Нүүр Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “17-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “17-р хэсэг”

1 секунд уншина
0
2
553

Арван тав дахь удаагийн байцаалт дээр Эвелин Эриксоны тэвчээр алдарч енгэнэтэл уйлж эхэллээ. Ахлах мөрдөгч Берта Мэйсон түүний өмнөөс өөрийн эрхгүй зэвүүтэй харц илгээчихсэн сууснаа, сэжигтэнд

сэтгэл хөдлөлөөр хандаж ёс зүйн алдаа гаргаж байгаа болохоо анзааран царайгаа төв болгов. Сүүлийн үеийн байцаалтууд дээр Эвелиний хор хайж хэд хэдэн хүнтэй уулзсан болон өргөмөл охиноо

нүдийг нь хөхөртөл зодсон байсан тухай гэрчийн мэдүүлгүүд бий гэдгийг анхааруулаад, өргөмөл охиноо хордуулахыг завдсанаа үнэнчээр хүлээсэн нь дээр гэдгийг сануулсаар байгаа. – Тэр Энжи гэдэг

чинь дөнгөж долоо хүрч байгаа хэрнээ санаа нь өтөлчихсөн өлөгчин! Миний нөхөртэй самбаганаад тэвэрчихсэн унтаж байснаа надад улаан цайм баригдсан! Наанаа сахиусан тэнгэрийн дүртэй ч хэрэг

дээрээ бузар амьтан! Тэгээд л би аргаа бараад түүнийг ганц хоёр цохисон. Бас хордуулах тухай бодож явсан минь үнэн. Гэхдээ одоо энэ бүхнээ мартсан. Би Энжи, Бонни хоёроо чин сэтгэлээсээ хайрладаг!

гээд, ааштай баян авгай уйлахад, ахлах мөрдөгч ахиад л өөрийн мэдэлгүй хөмсөг зангидан зэвүүцчихсэн суулаа. – Уучлаарай. Долоон настай бяцхан охин өргөмөл аавыгаа тэврээд унтана гэдэг байх л зүйл гэж танд бодогдоогүй гэж үү? Охиныг аавыгаа тэвэрсний төлөө нүдийг нь хөхөртөл зодож болох уу? Охин, хүү хоёр Фридлид элгэмсүү ханддаг, Фридли ч хүүхдүүдийг төрсөн эцэг нь юм шиг л хайрладаг гэж танай хөршүүд, компанийн ажилтнууд мэдүүлж байгаа. Та Анжерийн тухай буруу бодолтой явдаг юм биш үү? гэж Бертаг хэлэхэд, Эвелин дотор эвгүйцэм енгэнэн уйлж, – Би бүх буруугаа хүлээе!

Хордуулъя гэж мунхаглан бодсон минь үнэн. Гэхдээ энэ бодлоо үүрд мартсан. Одоо өргөмөл охиноо эхийн ёсоор хайрлана гэдгээ бурхныг барьж андгайлъя. Фридли өвчтэй, өөрийгөө яая гэж байгаа хүн. Хүүхдүүдийг сайн сургуульд оруулж, сайн хүмүүс болгож дийлэхгүй. Би л зөвхөн үүнийг чадна! гэж наманчлах нь ааштай авгай ихэмсэг зангаа оргүй мартаж, хулхи нь бууснаа илтгэх аж. Мөрдөгч эгцлэн ширтэж, – Хатагтай Эриксон. Гэмт хэрэг үйлдсэн болон, үйлдэхийг завдсанаа үнэнчээр хүлээж буйд талархъя. Таныг шийтгэх, эсвэл өршөөх эсэхийг би биш, шүүх шийднэ гэж хэллээ. Берта Мэйсон албан

өрөөндөө орж ирээд, гадаад харилцааны хэлтэс лүү залгав. Бараг л гуч дахь удаагаа энэ дугаар луу ярьж буй нь энэ. Гэвч гадаад харилцааны офицер, – Нэг биш хэд хэдэн удаа албан захидал, и-мэйлүүд илгээсэн гэдгийг та мэдэж байгаа. Хариу ирэхгүй таг чиг хэвээрээ л.., гэж хариуллаа. Бүлтгэр жаахан үрсээ харь улсад үрчлүүлэх нэрээр хэрэг дээрээ худалдчихсан байтлаа яагаад хариу өгдөггүй хачин улс вэ? хэмээн Берта гайхсаар л байгаа. Тэр Эвелинийг байцаах, зарим гэрчүүдтэй уулзах ажил гарсан учраас өөрийн хотдоо ирээд байгаа юм. Тэгтэл утас дуугарч, – Ахлах мөрдөгч Мэйсон. Тантай Монголын

эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагыг төлөөлж яваа хатагтай Болорзул хэмээгч уулзахаар ирээд байна гэж жижүүрийн түрүүч илтгэлээ. – Монголоос гэнэ ээ? гэж давхийн, хэсэг зуур таг болсноо, – Бушуухан оруул! гэж Берта хэлээд, догдлон хүлээлээ. Нуруулаг царайлаг бүсгүй орж ирээд, ямар ч харь аялгагүй дэндүү сайн ярьж эхлээд, таван хүүхдийн зураг гарган тавьсны дунд Анжер, Боргил хоёрын зураг байгааг харж сэртхийсэн нь мэдээж. Хоёр хүүхэд алга болсон хайж байгааг, бас хүүхдийг өргөж авахдаа хайрлаж энэрэх гэсэн бус, бизнесийн ашиг сонирхлын үүднээс хандсан болохыг бараг

л нэг амьсгаагаар ярьчихсан суув. – Манай Монголын нэр бүхий нэгэн төрийн бус байгууллага гадаадын иргэдэд зуучилж, ядуу зүдүү гэр бүлийн хүүхдүүдийг үрчлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Үүнийгээ дутагдаж гачигдаж, өлсөж зүдэрч байгаа хүүхдүүдийг аз жаргалтай, элбэг хангалуун болгож, буян хийж байна гэж тайлбарладаг. Гэвч хэрэг дээрээ энэ байгууллага үрчлүүлэх биш, ашиг олдог гэх хардлага бидэнд байгаа. Баталгаа нь энэ! Сүүлийн хоёр жилд энэ байгууллагын дансанд гадаад улсуудаас санаанд оромгүй их мөнгө урсан орж ирж байгаа гэлээ. Үүнийг сонсоод, мөрдөгч Мэйсон гайхчихлаа. – Та энэ тухайгаа өөрийн улсын цагдаагийн газарт яагаад мэдээлээгүй юм бэ?

гэж өөрийн мэдэлгүй дуу алдлаа. – Мэдэгдсэн боловч тоохгүй байгаа. Бүр нуун дарагдуулж, энэ тухай хэвлэлд ярилцлага өгвөл хүн гүтгэсэн үндэслэлээр эрүүгийн гэмт хэрэгт татна гэж сүрдүүлсэн. Учир нь тэр төрийн бус байгууллагын тэргүүн нь Монголын параламентийн нөлөө бүхий гишүүний эхнэр! гэж монгол бүсгүй хэлэхийг сонсоод, Берта яагаад Монголын цагдаагийн газар хариу ирүүлэхгүй таг болсныг сая ойлгож хиртхийлээ. – Энд зураг нь байгаа тав бол зөвхөн танай улсад үрчлэгдээд, эцэг эхтэйгээ холбоо тасраад байгаа хүүхдүүд гэхийг сонсоод ахлах мөрдөгч ахин давхийлээ. Нэг зорилготой гэдгээ мэдэлцсэн хоёр бүсгүй удаан ярилцаж суув. Ангир, Боргил хоёроос

гадна, чимээ тасарчихаад байгаа өөр гурван хүүхдийн хэрхсэн болохыг ч бас мөрдөж шалгая гэж ахлах мөрдөгч амлалт өгөөд, зургуудыг барин шууд хэлтсийн дарга луугаа орлоо. – Алга болсон монгол хүүхдийн тоо бидний эрэн сурвалжилж буй хоёроор хязгаарлагдахгүй ч байж мэдэх нь гэж ахлах мөрдөгч Мэйсоныг хэлэхэд, хэлтсийн дарга нь өндөсхийснээ эргэн сандалдаа унав. Гандөл найз нар луугаа явах гэсэн боловч яагаад ч чадахгүй гэдгээ мэдлээ. Нуугдаж байгаа “харласан” гэр бүл гэж яаж мэдээд байгаа юм? Зөвхөн хоё хүүхэд л хальт харагдсан байтал! хэмээн тэр өөрийгөө зэмлэж, долоо хоногийн амралтаа энэ хачин жигтэй хөрш байшинг

