
Зуны нэгэн ердийн л өглөө Пүрэв гэх оюутан залуу автобусны буудал дээр зогсоно. Тэрээр хажууд харагдах сонин зарах цэгээс зар мэдээ сонин авч гарчиглахаар сандал дээр сууна. Оюутан дээр нь олон
дүүтэй айлын том хүү билээ.. Ажил хийж сургалтын төлбөрөө арай ядан олдог түүнд нэгэн гайтай ч гэх юм уу? азгүй явдал тохиолдоод хөлөө хугалсан ч сайн эмч нарын хүчинд хөл дээрээ боссонч дахин
хүнд хүчир ажил хийхгүй гам барихыг захисан билээ.. Тиймдээ ч түүнд яг тохирох мөнгөний ажил олдохгүй өдрийг сонингийн тасархайгаар хууран ажил хайн байгаа нь энэ юм. Ихэнхдээ л харуул,
манаачийн ажил хайвч өөрт нь хүссэн цалин мөнгө нь таалагдахгүй хуучин хар бор ажлаа хийхийг бодож санаж байлаа.. харин энэ өглөө өндөр цалинтай харуулын ажил гэсэн тод зар байхыг харлаа.. Өндөр
цалин гэдэг түүний хувьд нүдэнд нь туссан тул шууд дугаар руу нь залгавал.. .. авсангүй.. дахин залгаад ч авсангүй.. Пүрэв автобусны буудал дээр суусаар .. гэтэл түүний утас дугарлаа .. утсаа харвал сая

залгасан дугаар мөн байв.. тэрээр хурдхан аван .. – Байна уу? – Байна байна? хэн бэ? – Аа би зарын дагуу ярьж байна . Харуулын ажил гэсэн үү? – Чи хэдтэй вэ? 4824 цагаар гардаг юм… цалин сая төгрөг – Тиймүү? 20 насай ,,Би зөвшөөрч байна .. – Би мессежээр хаягаа явуулчихья . Утас тасрав. Пүрэвийн хувьд сард сая төгрөг гэдэг бол ёстой баярлаад ханашгүй тэрээр уухайн тас зөвшөөрсөндөө өөрөө ч маш их баяртай байлаа.. харин 4824 гэдэг нь 2 өдөр гардаг нь л жаахан хачин санагдав. Тэхдээ л тэрээр маш их баяртай байгаа учир юу ч бодсонгүй.. Дараа жил төгсөх учир энэ жил л гүрийчихвэл Пүрэв цалин , ажил гээд айх
зүйлгүй болох билээ.. Энэ баярт мэдээгээ өөрийн найз охин Зулаад дуулгав. Зулаа ч баяртай хүлээж аван удахгүй хэд хоногоос хотруу очихоо ч хэлээд амжив. Зулаа тэр хоёр нэг сургуульд сурдагч Зулаагийн эмээ нь өндөр настай бие муутай хөгшин байдаг тул тэрээр энэ жил жилийн чөлөө авч асархаар болсон билээ..Хичээл эхлэх болоогүй байгаа боловч Зулаа аль хэдийн шийдвэрээ гаргасан юм. Пүрэв ээждээ ч мөн баярт мэдээгээ дуулгаадхав. Утсанд нь мессеж ирлээ. Пүрэв утсаа харан мессеж уншвал… “Хотын хойд захын автобусны эцсийн буудлаас баруун тийшээ алх нэг машин байх
болно” Гэсэн байв. Пүрэв гайхан тодруулан мессеж бичсэнч хариу алга.. тэрээр автобусанд суун нөгөө дугаар руу залгахад … таныг хүлээж байя .. гэж хэлээд утсаа салгав.. Пүрэв тээнэгэлзэлгүйгээр зорин явлаа.. Тэхдээ нэг зүйл санаанаас нь гарсангүй..Түүнтэй ярьсан хүн эхлээд эрэгтэй хүн байсан .. харин сая ярьсан нь эмэгтэй хүн…Түүнд ярьхад нэг л сонин хүйт даасан мэдрэмж төрсөн нь санаанаас нь гарсангүй.. Өдөр гэгээтэй байгаа тул тэр өөрийн мэдрэмжиндээ инээмсэглээд шал дэмий юм бодсондоо өөрийгөө шоолно..Тэрээр
явсаар хотын захад ирлээ илт хүн багатай газар тул замаар л алхав. Машин гэсэн нь санаанд нь буун ганц машин харсаар алхав. Тэгтэл яг хотын захын хөл хөдөлгөөнөөс холдход нүдэнд нь нэг машин харагдав. Их л гоё машин шиг санагдав. ойртон очвол хижээл насны нэг эрэгтэй хүн буун ирээд Пүрэвийг хараагүй юм шиг л хажуугаар нь зөрөн өнгөрөөд явчихав.. Пүрэв яриа өдөхийг хүссэн ч тэр хүнийг танихгүй учир юу ч хэлж чадсангүй.. хачирхалтай тэр хүн явсаны дараа… машинаас нэг хүн дуудан… – Чи өнөө ярьсан хүн үү? наашаа ирээд суучих ..явцгаая ..чамайг ажилд шууд авлаа.. – Аан за .. Пүрэв
ажилд авлаа гэж шууд хэлхэд нь баярлан яаран машинд суув. Жолоочийн хажууд нэгэн бүсгүй сууж байх ба тэрээр их л дэгжин харагдана. Тэрээр дахиж Пүрэвтэй юм ярьсангүй. Пүрэв ч юу хийх яах ийхээ очоод харья гэж бодоод юу ч ярьсангүй. Бүсгүй түүнийг толинд үе үе харах нь анзаарагдана. Тэд нэг их удаан яваагүй ч хол иржээ.. Пүрэв хотоос зайдуу ийм газар тэр тусмаа ийм гоё байшин цэцэрлэг байдгийг мэдэхгүй билээ. Уулын энгэрт бололтой иржээ.. нэгэн том байшин бараг эдлэн газар гэлтэй.. Байшин гурван давхар харагдав. Яг машин ордог төв хаалган дээр харуулын жижигхэн амбаар байв. Бүсгүй сая ам нээн … – За ирчихлээ дээ.. чиний ажлын байр энэ..
урьдчилгаа 500.000 төгрөг май.. Пүрэв үнэхээр авч болох эсэхдээ эргэлзэн… – Би эхлээд танай эзэн даргатай уулзах хэрэгтэй байхаа.. шууд урьдчилгаа 500.000 зүгээр надаа одоо өгч байгаад би бас гайхаад л энэ тэхдээ Монголын том баян хүний өмч газар байх тэ? Яг юу хийхээ мэдчихээд л дараа нь … Өнөө бүсгүй инээмсэглэн тод будсан уруулаа хөдөлгөн … Чиний ажил бол энд суух камер хянах.өөр нэг их ажил байхгүй.. эзэн дарга эзгүй байгаа ирэхээр нь уулзаж болно. Чи дургүй байгаа бол би өөр хүн дуудья доо.. – Пүрэв ажлаа алдхаас айн инээмсэглэн бүсгүй рүү харан … гэрээгээ хийчихье би ажиллана аа.. ажиллана… Бүсгүй гэрээгээ Пүрэвт өгөөд ажлын байрных нь
түлхүүрийг өгөөд гэрээгээ сайн уншаарай.. багахан дүрэмтэй шүү.. нөгөөдөр өглөө чамайг авсан газраа хүргэж өгнө. Чи маргааш нь тэр газраа ирээд бид очиж авна.. Манай хөршүүд их сонин хүмүүс бий шөнө унтадгүй хэдэн нөхдүүд бий чи айхгүй юм байгааздээ.. – За юу гэж дээ.. – Харж л байя… баяртай дараа уулзая… Пүрэв ажлынхаа жижиг байшинд орвол … ёстой гайхалтай санагдав. Зурагт , хөргөгч , ширээ компьютер , плитка гээд л айл шиг л санагдав. Бүх юм эмх цэгцтэй байх ба хөргөгчинд хоол хийх мах , гурил гээд л дутуу юм алга.. Пүрэв ч баясан ийм юм байхаа .. ямар сайхан юм бэ? дотроо баясан утсаа харвал сүлжээ байсангүй.. Тэрээр хэсэг утсаа оролдсон
оо.. Сүлжээ унадаг юм байна бодоод тоосонгүй. Гадаа гаран агаар амьсгалах зуураа.. ээжийгээ нэг ийм сайхан байгальтай ийм сайхан агаарт хэд хоног амраачих юмсан бодол зурсхийн ороод л гарав. Үнэндээ орчин байгаль түүнд үнэхээр таалагдав. Өнөөх бүсгүйн хөршүүд гээд байсан хаана байдаг айлууд юм бол гээд нүдээрээ гүйлгээд олсонгүй.. уулын энгэрт модод эргэн тойрон дохилзох тул модны цаана харагдахгүй байгаа байх нь золиг гэж өөртэйгөө яриад байшиндаа орлоо.. Хамгийн түрүүн зурагтаа асаан кино үзэн хэсэг суугаад хоол хийж эхлэв. Эзэн дарга нь ирэхээр л нэг мөр тэднийд орж
уулзая гэж шийджээ.. түүнд сонирхолтой санагдавч Пүрэвт өөрийн жижиг байшиндаа байх л үнэхээр таалагдаж байлаа.. гэгээ аль эрт тасарчээ .Пүрэв хоол хийж идчихээд хэсэг зүүрмэглэжээ.. Зүүдэнд нь :түүний цонхны урд хүүхэдээ тэвэрсэн хүүхэн цоо ширтэн өөрийг нь харж байлаа. Пүрэв лавшруулан та хэн бэ? гэсээр ойртвол өнөө өдөр түүнтэй ирсэн бүсгүй шиг харагдав.. Тэрээр ухасхийн сэрэв.. хамаг хөлс нь чийхарсан байсан ба зүүд байж гэж өөртөө хэлээд хөргөгч онгойлгон ус уун арай тайвшираад … ямар хачин зүүд вэ? новш гэж ….зурагтаа чангалав. Камераа хааяа харна. Тэрээр өнөө бүсгүйн өгсөн гэрээг уншин сууснаа .. болохгүй , гэсэн заалтууд нь хүүхэдийн

тоглоом шиг инээдтэй санагдаад тэртэй тэргүй ажиллахаас хойш гээд гэрээндээ гарын үсэг зураад зурагт үзэж байгаад унтаад өгчихөв… Өглөө болж нар дээш хөөрчээ … хаалга тогших чимээгээр Пүрэв нүдээ нээлээ…. Үргэлжлэл бий