Нүүр Өгүүллэг “ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “6-р хэсэг”

“ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “6-р хэсэг”

0 секунд уншина
0
0
429

Пүрэв нойр энэ өдөр хүрсэнгүй зурагтаар инээдмийн кино гарч байгаа болоод ч тэр үү тачигнатал инээн кинондоо бараг оржээ. Түүний жижигхэн байшин хоёр цонхтой бөгөөд нэг нь урагшаа нөгөөх нь

хойшоо том байшин руу харсан юмсанж. Тэр өнөө охиныг ч мартчихсан инээж суув. Кино дуусах дөхөж байтал хаалга хүчтэй нүдэх чимээ гэнэт гарав. Пүрэв камер руугаа хараад зурагтныхаа дууг

жаахан багасгаад .. хэн бэ? хэсэг чимээгүй сууснаа хаалганд ойртов. Хэнч дугарсангүй хаалганы түгжээг тайлан нээгээд том гар чийдэнгээ асаан тусгавал бас хэнч байсангүй.. юмыг яаж мэдхэв гээд хойд

байшин руу гэрэл тусган хашаагаа шалган алхав. Байшинд ойртход яг байшингийн ард бололтой нэг хүн юм яриад ч байх шиг сонсогдход өдөр өнөө залуугийн хэлсэн үг бодогдон … Чөтгөр гэж нээрээ эзэн

эмэгтэй байгаа юм биш байгаа гэж бодоод байшингийн ардуур тойрон гэрэл тусгахад нэг хар сүүдэр шиг зүйл байшингийн булан тойрох нь харагдав.биеийх нь шар үс босох шиг болоод амандаа зөөлхөнөөр …

хэн бэ? гэж шивнээд ардаас нь гэтэн очив. Тэр өөрөө яагаад айдаст автсанаач ойлгосонгүй. Байшинг тойрч гар чийдэнгээ тусгаад хэн ч байсангүй. Яг л эзэн эмэгтэй байж гэж хардаад өөрийн байшинруугаа явах үед том байшингийн хаалга онгойж эзэн эмэгтэй үүдний гэрлээ асаан гарч ирэн… – Харуул аа юу болоо вэ? чи намайг сэрээчихлээ.. ямар нэгэн юм болоо юу? гэх нь тэр Пүрэв эмэгтэй рүү хэсэгхэн мэлрэн харсанаа.. түүнийг одоо л гэрээсээ гарч байгааг ойлгоод … үгүй ээ сая харин нэг хүн байх шиг чимээ гараад байсан гэтэл алга болчихлоо. Саяхан л … – Манай энэгүүр муур , нохой яваад байдаг чи эндүү харсан юм болов уу? за за сайхан амраарай.. дахиж ямар нэгэн юм шалгахаар бол байшингийн цонх руу бага тусгаарай. Гялбаанд нь би сэрчихлээ..

Пүрэв толгой дохин гэрлээ унтраалаа.. эзэн эмэгтэй хаалгаа хаагаад гэрлээ унтраах үед яах аргагүй ард нь дахиад нэг хүн байх шиг харагдав. Пүрэв үнэхээр хүн мөн дөө ямар сонин юм бэ? өдөр ганцаараа байсан даа дотороо бодоод эсвэл найз нь ирсэн юм болов уу? надад мэдэгдэхгүй орох боломжгүй баймаар юм. Аягүй бол нөгөө нууц мууц нь юм болов уу? гээд ихэд инээмсэглэн бодоод өөрийн жижиг байшин руу алхлаа. Байшиндаа ирээд хаалгаар ортол түүний зурагт үздэг түшлэгтэй сандал дээр өнөөх охин юу ч болоогүй юм шиг суучихсан байх нь ёстойл зүрхийг нь амаар гаргах аятай цочоож

орхив. Охин инээмсэглэн .. – Сайн уу? чи хайшаа яваад ирэв. Пүрэв хаалгаар орж ирэн энэ удаа уурласангүй үнэхээр энэ үл мэдэх охиныг чухам ямар учиртай эргэлдээд байгаа нь түүнийг айлгаж орхисоных билээ. Тэрээр үгээ зөөж ядан .. – Чи ингэхэд хэзээ ирсэн юм. Үгүй ээ яах гэж ирсэн юм. – Би дөнгөж сая л орж ирлээ.. Чи байдаггүй. Зурагтаа л үзэх гэж ирэхгүй юу? – Чи худлаа хэлж байна. сая чи байшингийн ард байсан уу? тэнд .. – Үгүй ээ би тэнд юу хийх билээ.. – Чи ингэхэд хэн юм бэ? тэгээд яагаад наад хувцас хунараа сольдоггүй юм. Чи надад хэлж болох уу? эсвэл чи… – Ёооё ямар ядаргаатай юм бэ? зурагт үзэх сонирхолгүй болчихлоо. За за би явья даа . чи өнөөдөр яацан юм бэ?

Өнөөх охин Пүрэвийг ямар нэгэн зүйлээс эсвэл ямар нэгэн юм мэдчихвий гэж бодсон уу? эсвэл шалтгаан байсан уу? бушуухан гараад явчихав. Пүрэв охиныг гархад хаалгаа хаан цоожлоод камераа харан саяны 15 хан минутын бичлэгийг ухраан үзлээ.. бүх камераа шалгаад үнэхээр охин орж ирж байгаа бичлэг байсангүй. Түүний гар салганан компьютерын хулганаа барьхад хүртэл чичирч байлаа. Чухам юунаас айгаад байгаагаач ойлгосонгүй. Камерт хамгийн сонин юм бүдэг харагдсан нь Пүрэвийг байшин тойрох үед байшингийн хойноос үл мэдэх сүүдэр явсан нь харагдаж байв. Пүрэв орон дээрээ

суун ямар нэгэн учир битүүлэг зүйл байгааг мэдэрч байлаа.. Тэр охин үнэхээр хэн юм бол юу юм бол гэж бодохоор л зүрх нь түг түг цохилж байх нь өөрт нь сонсогдоно. Саяхан зурагт үзэн байсан хүн одоо гүн айдаст бүрэн автлаа.. зурагтныхаа дууг чангалаад хэсэг суугаад түүнд нэг бодол зурс хийн орж ирсэн нь альбом байв. Орон доогуураа удаанаар харвал өнөөх альбом яг тэр хэвээрээ байж байх нь тэр Пүрэв альбомноос айн орныхоо нэг буланд хана налан шургаад өөрийн эрхгүй чичирч байлаа. Хэсэг хугацааны дараа энэ альбом ямар учиртай юм бол ямар нэгэн юм байж мэднэ нээж үзэх бодол түүнийг эзэмдээд байж суулгахгүй байлаа.. түүний хөргөгчинд байхгүй юм

байхгүй учир цэнхэрдүү өнгөтэй шилтэй гашуун зүйлийг аван аяга дүүргэн ууж орхиод нилээд тайвшираад авав. Үнэндээ тэр спиртнийл нэг төрөл гэдгийг мэдэх учир согтож ч байх шиг зориг орсон уу? эсвэл согтуурхасан уу? альбомыг аван орон дээрээ суугаад нээлээ.. тэгтэл өдөр байсан зурагнууд байсангүй. Бүр нэг ч зураг байсангүй .. Пүрэв гайхан .. чөтгөр гэж тоглоод байгаа юм байхдаа өдөр байсан альбом мөн биздээ. Яахаараа байдаггүй байна аа. зураг , зураг хайчив. Үнэхээр байсангүй . Пүрэв өнөө шилтэй зүйлийг дахин нэг татаад айдас нь арилж зурагтныхаа дууг багасган цонхоо онгойлгон … хөөе охион нээрээ чиний нэр чинь хэн билээ.. Чи надад хэл дээ . амьд хүн юм уу?

үхсэн хүн юм уу? би бүр ойлгохгүй байна. .. хахаха .. үнэхээр согтжээ.. бие засмаар болж хаалгаар гараад 00 руу явлаа. Тэр гарчийдэнгээ ч авсангүй. Бие засчихаад гарч ирхэд жижиг байшингийн гэрэл нь унтарчихав. Пүрэв айсан ч үгүй гуйвсаар үүдэнд нь ирээд … новш гэж гэрэл хэн унтраачихав даа. алив гэрэлээ асаа гэх зэргээр амандаа үглэх зуур нэг хүн ч юм уу? зүйл түүний мөрнөөс угз татан байшинд ортол шидчихэв. Пүрэв сая байдал бишдэж буйг ойлгон .. – Хэн бэ? чи хэн бэ? хүн байна уу? юун новшнууд бэ? би зүгээр л нэг харуул төдий юу хэрэгтэй юм бэ? Хаалга руу ойртход хаалга хаагдан түгжигдэв. Пүрэв

унтраалага гар чийдэн тэмтрэн хайгаад л байлаа. Хэн ч дугарсангүй. Пүрэв үнэхээр цөхрөн амь авраарай гэж хашгирахад гэрэл асав. Харин энэ үед эргэн тойрноо харвал өнөөх охин урд нь сууж байсан ба түүний хүзүү гар , хөл цус болчихсон түүн рүү ширтэж байлаа. Пүрэв ухаан нь орж гаран .. чи чинь чи .. гэхэд өнөөх охин Пүрэвийн урд ирэн инээмсэглэн чихэнд нь …. – зурагт үзмээр байна гэж хэлсэн биз дээ… Хэрэгт дурлах хэрэггүй байдаг юм шдээ. одоо унтаж амар дараа уулзахад чи намайг мартсан байх болно. Тэхдээ чамайг бусдаас арай өөр гэж бодож байгаа шүү .. Сайхан амраарай… Пүрэвийн нүд зэргэлээтэн ухаан алдах шиг болов. Өглөө боллоо… Пүрэвийн толгой ангас гээд өвдөж байгаа гэж жигтэйхэн үнэндээ тасарчихсан юм шиг л

юу ч санахгүй байлаа. Ороо яаж засаж унтсан мөн зурагтаа унтраасанаа ч санахгүй байлаа.. ерөнхийдөө юу ч санасангүй. Зүүд шиг л санагдаад санах гэж хичээгээд ч санасангүй. Гагцхүү шил юм уусан гэдгээ л санав. Хаалга тогших чимээнээр хаалгаа онгойлгоход нэгэн хүү зогсож байлаа. Пүрэв хүүг хараад нэг л таних юм шиг санагдаад ерь толгойд нь орж ирсэнгүй. Өнөөх хүү .. – Ахаа альбом оо мартчихаж авч болох уу? – Альбом оо .. альбом гэнэ ээ. хаана байгаа

юм бол доо ав ав. Хүү орон дороос альбом аваад гараад явхад хүртэл санасангүй. Түүнд нэг л танил юм шиг л санагдах хэдий ч санах гээд чадсангүй. Пүрэв цайгаа чанангаа өчигдөр эзэн эмэгтэйн байшинг тойрч шалгасан дараа нь юу боллоо. Дараа нь орж ирж зурагт үзсэн тэгээд нойр хүрэхгүй байхаар нь энэ шилтэй архийг нь уучихсан билүү. Яаалаа байз олон хувилбар бодоод ч санасангүй. Цайгаа уучихаад сууж байтал ээлж солигдох болжээ. жолооч ирэн чагнаалдав.

Пүрэв ч байшингаасаа гаран машиндаа суун гэрлүүгээ явахаар хөдлөв. Машины цонхоор хальт харвал түүний байшингийн урд нэгэн охин алхаж харагдав. Тэр охин Пүрэв рүү их л дотно инээмсэглэж байлаа… Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *