Нүүр Өгүүллэг “БИ АМЬДАРМААР БАЙНА” өгүүллэг “2-р хэсэг”

“БИ АМЬДАРМААР БАЙНА” өгүүллэг “2-р хэсэг”

26 секунд уншина
0
0
359

Маргадын ээжийн бие өдөр өдрөөр биш цаг цагаар муудсаар… Өдөр шөнөгүй ажиллаж олсон мөнгө нь хагалгаанд хүрэх бүү хэл өдрийн эмчилгээнд нь арай гэж л хүрч байлаа. Хадгалж хуримтлуулсан мөнгө

нь өдөр өдрөөр 7 оронтой тоонд багтах хэмжээгээр урсахад Маргад юу хийхээ ч мэдэхгүй дэмий л ээжийнхээ дэргэд шаналан санаа зовон сууна. Шаналж зовж буйгаа ээждээ мэдэгдэхгүйг хичээж -Ээж минь та

удахгүй хагалгаандаа орж хамтдаа хоёулаа урт удаан жаргана. Миний ээж юунд ч битгий санаа зовоорой хэмээн өвчтэй муу ээжийгээ аргадан сууж байхдаа дотроо асар ихээр шанална. Ийм маягаар

эмчилгээнд мөнгө урсаад байвал Маргадын хадгалж хуримтлуулсан мөнгө 3, 4-хэн хоногт хэрэглээд дуусахыг тэрбээр сайн мэдэж байлаа. Ядаж байхад ээжийнхээ дэргэдээс холдож болохгүй учир ажил хийнэ

гэдэг нь санаанаас цаашгүй төдий… Ээжийнхээ өтгөнийг асгах гээд 00 явж байтал түүний утас дуугарлаа. Тэрбээр утсаа аваад: -Байна уу? гэтэл утасны цаанаас цовоо цойлгон цангинасан хоолойгоор Мөнгөө:

-Маргадаа сайн уу? Чи өнөөдөр яагаад хоцорсон бэ? Хаана яваа юм. Ойрхон бол найз нь машинтайгаа очоод авчихъя гэвэл Маргад сая л түүнийг таньж сулхан дуугаар: -Би ойрхон байна л даа -Хаана байгаа юм. Би яваад очье. Би өнгөрсөн амралтаар нөгөө авна гээд байсан машинаа авчихсан гээд зогсоо зайгүй Мөнгөө дүржигнүүлэн ярьсаар… Маргад түүний яриаг сонсож зогсохдоо түүнд мэдэгдэхүйц мэгшин: -Баяр хүргэе. Найз нь өнөөдөр очиж амжихгүй ээ -Өө яасан юм бэ? За за найз өнөөдөртөө чамайг аргалаад бүх ажлыг хийчихье. Маргааш

заавал ирээрэй. -Би маргааш бас очиж чадахгүй ээ. Ер нь дахин очиж чадахгүй байх гээд Мөнгөөгөөс нуун уйлж байсан тэрбээр тэвчээд тэвчээд сэтгэлээ барьж дийлэлгүй чичигнэн уйлахад Мөнгөө сая л нэг утасны цаана Маргадыг шаналан зовж буйг мэдэрч: -Миний найз яг яасан юм бэ? Надад ний нуугүй ярь л даа. Ерөөсөө байгаа газраа хэлчих найз нь шууд яваад очье гэхэд Маргадын сэтгэлд яагаад ч юм бэ өөрт нь туслах цор ганц авралын бурхан нь Мөнгөөг хэмээн бодож

түүнд байгаа газраа хэлэв. Маргад Мөнгөөтэй эмнэлэг дээр уулзаж амьдралаа ний нуугүй ярьж өгөхөд нээрэн л түүний бодсон шиг Мөнгөө түүнд туслахаар болж хагалгаанд хэрэглэх мөнгийг хамтдаа зүтгээд 15 хоногт багтаан олж болно хэмээн өөртөө итгэл дүүрэн бардамхан түүнд хэллээ. Маргад нулимсаа барьж ядан арчиж Мөнгөөг тэврэн аваад -Үнэн гэж үү хэмээн лавлан асуухад Мөнгөө нүдээрээ дээш доош дохин уртхан амьсгаа гарган байж: -Үнээээн үнэн. Харин чамаас л бүх зүйл шалтгаална. Чи чадна гэвэл бүх зүйл асуудалгүй -Би

чадна аа. Надад ээжээс минь өөр хэн ч байхгүй. Ээж минь л эрүүл саруул болж байвал юу ч хийхэд бэлэн. -Чи эд эрхтэнээ зарна шүү дээ гэхэд Маргад түүнээс сонссон үгэндээ итгэж ядан гайхаж: -Юу… Эд эрхтэн гэж үү? -Тиймээ тийм гэвэл Маргад зөвшөөрч -Хамаагүй ээ хамаагүй ээж маань л эрүүл саруул болж байвал… гээд ойр хавьцаа байх бүх хүмүүст сонсогдохоор өөрөө ч мэдэлгүй чанга дуугарахад Мөнгөө түүний амыг даран авч: -Хүүе аяар аяар гээд Маргадын гараас чангаасаар хүнгүй газар луу дагуулан ирж: -Тоглосон юмаа. Юу гэж эд эрхтэн зарах вэ дээ -Өө чи яасан онцгүй юм бэ! Зовлонгоор тоглоод

байх юм. Гэхдээ л ээж маань л эрүүл болж байвал эд эрхтэнээ зарсан ч яахав…. Мөнгөө түүнийг тэврэн тайвшруулаад түүнээс нууж байсан нууцхан амьдралаа нэг нэгэнгүй ярьлаа. Би анх тэр буудалд цэвэрлэгчээр орсон юм. Бидэн шиг боловсролгүй, аав ээжгүй өнчин хүмүүст тийм л ажил олдоно. Харин ч би өөрийгөө азтай нэгэн гэж боддог юм. Өвөл байсан болохоор гэртээ харихыг хүсдэггүй байсан. Тиймдээ ч буудлын зохион байгуулагч, менежер нартаа ажил хиймээр байна гээд олдсон бүх л ажлыг хийдэг байлаа. Зарим шөнө жижүүр эгч нарт хань болон хонодог. Гэтэл буудлын дээд давхарын зоогын газарт ууж наргисан гадаадын жуулчид өрөө рүүгээ халамцуу орохдоо

эгч нараас дажгүй охин олоод өгөөч нэг шөнийн 300.000 төгрөг өгье гэлээ. Эгч нар хэдэн тийш утасдана. Тэр өдөр өнөөх гайхал охид нь олдоогүй. Сар ажиллаад олдог мөнгийг нэгхэн шөнийн дотор олно гэдэг бол амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэхтэй адил шүү дээ. Би шууд л эгчид өөрийгөө санал болголоо. Эгч ч зөвшөөрч намайг будаж гоёод захиалга өгсөн өрөө рүү оруулсан. Тэр оройноос хойш өнөөх ажлыг 7 хоногтоо 3, 4 удаа хийдэг боллоо. Анхандаа буудалд ажиллах зохион байгуулагч, менежер, захирал гээд удирдах албаны бүх л хүнээс нуугдаж биеэ үнэлдэг байсан боловч сар бүр нэг нэгэнд нь ээлжээр баригдан загнуулсаар. Гэхдээ л эцэст нь буудалд ийм төрлийн

үйлчилгээ заавал байж орлого нэмэгдэж түүгээр үйлчлүүлэх гадаад жуулчид их тул зайлшгүй хэрэгтэй гээд бүгд л хүлээн зөвшөөрч одоо би тэр буудлын халдашгүй дархан эрхтэй хүн болсон. Зөвхөн надтай уулзах гэж манай буудлыг зорьж ирдэг гадаадаас Монголд ажилладаг хүмүүс бий. Хэрэв чи зөвшөөрвөл найз нь чамд энэ талаар л туслая. Чи ганцаараа зүтгээд ч хагалгааны мөнгөний талд нь хүрнэ. Тиймээс найз нь бас олсон орлогоо өгье. Тэгэж байж л 2-лаа танай ээжийг аварна шүү дээ. Энэ бүхний сонсож суусан Маргад яахаа мэдэхгүй бодлогоширно. -Миний найз өөрөө л мэд дээ гээд Мөнгөө түүнийг

орхин явлаа. Эмнэлгийн уртаас урт коридороор алслан холдох Мөнгөөгийн хойноос ширтэж зогссон Маргад нүдэндээ үзэгдэх орчиныг төсөөлөн бодоход муу ээж нь хагалгаанд орж чадахгүй бол яг л үүн шиг тэнгэрийн гүнээс гүн харанхуй руу алсран алсран хэзээ ч ирэхгүйгээр явчихвал би өнөөдрийн энэ сонголтыг алдаж явуулсандаа өөрийгөө зүхэн харааж харамсах өдөр надад ирнэ хэмээн бодож: -Мөнгөө Мөнгөө гэсээр түүний араас гүйлээ. -Чи нэгэнт л ээжийг минь эргэж ирсэн юм чинь энэ тортой зүйлийг би биш чи өгсөн нь дээр гээд гартаа барьсан тор дүүрэн амттанг Мөнгөөд өглөө. Мөнгөө ч түүний

гараас тортой зүйлээ буцаан авч түүний ээжийн хэвтэж буй өрөө лүү хамтдаа инээмсэглэн алхав. -Ээж сэрсэн үү? Та танилц гээд Мөнгөө рүү заахад Мөнгөө тортой амттанаа ээжийнх нь дэргэд тавиад: -Эгчийн бие яаж байна. -Өдөр жоохон эвгүй л байлаа. Тариа хийлгээд түүндээ бие маань овоо гайгүй болж сая хэсэг унтжээ -Ээжээ танилц. Мөнгөө. Манай ажлын найз маань гээд тэд хоорондоо цаг гаруй ярилцаж урсан өнгөрөх цаг минутыг хөгжилтэй гэгч өнгөрөөлөө. Маргад буудал руу алхан орж байхдаа юу хийх гэж яваагаа сайн мэдэж байсан хэдий ч түүний бүх л бие салганан чичирч хөл дээрээ арай гэж л тогтож

явлаа. 16 давхарын 4-ээс 14 хүртэлх давхар буудал бөгөөд Мөнгөөгийн зааж өгсөн 615-р тоот руу яваад ороход Мөнгөө түүнийг хүлээж байсан илт мэдэгдэнэ. Өргөн орон дээр гоёмсог гоёмсог хувцас гаргаж тавьсан байлаа. -Миний найз ирэв үү? Энэ хувцаснаас өөртөө тохирох хувцасаа өмсчих. Санаа зовох зүйлгүй гэртээ байгаа юм шиг л байгаарай. Гадуур хүрмээ тайлан өлгөх гэсэн боловч түүний гар салганан чичирч хүрэм өлгөх дэгээг онож чадалгүй хүрэм нь газар

уналаа. Үүнийг ажин харж байсан Мөнгөө газарт унасан хүрмийг аван өлгүүрт тохоод: -Анхны юм хэцүү шүү. Найз нь чамайг ойлгож байна. Чамд хэцүү байвал заавал хийх албагүй шүү гэвэл Маргадын хувьд түүний хэлж буй бүхэн бүдаг бадаг сонсогдсоор… Хариу юу ч хэлэхгүй байх Маргадыг тэврэн өргөн орон дээр суулгаад Мөнгөө: -Миний найз чи намайг сонсож байна уу? -Аанхан -Маргадаа ер нь чи үүнийг хийгээд яахав. Найз нь хэд хоног гүрийгээд ганцаараа эрчтэйхэн яваад хагалгааны мөнгө олохыг бодно. Чи ээжийгээ асар.

Болж байна уу гэхэд Маргад -Би үнэхээр чадахгүй юм байна. Ер нь болиод явдаг ч юм уу гэж бодоод орноос ухас хийн босоод зогсчихов. -Яасан Маргадаа гэхэд тэрбээр ширээн дээр байх виски рүү зааж: -Найздаа нэг дүүрэн хийгээд өгчих… 2-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *