
Шөнө болжээ. Пүрэв үүргэлэн түшлэгтэй сандал дээрээ суусаар зүүрмэглэж орхижээ.. хэр удаан зүүрмэглэсэнийг ч эс мэднэ. Гэтэл түүний ардаас найтаах чимээнээр сандалаасаа унах шахан цочоод
эргэн харвал өнөө нэг эрүүл галзуу нь мэдэгдэхгүй охин орон дээр сууж байв. Пүрэв уурлах аядан .. Чи чинь одоо тэнэг юм уу? энд юугаа хийж суугаа юм. Хэзээ ороод ирэв ээ.. ингэхэд яаж орж ирсэн юм би
хаалгаа гээд хааганы цоожийг харвал түгжээтэй байв. Би яах аргагүй цоожилсон доо. хүүе ингэхэд хаалга онгорхой байсан юм уу? өнөө охин толгой дохин зурагт ширтэн сууна. Пүрэв бодон би угаадас
асгахдаа сүүлд гарсан цоожлоогүй юм байхдаа..нойрмоглоод мартаж гэж бодоод … – Чи ингэхэд хаана байдаг охин бэ? шөнө ганцаараа ингээд явж байдаг юм уу? надаас айж ичнэ гэж байхгүй юу би яачих ч
юм билээ.. Өнөө охин тоосон шинжгүй инээмсэглэн зурагт үзсээр л .. түүнийг эр хүн болсон хойно сонжин харвал богино жинсэн шорттой.. тайрмал үстэй цав цагаан подволк өмссөн байх ба үнэхээр царайлаг

үеийн гэмээр охин байлаа. Хөлдөө нэг углааш углачихсан л харагдав. Пүрэв шалдан гуяыг нь хараад санаа нь зовсон уу? эсвэл түүнийг сонирхоод байгаа юм шиг нэг сонин мэдрэмж төрөөд өөрөө найз охинтой тэр минь удахгүй ирнэ шүү дээ гэж бодон … – Шөнө хүйтэн байдаг болсон байна лээ.. Чи цаад орны бүтээлэгээ нөмөрчих үгүй ядаж гуя хас чинь даардаггүй юм уу? чамайг бүр гайхаад байх юм. Танайд зурагт байдаггүй юм уу? – Байхгүй ээ зурагт байхгүй. Би зурагт үзэх дуртай.. кинонд бүр дуртай жүжигчин болохыг мөрөөддөг юм. – За ёстой тийм байх даа.. одоо үед зурагтгүй айл гэж юу байхав дээ. чи
ер нь яв. Чамайг би энд байлгахыг хүсэхгүй байна.. – Би явахгүй ээ. чи бол сайн хүн дотороо надад санаа тавьж байгаа байж… за кино эхэллээ. Би энэ киног үзчихээд явчихана даа. Нээрээ ч кино эхлэв. Пүрэв түүнтэй танилцах бодол төрсөн ч тэр бодлоо орхин өөртэй нь ханьтай зүгээр ч юм уу? гэж санаад .. цай аягалан түүнд өгөөд том гар чийдэнгээ асаан ийш тийш тусгаж нэг хараад орж ирхэд өнөөх охин сандал дээр аль хэзээний суучихсан зурагт аа үзэж суув. Пүрэв орон дээрээ буруу харж хэвтээд .. – Киногоо дуусахаар сэрээчихээрэй.. би жаахан унтаадахья чи жаахан миний халааг авангаа киногоо үз дээ..
ёстой сонин охин бэ? хар шөнөөр шүү .. зурагтгүй байдаг гэнэ шүү .. инээмсэглэн бодоод дуг хийчхэв. Пүрэв үнэндээ охины талаар нэг их сонирхосонгүй. Яагаад гэвэл анх ажилд орход нь хажуу айлын хүмүүс шөнө яваад байдаг айж ичив гэж сануулсанд оршино. Ингээд хэтдээ шөнө дөл болсон байжээ. Том байшингийн үүд хавьцаач юм уу? хүмүүс хэрэлдээд байх шиг чимээнээр Пүрэв сэрэв. Тэр нүдээ нээн .. юу вэ? ямар новшнууд нь вэ? хөөе чи гээд сандал руу харвал охин байсангүй. Пүрэв хаалга руу хаалга цоожгүй онгорхой байхыг хараад яваад өгч л дээ.. тэхдээ хаалгаа өөрөө цоожлоогүй бөгөөд цоожилвол өнөө охин нь буруугаар бодох вий гэж санаа зовсоных байсан билээ.
Гар чийдэнгээ шүүрч аван гарч өнөө чимээ гараад байгаа томоо байшин руу тусгавал хүн байсангүй. Яах аргагүй тэр хавиас л гарсан даа.. цаана нь айл байхгүй байтал яахаараа тэгээд хүн байдаггүй билээ гэж бодоод өнөө том прожектор гэрлээ асаагаад том байшингийн зүг алхав. Үнэхээр хэнч байсангүй . ямар сонин юм бэ? би одоо буруу сонссон юм байхдаа.. нээрээ зурагтны дууг андуу сонсож л дээ гэ санаагаа амраан өөрийгөө тайвшируулаад жижиг өөрийн харуулын байшинруугаа буцан ирээд том гэрэлээ унтраагаад орвол өнөө охин чинь сууж байх нь тэр … Пүрэв энэ удаа үнэхээр айх шиг болон .. – Чи чи чи энд юугаа хийж суугаа юм бэ? одоохон зайл чи энд сая
байгаагүй шүү дээ.. чи хэн юм бэ? яах гээд байгаа юм бэ? үнэхээр уурлав.. – Охин гайхсан нүдээр… би 00 орчихоод ирсэн шдээ .. чи өөрөө хааччихаад ирэв. – Чамд ямар хамаатай юм . чи яв одоохон эндээс гар … Өнөө охин аргагүй хаалгаар гараад яваад өгөв. Пүрэв хаалгаа сайн цоожилж аваад .. новш гэж үнхэлцэг хагалчих дөхлөө.. тэрээр цайнаасаа аягалан уух зуураа өнөө охин цайгаа угаагүйг олж харав. Гүй энэ чинь яахаараа цай уугаагүй байдаг билээ. Бас цамаан туучий байх нь новш гэж битгий дахиж ирээсэй билээ. Нээрээ гэр нь ер нь хаана байдаг юм бол доо. нохой , гахайнд уруулчихаад дараа нь гай болох вий гэж толгойд нь зурсхийн бодогдоод хаалгаа онгойлгон гэрлээ эргэн тойрон тусган өнөө охиныг нүдээрээ хайв. Охин
харагдсангүй харин нүдний буланд зүүн модтой ойн цоорхой руу нэгэн цагаан юм бултгас гээд орчих шиг харагдав. Пүрэв түүнийг гэж бодсонгүй . яагаад гэвэл яаж ч бодсон ойн мод руу орно гэдэг утгагүй хэрэг билээ.. буцан байшиндаа ороод хаалгаа цоожлоод камераа хянан шөнө гардаг сувагаа чангалан дуу сонсон суув. Нууцлаг охины талаар ч бодсонгүй. Тэгтэл яах аргагүй арын харах ёстой байшингийн урд хүн хэрэлдээд байх шиг л сонсогдоод байв. Зурагтныхаа дууг аажуухан багасган сайн сонсвол үнэхээр л хүн байна аа. хэрүүл учир андашгүй байв. Пүрэв амандаа хараал урсаган тод гэрэлээ шууд асаахад яах
аргагүй хоёр гурван хүн байшингийн урд зогсож байгаа хальт харагдаад байшин руу орох шиг болов. үнэндээ гялбаанд сайн харж амжаагүй тул яах аргагүй хүн байгааг л мэдэж авав. Гар чийдэнгээ аван байшин руу дөхөж очоод ардуур нь тойрч үзээд хүн байсангүй.. Байшингийн ар тал цаашаа ой модтой залгаа намхан хашаатай билээ. Үнэхээр хүн хайгаад олсонгүй. Түүн том байшингийн түлхүүр байхгүй. Мөн байшинд хэн ч үлдээгүй . Тэгэхээр юу байдаг байна аа. хажуу хоёр байшин бас ч үгүй жаахан зайтай.. хүн тийшээ гүйлээ гэхэд мэгдхээр гэж бодоод ямар чөтгөр нь вэ? гэж бодох зуур ар нуруу нь хүйт оргиод явчихав. Пүрэв өөрийн байшин руугаа хурдан алхахад
моддын мөчир хугарч хүн явах чимээ гарав. Пүрэв хүн байна гэж тайвширсанч гэлээ нэгэнт харуул учир үнэтэй эд хогшилыг нь алдчих вий гэж айн гэрэлээ асаалттай орхин камераа хянан.. байшинд байсан түүний зэвсэг гав, бороохойгоо тэлээндээ зүүгээд анхааралтай ажиглаж байлаа. Шөнө өнгөрч үүр цайж эхлэв. Нарны гэгээ манхайх үед гэрлээ сая унтрааж санаа нь амран орон дээрээ хэвтээд нам унтаж орхилоо.. нар дээшлэн өглөө болжээ.. энэ удаа хаалга тогших чимээ ч гарсангүй .. Пүрэв өөрөө сэрэн босоод гар нүүрээ угаагаад гадаа гарч байшингаа тойрч шалгаад мөн ард ой мод руу нухацтай харж байв. Хажуу хоёр айлд хүн байдаг шинж алга байлаа. Яагаад гэвэл өглөө
ийм сайхан байхад гэрээсээ гарахгүй байна гэж байхгүй дээ бодов. Үнэндээ зүүн тийшээ харагдах ганц байшингаас цаашаа хэдэн айл байдагийг Пүрэв мэдэхгүй билээ. Гэрээн дээр нь ажлийн байрнаас хол явахгүй гэсэн заалттай дээр нь камертай учир сүүлд шалгахад хол явсан нь мэдэгдвэл цалингүй болно гэж бодсоных юм. Ойр хавьд чимээ аниргүй байлаа. Гэгээтэй байгаа учир Пүрэв ч тайвширч замын урд байрлах 00 руу ороод гарч ирэхэд нэгэн машин ирж үзэгдэв. Сайн
харвал эзний машин биш байв. Тэр машин Пүрэвийн хажууд ирж зогсов.. нэгэн гэр бүлийн хоёр ах , эгч явж байх ба эмэгтэй нь пүрэвтэй мэндлээд… – Чи чинь огт хараагүй хүн байх чинь хаана ирсэн юм .. хэнийд .. – Аан би энд харуул хийж байгаа юм аа. энэ айлд .. – Юу гэнэ ээ. чи тэгэхээр энд харуул хийж байгаа гэсэн үг үү? – Тийм ээ та харин хаашаа явж байгаа юм. Би шинэхэн ажилд орсон хүн байна аа. – Аан

тийм үү? бид хоёр байшингаа эргэж яваа юм аа. за баяртай .. явья наад машинаа хүүе.. Өнөөх эмэгтэй Пүрэвтэй нэг их удаан ярихыг ч хүссэнгүй . яваад өгөв. Пүрэв олигтой юм асууж чадаагүйн дээр дээшээ хэр олон айл байдагийг мэдэх гээд амжсангүй.. Үргэлжлэл бий