Нүүр Өгүүллэг “БИ АМЬДАРМААР БАЙНА” өгүүллэг “7-р хэсэг”

“БИ АМЬДАРМААР БАЙНА” өгүүллэг “7-р хэсэг”

1 минут уншина
0
0
404

Маргад Тэргэл 2 мөрөөдлийнхөө талаар ярилцан машин дотор хөгжилтэйхэн явна. Тэргэл буйдангын том үйлдвэрээ байгуулаад хөл дээр нь босгочихоод Ланд-200 машин худалдан аваад ээж аавыгаа

дагуулан Хөвсгөл явж юу ч бодож санахгүй амарч өвгөн аавдаа өөрийгөө ямар хүү төрүүлж өсгөнийг нь харуулж бахдуулна гээд: -Маргадаа чи арагшаа хар даа. Бидний ард яваа тас хар өнгийн 88-88

дугаартай машиныг… гэхэд Маргад эргэн харвал Итгэлийн машин. Харсан зүйлдээ итгэж ядсан Маргад суудлаа давах нь холгүй өндийн арын цонхоор харахад Тэргэл: -Хүүе яав. Дэндүү сайхан унаа байгаа

биз. Хүн бүхэн л ингэж уулга алдаж дуугаа хураадаг гоёмсог унаа байгаа юм даа гээд зөөлхөн инээмсэглэхэд Маргад суудалдаа суун машины урд талын толийг ард явах машин дээр тааруулж

байрлуулаад: -Тэргэлээ энэ уулзвараар шууд хойшоо эргээч -Болохгүй шүү дээ. Бид 2-р эгнээнд явж байна ш дээ. -Тэр тусмаа хойшоо эргэчихээ -Яасан бэ юу болов гэхэд Маргадын дуу жаахан өндөрсөж

-Тэргэлээ зүгээр л эргээд өгөөч дээ гэвэл гайхаж цочирдсон Тэргэл түүний үгийг даган 1-р эгнээнд байх машины урдуур огцом эргэн осол гаргах нь холгүй эргэчихлээ. Юу болоод байгааг үл мэдэх Тэргэл чимээгүйхэн л Маргадыг ажин явахад тэрбээр толиноос харцаа огт салгахгүй явсаар: -Ингэх гээд байсан юмаа гээд суудалдаа шигдэн сууж ямар нэг юм бодон санааширлаа. Түүнийг ажиж явсан Тэргэл толиндоо харвал өнөөх 88-88 дугаартай ланд-200 яг ард нь дагаастай. Учрыг огт ойлгоогүй явсан Тэргэл ард яваа машиныг хараад

Маргадтай холбоотойг ойлгож: -Нууц биш бол энэ машин чиний яриад байсан Итгэл мөн үү? -Тиймээ -Би энэ залуутай уулзаад нэг ярилцаад үзье -Хэрэггүй ээ. Харин ч миний бодсоноор болж байна гээд саяхан л баяр хөөрт бялхаж байсан Маргад хөмхийгөө зуун хэвийн бус амьсгалан цээжин дотор зүрх нь багтаж ядан цохилж буй нь Тэргэлд мэдрэгдлээ. -Тэргэлээ ктмс дээр зогсчих -Юу яриад байгаа юм бэ? Чи арай… -Тиймээ би уулзах ёстой. -Болохгүй ш дээ. Бүх материалаа бүрдүүлээд өгдөг газар нь өгчихвөл болох юм биш үү -Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчилдэггүй юмаа. Баталгаатай нэгхэн

дайралт хийнэ. -Тэгээд чи яана гээд байгаа юм -Надад бодсон юм байгаа. Энэ бүхнийг дуусгаад би заавал та нар дээрээ очно. Харин чи надад нэг зүйл амла -За -БИ АМЬДАРМААР БАЙНА… -Маргад би ойлгосонгүй -Удахгүй ойлгоно оо. Харин араас дагаж огт болохгүй шүү. Намайг буухаар шууд хөдлөөд яваарай гээд Маргад түүнээс өөр юу ч сонсолгүй машинаас буулаа. Тэргэлийн машин ч хөдөлж түүний өмнө Итгэл ирэн зогслоо. -Чи минь хаашаа алга болчихов гэхэд Маргад юу ч дуугаралгүй машины урдуур гараад урд талын суудалд суучихлаа. Маргад хэзээ ч түүний машины урд талын суудалд сууж

үзээгүй бөгөөд суу гэж өчнөөн гуйсан ч суудаггүй хүн урд суудалд буйг хараад Итгэл дотроо гайхан учрыг үл ойлгоно. -Чи надаас яг юу хүсээд байгаа юм. -Чамтай л хамт баймаар байна гээд үргэлжлүүлэн саяын машинтай юун залуу вэ? -Миний үйлчлүүлэгч. Мөнгө төгрөг дээрээ тохирсонгүй -Маргадаа чи минь ийм хүн биш шүү дээ. Аргагүйн эрхэнд хэдхэн хоног л явсан. Одоо энэ заваан явдалаа орхичих тэгэх үү? -Яасан чи намайг харамлаад хардаад байгаа юм уу гээд ёжтойхон инээмсэглэхэд Итгэл: -Тиймээ би чамайг хардаж байна. -Ха ха ха Итгэлээ больж үз. Тийм сүрхий байсан бол тэр шөнө намайг төрсөн ах чинь доромжилж байхад хардаж хамгаалахгүй яасан юм гээд түүн рүү

цоо ширтэхэд Итгэл юу ч хариулж чадахгүй чив чимээгүй урд замаа ширтэн явна. -Маргадаа 2-лаа хүүхдээ гаргаад Америк явж амьдаръя даа. Тэнд биднийг хэн ч таньж мэдэхгүй. -Яасан Монголд зартай янхантай байх хэцүү байгаа биз. -Үгүй дээ. Чиний хүслээр л байя гээд бүүр шалдаа буусан Итгэлийг харах тусам Маргадын бах ханах шиг болно. Маргад огт жирэмсэн биш гэхдээ л энэ худал үгээ түүнд итгүүлж чадсан нь маш том амжилт байлаа. -Итгэлээ би чамд итгэж байна. Би чамгүйгээр амьдарч чадахгүй. Бидний хайрын дундаас

бүрдсэн бяцхан үрээ алдмааргүй байна гээд уянгалан гарахад Итгэлийн нүүрэнд мишээл тодорч: -Тэгье тэгье хайраа. Би чинийхээ төлөө… үгийг нь таслан Маргад: -чш. Эхлээд намайг сонсооч. Гэхдээ надад тэр явдал их хүнд туссан. Надад хугацаа өгөөч. -За. -Би хэдхэн хоног тайван амармаар байна -Тэг л дээ. Хоёулаа гэр лүгээ харья -Үгүй. Тэр гэрийн босгоор дахиж хэзээ ч алхахгүй. Үнэхээр надад хайртай л юм бол өөр байранд амьдарна. Надад зүгээр л 3 хоног хэрэглэх хэрэглээний мөнгө өгчих гэхэд тэг л дээ гээд түрийвчнээсээ виза картаа гарган өглөө. Маргад картыг нь аваад машинаа зогсоохыг

хүсэж: -3-н хоног 2-лаа уулзахгүй. Чи энийг л биелүүлж чадвал би чинийх гээд Итгэлийн уруул дээр үнсэж: -Хайртай шүү гэж хэлээд машинаас буулаа. Маргадаас итгэлтэйн аргагүй гоё сайхан үг сонссон Итгэл хөөрөн догдолж түүний хүсэлтээр зүгээр л яваад өглөө. Ингэж асаж буй гал дээр тос хийх бус намуухан байлгаж боломж олгосон 3-н хоногт бүхнийг шийдэхээр шийдэмгий алхлаа. Итгэл машины голын хайрцаг дээр 23-56 уба гэж цаасан дээр бичээд тавьсан байсаныг Маргад анзаарч харжээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр машины дугаараар Тэргэлийг хайж очих нь тодорхой. Тэгэхээр их л айхтар хүнтэй

учирсан тул маш хянуур бодлоготой алхам хийхгүй бол Маргад юу болохоо ч сайн мэдэж байлаа. Дэлгүүр орж үнэтэйхэн хувцас худалдан авч торонд хийлгээд Улаанбаатар зочид буудлын хамгийн тансаг үнэтэй өрөөг 3-н хоногоор захиалж Итгэлийн картаар тооцоо хийн буудалдаа оров. Худалдаж авсан хувцасаа сольж өмсөөд буудлын ажилтангуудад анзаарагдахгүй тэндээс гарч явлаа. Итгэл түүнд бэлэн мөнгө өгч болох байсан боловч виза картаа өгчихвөл Маргадыг хаана явааг утсанд ирэх банкны гүйлгээгээр мэдчихнэ хэмээн овжин заль гаргажээ. Гэвч Маргад түүнээс илүү ихийг сэтгэнэ. Тэргэл хашаан

дотроо машинаа засан байхад хашааны хаалга онгойж Маргад 2 гартаа тор дүүрэн юм барьсаар гоёмсог ганган хувцастай хээнцэр дэгжин охин инээмсэглэсээр ирж явлаа. Тэргэл хийж буй ажлаа орхин гарт угласан тостой бээлийгээ тайлж хаяад тосон очиж тортой зүйлсийг нь авангаа: -2 хоног хаагуур алга болчихов. Бүх зүйл зүгээр үү? -Зүгээрээ. Гэрт хэн байна -Бүгд байгаа гээд хамтдаа байшин руу орлоо. Гэрт байсан хүмүүс бүгд л хөөрөн догдолж яг л өөрийн охин өөрийн дүү нь өөрийн эгч нь орж ирж байгаа юм шиг л элгэмсэг дотноор угтан авцгаалаа. Маргад явах болоход Тэргэл түүнийг гаргаж өглөө. Маргад гэрээс гараад цаасанд боодолтой мөнгө Тэргэлд өгөнгөө:

-Энд 6-н сая төгрөг байгаа. Миний найз хүсэл мөрөөдөлдөө заавал хүрдэг юм шүү -Маргадаа яах гэсэн юм бэ -Чи яасан бүдүүлэг юм бэ? Хүн юм өгч байхад баярлалаа гээд авахын хооронд гомдмоор юмаа гэвэл Тэргэл өнөөх л ичингүйрдэг зангаараа толгойгоо маажин инээмсэглэж: -За баярлалаа гээд авлаа. Маргадыг хашаанаас гарч ирэхэд ганган хослолтой харааны бололтой нүдний шил зүүсэн өндөр цагаан залуу тосон авч байгааг Тэргэл харав. Тэр залууг хараад тэрбээр тэсэлгүй хашааны хаалгыг хүчтэй нээн гарч ирээд шууд л цохиж унагаан Маргадын өгсөн мөнгийг нүүр лүү нь шидээд: -Май энэ бузар мөнгөө ав гээд Маргадын гараас атган: -Чи энэ хүн биш хүнд юунд нь

ингэтэлээ их татагддаг юм бэ? Би чамайг эд баялаг мөнгө төгрөгөөр дутааж магадгүй ээ. Гэхдээ энэ муу новш шиг зүрх сэтгэлд чинь шаналан зовлон нэмэхгүй гэхэд Маргад түүнийг шууд л алгадаж аваад: -Тэргэлээ чи буруу ойлгоод байна. Энэ хүн чиний бодож байгаа хүн бишээ. -Тэгээд хэн юм бэ? -Миний өмгөөлөгч хуулийн зөвлөх гэхийг сонсоод Тэргэл ээ яана аа гээд сандран буруу үйлдэл хийсэндээ гэмшин өмнөө зогсох 2-оос солонгос кинон дээр гардаг шиг бөхөлзөн бөхөлзөн уучлалт гуйна. Маргад ч өмгөөлөгчөөсөө санаа зовон түүн рүү харахад өмгөөлөгч нүдний шилээ засан Тэргэлийн мөрөн дээр гараа тавин: -Зүгээр дээ. Юм бодох хэрэггүй. Гэхдээ дүү бас чанга

гартай байна шүү гээд санаа зовон зогссон Маргадад: -Чи их сайн найзтай юм байна. Ийм хүнийг л алдаж болдоггүй юм ш дээ гээд машиндаа суув. -За би явлаа. Дэггүй баатарлаг анд минь гээд инээмсэглэн Маргад машинд суулаа. -Маргад минь 2-лаа их л айхтар хүмүүстэй зууралдаж байгааг мэдэж байгаа биз дээ. Миний зөвлөж заасан бүхнийг алдаа мадаггүй л хийх хэрэгтэй. Одоо 2-лаа нөгөө сэтгүүлчтэй уулзья. Тэгээд орой хаашаа явах билээ гээд өмгөөлөгчийг асуухад Маргад: -Сансар клонк 24-р байр луу очно оо. -Ер нь тэр бүсгүйтэй уулзах шаардлага байгаа юм уу? -Надад байна аа. Маш чухал асуудал байна -Би мэдэх хэрэгтэй юу? -Шаардлагагүй ээ. Маргад

өмгөөлөгчтэйгөө бүх зүйлийг нарийн төлөвлөж тооцоолж сэтгүүлч зураглаач нартай ч маш нууц ажиллагааны талаар үгсэн тохиролцож урьдчилгаа мөнгө төгрөгийг нь ч өглөө. Маргаашын болох үйл явдлыг бодохоор л Маргад тэднийг ялсанаар өөрийгөө төсөөлж бүх юм сайханаар төгсөх мэт санагдана. Маргад өмгөөлөгчөөсөө салаад Тэргэл рүү яриад: -Тэргэлээ бөхийн өргөөнд хүрээд ирээч -За тэгье одоохон -Гэхдээ өөрийнхөө машиныг битгий унаарай -Угаасаа асахгүй байгаа -За за ашгүй дээ -Юу гэнээ Машин асахгүй гэхээр чамд тийм таатай байгаа юм уу -Тиймээ тийм -Очиж байгаад чамайг даа Тэргэл алсаас Маргадыг харчихаад ойролцоо байх цэцгийн дэлгүүрээс тэвэр дүүрэн цэцэг худалдан аваад өмнөөс нь алхлаа. Цэцгийн баглаа бариад алхаж

яваа Тэргэлийг хараад өөрийн эрхгүй баярын нулимс унагаж яагаад ч юм бэ ойрын хэд хоног бүх зүйл түүний хүслээр болоод байгаа ч юм шиг санагдаж жаргаж буй нарны хөхдүү тэнгэрийн гүнээс гүн рүү ширтэн: -Ээжээ баярлалаа. Охин нь амьдарсаар явна. Тэргэл цэцгийн баглаагаа өгөхөд Маргад: -Баярлалаа. Өнөөдөр ямар өдөр болоод цэцэг мэцэг өгөөд байна -Чиний хувьд л ямар нэг баярын өдөр юм биш үү -Худлаа намайг эргүүлээд байгаа юм биш үү гэвэл Тэргэл өнөөх л толгойгоо маажин ичингүйрнэ. -Юутай ч маш их баярлалаа гээд түүний хацар дээр үнсээд гараас нь хөтлөөд алхав. -Би өнөөдөр их аз

жаргалтай байна. Маргааш болтол надтай хамт байгаач. -Тэгье Маргадаа -Хэрэв би маргааш дахин хэзээ ч ирэхгүй өөр тийшээ явчихвал чи намайг санах уу? -Чи юу яриад байгаа юм бэ? -Хэрэв намайг ирэхгүй бол чи манай найзтай үргэлж намайг дурсан ярьж байгаарай. Учир нь энэ хорвоо дээр намайг амьдарч байсаныг та 2-оос өөр хэн ч мэдэхгүй кккк -Маргадаа би нэг л айгаад байна шүү -За за тоглосон юмаа. Саяын хэлсэн үгнүүдийг март. Кинон дээр л ингэж гоё романтик үг гардаг. Би зүгээр л дуурайж үзсэн юм кккк -Ёо тийм

байлгүй дээ. -2лаа 24-р байр луу явъя. Манай хөөрхөн найз охин маань хүлээж байгаа гэхэд Тэргэл зог тусан: -Түрүүний яриа чинь үнэн юм биш биз -За яалаа гэж дээ гэж инээмсэглэсээр Мөнгөөг зорин алхлаа. 7-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *