Home Өгүүллэг “БИ АМЬДАРМААР БАЙНА” өгүүллэг “1-р хэсэг”

“БИ АМЬДАРМААР БАЙНА” өгүүллэг “1-р хэсэг”

17 second read
0
0
1,718

Маргад охин ээжийгээ хөдөөлүүлээд ажил явдлыг нь дуусгачихаад гэртээ ганцаарханаа хэн нэгнийг хүлээн суунам. Хүлээж буй залуу нь Маргадад хайртай гэх боловч тэрбээр түүнтэй амьдарна гэдэгтээ

итгэж чаддаггүй. Нэг л өдөр өөрийнх нь туулж өнгөрөөсөн амьдралыг олоод мэдчихвэл хайртай гэх залуу нь яаж өөрчлөгдөхийг бүхнээс илүү сайн мэдэж байлаа. Ээжтэйгээ болоод өөрийн үеийн нэгэн

бүсгүйтэй хамт авхуулаад жаазанд хийн өлгөсөн зураг луу харан өнгөрсөнийг тэрбээр бодлоо. Ээжийгээ урт удаан амьдруулах гэж 10-р ангиа ч төгсөлгүйгээр өдөр оройн ээлжинд ажиллаад, ажиллаад

дөнгөж амийг нь аргадах төдий өдрийнх нь эмчилгээний мөнгийг олно. Хоногтоо 4 цаг хааяа 2 цаг заримдаа огт унтахгүй 1 ажлаас нөгөө ажил руу гүйсээр… Ингэж яваад томоохон буудалд цагаан хэрэглэл

угаадаг цагын ажил хийж Мөнгөө гэх үе тэнгийн охинтой танилцаж билээ. Мөнгөө тус буудалд угаагч, угтагч, камер хянагч, цэвэрлэгч бас хааяадаа үйлчилгээний машиныг нь унаад ойр зуурын бараа

материал татах жолоочын ажлыг ч бас хийнэ. Маргадыг ирэх бүрт л Мөнгөө янз бүрийн ажил хийж харагдана. Заримдаа Хятад, Орос, Англиар ойр зуурын хэдэн үг сольж буудалд ирсэн зочидтой хөгжилтэй яриа өрнүүлэн уртаас урт коридорт инээмсэглэл цацруулан Маргадтай мэндлэн зөрөхөд тэрбээр түүний адтай сэргэлэн зан болоод өөрийнхөөрөө чөлөөтэй байх эрх чөлөөнд битүүхэндээ атаархана. Өмссөн хувцас, хэрэглэх хэрэглээг нь харсан ч Мөнгөө яавч өөрийнх нь зиндааны хүн биш гэдэг нь тодорхой. Мэдлэг боловсрол өндөртэй хэдий ч ямар ч хамаагүй ажлыг чин сэтгэлээсээ хийж буйг

нь харах бүрт л түүгээр бахархамаар… Шал угааж байхдаа ч Маргадтай инээмсэглэн мэндлэх бүрт өөрт нь гаргах том хүндлэлийн өмнө толгой бөхийн хариу мэндлэнэ. Маргад цагаан хэрэглэл угаах өрөөнд орж ирээд хэсэгхэн зуур гайхаж зогслоо. Уг нь 10 хуруунд багтах хэмжээний л цагаан хэрэглэл түүнийг угтдаг байсан боловч энэ удаа тэгсэнгүй… Өрөөнд гишгэх зайгүй шахам дүүрэн цагаан хэрэглэл. Цөөхөн хэдэн цагаан хэрэглэлийг 2 цагын дотор угааж дуусгаад дараагын ажил руугаа явчихдаг түүний хувьд өнөөдөр дараагын ажил

руугаа явж амжихгүйгээ ойлгон хувцасаа солин сууж байхад өрөөний хаалга онгойж буудлын зохион байгуулагч эгч орж ирээд: -Миний дүү ирчихсэн үү? -Тэглээ эгчээ -Миний дүү ч өнөөдөр их ажилтай болох нь дээ. Их л орой тарах нь. Цагын хөлсийг нь 3 нугалаад өгнө… гэх үгийг сонсоод Маргадын царайнд үл ялиг инээмсэглэл тодорч: -Баярлалаа эгчээ ЗБ эгч өндөр өсгийт дээрээ тогтож ядан шалаар дүүрэн цагаан хэрэглэл дээгүүр гишгэлэн явж өрөөний мухарт байх ямар нэгэн зүйлийг хуруу даран тоолж амандаа зуусан балаа авч сая л нэг ярих завтай болсон мэт: -Миний дүү ойрын хэд хоногтоо их л ажилтай болох нь дээ -Ойлголоо эгчээ. Өчигдөр их л хүн орсон юм шигээ гэхэд

ЗБ түүн рүү гайхас хийн харж: -Харин ч үгүй шүү. Бага зочинтой байлаа. Чи яагаад тэгэж бодов -Цагаан хэрэглэл ийм их байхаар нь л… -Аан энэ үү! Манай буудал чинь цагаан хэрэглэлээ хими цэвэрлэгээнд өгчихдөг шүү дээ. Хими цэвэрлэгээ ойрын 3, 4 хоногтоо ажиллахгүй гэнэ. Тийм болохоор ойрдоо их ажилтай болох нь байна. -Аан за ойлголоо. -Өмнө чиний угааж байсан хэдэн цагаан хэрэглэл бол цэвэрлэх шаардлагагүй хэрэглэлүүд байсан. Оо энгэсэг бас бус үнэрийг арилгах гэж л угаадаг. Одоо бол маш сайн угаана шүү. -За ойлголоо гээд Маргад газраар нэг хөглөрсөн цагаан хэрэглэлүүдийг цэгцлээд

алхаж байхад ЗБ хаалгаар гарахынхаа өмнө эргэж хараад: -Чам руу одоо нэг хүн явуулъя. Миний дүү ганцаараа амжихгүй байх гээд гарлаа. Нэг их удахгүй хаалга онгойж Мөнгөө урьдын адил инээмсэглэсээр орж ирлээ. Түүнийг орж ирэхэд Маргадын толгойд эргэлдсэн түм буман бодол салхинд хийсэж онгорхой цонхоор гараад хийсчих шиг нэг л сайхан болж зүрхэнд нь гайхамшиг амилах шиг тайвшралын уянга эгшиглэх мэт боллоо. Ийнхүү Маргад охин Мөнгөө гэх ямар нэгэн далдын увидасаар өөрийг нь соронз мэт татах бүсгүйтэй танилцаж 4 өдрийг хамтдаа өнгөрөөв. Мэдлэг боловсролоор өөрөөс нь хавь илүү гэж бодож байтал Мөнгөө 8-р ангиа ч төгсөөгүй

нэгэн байв. Тус буудалын захирал дарга нартай хамаатан байх гэтэл бас л үгүй ажээ. Харин энэ буудалд 17 настайгаасаа хойш ажиллаад 2 жил болсон болохоор буудлын хаана юу байдаг юуг нь яаж хийх ёстойг хэнээр ч заалгахгүй хийчихдэг болохоор цалин мөнгө ч сайн авдагаа хэллээ. Гэсэн хэдий ч Маргадын сэтгэлд тэрбээр урьдын адил атаархал төрүүлэм гайхамшигт охин хэвээрээ үлдэв. Харин ч улам ихээр Маргадын сонирхолыг татна. Удахгүй хэд хоногоос машин авах гэж байгаа гэв. 2010 онд Монголд 19-хэн настай жаахан охин машин авч унах бүү хэл гэр бүлийн эхнэр нөхөр 2 давхар ажил хийгээд ч

машин авах боломжгүй байсан үе… 4-н хоног ээжтэйгээ уулзаж амжихгүй зөвхөн утсаар ярихад ээж нь: -Миний охин санаа зоволтгүй ээ. Ажлаа сайн хийгээд гэртээ тайван унтаж амар гэсэн болохоор хэсэгтээ санаа зовох зүйлгүй гэмтлийн эмнэлэгт хүн асарч хононо. Гэвч нэг өдөр ээжийнх нь эмч түүн рүү залгаад: -Миний дүү ойрд яагаад таг болов. Ээжийгээ хурдан хагалгаанд оруулахгүй бол ийм маягаар удаан явахад ээжид чинь болоод бидэнд бас чамд бүүр хэцүү шүү. -Эмчээ дүү нь ойлгож байгаа. Та дахиад хэдхэн хоног өгчих -Ээжтэйгээ ярьсан уу? -Ярьсан ярьсан. Би маргааш очно -Юун маргааш вэ? Ээж чинь аль уржигдраас хойш уух эм нь тасарсан байгаа. Чамд

хэлээгүй юм уу гэхэд Маргад: -За за эмчээ би яг одоо очлоо гэж хэлээд утсаа тавьж: -Ээж минь дээ охиноосоо юунд нууна вэ? Надаас юунд санаа зовно вэ? Би таны охин шүү дээ! Та минь ингэж болохгүй хэмээн дотроо ээжийгээ халаглан бодсоор эмнэлэг зүглэв. 1-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…