Нүүр Өгүүллэг “ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “9-р хэсэг”

“ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “9-р хэсэг”

0 секунд уншина
0
1
478

Пүрэвийн нойр хүрсэнгүй.. тэр сандал дээр суугаад бодол болон суув. Түүний санаанаас өнөөх хүү ер гарахгүй байгаа нь сонин тэр суусаар үүр цайлаа. Пүрэв эртхэн явахаар шийдэв ажил дээрээ очоод сайн

ажиглая бас яагаад зарим зүйлээ санахгүй байгаагаа бодоод олохгүй байгаагаа гайхна.Нар гарах үед Пүрэв өрөөнөөс гархад Должин аль хэдийн босчихсон цай чаначихсан зогсож байв. Пүрэв цочисхийн .. өө

эмээ уучлаарай би таныг унтаж байгаа байх гэж бодоод л … – Цай уугаад яв . хаана ямар ажил хийж байгаа гэсэн бэ? яагаад айж цочоод байна. – Эмээ би харин яараад унаандаа амжих ёстой. – Чи чинь яасан

тогтворгүй болчихоов дээ. наашаа суу цай уугаад яв. 10 минут байгаа байлгүй дээ. яарвал даарна гэж мэднэ биз дээ. алив наашаа суучих миний хүү… Пүрэв , Должингийн хэлсэнээр суугаад түүний чанасан

цайнаас уун хөлс нь бурзайж ёстой ядаргаа нь гарах шиг л болоод ирэв. Тэрээр инээмсэглэн.. – Баярлалаа эмээ ёстой сайхан болж байна шүү.. – Зүгээр дээ. чи их ядарсан царайтай л байна даа. за тэгээд яриад

бай даа. яагаад унтаж амарсангүй. Юу сэтгэлийг чинь зовоогоод байна .. хаана ажилд орсон гэлээ.. – Эмээ би унтаагүйг та яаж .. – Чи сонссон биз дээ. гэрэл унтраахад сарны гэрэлд сүүдрээ үлдээгээд явчихсан байж.. – Уучлаарай эмээ та хоёрын яриаг сонссонд. Би нэг харуулч гэх юм уу? манаачаар ажилд орсоон хотоос жаахан зайтай. Би юм мартаад байх шиг санагдаад л зарим юмаа ер санадаггүй. Должин улаан утастай сахиус өгөөд за хүү минь үүнийг хүзүүнээсээ битгий салгаарай. Амралтаараа шууд манайд ирээрэй. Ойлгов уу? юу болсон чинь сонин биш юу болох гээд байгаа нь л сонин байна. чи миний юу ярьж байгааг ойлгож байгаа.харсан биз дээ тэрийг.. гэгээ гартал

үүдэнд зогссон .. – Пүрэвийн царай хувьс хийн.. хэн тэр вэ? эмээ хэн .. – Өнөө жаахан хүү өчигдөрийн чамтай ирдэг. – Юу гэнээ ямар хүү манай ангийн Болд уу? – Миний хүү ажилдаа явдаа. Ажлаасаа буугаад шууд манайд шүү мартав.. Пүрэв байшингаас гаран ажилдаа явахаар автобусны буудал орохоор алхав. Хүү жаахан хүү гэнэ ээ. ямар учиртай юм бол оо. Тэр хүн биш тиймээ хүн биш … амандаа бувтнан алхсаар автобус ирхэд гүйн очиж суулаа. Пүрэв ирэх газраа автобус дамжин явсаар нэг юм ирлээ. Энэ өдөр хоцорч очив. Яаран гүйхэд машин нь зогсож байгааг хараад баярлан амьсгаадан ирээд машинд

суув. Жолооч ихэд уурлангуй.. Чи чинь цагаа барьдаггүй юм уу? Миний ажил хэцүүдлээ байна. – Уучлаарай.. би хоцорчихлоо.. дахиж хоцрохгүй ээ. – Өнөөдөр эзэн эмэгтэй хот орно эрт явна гэсэн чамаас болж би загнуулах юм байна л даа. – Уучлаарай би хэлээд өгнөө миний буруугаас болсон гээд.. тэхдээ эзэн эмэгтэйг хэн гэдэг юм бол – Би мэдэхгүй ээ. надад хамаатай ч биш.. асуудаггүй юм. Чи сонирхоод байгаан бол өөрөөс нь асуухгүй юу? Ихэд ууртай машинаа асаан давхив. Пүрэв хоцорсондоо гэмшингүй дахиж дугарсангүй. ажил дээрээ ирхэд эзэн эмэгтэй жигтэйхэн ганган хувцаслачихсан үүдэндээ

гарчихсан байлаа. Пүрэвийг буухад зөрөн суугаад … Яагаад хоцроод байгаа юм бэ? Би хот орлоо өнөөдөр ирэхгүй байж ч магадгүй шүү. сонор сэрэмжтэй байгаарай даа. за за баяртай.. ихэд яараад яваад өгөв. Пүрэв өөрийн жижиг байшиндаа ороод орон дээрээ хэвтэн нойр нь хүрч байгааг ойлгов. Тэрээр хаалгаа цоожлоод унтахаар болов. шөнөжин унтаагүй учир нам унтлаа. 1,2 цагийн дараа Пүрэв том бололтой машины дуугаар сэрэв гарч харвал хажуу айлд нь шинэ айл нүж ирж байгаа бололтой. Машинаас ачаа бараа байшин руу хүмүүс зөөж харагдана. Пүрэв хөрштэй болж байгаадаа дотороо баярлан ямар ч байсан ханьтай болж байх шив очиж тусладаг хэрэг .. гар нүүрээ угаачихаад очив. Хэдэн залуучууд яах ийхийн зуургүйл байшинд

тавилагануудыг нь зөөж оруулаад яваад өгчихөв. Пүрэв тусалж хийх юм ч нэг их олдсонгүй. Залуус явсаны дараа нэг өвгөн үлдэв сая Пүрэвийг анзааран хараад… – Сайн байна уу? хүүхээ эндэхийн хүн үү? – Сайн сайн байна уу? та тиймээ энэ хажуу айлын чинь харуул байна аа. – Өө за харуултай сүрхий айл байх нь … би шинэ нүүж ирж байгаа энэ гэрийн эзэн нь байна аа. Самдан … – Намайг Пүрэв гэдэг та ганцаараа.. – Үгүй үгүй .. ач , зээ нар маань ирнэ. Агаарт хүйтэртэл байх санаатай л ирж байгаа минь энэ .. агаар сайхан зүлэг модтой сайхан газар юм аа.. – Тиймээ ёстой сайхан шүү .. агаар , зүлэг , байгаль

нь тэр чигээрээ сайхан.. туслуулах юу байна өвөө.. – Одоо хүүхдүүд ирээд хийчих нь зүгээр хүүхээ.. – Хэрэг гарвал намайг дуудчихаж байгаарай … Пүрэв өвгөнтэй ийн танилцаад байшиндаа очоод хоол хийхээр төмс ногоо арилгаж эхлэв. Хоол болох үед өвгөнийд хүмүүс ирэн хүүхдүүд шуугилдан Пүрэв ач нар нь ирчихэж дээ ашгүй нэг сайхан хөрштэй боллоо.. олзуурхан бодоод өнөө айдас агуулаад байсан бодол нь ч сарнив. Үд болох үед өвгөний ач хүү бололтой хүү онгорхой байгаа хаалгаар нь орж ирээд.. Өвөө таныг хоол ид гэж хэлүүллээ.. – Аан тийм үү? ах нь хоол идчихсэн дээ. тэхдээ шинэ хөршүүдтэйгээ танилцая даа чамайг хэн гэдэг үү? хэдэн настай билээ.. – Билгүүтэй

гэдэг би 7 настай гэж цовоо хэлэв.. Пүрэв өхөөрдөн хүүд хөргөгчнөөсөө нэг алим гаргаж өгөөд гарцгаав. Хүү хаалгаар гараад ийш тийш харан нэг юм хайгаад байх шиг санагдав. Пүрэв , Билгүүтэйгээс – За чи минь юугаа гээчихэв. – Ахаа сая энүүхэнд байсан хүүхэд танай дүү биш юм уу? – Юун хүүхэд билээ. – Намайг ирхэд тэнд холгой зогсож байсан .. – Айлын хүүхэд юм байлгүй ахынх нь дүү нар хотод байгаа .. – Аан тийм үү? таны дүү юм байх гэж бодоол … Пүрэвт нэг их сонин санагдсангүй. Өөр зүйл бодоод тэр үү? эсвэл бас л мартсан уу? анхаарлаач хандуулж бодсонгүй. Хөршийндөө баахан гоё зүйлээр дайлуулан танилцаад Пүрэв орой болох үед байшиндаа ирэв. Өвгөн таван ач , зээтэйгээ байх

ба том нь Пүрэвтэй чацуу охин тэгээд 9 – р ангийн нэг хөвгүүн доошоогоо 4 – р ангийн хоёр , хамгийн бага нь Билгүүтэй байлаа.. Пүрэв зурагтаа асаагаад нөгөөл янзаараа суусаар шөнө болов. Энэ үед харин хаалга тогших чимээ түүнийг цочоолоо. Пүрэв хэн гэсээр хаалга онгойлговол богино шорттой нэгэн охин инээмсэглэн зогсож байлаа. Пүрэв хөршийн охин биш л юм шиг байна даа гэж бодон.. сайн байна уу? чи чинь шөнө болсон хойно юу хийж яваа чинь энэ вэ? Өнөө охин түүнрүү ихэд л дотно маягтай инээмсэглэн манайх зурагтгүй юм л даа зурагт үзэж болох уу? нэг кино үзэх гээд би дуртай юм аа. – Юу гэнэ ээ. кино үзэх ээ.. – Тиймээ би тэгээд зогсоод байх уу? чи намайг эсвэл

оруулахгүй юм уу? Пүрэв түүнийг аргагүй оруулав. Тэр охин Пүрэвийн сандал дээр суугаад зурагтын удирдлага аван суваг солин суух нь нэг л нүдэнд дасал эсвэл харж байсан ч юм шиг мэдрэмж болоод мэдэрхүйд нь төрөөд байх шиг санагдаж байлаа.. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *