Нүүр Өгүүллэг “ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “5-р хэсэг”

“ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
376

Пүрэв байшиндаа орж зурагт үзэж элдвийг бодон хэвтэж байлаа. Өдөр болох үед машин чагнаалдхад эзэн эмэгтэй ирж байв.Пүрэвийг байшингаас гархад эзэн эмэгтэй машинаасаа бууж ирэн .. – За сайхан

амарсан уу? шөнө янз бүрийн юм болоогүй биз дээ.. – Сайхаан та сайн явж ирэв үү? нэг охин л шөнө ирсэнээс биш бүх зүйл тайван доо.. Ингэж хэлэхдээ Пүрэв өнөө хүмүүс хэрэлдээд байсан гэдгийг хэлэх

гэснээ яагаад ч юм болив.. Эзэн эмэгтэй нүдний шилээ доошлуулан Пүрэв рүү харсан аа.. – Юун охин билээ .. – Мэдэхгүй ээ шөнө ирж зурагт үзнэ гээд байдаг юм лдаа. Танай хөрш юм байх гэсэн харин хүн

байдаггүй бололтой . гэр нь дээшээ байдаг юм болов уу? тэр охин их сонин л доо… – Тийм үү? охин гэнэ ээ.манай хөршүүд шөнө голдуу гэртээ ирдэг болохоор л чамайг айж цочив гэж хэлсэн юм шүү дээ.. чи

одоо л харин надад таалагдаж байна шүү.. цалинг чинь дахиж нэмэх хэрэгтэй юм байна. хаалгаа нээ.. – Өө за тэгэлгүй яахав.. Пүрэв Цалин нэмэх сурагаар чухам л хаалга хурдхан нээгээд инээмсэглэн эзэн

эмэгтэйд баярлаж байгаагаа илтгэв. Үнэндээ түүнд хийж гавьсан зүйлгүй ч цалин нэмэх нь үндэслэлгүй санагдсан ч мөнгө маш хэрэгтэй байгаа учир өөртөө баяр хүргэж сургалтын төлбөрч асуудалгүй боллоо доо баярлана. Байшиндаа орон цэвэрлэгээ хийж эхлэв. Хүн ингэж итгэж байхад юу ч хамаагүй хиймээр байсан тул ямарч байсан өөрийн сууцаа цэвэрлэв. Ор дэрээ янзалж аяга шанагаа угаачихаад хогоо шүүрдэж байгаад гэнэт арагш ухарлаа. Яагаад гэвэл орон дороос нь өчигдөр өглөөхөн хүүгийн аваад явсан альбом гараад ирэв. Пүрэв үнэхээр гайхан … чөтгөр гэж энэ чинь юу вэ? яахаараа энэ

дор байдаг байна аа. тэр пацаан аваад явчихсан биздээ. Би ч байшингаасаа нэг их холдоогүй. Энд орж ирэх учиргүй дээ. Бодол болон сандал дээр суув. Хэсэг суун байшингаа хэр удаан хэзээ сул орхисоноо бодов. Хэсэг бодоод энэ нэг л учир битүүлэг санагдсан учир альбомыг нээхээр автал үүдэнд нь өнөөх хүү зогсон .. – Ахаа альбомоо авья.. Пүрэв хаалга руу цочин хараад сандалнаасаа унахад альбом газарт унахдаа нээгдэв. Пүрэв хүү рүү харан уурлан … – Тэнгэм минь ингэж цочих гэж чи одоо ямар новш оо хийж яваа юм бэ? энэ хараал идсэн альбом чинь яахаараа миний орон дор байдаг юм бэ? чи

өчигдөр аваад яваа биз дээ. новш гэж танайх ингэхэд хаана байдаг юм бэ? аав , ээжтэй чинь уулзана аа.. хоёулаа явна аа .. Хүү альбомыг хурдан гэгч нь аваад элгэндээ тэврээд… – Манайхыг та олвол ирээрэй л дээ.. харин би ч мэдэхгүй ээ. өглөө болохоор альбом энд л байгаа гэх юм. За баярлалаа ахаа .. баяртай.. хүү хаалгаар гараад гүйчихэв. Пүрэв босон сандалаа босгоод өнөөх хүүгийн ардаас хархад байсангүй. . нохой хүртэл ийм амархан алга болохгүй дээ. сая тэхдээ альбомын нээгдхэд хальт хархад нэг л танил дүр зураг харагдсаныг санав. . за байз хэн байв аа. би нэг л харсан бүр нэг ойрхон санагдаад байх

чинь… хэн билээ гэж тааж ядсан аа. нөгөө охин тиймээ нөгөө охин байсан яг мөн гэсээр байшингийнхаа урдаас цаашаа бараалхад замын хажуугийн ой модны хажууд хүүгийн сүүдэр харагдах шиг болов. Пүрэв очих гэснээ эзэн эмэгтэйн гаргасан гэрээний дүрэмийг санан .. цалин нэмүүлэх гэж байж нэг муу нусгай пацаанаас болж гэм алдахгүй шүү гээд инээмсэглэн..эгч дүү хоёр юм байхдаа. Нэг нь өглөө альбомоо аваад нөгөөх нь шөнө ирж энд нуугаад хөгжилтэй юм аа.. за яах вэ? та хоёр тэгжил бай.. Пүрэв ийн бодоод байшиндаа эргэн ирээд хэвтэв. Үд дунд болох үед баруун талын хөрш нь ирж байгаа бололтой

машин хажууд нь дугарав. Пүрэв гарвал нээрээ л хажуу айлд нь нэг хүн ирж юм зөөж байв. Тэрээр байшингаасаа машин руугаа зөөж байв. Пүрэв харж зогссоноо монгол хүн байна даа. хүн юм хийж байхад хараад зогсох нь ч хаашаа юм . шууд өнөө хүн дээр очин… – За сайн байна уу? сайхан намаржиж байна уу? – Залуухан бор залуу түүнрүү харан ….Сайн сайн байна уу? зун дуусчихсан билүү? Нээрээ намрын эхэн сар гарчихсан байна шүү дээ.. – Би танд туслая та нүүж байгаа хэрэг үү? – Өө тийн байшингаа зарчихсан юмаа авах гэж ирлээ хө.. шинэ айл нь нүүж ирэх гээд л … – Аан тийм үү? би энэ хажуу айлын чинь харуул байхгүй юу? Өнөө бор залуу хөлсөө арчин Пүрэв

рүү харж зогссоноо .. мөн мөн тийм бий.. чи шинээр иржээ дээ. – Тийм ээ шинэ хүн тэхдээ би гайхаад байх юм. Та энд удсан уу? – Би юу би энд удаагүй ээ. 6 сард л ирсэн .. бас л худалдаж авч байсан юм. – Тэгээд яагаад ийм сайхан газраас нүүх гэдэг билээ.. надад бол ёстой таалагдаж байгаа.. Өнөөр залуу Пүрэвт ойртон ирээд чихэнд нь шивнэх шахан.. Чи эндээс явсан нь дээр дээ.. танай наад айл чинь их нууцлаг бас тэр эзэн эмэгтэй чинь гэртээ ороод гарч ирдэггүй. Хааяа шөнө байшингийнхаа хойно ганцаараа яриад байдаг юм билээ. Манайх энд ирсээд шөнө болгон шахуу хаалга нүдээд унтуулахгүй аргаа бараад нүүж байна. энэ газар нэг л биш шүү. би юу яриад

байгааг чи гадарлаж л байгаа нэг л биш шүү хө.. би чамд сайн санаад л хэлж байна шүү дүү.. Пүрэвийн эзэн эмэгтэйн байшингийн хаалга онгойх чимээгээр өнөө залуу Пүрэвээс холдон чангаар .. – Манай энд ч сайхан агаартай сайхан газар даа.. дүү тэгээд амралтанд байгаа юм шиг л байгаа биз дээ.. за ах нь бараг юмаа авчихлаа даа баярлалаа дүү хүү.. Пүрэв залууг ингэж хувирч байгаад гайхан үнэндээ л хэсэг шоконд оров. Тэгтэл эзэн эмэгтэй Пүрэвийг дуудан .. Харуулаа нааш ирээ чамаар хийлгэх юм байна. Пүрэв залууд баяртай гэж хэлээд өнөөх том байшингийнхаа урд ирэв. Энэ үед жолооч хашааны хаалгаар машинтайгаа гарч байгаа харагдавч үнэндээ хойд талын

суудал дээр хүн сууж байгаа харагдаадхав. Пүрэв дотроо гайхан бодно. Энэ хоёр хоёулаал ирсэн дээ. хүнтэй ирсэн юм байхдаа. Үгүй дээ цалин нэмнэ гэхээр би баярласандаа анзаараагүй юм болов уу ? гэж бодоодхов. Эзэн эмэгтэй … – Чи энэ довжоог сайхан шүүрдээд цэвэрлэчих тэгээд дараа нь үүдний энэ хувцасны өлгүүрийг хадаж янзлаадах тэгээд л болоо.. зүгээр биз дээ хийчнэ биз дээ.. – Өө тэгэлгүй яахав . зүгээр зүгээр Пүрэв гэж юу хийхээ мэдэхгүй байгаа хүнд энэ бол ажил биш юм. Шүүр аван ажилдаа орлоо. Энэ хооронд өнөөх залуу ч яваад өгөв. Пүрэв залуугийн хэлсэнийг хэсэг бодсон оо. хачин нь ч хачин байна лдаа.. яагаад ийм сүртэй камер харуултай юм бол бас яах аргагүй хачин зүйл урд шөнө болсон гээд нэг л нуруу нь хүйт оргив.

Тэгсэн ч одоо мөнгийг нь аваад ээждээ өгчихсөн учир болилоо гэж хэлэх нь ч хаашаа юм. Нүдээ аниад л сараа дуусгахаар шийдэв. Пүрэв хувцасны өлгүүрийг янзалж дуусаад алх , бахь зэргийг оруулж өгөхөөр дотор хаалгыг татхад түгжээтэй байв. Пүрэв тогшвол .. – Би завгүй байна аа. – Алх бахийг чинь яах вэ? – Наанаа үлдээчих ээ баярлалаа… Пүрэв айлыг үнэндээ их сонирхож байгаа болохоор орохыг хүссэнч чадсангүй. Өөрийн байшиндаа ирээд сая өлссөнөө мэдэн хоол хийнгээ.. нууцлаг гэнэ ээ. нууцлаг гэж амандаа хэлэн нэг л

учир битүүлэг тэсэн хэрнээ айдастай эсвэл бүр сонирхолтой ч гэх юм уу? тийм нэгэн сэтгэгдэл төрж эхлэв. Орой болход Пүрэв хаалгаа ян хийтэл нь түгжээд цонхоо бат хаан түгжээд зурагтаа асаан суув.. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *