Home Өгүүллэг “БИ АМЬДАРМААР БАЙНА” өгүүллэг “4-р хэсэг”

“БИ АМЬДАРМААР БАЙНА” өгүүллэг “4-р хэсэг”

26 second read
0
1
1,329

Олон жил тэднийг зовоосон аюулт өвчинөөс салж ээжийгээ эрүүл саруул болно гэдэгт итгэж найдаж хүлээсэн том хагалгаа 2 хоногын дараа болно гэхээр л Маргадын хөл газар хүрэхгүй баяр хөөртэй

өдрийг өнгөрөөн ээжийнхээ дэргэд байж хэн нэгнийг хүлээнэм. Ээж нь охиноо урьдын адил энгийн цэвэрхэн хувцас өмсөж булбарай зөөлөн арьсандаа ямар нэгэн будаг түрхээгүй өөрийнхөөрөө байж

гэнэн жаахан охины зөөлөн инээмсэглэл тодруулах нь түүнд таатай байлаа. -Ээжээ нөгөөдөр хийх хагалгааны урьдчилгаа мөнгийг өнөөдөр тушаачихлаа гээд цээжиндээ тээглэх томоос том чулууг аваад

хаях шиг санаашран инээмсэглэж ээжийнхээ гараас зөөлөн атгаад Маргад: -Та минь удахгүй зүгээр болж Мөнгөөтэй 3-лаа хамт таны нутаг руу аялалд явна. -Охин минь тэгэж яахав дээ. Ээж нь муу

охиндоо мөн ч их төвөг болж байна даа -Юун төвөг байх вэ дээ. Та минь байгаагүй бол охин нь байх байсан гэж үү? Охин нь ээжийгээ зөндөө жаргаана. Гол нь та миний дэргэд л он удаан жил хамтдаа

байхад болно шүү дээ -Алив гээд ээж нь Маргадыг үнэрлээд -Миний охин өнөө шөнө ажилд явахгүй байж болохгүй юм уу? гээд охин руугаа горьдлогын харцаар ширтэхэд Маргад юу гэж хариулахаа мэдэхгүй байж байхад өрөөний хаалга онгойн: -Орох уу? гэх дуу сонсогдов. Маргад ч энэ дуунаар босоод эргэж харвал үүдэнд өөрийн үеийнх нь гэмээр нэгэн охин зогсож байлаа -Сая өөртэй чинь утсаар ярьсан хүн байна -Аан тийм. Хувцасаа өлгөөд ороод суучих гээд ээж рүүгээ: -Ээжээ охин нь одоо ажилдаа явахгүй бол болохгүй нь. Энэ охин өнөө шөнө таныг асрах юм гээд өөрийн гэсэн юмсаа цүнхэлж өлгүүрээс хүрмээ аван ээжийгээ үнсээд эргэх гэтэл ээж нь Маргадын

гараас атгаж аваад: -Миний охин чи ээждээ амла -Юуг тэр вэ -Маргаашнаас наад ажлаа хийхгүй гэдгээ… Ээж охин 2лаа хэсэг чимээгүй болж бие бие лүгээ ширтэлцэн дэргэд байх хүнд мэдэгдэхгүй гэсэн шиг харцаараа ярилцан зогслоо. Нүднээс нь ганц нэгхэн дусах сувдан сондор шиг нулимсаа арчин Маргад: -Ээжээ охин нь амлая. Зөвхөн өнөө шөнө. Тэгээд үргэлж таныхаа дэргэд байх болно -Сайн байна миний охин. Ээж нь охиндоо итгэж байна хэмээн чин зүрхнээсээ хэлэх ээжийнхээ үгсийг сонсоод эхэр татан уйлчих гээд байсан тул нүүр амны арьс нь татагнан байж дахин ээжийгээ үнсэж ээждээ үнсүүлэн байхдаа: -Охин нь дахиж тийм муухай газар луу

зүглэхгүй ээ. Өглөө ирээд үргэлж тантайгаа хамт байх болно гэж үгээ арай хийн хэлж дуусгаад өрөөний хаалга зүглэн алхаж байхад ээж нь: -Миний охин ухаантай даа. Одоо л ээжийнх нь санаа амарлаа гэж хэлэх сонсогдсоор… Энэ үед Маргад ээжийгээ сүүлчийн удаа харж буйгаа яахан мэдэх билээ. Эмнэлэгээс гараад ирэхэд танилцаад удаагүй Итгэл түүнийг машиндаа хүлээж байв. Маргад шууд л түүний машинд орж ирээд эхэр татан уйллаа. Итгэл сандран: -Маргадаа юу болов гэхэд тэрбээр юу ч ярилгүй уйлсаар. Итгэл ч түүнийг санаа зоволтгүй уйл гэсэн шиг чимээгүйхэн хүлээж зогсов. 5 орчим хоромын

дараа сая л нэг Маргад тайвширах шиг болж: -Зүгээр дээ. Жаахан сэтгэл хөдлөөд… Ээжийнхээ дэргэд уйлж чаддаггүй тэвчсээр ирээд уйлчихлаа. Уучлаарай. Маргад Итгэл 2 гэрлэн дохион дээр анх учирсанаас хойш өнөөдөр дахин уулзаж байгаа нь энэ. 7 хоногын турш Итгэл тэвчээр алдахгүй түүн рүү залгасаар өнөөдөр Маргад түүнтэй хамт хоолонд орохыг зөвшөөрөн шөнийн ажилд гарахаасаа өмнө цаг гаргаж байгаа энэ ажээ. Итгэл түүн рүү залгах бүрт Маргад ихэнхдээ завгүй. Маргад ч зав гарахаараа түүн рүү мэссэж бичиж 2, 3-н цагаар ярина. Тэдний анхны болзоо болохоор хэн хэнд нь таалагдаж

байсан хэдий боловч Маргад өнөөх ажил руугаа яарсаар… Өнөө шөнийг даваад гарчихвал ээжийнх нь хагалгааны мөнгө бүрэн бүрдэхгүй ч дөхөх бөгөөд үлдэгдэл мөнгийг Мөнгөө хувиасаа гаргахаар болжээ. Өнөө шөнийн ажилд маш их хэмжээний мөнгө яригдаж байгаа учир энэ тансаг болзоогоо орхихоос өөр аргагүй. Гэвч Мөнгөө залгадаггүй. Уг нь өдийд Мөнгөө залгаад Маргадыг тэвдүүлчихдэг юм сан. Маргад гайхсаар. Итгэлийн яриа түүнд бүдэг бадагхан сонсогдож үе үехэн аан өө тийм үү гэнэ. Итгэлийг инээвэл даган инээх аядсаар… Маргадын бие нь болзоон дээр байгаа хэдий ч бодол санаа нь Мөнгөөг гайхаж бодоостой. Яахаа мэдэхгүй тэвдчин байхад Итгэлийн утас

байн байн дуугарч тэрбээр утсаа таслаад байхыг харж суусан Маргад: -Санаа зоволтгүй утсаа аваад яриач дээ гэхэд Итгэл утсаа ширээн дээрээс аваад бослоо. Энэ л үеийг тааруулж Маргад утсаа гарган Мөнгөө рүү хэд хэдэн удаа залгасан боловч утас нь холбогддоггүй. Гайхан сууж байхад Итгэл яаруу сандруу ирээд амьсгаа өндөртэй: -Маргадаа уучлаарай. Надад зайлшгүй ажил гарчихлаа. -Зүгээр зүгээр. -Чамтай анх танилцаж байхдаа манай эгч буудалд ажилладаг гээд -Аан тийм тийм. -Тэр буудал манай аавынх юм. Тэгээд эгч маань тэр буудлыг хариуцаж ажиллуулдаг. Гэтэл тэнд цагдаа нар сэтгүүлч зураглаач нартай ирээд бөөн юм болж байна гэнэ. Аав гадаадад байгаа учир найз нь очихгүй бол болохгүй нь гээд Маргадаас хариу ч

сонсолгүй ширээн дээр хоолны тооцоо хий гэсэн шиг 20-н мянгатын 5-н ширхэг дэвсгэрт орхиод гүйн гарлаа. Маргад төд удалгүй хойноос нь гарч такси бариад шөнийн ажил руугаа явав. Замдаа Мөнгөа рүү залгаад байсан ч утас нь холбогддоггүй. Буудал руу эргэхийн өмнөх гэрлэн дохион дээр Маргадын утас түүнийг цочтол дуугарч сандран утсаа авбал Мөнгөө: -Миний найз наашаа битгий ирээрэй. Энд цагдаа нар ирээд бид нарыг шалгаад бөөн юм болж байна. Найз нь биеэ үнэлсэн хэргээр баригдаж байна. Бас буудалд хариуцлага тооцно гээд энүүгээр дүүрэн асуудал. Чамайг би хэрэг төвөгт оруулахгүй ээ. Найздаа итгээрэй. Тийм болохоор санаа зоволтгүй байж болно. Миний

найз ээжийгээ заавал авардаг юм шүү. Ээжийнх нь хагалгааны мөнгийг гүйцээгээд хүнд өгөөд явуулчихлаа. Ээж рүүгээ хурдан оч гээд утас тасарч дүүд дүүд гэлээ. Маргад найзтайгаа юу ч ярьж чадсангүй. -Ахаа шууд чигээрээ яваарай гэвэл жолооч: -Юу ярина вэ дүү. Чигээрээ явж болохгүй шүү дээ урагшаа эргэхээс өөр аргагүй… Энэ буудалдаа буух уу? -Буухаа больсон. Өөр тийшээ явна аа. Та чигээрээ яваад зүүн гар лугаа эргэчих Маргадын суусан машин буудлын дэргэдүүр явах мөчид буудлын үүдээр Мөнгөө найз нь 2 цагдаагаар хүрээлүүлсэн гарч яваа харагдав. Маргад эмнэлгийн шатаар бодолд дарагдан дээш өгсөн

алхаж явахад утас нь дуугарлаа. Ээжийгээ асруулахаар үлдээсэн цагын ажилтан охин залгаж байна: -Байна уу? -Та яаралтай эмнэлэгт ирэх хэрэгтэй байна -Яасан бэ юу болов -Ээж чинь… гэхэд Маргад утсаа салган шатаар дээш өгсөн гүйлээ. Өрөөний хаалга онгойлгон ээжээ гэсээр орж ирэхэд даана ч дэндүү оройтсон байлаа. Ээжийнхээ хүйтэн цэвдэг болсон гарнаас атган эмч рүү юу болов гэсэн харцтай ширтэхэд эмч толгой сэгсрэн хариу өгөв. Саяхан л ээжийгээ аварчих юм шиг бодож санаж дэрвүүн явсан хэдхэн хоног Маргадын хувьд аз жаргал ч юм шиг зовлон гуниг ч юм шиг эсвэл зүгээр л нэг зүүд зэрэглээ байсан ч юм шиг болж өнгөрчээ. Хамаатан садангүй түүний хувьд ээжийгээ

ойр орчимын үл таних сайхан сэтгэлт хүмүүсийн тусламжтайгаар хөдөөлүүлчихээд ээжтэйгээ, Мөнгөө найзтайгаа авхуулсан жаазтай зургыг ширтэн өнгөрсөн энэ хэдхэн хоногоо санан суусан нь энэ билээ. Өнгөрсөнийг эргэн дурссан энэхүү бодолдоо өөрт нь тус болсон ч юм шиг эсвэл гай болж үзээгүй амьдралыг нь үзүүлсэн ч юм шиг ер бусын этгээд сонин Мөнгөө найзыгаа хаана яаж шаналан зовж бодон сэтгэлээ шаналгана. Хэд хоног ор сураггүй таг болсон Итгэл оройхон залгаж Маргадад тохиолдсон уй гашууг дуулаад одоо ирж байгаа ажээ. Бодлыг нь таслан гэрийн хаалга онгойж Итгэл орж ирээд: -Гүнээ харамсаж байна. Ийм зүйл болчихоод байхад найздаа хэлэхгүй яасан

юм бэ? Би чамайг хэнээс ч дутахгүй хайрлахад бэлэн байна гэсээр сандал дээр суух Маргадын өмнө суугаад мэгшин уйлаад тэвэрч авлаа. Хайр энэрэл халамжаар дутаж явсан Маргад түүнийг мөн тэврэн асгарталаа уйллаа. Шөнийн турш ээжийнхээ зулын өмнө амьдралаа тэр чигээр нь Итгэлд ярьж өглөө. Гэхдээ Мөнгөөтэй учирсан өдөр хоногуудаас юуг нь ч дурссангүй. Итгэл ч мөн адил өөрийнхөө хүүхэд насыг ярьж ээжгүй аавтайгаа өссөн айлын бага дээрээ 1 эгч 1 ахтай гэдгээ ярьсаар хамтдаа үүр цайлгав. Хамтдаа Маргадын гэрт 3 хоночихоод Итгэлийн гэрт очиж амьдрахаар шийдэлд хүрцгээв. Хамтдаа байх 3 хоногт Маргад Итгэл 2 бие биедээ улам ихээр дасаж

хайж явсан эрдэнэсээ олсон мэт аз жаргалд умбана. 7 буудлын дэнж дэх айлын хашааны эзэнд нэвсийж онгойж хэзээ мөдгүй нурах шахсан гэрээ бэлэглэж ээжийнхээ зураг бурханаа ойр зуурхан юмаа цүнхлээд өөрийн хувцасыг талийгаач ээжийнхээ хувцастай хамт шатааж хотын төвөөс 2 гүүрний цаана байх тансаг хауст бүхнийг шинээр эхлэх гэж нүүн ирлээ. Нүүж ирлээ гэх үг тохирохгүй байх л даа. Итгэл гэх баян айлд зориг зүрх гарган 21-хэн настай жаахан охин ирлээ гэвэл тохирох болов уу!!!! Маргад охинд үүнээс өөр даана ч

наашаа гэх хүн байсангүй. Ээж нь өнгөрч хорвоо дэлхий хатуу санагдсан ч атгахан зүрх сэтгэлдээ БИ АМЬДАРМААР БАЙНА гэж шивнэж өөрөө өөрийгөө зоригжуулан шинэ амьдралд хөл тавьлаа. 4-р хэсэг төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…