Home Өгүүллэг “ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “7-р хэсэг”

“ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “7-р хэсэг”

0 second read
0
0
1,052

Пүрэв урьдын адил автобусны буудалын ойролцоо ирж буугаад гэррүүгээ явав. Тэр үнэхээр өчигдөр юу болсон тухай санасангүй. Гэртээ их л ядарсан хүн ирхэд ээж нь хоол бэлдчихсэн байх ба ихэд

халамжлан … – Миний хүү ядарсан уу? ажил чинь яагаад 4824 цагийн хуваарьтай юм бол доо. цалин нь ахиу болохоор юм болов уу? – Мэдэхгүй дээ ээж минь сайхан унтаж амрах минь .. – Нээрээ Зулаа нь

ярьсан чиний утас холбогдохгүй юм. Надруу яаралтай залгаарай гээд дамжуулаад өг гэсэн шүү… Пүрэв хоолоо идэж дуусаад гадаа гаран утсаа асаагаад найз охин Зулаа руу залгав. Зулаа утсаа аван … Сайн

уу? хайраа чиний утас холбогдохгүй юм. Би эмээтэй цуг өнөөдөр хот руу хөдлөнө. Шөнө л хот орох байхдаа. Такси бариад чи тосож чадах уу? хэтэрхий шөнө болохоор бас эмээгийн бие муудаад эмнэлэг

бараадах санаатай. – Манай ажил сүлжээ барьдаггүй юм аа. Эмээ хэр муу байгаа юм. Гайгй юу ? .. чадалгүй яахав. манай ангийн Болдоо машинтай шүү дээ . би гуйчихья.. дөхөөд хэлээрэй хайраа … – Эмээ

тийм ч сайнгүй ээ.. ямар ч байсан хот орж эмнэлэгээр л явах байх даа.. за за ажилтай болчихлоо хайртай шүү .. Утас тасрав..Пүрэв , Зулааг ирэхийг сонсоод ихэд баярласанч эмээгийнх нь бие барагтайг сонсоод санаа нь зовиноно. Пүрэв ангийн анд Болдыг гуйн шөнө гэрээс нь ирээд өөрийг нь авахыг хэлээд найз охиноо ирэх болсоныг ээждээ хэлээд орондоо ороод хэвтээд өгөв. Пүрэв нам унтаж орхижээ..үнэндээ яагаад нойр нь хүрээд ядраад байгаагаа өөрөө ч мэдэхгүй байв. Үд өнгөрч оройболох үед дүү нар нь орж ирэн шуугилдан Пүрэв сэрэв.

Пүрэв 2 эрэгтэй,2 эмэгтэй дүүтэй Нараа дүү нь энэ жил төгсөх ангийн сурагч мөн 8,6,3 – р ангийн дүүтэй юмсанж. Хамгийн бага охин дүү нь 3 – р анги их цовоо сэргэлэн охин Сараа билээ.. Сараа ахдаа хамгийн эрхэлдэг нь бөгөөд Пүрэвийг тэврэн ахаа та өчигдөр шөнө гэрт ирсэн үү? гэж асуув. Пүрэв инээмсэглэн – Ах нь ажилтай хүн юу гэж ирхэв дээ..миний дүү яагаад ингэж асуув .. – Ах, эгч нар итгэхгүй байгаа юм. Та мөн л байх шиг байсан даа.. альбомоо гаргаад зураг хараад байсан тэгээл инээгээд л аймар санагдаад… – Юу миний дүү зүүдлэсэн юм биш үү? ах нь юу гэж … – За за зүүдлэсэн юм аа.. тэхдээ аягүй сонин зүүд

байгаа биз.Өглөө харин альбомыг чинь тэр үүдэнд хэвтэж байхад олсон юм. Нараа үгийг нь таслан … наад Сараа чинь шөнө орилж хашгираад би гэрлээ асааж сэрээсэн юм. Таныг хаалгаар гараад явчихлаа нтр гэж балай юм яриад байхгүй юу? Ингэхэд ахаа тэр газар та ямар газар манаач хийж байгаа юм. Өчигдөр бас нэг хүү хашааны хаалганы урд зогсож байсан. Манаач ах байна уу? гэх шиг нэг л сонин санагдаад өнөөдөр хажуу айлуудаас хайгаад тэр хүүг олж харсангүй. Пүрэв инээмсэглэн … юун хүү байдаг билээ. Өнөөдөр ирвэл ах нь байна аа гээд л гарахаас.. за тийм байдаг байж … үнэндээ Зулаа ирэх

гэж байгаа учир Пүрэвт тоож сонсож анхаарлаа хандуулсанч үгүй.. Орой үдэш болон гэрийнхэн зурагтаа үзэн сууна . Пүрэв ..Болдтой шөнө 03:00 цагт цаг болзоод янз бүрийн юм бодон хэвтэнэ. Өдөржин унтсан учир нойр нь хулжин цаг харан явж өгөхгүй байлаа. Шөнө болж гэрийнхэн унтаж эхлэв. Пүрэв хөрвөөн хэвтсээр 00:00 цаг болж байгааг харчихаад одоо 3 цагийн дараа юм биз дээ гэж өөртөө шивнэв. Гэтэл хаалга тогших аятай чимээ гарах нь тэр .. Пүрэв хажуу айлд хүн ирэв үү ? гэсэн хартай чихээ чимээ гарах зүг хандуулаад дахин сонсвол яах аргагүй хашааны хаалгыг нь ураад ч байх шиг зураад ч

байх шиг чимээ гарч байв. Пүрэв углаашаа углаад гэрээсээ гаран … ямар согтуу толгой нь хаалганы ёроолд хэвтчихсэн юм бол доо.. аягүй бол манай гудамны үзүүрийн ах тасарчихсан байх нь гэж таамаг дэвшүүлээд хаалгаа онгойлговол хэн ч байсангүй… Пүрэв утасныхаа гэрлийг асаан ийш тийш тусгаад хүн байх шинж алга харагдав. Хаалгаа хаагаад ..золиг гэж хажуу айл байсан юм байхдаа гэж шивнээд эргээд гэрийнхээ хаалган дээр ирхэд өнөөх чимээ дахиад гарав. Пүрэв яах аргагүй манай хаалга мөн мөн байна гэсээр ерөнхийдөө хурдан алхан гүйхээрээ очин хаалгаа том онгойлговол

хүн байсангүй . Харин жаахан цаана нэг хар зүйл хөдлөх шиг болов. Пүрэв дөхөн очоод гэрлээ тусгавал холдоод цаана харагдав. Пүрэв хэдий жийрхэж байгаа ч хоолойгоо засан … хэн бэ? та манай хаалгыг тогшсон уу? хэн бэ? хариу дугарсангүй. Пүрэв эргэн алхан хашааны хаалгаа хаан .. айдаст бүрэн эзэмдүүлж байгаагаа ойлгов. Чухам юунаас айгаад байгаагаа мэдэхгүй байлаа..гэррүүгээ алхах гэснээ.. юмыг яаж мэдэх үү? тэр хүн дахиад ирээд тогшиж мэднэ. Айлын сахилагагүй хүүхдүүд тоглож байгаа ч юм билүү гэсэн юм бодож өөрийгөө тайвшруулаад чимээгүй хүлээв. Тэгтэл хэсэг хугацааны дараа хаалганаас өнөөх чимээ гарлаа.. Пүрэв хаалгаа огцом нээн

гэрлээ тусгавал нэгэн жаал хүү үнэхээр зогсож байгаа харагдав. Тэр хүү инээмсэглэн … – Ахаа сайн байна уу? та ирчихсэн юм уу? танд миний альбом байгаа .. Пүрэв өнөөх хүүхдийг таньж ядан .. юун альбом билээ.. чи хэний хүүхэд вэ? шөнө орой нохой гахайнд уруулчихвал яана.. Би чамайг ингэхэд хаана харлаа .. манай дүүгийн найз билүү. За ямартайч наашаа ороод ир .. гээд гараас нь барих гээд хий самардчих нь тэр … Пүрэвийн царай хувхай цайн … Чи .. чи чинь юу вэ?? гэхэд өнөөх хүүгийн инээмсэглэл тодорч … – альбом оо авья ах аа.. танд байгаа.. та нээж үзсэн болохоор альбом таниас салахгүй . альбом салахгүй дагаж байгаа тохиолдолд би таниас….. Пүрэв сая нэг сэхээ авч шокноосоо гаран гэррүүгээ ухаан жолоогүй гүйн ирээд

гэрэлнүүдээ асаан ёстойл галзуу хүн шиг орилж дүү нарынхаа хажуугаар орон наалдан хэвтээд чичирч байв. Нараа босон ахыгаа хараад гайхан айсан дүү нараа тайвшруулан ахыгаа алгадан сэхээрүүлж хүйтэн ус балгуулаад болсон явдалыг яриулаад инээмсэглэн … – та одоо өөрөө л гарч асуучихана нтр гээд байсан яасан тэр чинь харин тийм ээ.. хий самардсан ч гэх шиг би бүр алгадсан шдээ.. хүн нь ч хүн байхаа .. юунаас нь ингэтлээ айдаг байна аа. харин хэн тоглоом шоглоом хийгээд байгааг нь л олох хэрэгтэй байх. .. Нараа ямар нэгэн зүйл болоод байгааг гадралсан ч ахыгаа аргадан тайвшруулах гэж хичээж байлаа. Үнэндээ шөнө орой хий юм харсан

хүмүүс галзуурдаг тухай сонсож байсаных ч байж мэднэ … Пүрэв ч цаг гаруй болоод тайвширч Нараагийн хэлсэн үлгэрүүдэд итгэн арай гэж тайван болов. Шөнө 02 цаг өнгөрч байхад Нараагийн утас дугаран хүнтэй яриад гарахаар хувцасаа өмсөн Пүрэвт хандан … Дахиж орилж бахирав даа ах минь ээжийг дахиад сэрээчихэв ээ. манай ангийн Түвшээ гадаа ирчихсэн байна гэнээ. 20 минутын дараа ороод ирнэ ээ.. гараад явав. Пүрэв дүүгээ шөнө орой гаргадаггүй ч энэ удаа саяны болсон зүйлд шоконд ороод анзаарах сөхөө байсангүй. Нараа гадаа гарвал ангийнх нь хүү Түвшээ зогсож байв. Тэрээр ихэд сандарсан царайгаар Нараа руу харан … – Би сая ёстой үхтлээ айлаа. Чи лав

итгэхгүй дээ.. Сая танай гадаа ирхэд нэг жаахан хүү танай хашааны урд зогсож байсан би танай дүү нарын нэг юм болов уу? гэж бодоод нуугдаад ажигласан чинь ..хашааны хаалга онгойхүй байж танай хашаанд нэг ороод л нэг гараад л байх шиг харагдсан би лавшруулж харья гээд гэрлээ асаагаад тусгасан чинь алга болчихсон бүр ор мөргүй шүү.. Би гэртээ харихаас айгаад байна аа. тэр хүүхэд намайг хараад байх шиг санагдаад байна.. – Байз даа . Чи чинь юугаа яриад байна аа. хий юм л хараа биз юун хүүхэд .. – Харин хий юм л харчихаад байна. би яаж харин аа… Нараа түүнийг худлаа ярьдаггүй

мэдэх учир үнэн гэдэгт итгээд байж байтал ашгүй машины гэрэл тусан Пүрэвийн ангийн Болд болзоот хоёрын хажууд ирж зогсоод … – За сайн байцгаана уу? манай Нараа болзоонд зогсдог болоо юу даа.. ээжийнх нь бие сайн биздээ. Ахыгаа дуудчих Жулиатай нь ирж байгаа гэсэн уулзуулахаас даа.. нээрээ сая та хоёр харсан уу? нэг бацаан хөл нүцгэн гүйж байна шдээ. танай гудманд хэрүүл зодоон болоогүй биз дээ.. машиндаа суулгах гэсэн чинь алга болчих юм золиг чинь .. Нараа

,, Түвшээ хоёр бие биенрүүгээ харан гайхширан таг зогсов. Болд машинаасаа гаран тамхи асаан зуугаад .. Хүүе Нараа хүүш ахыгаа дуудаар ир гээд байхад… Нараа хашааны хаалгаар орон гэртээ орж ирэн Болд ирсэнийг Ахдаа дуулгалаа… Үргэлжлэл Бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…