
Хэн бэ одоохоон босож байна оо.. очлоо .Пүрэв хувцасаа хам хум өмсөөд хаалга онгойлгов. Нэгэн жаалхүү түүн рүү харсан аа. – Өчигдөрийн ах явчихсан юм уу? та хэзээ ирсэн юм.. – Чи энэ айлын
хүүхэд үү? би өчигдөр ирсэн – Аан би орон доороос чинь юмаа авчих уу? альбом байгаа юм. – Тэгээ тэг.. Өнөө жаал орон доороос нь нээрээ л альбом аваад яваад өгөв. Пүрэв гайхасхийн харсанаа …хачин юм даа
альбомоо яахаараа энд аваад ирсэн юм бол за тэр ч яахав. тэхдээ яахаараа энэ уул гоё байгалиар зугаалж болдоггүй юм бол гэрээн дээр хориотой л гэсэн үгс харагдах юм . ер нь болдоггүй юм байхдаа..
дотроо бодоод жижигхэн байшиндаа орон зурагтаа асаав. Зурагт асаахдаа саяхан асч байсан даа. хэн унтраадаг байна. Залгуур салсан гэхэд үгүй л байна даа.. Удирдлагаар унтраасан байх юм. Саяны хүү
дарчихаж дээ хэмээн бодоод өглөөний цайгаа уув. Үнэхээр уйтгартай ч юм шиг санагдана. Юу ч хийхгүй ийм ажил олсон нь бас гоё ч юм шиг санагдана. Өдөр болтол байшингаас хэнч ирсэнгүй. Пүрэв ямар сонин

хүмүүс вэ? гадаа гарахгүй гэх мэтийг бодон хий л ганцаараа ярин сууна. Машин явж байгаа дуу гарах хэдийч цаагуур салсан замаар л яваад байгаа бололтой. Тэдний хажуугаар бараг машин явахгүй нь сонин хүмүүс мэр сэр шуугилдах ч гэлээ гэрээндээ очихгүй гэсэн заалттай тул дэмий л цаг харан хэвтэнэ. Пүрэв сайхан хоол хийж идээд нам унтаад өгчээ.. нар жаргах дөхчээ.. машин чагнаалдах чимээ түүнийг цочоон сэрээв. Пүрэв босон хаалгаар гарвал өнөө өчигдөр цуг ирсэн бүсгүй жолоочтойгоо гарах гэж байгаа бололтой. Пүрэв хаалгыг
нээхэд юу ч хэлэхгүй гараад явчихав. Энэ одоо л босч байгаа хүн юм байхдаа.. юу ч дугарах ч үгүй хаашаа янзын ааштай золиг юм бол доо.. за за орой болох нь дээ. өдөржин унтчихсан нойр ч хүрэхгүй байхдаа.. юу хийдэг юм билээ.. дотроо бодсоор байшиндаа орон зурагтаа үзэн камераа харан сууна. Пүрэв өдөр хийсэн хоолоо халаан идээд жаахан нозоорон байв. Тэгтэл түүний цонхыг тогших чимээ гарав… өө новш гэж ингэж цочих гэж гэсээр цонхоо онгойлговол үеийн гэмээр эмэгтэй урд нь зогсож байв. – Үгүй чи чинь хүн айлгаад хаячих юм хэн бэ? цочих гэж … – Би танай хөрш байна аа. дургүйцэхгүй бол жаахан
зурагт үзэж суух гэсэн юм.. – Танайх зурагтгүй юм уу? асуухад тэр хариулсангүй.. хөрш гэнэ ээ. за за ороод ир. Пүрэв хаалгаа нээн эмэгтэйг оруулав.. Тэрээр шууд орон дээр суугаа зурагт ширтээд суучихав. Пүрэв цай хийн өгвөл тэр татгалзав. Хоол ч идэхгүй гэв. Тэр эмэгтэй юуч ярихгүй зурагт л харан сууна. Пүрэвт эхлээд инээдтэй санагдсанч зурагтаар тийм ч сонирхолтой зүйл гарахгүй байхад түүний инээж байгаа төрх хачин санагдав. Тэр хамгийн түрүүнд ухаан санаа эрүүл биш байх нь гэж бодов. Яагаад гэвэл бүсгүй түүнд хөршүүд нь шөнө ирдэг айж ичив гэж анхааруулсаных ийн боджээ..
Тэрээр яриа өдөн… – Танай энд сайхан юм оо тэ… агаар сайхан чимээ аниргүй.. тайван гээд л – Тийм шүү. чи дээшээ гарч үзсэн үү? уул руу – Үгүй ээ тийшээ яваагүй ээ. – Аан тэнд уул нь тэхдээ чи очоод хэрэггүй байх оо .. – Яагаад тэр вэ? нууц гоё юм байдаг юм уу? – Үгүй дээ.. зүгээр л .. чи энд хэр удах вэ? – Би маргааш явна . нөгөөдөр ирнэ.. ээлжийн харуул байхгүй юу? – Аан тийм үү? би харин энд … … Машин ирж чагнаалдав. Пүрэв ухасхийн босон гарч хаалга онгойлгоод машин оруулаад хаалгаа цоожлоод эргэн орж ирхэд өнөөх эмэгтэй алга байв. Күй ээ яасан хачин хүн бэ? хулгайч шиг гэнэт алга болчихсон байх шив юм хум авчихаагүй байгаа гэээд эргэн тойроноо хараад зурагтаа үзэн хэвтээд өгөв. Нээрээ хаалгаар гараагүйн болов уу? хаалгаар
гарвал надад харагдах л учиртайдаа.. Цонхоор үсэрчихсэн юм байх даа.. энэ эзэн бүсгүйгээс айдаг юм болов уу? эсвэл нээрээ жаахан ухаан саруул биш байх нь хөөрхий гэж өөрөө тодороо бодоод камераа хааяа нэг харсан болоод зурагт үзэн хэвтэнэ. Түүний нойр хулжаад байх нь ойлгомжтой өдөржин унтсан юм хойно. Шөнө дунд болох гэж байхад учиргүй хүмүүс хэрэлдээд байх шиг сонсогдоно . тэрээр цонхоо онгойлговол нилээд цаана бололтой. Жаал чагнаж байснаа намдхаар нь цонхоо хаан эргэн харвал өнөө эмэгтэй үүдэнд зогсож байв. Пүрэв ухаан алдах шахам цочоод … ингэж цочих гэж чи чинь яаж хэзээ ороод ирэв ээ? зүрх амаар гарлаа байна. яаж орж ирэв. энд байсан юм уу? хүүе дугараачээ? мэдрэл муутай юм уу? – Өнөөх эмэгтэй уйлж эхлэв. Пүрэв аргагүйн эрхэнд аргадан …за уучлаарай даа..хэн ч
уурлана шүү дээ. чи бүр аймар цочоогоод за тайвшир .. шөнө болж чи харихгүй бол танайхан хайж эхлэх ч юм билүү.. – Тэр эмэгтэй юу ч хэлэлгүй гараад явчихав. Пүрэв бас л гайхсан ч үнэндээ тоосонгүй. Уурласан хэвээр … гөлийсөн муу новш чинь хүн айлгаад хаячихлаа шүү.. харанхуй шөнө хаачих гэж байгаа юм бол доо.. иймээ тиймээ юм болвол аягүй бол би хөөж гаргасан болох вий дээ.. камераа харан шалгавал тэр харагдсангүй… үгүй сонин юм даа.. энэ одоо ийм хурдан алга болчихдог юм байх даа.. хэвтэв.. унтах дөхжээ нүд нь анилдаж эхэлхэд … нээрээ хаалгаа түгжие гээд босвол хаалга түгжээтэй байх нь тэр … түрүүн өнөө золиг гараад би хаалга түгжээгүй дээ.. бодох зуур хаалгаа түгжээд камер шалгаж байхдаа түгжиж дээ гэж бодов. Зурагтаа өчигдөр асаалттай хоносон учир унтраагаад гэрэлээ унтраах гэсэн ээ.. хүмүүс хэрэлдээд байсан тусламж хэрэгтэй бол надад хэлж
магад бодоод гэрэл унтраасангүй. Хэсэг нам жим хэвтэж байгаад нойр нь хүрэн унтаад өгөв. Энэ удаа бат бөх унтжээ.. жижиг харуулын байшин нь унах вий гэмээр түс тас гэсээр хаалга нүдэх чимээ гарав . Пүрэвч босон нүдээ нээн нухлаад хаалганд ойртон хэн бэ? наад хаалга эвдлээ.. онгойлголоо хэн бэ? гэснээ хаалга нээвэл хэн ч байхгүй байв. Өө новш гэж ямар согтуу толгой нь юм бол гарч харсан ч хүн харагдсангүй нам гүм ноёлоно.. буцаж байшиндаа орон гар чийдэнгээ аван эргэн тойрноо харвал юу ч алга байв. Новш гэж хий юм сонсоогүй дээ. хэн тоглоод байна аа. новш гэж хүн унтаж байхад … нилээн бухимдуу байшиндаа ороод хэвтээд өгөв. Үнэндээ хэн байсанч Пүрэв шиг нойрондоо харам хүнд хамаагүй санагдана. Яг унтах гэж байхад нь цонхыг нь нүдэж гарав. Пүрэв босон цонхруугаа очин
нээгээд уурлан харвал хүн байсангүй. Гар чийдэнгээ аван цонхоор тусган хараад ч хэн ч үл байв. Одоо харин түүний нойр сэрэх шиг новш гэж ямар чөтгөр нь вэ? хэн байдаг билээ.. Хаалгаар гаран байшин тойроод эргэн орж ирвэл өнөөх эмэгтэй сууж байв. Пүрэв … өө новш гэж чи ингэхэд эрүүл юм уу? эргүү юм уу? дахиад л цочих гэж чи надаар тоглоод байгаа юм уу? Чи явж үз энд юугаа хийгээд байгаа юм. Хаана нуугдаж байсан юм . мэдрэл муутай юм биш үү? чи … – Би эрүүл ээ? тэглээч би биш чиний хайгаад байгаа хүн би биш .. – Юу гэсэн үгийн чи явж үз . мэдрэл хог вэ? чи ер нь даарахгүй байна уу? гуяа гаргасан шорттой.. нимгэн подволктой харанхуй шөнө явж байхаар чинь мэдрэл муутай гэж харна биз дээ.. Нөгөө эмэгтэй Пүрэв рүү нэг л сонин харсан аа. инээмсэглэхэд Пүрэвт нэг л жихүүдэс төрөөд
явчихав. Пүрэв нүдээ буруулж тэр харцнаас нь зайлж … – За за чи наанаа зурагтаа үз өглөө чамтай учраа олно. Эзэн бүсгүйд ч хэлнэ – Би угаасаа энд зурагт үздэг юм. Өчигдөр чи зурагтаа асаалттай хоносон биздээ.. үнэндээ шөнө унтахаасаа өмнө унтраасаншдээ чи… Пүрэв энэ хэлсэн үгэнд нь айх шиг болоод цочин … юу би юу ? чи ингэхэд хэн бэ? юу бэ? – Хүүе айцан уу? эр хүн байж за за айлгасан бол уучлаарай баяртай.. тоглоом даахгүй чи нээрээ.. Пүрэв хаалгаар гарахыг хараад мөн камерт эмэгтэй харагдан явахыг үзээд арай тайвширч .. чөтгөр

гэж юу юу л бодчихов доо.. галзуу новш гэж амандаа үглэсээр хэвтэв. Нээрээ би өчигдөр зурагтаа унтраасан байх шүү . асаалттай байхаар нь унтраагаагүй гэж бодсон юм болов уу? ямар хачин газар вэ? ядаж нэг сар ажиллаад зайлахаас даа.. бодон өглөөтэй золгосон билээ… Үргэлжлэл бий