Нүүр Өгүүллэг “ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “3-р хэсэг”

“ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
421

Өглөө болход хаалга дахин тогшив. Цайгаа чанаж байсан Пүрэв онгойлговол өнөөх эзэн бүсгүй иржээ. – Сайхан амарсан уу? дараагийн ээлж солигдох дөхөж байна. чи маргааш ирээрэй цагтаа нөгөө

газраасаа ирнэ шүү. машин чамайг дөхүүлж өгнө. Баяртай Ингэж хэлээд яваад өгөв. Пүрэвч олон юм ярьсангүй машин ирхэд суугаад төв рүү хөдлөв. Эргэн тойрноо сайн харж явсанч жолооч ах ер яриа

өдөх шинжгүй чимээгүй явсаар .. Пүрэв ханиалган чимээ гарган … – Ингэхэд ах аа энэ яг хэн гэдэг хүний эзэмшил вэ? баян хүн байх даа та энд удаан ажиллаж байна уу? Жолооч толиндоо Пүрэв рүү харсанаа.. –

Би олон жил болж байгаа.. энд их тайван сайхан байдаг юм. Эзэн ирэх болоогүй ажилтай хол явсан… – Хаашаа явсан юм бол … Жолооч дугарсангүй. Пүрэвч дахиж асуусангүй. Үнэндээ түүнд цалингийн

урдчилгаа байгаа учир дотороо маш их баяртай байгааг нуух юун.. За ингээд автобусны буудалын наана ирээд машин зогслоо . Пүрэв машинаас буугаад автосныы буудал руу алхах үед машинд нэг хүн

суух шиг харагдав. Тэрээр ээлжийн маань хүн байх нь гэж бодоод гэрийн зүг хөдлөв. Гэртээ ирхэд ээж нь ихэд санаа зовсон бололтой. – Чи чинь хайччихдаг хүүхэд вэ? утас чинь холбогдохгүй алга болчихдог .. – Ээж энийг хардаа хүү нь их боломжийн ажилд орсон хотоос зайдуу сүлжээ байддаггүй юм билээ.. – Сүлжээ байхгүй гэж үү? би хичнээн санаа зовов доо.. гүй энэ чинь ямар их мөнгө вэ? худлаа яриад байгаа юм биш биз дээ.. ийм их сөнгө анхны өдрөө өгчихлөө гэж үү? Пүрэвийн ээж мөнгийг тоолон хардах сэтгэлээ нуусангүй. Пүрэв орон дээрээ хэвтээд … дүү нар хайччихсан юм. Ээж хэдүүлээ

байшиндаа жижигхэн засвар хийвэл ямар вэ? боломжийн ажил болохоор хичээл эхэлсэнч дахиад нэг сар сунгаж ажилладаг ч юм билүү? – Миний хүү өөрөө л мэд .. дү нар чинь гадуур тоглож яваа байх оо.. харин Нараа ангийнхаа хүүхэдийнд хичээлээ үзнэ гэж байсан.. за хоол халаагаадахья хоол унд нь тэгээд сайн юм уу? цаанаасаа юу? Ийн ээж хүү хоёр ярилцан үд өнгөрч Пүрэвч амралтанд байгаа л гэсэн үг хэмээн ам сайтай ярин ээжийнх нь сэтгэл тайвширч болж дээ. олзуурхан бодно.. Шөнө болохтой зэрэгцэн гэрийнхэн цугларчээ.. дүү нар нь ирцгээн ороо засан хэвтэцгээв.харин Нараа шөнө дөлөөр ирэв.

Ээж нь өндийн гэрэлээ асаан .. – Миний охин ямар шөнө ирж байх юм. Санаа зовоод унтаж чадахгүй хэвтэж байлаа.. хоолоо хийгээд ид миний охин .. – Манай найзынх энүүхэн энд шүү дээ ээж минь .. хоол идчихсээн.. харин хашааны хаалган дээр нэг жаал байж байхын дүү нарын нэг юм байх гэж бодсон чинь бишээ.. манаач ахыг дуудаад өгөөч гэх юм. – Ээж нь гайхан … юу манаач ах гэнээ..яахаараа манай үүдэнд .. одоо байна уу? – Мэдэхгүй ээ.. манаач хүн манайд байхгүй чи айл андуурсан байна. ингэхэд шөнө орой айхгүй байна уу? гэсэн чинь юу ч хэлэлгүй л яваад өгсөн .. хажуу айлд хөдөөнөөс хүүхдүүд хааяа

ирсэн харагддаг тэдний нэг л гэж бодсон .. Ээж нь ихэд гайхсан ч Пүрэвийг нэг сэрээх гэснээ нээрээ юу гэж л тэр холоос Пүрэвтэй уулзах гэж хүүхэд явж байхав. Хажуу айлын хүүхдүүд эсвэл манай гудамны л хүүхэд байсан байх гэж бодоод унтаад өгөв.. Үүр цайх дөхжээ.. Пүрэвийг дуудах чимээнээр тэр хашааныхаа хаалган дээр иржээ. Хаалгаа онгойлговол гудамны үзүүр нь нэг хүүхэд тоглоод байх харагдав. Пүрэвч өнөө хүүхэд рүү дөхөн ирээд – Хүүе ахын дүү хэний хүүхэд вэ? гэртээ орооч шөнө тоглоод байх чинь юу вэ? Тэр дугарсангүй. ойртон очвол өнөө хүү урд нь зогсоод … – Та энд амьдардаг юм уу? би таны өрөөнөөс альбомаа авах гээд л .. Пүрэв сайн харвал өнөөх альбом асууж орж ирсэн хүү мөнөөс мөн харагдав. .. Чи чинь чи мөн үү? энд яаж ирсэн юм. Шөнө дөлөөр шүү.. альбомоо чи

авсан биз дээ.. хэнтэй яваа юм. Алив нааш ир .. гараас нь хөтлөхөд хий тэмтчиж орхив. Пүрэвийн дотор айдаст автан эргэн сайн хархад өнөө хүү алга болсон байв. Энэ чинь одоо юу вэ? гэж бодон гэр рүүгээ ухасхийхэд.. орноосоо уналаа… үнэндээ зүүдэлж байсан аж.. Пүрэв өндийн новш гэж зүүд байж ямар бодит байв аа.. босон аяганд хүйтэн ус хийж уугаад .. орондоо орон элдвийг бодон хөрвөөн хэвтсээр нар гарлаа. Өглөө эрт босон дүү нараа унтаж байхад ажилдаа гарав. Ээж нь ч унтаж байсан болохоор сэрээхийг хүссэнгүй. Цагтаа ирээрэй гэсэн учир автобус дамжин явах учир эрт гарч байгаа нь энэ.. анхныхтайгаа адил автобусны буудал дээр буугаад цааш алхав. Машин яг цагтаа ирчихсэн хүлээж байв. Дотороо цаг их барьдаг хүмүүс байна шүү гэж бодоод машин суун .. – Сайн байна уу? сайхан амарсан уу? би арай эрт

гэрээсээ гарч байхаас жаахан хоцорчихлоо.. Жолооч ярих шинжгүй.. машинаа асаан хөдлөв. Пүрэв өчигдөрийн зүүдийг мартаж орхилоо. Түүнд мөнгө л бодогдож байгаа учир элдэвийг эргэцүүлсэнгүй. Харуулын байшиндаа ирхэд бүсгүй үүдэнд нь зогсож байх ба Пүрэвийг буухад … – За өнөөдөр би ирэхгүй. Хотод ажилтай хонох байх. Чи харин ажил дээрээ унтаж болохгүй шүү. хулгай зэлгий үе үе гараад байгаа. – Байшинд чинь хэн ч үлдээгүй гэсэн үг үү? – Тиймээ . ямар нэгэн чимээ гарвал энэ том прожекторын гэрлийг тусгаарай.. энэ кноп нь гээд харуулын байшингийн хажуудах дөрвөлжин хайрцаг руу заав. Бүсгүй ч ганган дээрээ тавиад яваад өгчихөв. Пүрэв жижиг

байшиндаа орон эгээл гэртээ ирсэн мэт зурагтаа асаан камернуудаа шалгаад хэвтээд өгөв. Өдөр болох үед хаалгыг нь тогшив.. хаалгаа онгойлговол өнөөх хүү яг дүрээрээ байх ба инээмсэглэн .. – Өө та ирчихсэн үү? би альбомаа авах гээд л орон дор чинь байгаа юм лдаа.. Пүрэв цочих шиг болон ухраад уур нь ч хүрэх шиг айх ч шиг болон .. – Чи уржигдар надаас авсан биз дээ. байхгүй хар л даа чи гээд орон доогуур хархад альбом байсан газраа байж байх нь тэр … Хүү орж ирэн альбомыг аваад яваад өгөв. Пүрэв үнэхээр их гайхан энэ одоо юу вэ? яах аргагүй авчихаад.. эсвэл өчигдөр энд буцаагаад хийчихсэн юм

болов уу? новш гэж тэгээд бүр зүүдэлж байдаг . хөөе хүүхдээ хүүе хүүхдээ ах нь юм асууя гэж ардаас нь дуудсанч тоосон шинжгүй гүйгээд явчихав. Пүрэв нэг л сонин мэдрэмж төрж байгаагаа мэдсэн ч ойлгохыг нэг их хүссэнгүй. Ингээд үд болж хоол хийж идчихээд хэвтээд өгөв. Гэгээ бүрсийж орой болжээ.. Пүрэв 00 д суун тухтай нь аргагүй бие засч байхад байшингийнх нь хаалга тав хийтэл хаагдах сонсогдов. Энэ чимээнээр санд мэнд босон хэн байдаг билээ гэж бодсоор яаран алхсаар орвол хэнч байсангүй. Эргэн тойрноо цонхоор

хараад камераа шүүгээд юу ч харагдсангүй. Би одоо хаалгаа онгорхой орхиод салхинд хаалга хаагдчихсан юм байхдаа гэж бодох ч салхи ч байсангүй. Жижиг хуй байж гэж өөртөө итгүүлээд зурагт аа харан суваг солин сууна. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *