Нүүр Өгүүллэг “БИ АМЬДАРМААР БАЙНА” өгүүллэг “5-р хэсэг”

“БИ АМЬДАРМААР БАЙНА” өгүүллэг “5-р хэсэг”

32 секунд уншина
0
0
318

Маргад охин цоо шинэхэн амьдралдаа нэг л дасаж өгдөггүй. Бүх зүйл зүүд ч юм шиг… Итгэл өглөө бүр Маргадыг үнсэж сэрээгээд хичээлээсээ ирэх бүртээ цэцгийн баглаа бэлэглэнэ. Орой бүр л дахин шинээр

танилцаж байгаа мэт гал халуун болзоо. Зүгээр л дэргэдүүр нь харах төдий өнгөрч байсан брэндийн тансаг дэлгүүр, том том зоогын газруудаар Итгэлтэй хөтлөлцөн ороод үйлчлүүлэхэд хүн бүхэн

Маргадад хүндэтгэлтэй хандана. Маргад том том дэлгүүрээс худалдан авалт хийхдээ эхлээд үнийг нь асуудаг байлаа. Тэгэхэд Итгэл: -Миний хайр дэлгүүрээс таалагдсан зүйлээ авах гэж байгаа л бол үнийг нь

хэзээ ч бүү асууж бай. Би чамдаа дэлхийг ч худалдаад авч өгч чадна хэмээн хэлж Маргадыг эрхлүүлнэ. Шөнө орондоо ороод Маргадыг зөөлөн үнсэж энхрийхэн тэвэрч байхдаа Итгэл: -Хүрэхээс хайран

энхрийхэн торгомсог арьс гоёмсог биеийг чинь үнсээд энхрийлээд ханамгүй юмаа гээд юм бүхэнд л Итгэл түүнийг хайрлан хамгаалж харамлан халамжлах бүрт нь Маргад түүнд бүхий л зүрх сэтгэлээ

харамгүй өгсөөр. Гэхдээ л энэ сайхан амьдрал нэг л өдөр төгсгөл болох ч юм шиг бүсгүй хүний далд зөн совинд ямар нэгэн хар харанган айдас түгшүүртэй сонсогдсоор… Маргад гэрийнхээ ойролцоох дэлгүүр орчихоод хаалгаа онгойлгох гээд түлхүүр эргүүлтэл хаалганы цоож нээлттэй байлаа. -Итгэл ирэх байсан бол утсаар ярьмаар сан гэж бодоод өөрийн биеэс утсаа хайтал байдаггүй. Утсаа орхисоноо гэрт үлдээсэнээ сая санаж хаалгаа зөөлөн онгойлгоод Итгэлийг цочоох маягтай хөл дээрээ зөөлөн алхаж түүнийг хайсаар… Зочины өрөөний

тэг дунд байрлах том буйдан дээр Итгэл зурагт үзээд сууж байна шүү. Сэмхэн очоод араас нь нүдийг нь дарж аваад: -Мах уу? Шөл үү? гэхэд өнөөх хүн Маргадын гарыг барьж тэмтэрэн илж таалах маягтай: -Яасан ч зөөлөн энхрийхэн гар вэ гэх Итгэлээс шал ондоо дуу авиа гарсанд Маргад цочин гараа ухас хийн татаж аваад айдастай хойш ухран алхаж байхдаа: -Хэн бэ? Чи… юун хүн бэ? Гэвэл буйдан дээр суусан хүн инээсээр эргэж хараад: -Уучлаарай. Намайг Ирээдүй гэдэг. Би Итгэлийн ах юмаа гэв. Тэгэж хэлсэний дараа түүнийг харвал нээрэн л Итгэлийн ах биш гээд хэлчих вий гэсэн шиг өөгүй цэвэрхэн

царайтай залуу зогсож байв. Хадам ахаа анх удаа харсан Маргад сандран юу хийхээ мэдэхгүй хэлж ярих үг нь ч эвлэрч өгөхгүй байх үед Ирээдүй дөхөж ирээд нүүрний урдуур унжсан үсийг нь чихэнд хийнгээ дагзнаас нь эвлэгхэн татаад Маргадыг үнэрлэж: -Миний дүү санаа зоволтгүй ээ. Ах нь Итгэлээс бүгдийг сонссон. Итгэл чамайг зөндөө их магтсан. Тэгээд өнөөдөр ах нь бэргэн дүүтэйгээ танилцах гэж ирсэн юм. -Аа за. Ах та сууж бай би танд хоол хийж өгье гээд Маргад гал тогоо руугаа эргэлээ. Ирээдүй сайндаа тэднийд ирээгүй бөгөөд эхнэртэйгээ маргаантай байгаа учраас л ганц дүүгийндээ ирж толгой хоргодонгоо Маргадыг судлах зорилготой иржээ. Ирээдүй

Баянзүрх дүүргийн цагдаагын тасгын ахмад цолтой мөрдөн байцаагч ажээ. Ийнхүү Ирээдүй тэднийд ирсэнээс хойш Маргад 1 биш 2 хүний хоол хийж бас дотроо айдастайхан өдөр хоногыг өнгөрөөх болов. Ямар нэг муу зүйл болно гэдгийг зөнгөөр мэдэрч тэндээс зугтчихмаар санагдах хэдий ч хайрт Итгэлдээ итгэж найдан түүнийгээ ирэх бүрт тэвэрч авахдаа сая л нэг гүнзгий амьсгаа гарган тайвширна. Итгэлийг ирэхээр зөрөөд түүнтэй хамт гадуур гарч алхана. Гэрт үлдсэн Ирээдүй виски шимсэн шигээ зурагтны урдаас огт салахгүй сууна. 00 орох гэж л босдогыг эс тооцвол яг л буйдан дээр хадагдсан чихмэл тоглоом шиг

хөдөлгөөнгүй… Нэг орой Итгэлийг ирэхэд Маргад урьдын адил гүйж очоод тэврэх гэтэл Итгэл өрөөсөн гараараа түүнийг өөрөөсөө холдуулаад гадуур хувцасаа ч тайлахгүй гутлаа хальт мулт сугалан тайлаад зочины өрөө рүү үг дуугүй ороод явчихлаа. -Ах алив нэг хийгээд өгөөч -Миний дүү ахтайгаа уух нь уу -За за тэгвэл би гарч уулаа гээд буйдангаас босох гэтэл ах нь түүнийг угз татан суулгаад -Тоглож байхад… Ах дүү 2 уусаар. Маргад унтлагын өрөөндөө юу болоод байгааг ойлгож ядан айдастай суусаар. Шөнийн 2 цагт Итгэл шал согтуу орж ирээд Маргадыг тэвэрч дотуур өмдийг нь нэг угз татан тасдаад хаячихлаа. Гэнэтийн огцом энэ хүчирхийлэлд айж сандарсан

Маргадын зүрх цээжиндээ багтаж ядан цохилж хөнжилөө урдуураа барин босож зогслоо. -Өө миний хайр уучлаарай. Хажууд хэвтээч. Хайр нь өнөөдөр зөндөө уучихлаа гээд хошуугаа дэвсэн Маргадыг аргадах аядан орондоо орцгоолоо. Урьд олон хоногуудад хүрэхээс хайран гэж энхрийлэн байсан жижигхэн биеийг нь эгээ л нэг янхантай харьцаж байгаа мэт дур зоргоороо аашилан байж дур хүслээ хангалаа. Энэ шөнө болсон харгислалыг энд бичих нь илүү бизээ… Шөнөжин унтаж чадалгүй Маргад өглөөн нартай золгоход Итгэл сэрээд түүнийг урьдын адил үнсээд: -Хайрыгаа уучлаарай гэсээр босоод дахин өрөөнд орж ирэлгүй цаад өрөөнүүдээр байсаар гараад явчихав. Юу болоод байгааг үл ойлгосон Маргад цаг тутамд Итгэл рүү

залгах боловч тэрбээр утсаа авалгүй хичээлтэй байна гээд үргэлжлүүлэн хайрын гоё гоё үгтэй мэссэж бичиж үлдээнэ. Мэссэжийг нь уншихаар л сэтгэл нь жаахан тайвширч өнгөрсөн шөнийн балмад заваан сексийг Итгэлийн согтуутай хийсэн болчимгүй үйлдэл хэмээн аль болох уучлан ойлгохыг хичээнэ. Шөнө хийсэн үйлдлээсээ санаа зовоод надтай ярьж чадахгүй байна гэж бодлоо. Цаг шөнийн 00 цаг. Итгэл ирдэггүй. Ойрхон хөдөө явлаа хайр нь удахгүй ээ гэсэн мэссэж ирсэнээс хойш 5-н цаг өнгөрчээ. Маргад 00 орчихоод гартал цээж нүцгэн ахтай нь бараг л мөргөлдөх шахуу зөрлөө. Түүний дэргэдүүр

өнгөрөх тэрхэн агшинд айдасаа арай хийн давж нүдээ тас аниастай… Өрөөндөө орж ирээд удаагүй байж байтал өрөөний хаалга онгойж Ирээдүй орж ирлээ. -Ахаа та яасан бэ гэхэд Ирээдүй юу ч дуугаралгүй ирэн орон дээр доош харан хэвтчихээд: -Алив миний дүү ахынхаа хүзүү нурууг жоохон бариад өг. Хэд хоног уусан чинь бие өвдөөд байна -Ахаа би барьж чадахгүй шүү дээ -За битгий маяглаад бай гээд ойрхон байсан турьхан гарыг нь хүчтэй атгаж авлаа. Гэнэтийн огцом энэ ширүүн хөдөлгөөнд цочирдсон Маргад за гэхээс өөр юу ч хэлж чадсангүй. Дэргэд нь зогсоод чичрэн чичрэн хүзүүг нь барихад Ирээдүй: -Маргадаа чи дээр сууж байгаад бариач гэхэд нь Маргад

чимээгүйхэн барьсаар. Гэтэл бүүр чангаар ууртайхан: -Хөөе сонсож байна уу? Дээр гараад барь гэж байна шүү гэхэд Маргад өөрийн ухаан бодлоор биш айдастаа хөтлөгдөн дээр нь гарч суулаа. Суугаад удсан ч үгүй Ирээдүй түүнийг эргэн харж тэврээд шууд л хүчиндлээ. Болсон бүх зүйлд цочирдон босож ч чадахгүй Маргад хэвтэнэ. Гэрийн хаалга онгойж Итгэл ирж байх шиг. Маргад унтлагын цагаан нөмрөгөө нөмөрсөөр үүдний өрөө лүү очиход Итгэл. Итгэлийг хараад шууд очоод тэврэн уйллаа. -Миний хайр юу болсон бэ? -Ах чинь намайг…. -Ах яасан гэж -2-лаа эндээс явъя тэгэх үү? Гэхэд Итгэл түүний тэврэлтээс салж чанга гэгчээр: -Ах яасан гэж… хэлээд өгөөч -Намайг

хүчи.ндчихлээ -Юу яриад байгаа юм. Үнэн юм уу гэхэд цаанаас Ирээдүй гарч ирээд: -Үнэээн үнэн -Ахаа та яаж байгаа юм бэ? -Итгэл минь одоо боль. Чамайг энэ янх.анаас хэзээ салахыг бид хүлээж залхлаа. Манай удамд ийм хүн байж болохгүй. Салахгүй бол оройтлоо. Аавын их хурлын сонгуулийн ажил ч эхлэх гэж байна наад нэг янхан чинь бидэнд их гай болно гэв. Энэ бүхнийг сонсож зогссон Маргад сая л учрыг олж Итгэлээс яагаад ч юм итгэл хүлээн горьдлогын харцаар ширтэхэд Итгэл түүний хажуугаар үг дуугүй зөрөн өнгөрлөө. Ирээдүй шууд л түүнийг нүүр нүдгүй хэд хэд цохьж цустай нь хутгалдуулан

хаалга нээгээд: -Гичий минь одоо манайхаас зайлж үз. Дахиж энэ босгоор хэзээ ч бүү алхаарай. Аан тийм цагдаа энэ тэр гээд яваад үзээрэй. Ян.хан би.еэ үнэ.лэгч хүнд хэн ч итгэдэггүй юм шүү. Олон юм солиороод байвал тэр Мөнгөө найзтай чинь ижил шо.ронд хийчихнэ шүү… Шөнийн 03-н цагт цус.андаа будагдаж үс нь сэгсийсэн цагаан нөмрөгтэй нүц.гэн шахуу бүсг.үйд хэн туслах вэ дээ. Сүнс чөтгөр шиг харагдах Маргад хажуугаар өнгөрсөн ганц 2-хон машинд гараа өргөвч зогсох бүү хэл айн дальдчиж холуур өнгөрч байлаа. Саяхан л аз жаргалтай баяр хөөртэй энэхүү 2 гүүрийг даван явж байхдаа өнөөдрийнх шиг ийнхүү энэ гүүрээрээ буцах юм гэж огт бодож

байсангүй. Маргад явсаар. Гүүр болгон дээр тэндээс үсэрчихмээр санагдсан хэдий ч ээжийнх нь хэлсэн -Манай удам тасрах ёсгүй. Миний охин бидний эцсийн итгэл найдвар маань юм шүү гэсэн үг толгойд нь орж ирэх бүрт шүд зуун муухай бодолтойгоо тэрсэлдэн цааш алхана. Баригдаж буй барилгын гадна байх манааны бололтой байрны гэрэл асаалттай байх нь жижигхэн цонхоор нь мэлтийн харагдана. Маргадад үлдсэн сүүлийн найдвар. Дөхөн очсоор цонхыг нь зөөлөн тогшиход хэн бэ гэх сонсогдлоо -Ахаа туслаарай гэснээр манааны умгар жижигхэн байрны хаалгаар 60 орчим насны өвгөн гарч ирээд цочин хойш ухаран: -Ээ халаг. Юу вэ -Ахаа та надаас битгий

айгаач. Таны бодож байгаа шиг чөтгөр шулам биш. Та л надад туслахгүй бол би хөлдөж үхлээ гэхэд өвгөн дөхөн очиж Маргадыг түшин өрөө лүгээ орлоо. Болсон бүх зүйлийг Маргад нэгд нэгэнгүй ярьж өгөхөд өвгөн Маргадыг халаглан өмөөрч нулимс дуслуулж өнөөх хүмүүсийг нулимнаж хараан зүхнэ. Өглөөний ээлж ирэхээс өмнө өвгөн Маргадыг машиныхаа арын суудалд оруулж хэвтүүллээ. -Өвгөн ах нь ээлжээ хүлээлгэж өгөөд охиноо аваад гэр лүгээ харина аа. Миний охин унтаж байгаарай -За гээд Маргадыг хэвтэхэд өвгөн арын цонхноосоо дээл гарган Маргадыг дээгүүр бүтээгээд машиныхаа хаалгыг хаав. Машины цонхоор тусах нарны дулаахан илч Маргадын нүүрэн дээр тусах нь таатайхан санагдаж нойрондоо дийлдэн унтлаа.

Машин донсолох шиг болоход Маргад цочих маягтай босож ирэхэд өвгөн: -Өө халаг. Охиноо сэрээчихэв үү дээ -Зүгээр дээ өвөө. Харин ч сайхан унтлаа -Миний охин хэд хоногтоо манайд сайн амраад ав. Тэгээд санаж бодсон зүйлээ хийж тэднийг хэн ч биш болго… Өвгөн ах нь унаагаар туслана -Тэгнэ ээ өвөө. -Миний охин амьдрах учиртай юм шүү. -Тэгнэ ээ. БИ АМЬДАРМААР БАЙНА… 5-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *