Нүүр Өгүүллэг “БИ АМЬДАРМААР БАЙНА” өгүүллэг төгсгөлийн “8-р хэсэг”

“БИ АМЬДАРМААР БАЙНА” өгүүллэг төгсгөлийн “8-р хэсэг”

1 минут уншина
0
0
394

Маргад Тэргэлийг дагуулсаар Мөнгөөгийн хэлсэн хаягаар очиход Мөнгөө хаалгаа нээн инээмсэглэл цацруулан тослоо. 2 найз уулзалдаад бөөн дуу шуу инээд хөөр… Тэргэлийг огт анзаарах сөхөө

алга. Би 2 найзын ийм сайхан уулзалтанд илүү юм шигээ гэсэн гомдолын маягтай юм бодоод үүдээр буцаад гарах гэтэл Маргад: -Хүүе чи хаачих нь уу гэвэл тэрбээр толгойгоо маажин ичингүйрэхэд

Мөнгөө тэр байдлыг гярхай ажаад инээмсэглэн: -Энэ нөгөа чиний яриад байсан Тэргэл үү? -Тийм. Миний найз танилц. -Жаахан хүүхэд шиг ингэж ичингүйрдэг гээд Маргад чамайг нүдэнд харагдтал ярьж

чиний эгдүүтэйг гайхаж бишрээд л байсан. Нээрэн л тийм байна шүү. Намайг Мөнгөнцэцэг гэдэг гээд гараа өгөхөд Тэргэл толгойгоо маажин ичингүйрсэн хэвээр: -Тэргэл гэхэд Маргад түүний гарыг толгойноос нь

аваад: -За одоо болно оо. Биеэ чөлөөтэй тавь. Наад эгдүүтэй царайг чинь ганцхан би л харна. Алив Мөнгөө наад нүдээ миний залуугаас аваарай гээд хөгжилдөн 3-лаа том өрөө рүү орлоо. Мөнгөө ч найзыгаа

ирнэ гээд их сайхан тансаг ширээ зассан байв. -Чи найздаа юу хэлэх гээд байсан юм гэхэд Мөнгөа Тэргэл рүү харахад Маргад: -Санаа зоволтгүй ээ. Тэргэл бүгдийг мэдэж байгаа. Намайг байгаагаар минь хүлээж аваг. Юуг нь нуухав гээд Тэргэл рүү ширтэхэд Тэргэл хариу толгой дохьлоо. -Би Итгэлийг сайн мэднэ ээ. Итгэл буудалд дандаа жоохон охидуудтай ирж зугаацдаг. Нэг жоохон охинтой амьдарна гэж Америк руу авч яваад тэр охин сураггүй болсон. Дам яриа сонсох нь ээ тэр нь хүүхэдтэй болоод түүнээс салах гэж тэнд нь зарсан гэж сонсогддог. Үнэн худлыг нь мэдэхгүй ч дахиж тэр охин огт харагдаагүй. Түүнээс хойш Итгэл ч өөрөө буудалд үзэгдэхээ больсон. Байсан бол аль хэдийн чамайг оролдоод амжих байсан. Гэхдээ чи ямар

гайгаараа түүнтэй учирчихдаг байна аа!!! -Яахав дээ учрах ёстой байсан болоод учирсан биз дээ. -Аягүй бол чамайг Америкт очиж амьдаръя гэсэн дээ -Тэгсэн шүү гэхэд Мөнгөө сандран -Хүүш ёстой болохгүй юм шүү -Би яалаа гэж явах вэ дээ гэвэл сая л санаа нь амарч буй бололтой Мөнгөө тайвширч: -Өөр нэг нууц гэвэл би тэндээс олсон мөнгөө нууж хуримтлуулж байгаад энэ 2 өрөө байрыг авчихаад хэнд ч хэлээгүй тас нуусан. Бас надад машин байна. Би энэ бүгдийг зараад өөрийн хүссэн бизнесээ хийгээд дахин тийм бузар балай ажлыг хийхгүй бусадтай адил амьдарна. Чи намайг машинд сонирхолтойг

мэднэ шүү дээ. Найз нь байр машинаа зараад гаднаас машин оруулж ирээд зарна аа. Ашигаа цэвэр нэг нугалдаг. Харин миний найз надтай хамт байгаарай. Юу ч болсон чи бид 2 найзууд. Бид бие биенээ гэхгүй бол өөр хэн биднийг гэхэв дээ тийм биз дээ -Тиймээ гээд Маргад түүнийг тэвэрч авлаа. Маргад ямар нэг юм хэлэх гээд хэлж чадахгүй эргэлзсээр… За за юу л болвол болог гээд Маргад ширээн дээр байх дарсыг нэг хөнтрөөд: -Мөнгөө нэг асуудал байна аа. -Ямар асуудал… -Чи найзынхаа төлөө ганцхан зүйл хиймээр байна. Харин зөвшөөрөх болов уу? -Юу ч байсан зөвшөөрнө. -Чи өнөө шөнө Итгэлийнд очиж

хонох хэрэгтэй байна. -Итгэлийнд үү? -Тиймээ гээд юу төлөвлөсөнөө бүгдийг нь ярьлаа. Мөнгөө ч шууд зөвшөөрч найзынхаа төлөө үхсэн ч бэлэн гэдгээ илэрхийлэн зоримог гэгч шийдвэр гаргаж түүндээ бат бөх зогсон Маргад, Мөнгөө 2 гар барилцан зогсох дүр зургыг Тэргэл дэргэдээс нь хараад 2 найзаар бахархаж байлаа. Мөнгөө утсаа аваад Итгэл рүү залгав. Итгэл утсаа аваад: -Байна уу? -Итгэлээ сайн уу? -Хэн билээ. -Хажууд чинь Маргад байна уу? -Алга аа. Яасан. -За за гээд Мөнгөө утсаа салгалаа. Энэ утас салгалт бол 2 охины санаа бөгөөд өгөөшдөө ямар нэгэн сэжүүр өгөхгүй гэх оролдлого… Хэсэг хугацааны дараа дахин залгаад Мөнгөө шууд л: -Итгэлээ би танайд очоод

хоночихьё. Надад очих газар алга. -Би Маргадын хаана байгааг мэднэ. Тийшээ очих юм уу? -Хаана байгаа юм -Улаанбаатар буудалд -Тэгвэл чи хүрээд ир гэхэд утасны цаана Итгэл ямар нэгэн юм бодож байгаа бололтой хэсэг чимээгүй байсанаа: -Маргад 3-н хоног сайхан амарч бодох юм байна гэсэн. Тэгэхээр саад болоод дэмий байх -Тэгвэл би танайх руу очье -За тэг тэг гээд Итгэл утсаа салгав. 2 найзын санаа бүтсэнд өрөө дүүрэн хашгираад тэврэлдэх мөчид Тэргэл орноос огцом босож ширээн дээрх утас руу заагаад: -2-оо чимээгүй дээ. Дуудлага чинь тасраагүй байна гэхэд Маргад Мөнгөө нарын царай сонин болж

хөшөө мэт хөдөлгөөнгүй зогсцгоолоо. -Ха ха ха за тоглосон юмаа юун аймаар царай гаргацгаадаг юм бэ гэхэд 2-лаа түгжсэн байсан амьсгаагаа гадагш гарган Тэргэл рүү зэрэг дайран чамайг даа гэсээр орон дээр дарч авлаа. Мөнгөө хувцасаа өмсөөд Итгэлийг рүү явах болж Тэргэл Маргад 2 түүний гэрт үлдлээ. Өглөөний 10:00 цаг. Маргад өмгөөлөгчтэйгөө уулзаад дараагын алхам руугаа орлоо. Утсаа аваад Итгэл рүү залгаад: -Хайр нь яваад очлоо. -Тэг л дээ миний хайр. -Гэхдээ чи миний ганцхан хүсэлтийг биелүүлээд өгөөч. -Тэгье тэгье. Хайр нь чамдаа дэлхийг ч бэлэглэж чадна. -Тэр дэлхий мэлхий яах вэ! Би цаашид чамтай л хамт байх юм чинь ахтай чинь уулзаж учраа

олмоор байна. Болж өгвөл ахаараа чи надаас уучлалт гуйлгавал бүр ч сайн байна. -Өө тэгье тэгье. Би ахад уурлаж бухимдаад яваа. Ах чамайг аваад ир. Ах нь уучлалт гуйя гэж байсан. Би одоохон ах руу яриад буцаад залгая хайраа… Удсан ч үгүй Итгэл залгаж 15-н цагт гэрт нь уулзахаар тохиров. Өмгөөлөгч өөрийн хариуцсан ажлаа шалгаж хүмүүстэйгээ дахин нэг холбогдож бэлэн байхыг санууллаа. Сэтгүүлч зураглаач 2 ч бас техник хэрэгсэлээ дахин нягтлана. Маргад утсаа нээн Тэргэл рүү яриад: -Чи заавал мөрөөдөлдөө хүрээрэй. Би чамд хайртай шүү -Маргадаа чи амьдарна аа. Би өчигдөр хажууд чинь огт унтахгүйгээр чиний төлөө шөнөжин залбирсан. Бурхан сонссон. Сая аав, ээж гандан явсан. Чиний төлөө залбирна гээд. Чамайг гэх хүмүүс

байгаа шүү. Чи минь ганцаараа биш. Би чамд хайртай гэхэд хариу юу ч хэлж чадахгүй уйлан байж утсаа салгалаа. Нүднээс нь урсах нулимсыг Мөнгөө дэргэд нь ирж арчиж өгөөд: -Миний найз чи чадна аа. Чамаар олон хүн бахархана. Чи минь мундаг шүү дээ. -Миний төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа найзаа гээд тэврэлдэн байхад өрөөнд 2 цагдаа орж ирээд: -Маргадаа миний дүү наашир гээд дагуулсаар тусгайлан уулзлаа. -Миний дүү энийг хийхдээ бэлэн үү? Хийхгүй байх эрх байгаа ш дээ. -Үгүй ээ би хийнэ. Надад 30 минут л өгчих -30 минут арай л их байна. 20 минутад чи багтаах ёстой гэвэл за гээд Маргад толгой дохиход цагдаа үргэлжлүүлэн: -Ирээдүй бол хэзээ ч

өөрийнхөө талаар муу үг унагахгүй. Хэд хэдэн ийм төрлийн хэргээс хуурай гарсан төдийгүй өөрөө ч ийм олон хэрэг дээр ажиллаж байсан хүн. Чамаас уучлалт гуйгаад үнэнээ хэлнэ гэдэгт итгэхгүй л байна шүү. Энэ бүхэн бүтэхгүй бол чамайг буцаагаад хэрэгт хийчих артай хүн шүү дээ. Нэг л зүйл буруу хийвэл тахир дутуу болох эрсдэлтэй шүү. Миний дүү одоо дахиад нэг бодож үзээч гэвэл Маргад эргэлзэх зүйлгүй шууд л: -Би буцаж ухрахгүй ээ. -Сайн байна гээд цагдаа станцаа аван: -Бүх хэсгүүд сонс. Ажиллагаанд бэлдээд… Цахилгаан шатнаас буугаад Итгэлийн үүдэнд зогсож байхдаа Маргад хэдхэн хоногын өмнө энэ босгоор яаж хөөгдөж байснаа бодохоор л уур нь хүрч Итгэл, Ирээдүй 2-ыг алчихмаар тийм их үзэн ядалт, айдасын хамт багтаж ядан байлаа. Хаалга тогшлоо. Итгэл хаалгаа онгойлогоод

шууд л Маргадыг тэврэн авч би чамд хайртай гэв. Алив миний хайр ор доо. Маргадыг ороод ирэхэд том өрөөнөөс Ирээдүй инээмсэглэсээр гарч ирээд: -Миний дүү сайн уу? Ах нь үнсье гээд духыг нь үнэрлээд Итгэл рүү нүдээрээ дохио өгөхөд Итгэл шууд л Маргадын амыг дараад авлаа. Ирээдүй бүх биеийг нь нэгжин дуу хураагуур хайж буй бололтой нэг нэгэнгүй нэгжээд: -За за цэвэр байна гэхэд Итгэл түүний амнаас гараа авахад Маргад хахчин амьсгаадна. -Ахаа би хэлсэн биз дээ. Цэвэр гээд байхад. -Хэнд ч итгэж болохгүй ээ алив Маргад ороод ир. Маргад айдастай гэгч ороод сандал дээр суулаа. Гэвч тэдний хэн нь ч юу ч ярьдаггүй. Ирээдүй зурагтаа үзээд Итгэл утсаа оролдоод. Цагдаагаас өгсөн 20 минутаас аль хэдийн 10-н минут өнгөрлөө. Маргад санаачилгыг гартаа авахгүй бол цагдаагын хүч орж ирэхэд юу ч

өөрчлөгдөөгүй ингээд сууж байвал өөрт нь муу гэдгийг ойлгоод Итгэл рүү харан: -Хайраа юу болоод байгаа юм бэ гэхэд Итгэл: -Хайр гэнэ ээ. Юун хайр. Чи надтай хамт Америк явна за. Наад хүүхдээ тэнд авхуул. Монголд хүүхэд абортоор хийж болдоггүй юм ш дээ. -Чи ч ёстой нээрээ ахаасаа дээрдэхгүй адгуус юм байна даа гэвэл Ирээдүй босож ирээд Маргадыг алгадаж: -Дээр шөнийн жаргал чамд таалагджээ тээ. Тэгээд л надтай дахин уулзмаар санагдаад намайг санагалзаад дуудуулсан уу тээ. Миний дүү тийм юм байдаггүй юм. Одоо энэ гэрт хоригдож байгаад маргаашын нислэгээр хайрт Итгэлтэйгээ тонилж үз. Би биш чи надаас уучлалт гуй… Төд удалгүй тусгай хүчнийхэн нэгэн зэрэг

хэдэн өрөөний цонхыг хагалан орж ирж: -Доошоо хэвт доошоо доошоо бүгд доошоо хэвт гэх хэзээ ч мартамгүй дуу хоолой сонсогдож Маргад тайвшран газар хэвтлээ. Юу болоод байгааг гайхсан Итгэл яахаа мэдэхгүй сандран зэргэлдээ хэвтэх Маргадаас: -Юу болоод байгаа юм бэ? Хайр нь чамаар тоглож байсан ш дээ гэхэд Маргад юу ч хариулалгүй инээнэ. Харин Ирээдүй яавал гэсэн шиг бардамхан хэвтсээр… Хаалгаар орж ирсэн цагдаа: -Нийслэлийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн ахлах мөрдөн байцаагч хошууч Батбаяр. Иргэн Ирээдүй, Итгэл та нарыг хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчилж байна гэхэд Ирээдүй: -Та нар ямар нотлох баримтаар иргэний гэрт халдаж байгаа юм бэ? Арай энэ янханы үгээр биш биз

дээ гэвэл Маргад буйдангын доор байх дуу хураагуурыг гарган ирж хошууд өгөнгөө Ирээдүй рүү хандаж: -Тиймээ янхан биеэ үнэлэгчид хэн ч итгэдэггүй юм. Харин чиний ярьсан бүхэнд бүгд итгэнэ. Худлаа байсан ч итгэнэ гээд ваартай цэцэгсийн дундаас бичил дүрс бичлэг гарган хошуучид өглөө. Ажиллагаа дууссаны дараа хошууч ирээд Маргад Мөнгөө 2-ыг тэврээд: -Дуу бичлэг, дүрс бичлэг бүгд 100% амжилттай. Та 2 сайн сэтгэсэн байна шүү. Хэрэв тэгээгүй Маргадад зүүлгэж оруулсан бол худлаа болох нь ээ. Мундаг охид юмаа. Ах нь та 2-оор бахархаж байна. Мөнгөө өмнөх шөнө Итгэлтэй хонохдоо уг

төхөөрөмжүүдийг байрлуулсан ажээ. 3-н жилийн дараа Маргад дөнгөж 1 ой хүрч буй охиноо тэвэрсээр машинаас буухад Тэргэл жолооч талын хаалгаас бууж ирээд: -Миний хань даарчихна гээд ноосон цамц нөмөргөж өгөв. -Наад нэг юм чинь сэрсэн үү гэвэл Тэргэл хойш эргэн хараад: -Сэрж л байх шиг байна. Тэдний дэргэд Мөнгөө бууж ирээд: -Эндээс одоо хэр хол вэ? -Одоо нэг 100 яваад орчих байх. Мөнгөөгийн утас дуугарахад: -Хүүе энд сүлжээ барьж байна гээд утсаараа ярьж байсанаа тэдэн дээр эргэж ирээд: -Сая манай

санхүүгийн албанаас ярьж байна. ТАБ-ын нүүрсний уурхай манайхтай ланд-80 машины 20-н ширхэг нийлүүлэлтийн гэрээ хийе гэнэ. Хурдан хот орьё. Ийм том гэрээ орж ирж байхад захирал би энд ингээд явж байдаг. Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *