Home Өгүүллэг “БИ АМЬДАРМААР БАЙНА” өгүүллэг “6-р хэсэг”

“БИ АМЬДАРМААР БАЙНА” өгүүллэг “6-р хэсэг”

51 second read
0
1
1,507

Маргад анх өвгөнийд ирэхдээ өөрийнхөө байгаа дүр төрхөөс санаа зовон байж билээ. Хаалгаар ороод ирэхэд 4-өөс 12 насны 3 охинтойгоо ээж нь бололтой 30 гаруй насны бүсгүй инээлдэн хөгжилдөж мөн 20

гаруй насны залуу хоол хийж буй бололтой гурилын элдүүр бариад зогсож байв. Бүгд л Маргад руу харцгааж хэсэгхэн хугацаанд хөдөлгөөнгүй болоход өвгөн: -Юунд гайхав гэхэд бүгд л урьдын

байдалдаа орцгоолоо. Өвгөн үргэлжлүүлэн 30 гаруй насны бүсгүйгээс: -Ээж нь хаашаа явчихав -Ээж үзүүрийн дэлгүүр орж сүү авъя гээд гарсан. Сая тантай таараагүй юу? -Таарсангүй гээд Маргадыг тосон

хажуунаас нь түшсээр том өрөөнийхөө хоймрын оронд суулгалаа. -Миний охин санаа зовох хэрэггүй ээ. Хүнд хэцүү үе хэнд ч ирдэг юм гээд Маргадыг тайвшруулан байхад 30 гаруй насны бүсгүй Маргадад

цай барин өглөө. Өвгөн цай барьсан бүсгүйг харцаараа заан: -Энэ охин миний ганц бэр маань байгаа юм. 3-н сайхан зээ төрүүлж намайг хар залуугаар маань өвөө болгосон хүн дээ хө. Охины хань миний том хүү

хөдөө уурхайд ажилладаг юм. Хүүг минь явахаар муу бэр минь бидэнтэй хамт байж ажил төрлөө хийнэ. Эмгэн бид 2 зээ нараа хараад үлдэнэ шүү дээ. Аан харин тэр шар миний бага хүү Тэргэл. Биеийн тамирын дээд ч билүү амьдралд хэрэггүй сургууль өөрөө зөрсөөр байгаад төгссөн. Одоо тэгээд ажилгүй хүн гэрт хоол эргүүлээд байж байдаг гэхэд хүү нь цаанаас: -Аав та болиоч дээ. Дандаа ингэх юм -Үнэн л биз дээ -Удахгүй хэн гэдгээ харуулна аа аав минь гээд… Эргэж битгий хар Эрхэлж битгий уйл гээд дуучин Дэлгэрмөрөнгийн дууг солгой хоолойгоор дуулахад Маргад тэсэлгүй инээмсэглэлээ. Өвгөн үргэлжлүүлэн: -Хөгшин бид 2 багш хүмүүсээ. Гэрт зүгээр сууж

чаддаггүй болохоор өвгөн ах нь харуул манаа хийгээд явж байдаг юм. -Саруул миний охин -Яасан аав -Энэ охинд өөрийнхөө хувцаснаас шинэвтэрхэн хэдийг өгөөч -За ааваа гэхэд өвгөн 2 бүсгүйд хандаж: -Миний 2 охин ижилхэн эмэгтэй хүмүүс байна даа ярилцаж танилцаж бие биедээ дэм бол… Маргад маань энэ гэр бүлд маш хурдан уусан даслаа. Төрөхөөсөө л эхлээд ээжтэйгээ 2-лханаа байсан түүний хувьд гэр бүлийн халуун уур амьсгалыг бие сэтгэлээрээ мэдэрч хэзээ ч амтлаагүй аз жаргалд умбана. Өнгөрсөн бүхий л хар дурсамжаа санаж бодохын ч завдалгүй инээд хөөр баяр баясалд жаргалтайн аргагүй инээмсэглэн өдөр хоног өнгөрсөөр. Өвгөний бага хүү Тэргэл өөрт

байсан илүү утсаа түүнд өгч хамт гарч дугаарыг нь сэргээж өгөх болов. Замдаа явж байхдаа Тэргэл өөрийнхөө талаар яриад мөн аав ээжээсээ зөрсөөр хэрэггүй сургууль төгссөнөө ч хүлээн зөвшөөрлөө. Би буйдан засвар, үйлдвэрлэлийн том төв нээх гээд зээл хөөцөлдөж байгаа талаараа ярив. Удахгүй зээл бүтчихвэл аав, ээж, ах нь бас түүнд туслана гэлээ. Утастай болоод дугаараа сэргээсэн Маргад аятайхан тогтсон ажил хайж хэд хоног хотоор баахан алхлаа. Олигтой ажил олддоггүй. Санаа алдан алхаж явахад түүний утас дуугарлаа. Дэлгэцэн дээрх дугаарыг харвал албан байгууллагын дугаар. Анкет бөглөсөн байгууллагаас залгаж байна гэж бодоод: -Байна уу? -Та сайн байна уу?

Маргад мөн үү? -Тийм байна гэхэд ээжийнх нь хэвтэж байсан эмнэлэгийн санхүүгийн хэлтэсээс залгаж байна гэхэд төлбөрийн үлдэгдэл байгаа билүү гэсэн айдастай -За гэвэл -Өөртэй чинь холбогдож чаддаггүй бараг л сар болчихлоо. Юуны өмнө ээжийг чинь эдгээж чадаагүйдээ хүлцэл өчье -Зүгээр дээ -Та манай эмнэлэг дээр хүрээд ирэх боломж байна уу? -Ямар хэрэг гарсан юм бол -Бид ээжид чинь хийх байсан хагалгааг хийж чадаагүй учир таны төлсөн төлбөрийг буцаан олгох учиртай юмаа. Үүнийг сонсоод Маргад юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг чимээгүй болоход утасны цаанаас: -Маргадаа байна уу? -Байна байна. За би одоохон очлоо. Одоохон гэсээр утсаа

таслан эмнэлгийн зүг гүйлээ. Түүнийг зам даган гүйж явахад хаа нэгтэйгээс Маргад Маргад гэх сонсогдов. Маргад зогсож хэдэн тийш харвал хэн ч алга. Дахиад л Маргад гэх сонсогдлоо. Сая л нэг дуудсан зүгийг олж харвал замын эсрэг эгнээнээс Итгэл машиныхаа цонхыг онгойлгон дуудаж байлаа. Маргадын сэтгэлд шууд айдас төрөн доош уруудан гүйчихлээ. Уг нь эмнэлэг зүглэж явсан тэрбээр зүгээ буруулан хаашаа гүйж буйгаа ч мэдэхгүй зугтсаар. Эргэж харахаас айдас хүрмээр. Нэлээн гүйгээд бахардахын даваан дээр амьсгалаа дарах гэж хэсэгхэн зогсож байтал Итгэлийн том хар машин дайрах шахуу дэргэд нь зогсоод Итгэл шууд бууж ирэн Маргадын гараас атгаад: -Хайрыгаа уучлаач. Тэр өдөр хайр нь чамайг хамгаалж чадсангүй. -Над шиг

ян.хан чамд хэрэггүй ээ. Одоо болно Итгэлээ -Надад одоо ганцхан л боломж олгооч тэгэх үү? -Үгүй… -Би чамд хайртай. Чамайг явсанаас хойш нэг ч өдөр би тайван байж чадсангүй. Чамайг зөндөө хайлаа. -Чи надад хайртай л юм бол одоо зүгээр л явуулчих би чамаас гуйж байна. Би янхан биеэ үнэлэгч шүү дээ. -Үгүй ээ. Чи тийм биш. Би чамайг мэднэ. Чамайг хайж хэд хоног явахдаа танай найз Мөнгөөтэй очиж уулзаад бүх үнэнийг мэдсэн гэхэд Маргад найзыгаа санагалзан: -Мөнгөө хаана байгаа юм -Хүсвэл би чамайг түүнтэй яг одоо уулзуулж чадна гэхэд Маргад юу ч бодох зүйлгүй түүний машины ард суугаад:

-Яг одоо намайг Мөнгөөтэй уулзуулчих -За тэгье гээд Итгэл машинаа асаан хөдөллөө. Маргад замдаа явж байхдаа эмнэлэг рүү залган маргааш очье гэдгээ хэллээ. Түүнийг утсаар ярьж байхыг сонсож суусан Итгэл: -Миний хайрын бие нь зүгээр үү? гэхэд Маргад өөрийн төлөвлөж байсан бүхнээ одоо хэрэгжүүлэх цаг гээд: -Би жирэмсэн. Гэхдээ чинийх биш байх. -Яалаа гэж дээ хайраа. Чи минь надтай байхдаа биений чинь юм ирж байсан шүү дээ. Тэгэхээр минийх л байж таарна -Магадгүй л юм. -Би эцэг болох нь ээ! -Битгий горьд. Би энэ хүүхдийг гаргахгүй. Итгэл замын турш Маргадад хайртайгаа хэлж урьд өмнө байсан омголон хээнцэр Итгэл биш бүүр шалдаа буусан

арчаагүй эр харагдана. Түүний арчаагүй байдлыг хараад Маргад: -хм ийм арчаагүй тэнэг залууд дурлаж явжээ. Зангаа эрт таниулсан нь ч болж. Удахгүй танай ах чинь ч хийсэн гэмээ үүрэх болно гэж бодсоор. Мөнгөөгийн хоригдож байсан газар очоод уулзалтын өрөөнд найзтайгаа уулзаад бөөн уйлаан болж 2 биенээ чангаас чанга тэврэн уулзцгаалаа. Мөнгөө 40 хоногын баривчлагаанд ирсэн бөгөөд уг хоног нь дуусахад хэдхэн хоног үлджээ. Мөнгөөг хоригдсоноос хойш Маргад өөрт тохиолдсон бүхнээ сэтгэлээ онгойтол ярьлаа. Уулзалтын цаг дуусахад Маргад руу Мөнгөө ойртон ирж: -Би ирэх лхагва гарагт эндээс гарна. Сансарын тунелын урд байх 24-р байрны 32 тоотод орой

хүрээд ирээрэй. Заавал ирээрэй. Би чамд маш чухал нэгэн нууцаа хэлнэ. Чи найзтайгаа хамт биз дээ -Тиймээ найз нь үргэлж хамт байх болно. Маргад хоригдох байрнаас гарч иртэл Итгэл алга. Машин нь ч байдаггүй. -Ашгүй дээ гэсэн шиг юм бодоод явж байтал дэргэд нь такси ирж зогсоод: -Такси авах уу -Ахаа уучлаарай мөнгө байдаггүй -Зүгээр дээ суучих. Үнэгүй хүргээд өгье гэхэд Маргад гайхан суулаа. Маргад утсаа гаргаад Тэргэл рүү залгаад: -Тэргэлээ хаана явна аан за за тэгвэл 2-лаа чулуун овоонд уулзья би 30 минутын дараа гэхэд оччихно за за гээд утсаа салгалаа. Утсаа халаасандаа хийгээд удаагүй байхад дахин утас нь дуугарахад дугаар анзааралгүй Тэргэлийг гэж бодоод Маргад: -Яасан Тэргэл -Юун Тэргэл вэ? Би л байна ш дээ. Чи хаашаа…

гэхэд Итгэлийг гэж таниад шууд тасалчихлаа. Маргадын утас дуугарсаар… Тэргэлтэй уулзах газраа ирэхэд тэр аль хэдийн ирсэн байлаа. Маргад таксинаас буун Тэргэлийн машинд хөөр баяр аз жаргалтайхан инээмсэглэсээр орж ирээд суухад Тэргэл инээмсэглэн: -Чи чинь өнөөдөр яачихаад байгаа юм. -Яасан байна. -Нэг л их аз жаргалтай хүн. -Хөөрхөн байна гэж үү гээд Маргад нүдээ ирмэн Тэргэл рүү ширтэхэд Тэргэл ичингүйрэн толгойгоо маажиж: -За тийм байна аа -Тэгвэл намайг хоолонд даа. Би аймаар гоё тансаг үнэтэй хоол идээд улаан дарс уумаар байна. Бас гэр лүү 3-н дүү ах эгч нарт тор дүүрэн

амттан авч очмоор байна -Тэг л дээ. -Даана ч надад мөнгө байхгүй гээд хошуугаа цорвойлгон эрхлэх аядахад Тэргэл түүн рүү харан инээмсэглэж: -Юунд гунигладаг юм бэ? Надад мөнгө байгаа гэхэд Маргад инээмсэглэл тодруулан: -Үнэн үү -Үнэээн. Яагаад итгэхгүй байгаа юм Маргад уртаар санаа алдан: -Найз нь өнөөдөр их аз жаргалтай байна. Би маргааш баяжина. Чи зүгээр л найздаа өнөөдрийн мөрөөдлийн маань мөнгийг түр зээлээд хүслийг минь биелүүлээд өгчих. Аан тийм бас нөгөө зээлээ март. Би чамд мөнгө өгье -Миний авах гэж байгаа зээлийг чи мэдэх үү? -Мэднэ ээ 5-хан сая төгрөг шүү дээ. -Маргадаа яах гэсэн юм бэ! -Зүгээрээ. Алив явъя гээд тэд

хөдөллөө. Тэргэл Маргад нарыг хөдлөөд явахад араас нь Итгэл даган явлаа. Хоригдох байрны гадна байсан таксиг Итгэл зохион байгуулсан бөгөөд Маргадын хаана байгааг олж мэдэх мэргэн арга ухаан нь энэ ажээ. 6-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…