
Пүрэв гэрээсээ гаран хашааны хаалгаар гархад Болд машинтайгаа ирсэн байлаа. Түвшээ машин дотороос Пүрэв рүү инээмсэглэн… сайн байна уу ахаа.. би нөгөө дэвтэр авах гээд та гарах гэж байгаа юм байна
замд чинь даагдчих уу ? ахаа.. – Пүрэв үнэндээ Түвшээд анхаарлаа нэг их хандуулсангүй. Дурамжхан маягтай… шөнө орой битгий хүүхэд дахиж дуудаад байгаарай… за явцгаах уу? Болд , Пүрэвтэй мэндлээд
дуу муутай байгаад нь гайхаж байлаа. Машинаа асаан хөдөллөө.. Түвшээгийн гэрийн ойролцоо зогсон түүнийг буулгаад хоёр найз цааш явав. Их удаан явсанч Пүрэв дуугүйл яваад байв. Болд түүнийг
Зулаатай муудалцаж гэж бодоод тайтгаруулах маягтай.. Миний хөгшин яагаа вэ? Зулаа та хоёр үерхээд удаж байгаа хоёр доо. юунаас болсон юм бэ? гэхэд Пүрэв уртаар санаа алдаад – Бид хоёр зүгээрээ
яагаач үгүй .. бид хоёр ямар муудалцаад байдаг биш дээ. – Тэгээд юу болоод хямарчихсан царай гаргаад байгаа юм бэ? цаад чинь харвал айхаар байна чи .. Пүрэв юу ч дугарсангүй.тосох газраа ирхэд утас

дугаран Зулаа ирчихлээ чи хаана байна гэх нь тэр.. Пүрэв машинаас буун тэдний машинд очин эмээг нь түшин машиндаа суулгаад. Зулааг мөн тэвэрч үнсэхээ ч мартсангүй. Энэ үед түүнийг эрхшээлдээ байлгаж байсан айдас замхран алга болжээ.. тэд Зулаагийн эмээ Долгорын дүүгийнх рүү явцгаалаа . эмээ нь урд суугаад хоёр хос хойд суудал дээр гар гараасаа барилцан сууцгаав. Пүрэв эмээд хандан … Таны бие яаж байна эмээ минь… Зулаа та хоёр ер нь энд байвал яасан юм. Эмнэлэгтээч ойртоод амар биз дээ.. – Яах вэ? гайгүй ээ.. насны юм болохоор жамаараа л яваа нь тэр биз. Та хоёрынхоо амьдрал ахуйг чиглүүлчихвэл эмээ нь болоо доо одоо.. Зулаа уурлангуй.. эмээ одоо
ингээд сонин билиггүй юм яриад байдаг юм шдээ.. Хайраа бид хоёр энд удна аа. эмнэлэгт ч хэвтэж магадгүй .. нээрээ миний хайрын ажил нь сайн уу? хөл нь яаж байна. Чи минь ч биеэ сайн бодож байгаарай. Должин эгч гэртээ ганцаараа байгаа гэсэн чи минь хоноод явна биз дээ.. – Ажил сайн сайн бараг хийх юм байхгүй ёстой амар ажил харинээ өглөө эрт ажилдаа явна ш дээ. – Манайхаас л ажилдаа явчихгүй юу? Танайх ингэхэд яагаад 4824 байдаг байна аа. – Цалин өндөр шүү дээ хайраа тэгээл тийм байдаг биз .. Должин эгчээс би жаахан айгаад байдаг юм аа. – Хэхэ тэнэг гэдэг нь юунаас нь айдаг байна аа. бөө болохоор нь уу? эгч онгод тэнгэрээ тоотой хэд буулгадаг
болсон шүү дээ. тэглээч цаанаа чамд хачин сайн байдаг юм. Ямар анх удаа ирж байгаа биш хоёулаа бараг хоёр сар эгчийнд хамт амьдарсан биз дээ. чамд яаж тус боллоо доо хайраа.. – Нээрээ ч тийм шүү. Должин эгч чадлаа шавхан хөл дээрээ хурдан боссон шүү .. Долгор эрхээ гарган маань уншаад залбирч харагдав. Зулаа эмээгээ харанхуй шөнө эрхээ гаргаж буйд гайхах шиг болсон ч юу ч дугарсангүй. Болд хоёр хосыг толинд хараад бие биендээ наалдан суугаад үе үе нэгнээ үнсэхийг хальт хулгайгаар харан инээмсэглэн … Зулаа миний найз энэ жил сургуульдаа сууна биз дээ. хол байх хэцүү байгаа биз дээ. хоёр хосд … – Суух бодолтой л байгаа. Танай эхнэр хүү сайн биз дээ. – Өө сайн сайн хүү том болоод л байна. тэгж байгаад та хоёр манайхаар нэг ирээрэй. –
Тэгэлгүй яахав. Тэд явсаар ирэх газраа ирлээ . ер нь бол Зурагтын шинэ эцэст Должин хөгшинийд бууцгаав. Пүрэв ачаа тээшийг зөөн оруулаад энд хонохоор болов. Болд, Пүрэвийг дуудан ганцаарчилан уулзаад … – Чи нээрээ нэг л биш ээ ..царай зүс чинь нэг ядрангуй байна даа. Миний найз ажилдаа ядраад байгаа юм уу? – Тэнд хийх юм ер байхгүй . нойр дутуу байдаг болохоор тэр биз . – Тэхдээ л биеэ үзүүлсэн нь дээр байхаа. За за сайхан амраарай хэрэг гарвал яриарай.. Болд яваад Зулаа , Пүрэв хоёр Должингийнд орцгоолоо. Гэрийн эзэн эмгэн бөө бөгөөд ерөнхийдөө нилээд шүтлэгтэй хүн юмсанж нас нь яваад дээдсээ буулгах нь холдсон ч бас үйл хийсээр байдаг билээ. Тэднийх нэг давхар ч 3 өрөөтэй зайтай байшинд амьдардаг ба Зулаа хотод
сургуульдаа ирэхдээ Должин эгчийндээ голдуу байдаг болохоор түнд нэг өрөө гаргаж өгсөн юм. Ил шудрага үгтэй хурц ширүүн нүдтэй,хөнгөн шингэн хөгшин халуун цай аягалан зочидод барин эгчийнхээ нурууг илэн хоёр мөрийг нь барьж өгөөд.. ишш эгч минь хол замд их ядарчихжээ. Биеэ хайхрахгүй үгэнд орохгүй зөрүүд хүн шүү. аль зун ир гээд байхад .. – Харин унаа ховор таарсан унаа нь л энэ .. чиний минь бие сайн биз дээ. – Сайн сайн … Пүрэв хүүгийн бие яаж байна. алив нааш ирээ .. Пүрэв ойртон очход гараас нь жигтэйхэн чанга атгаад түүний нүд рүү цоо ширтээд амандаа нэг маань ч гэх юм уу? уншаад …. чи маргааш миний шавьтай уулзаарай. Хөл чинь сайн эдгээгүйл байх шиг байна даа. шавьд маань эмчилгээний юм байгаа
чамд тус болно. – Эмээ би маргааш өглөө эрт ажилтай. Амралтын өдрөө уулзчихаж болох уу? Должин их сүрхий харсан аа. би чамд өгсөн сахиусыг хүзүүндээ зүүхгүй байгаа юм аа даа.. – Харин би хаана гээснээ санахгүй олдохгүй байгаа юм. – Аан тийм үү? за миний хүүхдүүд эртхэн амарцгаа даа.. Зулаа, Пүрэв хоёр өрөөндөө ороод хаалгаа хаав. Хос хоёрт ярих юм мундсангүй. Пүрэв ажил , гэр орныхоо сонин сайхны тухай мөн Зулаагийн сонин сайхан гээд ярилцан хэвтэж байгаад Зулаа нам унтчихсан байв. Пүрэв түүнийг ядархаараа хурхирдагийг мэдэх учир хурхирах нь сонсогдход инээмсэглэн Зулааг зөөлхөн үнсээд ам нь цангах учир босов. Тэр хаалгаар гаран гал тогоонд орход Должин хөгшиний өрөө хагас
онгорхой байв хоёр хөгшин ярьж байгаа нь тод сонсогдоно яагаад гэвэл гал тогооны хажууд шахуу өрөө нь байдаг билээ. Пүрэв айлд байгаа учир санаа нь зовсон уу? чимээ гаргахгүйг хичээн нэг аяга ус уугаад эргэн алххад… Долгор эмгэн ярьж байгаа нь сонсогдчихов. Тэр анхаарлаа төвлрүүлэн сонсвол … Долгор : – Ёстой бүү мэд .. би ч чиний хэлж байснаар нь маань мэгзэм уншлаа. Биднийг энд буухад хүртэл зогсож байдаг шүү.. – Тийм байж .. Пүрэвийг орж ирхэд л би анзаарсан
юм л даа. ямар учиртай юм бол доо. Пүрэвийн сүнс нь төөрөөд байгаа бололтой. – Тэгээд одоо яадаг хэрэг вэ? Зулаад маань арай… – Зулаа маань хамгаалалттай .. тийм ч амар ойртохгүй байх. Харин Пүрэвээс хол л байх нь зүгээр байна. Миний нэг шавь бий та мэднэ дээ. Урангоо охиныг тэр энэ тал дээр их сайн би хөгширч дааж чадахгүй байх аа. – Тийм сүрхий зүйлтэй учирч гэж үү? – Одоогоор мэдэх юм алга даа эгч

минь .. Пүрэв хоёр хөгшин гэрлээ унтраах чимээнээр өрөөндөө оров. Тэр юу яриад байгааг эхлээд гайхсан ч бодон бодоод нэг л учир буйг гадарлаж эхлэв. Үргэлжлэл бий