чамайг яахаараа таних ёстой юм. Чи яагаад хүн амьтан айлгаад яваад байгаа юм. Манай хөршийн охин уйлж хайлаад сүйд байна. аргагүйшдээ шөнө орой гэнэт хүн гараад ирэхээр… – Би юу? би айлгаагүй ээ. надаас хүн тийм айхаар байна уу? – Тиймээ айхаар байна. – Буруу л хүнээсээ айж байгаа юм байна даа. за за би явлаа.. маргааш уулзая даа.. – Юун маргааш чи битгий ирээрэй.. чамайг маргааш оруулахгүй гэж мэд ер нь танайх хаана байдаг юм. Өнөө охин гараад явчихав. Пүрэв удалгүй ардаас нь гарсан ч
харагдсангүй. Хамгийн сонин зүйл ажиглагдсан нь тэр охин Пүрэвийг өөрт нь ойртохоор дөлөөд байсан явдал байв. Үнэндээ Пүрэв барьж үзэх эсвэл бараг алгадчихмаар санагдсан билээ. Үүр цайж эхэллээ.. тэрээр камераа шүүн үзэв. Үнэхээр тэр байшингийн ард байсан гэх хүн ер харагдсангүй. Сайн шүүвэл зурагт үзсэн гэх үл мэдэх охин Пүрэвийн байшингаас гарсан нь хальт харагдаад яагаад ч өөр дүрс бичигдээгүй байв. Пүрэв сайн харж харж байшингийн булан тойроод камергүй хэсгээр явчихаж гэж таамаглаад ямар учиртай юм бол эзэнээс асуудаг юм билүү .. Тэрээр жаал хэвтэв. Нар гарах үед хашааны хаалга онгойх чимээнээр Пүрэв босон гарвал… эзэн эмэгтэй ирж байв.
Жолооч хаалга онгойлгон .. – За шинэ хөрштэй болоо юу? миний машины чагнаал эвдэрчихээд … – Тиймээ би машин ирсэнийг сонссонгүй ээ .. Пүрэв эзэн эмэгтэйрү хараад … уучлаарай.. ингэхэд шөнө нэг охин ирчихээд зурагт үзээд салдаггүй.. хажуу айлын хүүхдүүдийг бас айлгаж цочоосон бололтой. Шөнө дөлөөр шүү. хаана байдаг айлын охин бол та мэдэх үү? – Би яаж мэддэг юм бэ? охин ч гэх шиг чамруу охин явуулаад байшинг чинь тоночихсон юм биш биздээ айн .. Чи нэг охин гээл байх юм ямар юм байгаан дээр бас яриад л байсан .. – Би юу даа.. өчигдөр л ирсэн шдээ.. нэг тийм шорттой.. цагаан подволктой.. царайлаг цагаан царайтай.. нэг тийм.. Эзэн эмэгтэй шууд
уурлан битгий дэмий донгосоод бай . дараа ирвэл надад хэлээрэй.. шорттой гэнэ шүү .. эзэн эмэгтэй уурлангуй гэррүүгээ яваад өгөв. Пүрэв уурлах юм байхгүй байхад намайг загнаад өөрөө мэдрэл муут гэж дотроо шивнээд байшиндаа орлоо. Эзэн эмэгтэй яагаад гайхаж асуусангүй вэ? яг л таньдаг юм шиг санагдсан даа. эсвэл бас өөрт нь лай болж зурагт үзье гэж шалсан юм байх даа. тэхдээ л тэр охиныг би харсан байгаад байгаам даа. сая эзэн юу гэсэн бэ? дээр бас яриад байсан гэсэн үү? охиныг асуусан юм байх даа. би тэгээд яахаараа
тэрийг санахгүй байгаа юм бол… ямартай ч лам ирэхээр орж өвгөнийд ордог хэрэг тэр охин арай за үгүй байлгүй дээ новш гэж юу бодчихов түй түй,, гэж шүлсээ хаяад хоолоо хийхээр ногоо арилгаж суулаа.. жаахан шөл буцалгаад зурагтаа асаах гээд удирдлагаа хайгаад олсонгүй. Хайсаар орон доогуураа хартал нэг альбом байв. Энэ чинь одоо юун альбом бэ? гэж бодон аваад тухтай нь аргагүй суугаад нээж харвал нэгэн гэр бүлийн зураг байв. Хамгийн гайхалтай нь хүмүүсийн толгойг бүгдийг балалчихсан байлаа. Альбомыг эргүүлж дуустал нь

харсан ч бүгд адилхан байв. Пүрэвт энэ үнэхээр хачин бас өөрийнх нь биеийн шар үс босон айх шиг болоод хогийн саванд чулуудаад хаячихав. Энэ үед хаалган дээр аль хэзээний нэгэн хүү зогсож байв. Үргэлжлэл бий