ажиглахад зарцуулж яагаад болохгүй гэж хэмээн өөртөө тушаав. Орой филиппинүүд ирээд, гараажийн хаалгыг алсын удирдлагаар онгойлгоод, машинтайгаа орон алга боллоо. Цаг хэртэй удсанаа давхин одохыг, өмнө ирсэн залуу хүүхэн хоёр мөн болохыг машины цонхоор нь зэрвэс хараад л хоцрох нь энэ. Энэ орой өөр юу ч болсонгүй. Харанхуй байшингаас ажиглахаа үргэлжлүүлэн шөнө дунд өнгөртөл суусан боловч ахиж салхивч ч онгойсонгүй, хөшиг ч хөдөлсөнгүй. Буйдандаа шигдээд, түнэр харанхуйд сууж байтал дугхийчихэж. Онгорхой цонхоор хүн ярилцах чимээ сонсож сэрээд, нүдээ нухлан хараа тавилаа. Нэг залуу хотхоны харуултай ярилцаад,

коллежийн гомдоосон андаа хайж байгаа гээд, өндөр царайлаг гэх мэтээр шинж тэмдгийг нь хэлж, энд байшин авсан гэж ангийнхаа охиноос сонссон гэж яриад л, нуршаад л байна. Залуугийн яриа төрх коллеж төгссөн гэхээргүй. Харуул тийм хүн харагддаггүй болохыг хэлж, хотхоноос гарна уу гэсэн шаардлага тавьсан ч өнөөх залуу салахгүй шинжтэй. – Спортлог биетэй, өглөө болгон гүйдэг. Энэ хотхонд харуулд гардаг хүмүүс андахгүй л байх ёстой доо, гээд л цааш нойтон хамуу шиг салахгүй шалгаах нь сэжигтэй. Кинон дээр ингэж хамгаалалтын анхаарлыг сарниулаад, араар нь хамсаатнууд нь хулгай хийдэг гэсэн бодол Гандөлийн толгойд харвалаа. Хөрш байшин луу харвал унтлагын өрөө гэрэлтэй байгаа нь моддын шигүү навчсын завсраар харагдана. Үүдэнд хэн ч үгүй. – Арын хаалга! гэж дотроо дуу

алдсан монгол залуу өөрийн байшингийн арын хаалгаар сэм гарч, хаалгаа дөнгөж хаатал монгол охиныг мөрөн дээрээ хаяж, үүргэвчийг нь гартаа чирсэн Дүлий Гек гарч ирэх нь тэр! Гандөл навтасхийн доош суулаа. Байшингийн ард бас мод ихтэй, шөнийн харанхуй тул хөрш байшингийн арын хаалга харагдахтай үгүйтэй. Орчноо мэддэггүй хүн зэргэлдээ байшингийн хаалганы сүүдэрт нуугдсан залууг яагаад ч харж дийлэхгүй. Дүлийгийн араас хамсаатан нь нөгөөх хөшигний завсраар ширтээд байсн жаахан хүүг бас л мөрөн дээрээ тавьчихсан гарч ирлээ. Хоёр этгээд өлмий дээрээ гишгэлэн модон дундуур уруудан бараагүй болоход, Гандөл яахаа үл мэдэн сандарлаа. Дүлий гэдэг бол Гекийн зөвхөн хоч нь. Анх цагдаа нарт

баригдахдаа сонсголгүй болж жүжиглэсэн учраас гэмт хэргийн ертөнцийнхөн түүнд ийм цол өгсөн. Хэрэг дээрээ түүний чих араатных мэт сонор. Гек гарч ирэх зуур хөрш байшингийн арын хаалга дуугарах шиг болохыг сонсон сэртхийн эргэж харлаа. Харанхуйд ямар ч хөдөлгөөн байхгүйд санаа амарсан ч дотроо, – Хөрш нь мэдчихэв үү? гэж муу санааллаа. Хашир чоно хотхоноос гараад төв замаар холдож явахдаа, хотхоноос мотоциклийн гэрэл гарч ирэхийг олж харан хөмсгөө зангидаж, – Мурий Хар аа, хурдаа нэм! “Си” төлөвлөгөөнд шилжицгээе! гэж хэлээд утсаа залгалаа. “Си” төлөвлөгөө гэдэг нь сүүл дагаж эхэлснийг, хурдаа нэмэн сүүлнээс тасарч “бараа”-гаа өөр машинд шилжүүлээд, чулуу хөөлгөхийг хэлдэг. Араас нилээн

зайтай мотоцикл дагасаар л. Гандөл мотоциклтой давхих зуур блютүүт чихэвч ашиглан цагдаа луу дуудлага хийж явлаа. Харамсалтай нь “Уучлаарай, шугам чөлөөгүй байна. Та утсаа таслалгүй түр хүлээнэ үү?” гэсэн автомат хариулагчийн дуу гуншсаар л. Ажилчны хороолол руу орж ирэхэд, Гандөл амандаа үглэлээ. Учир нь энд тоо томшгүй олон мурий тахир гудамжтай, машины араас мэдэгдэхгүйгээр дагах аргагүй. Өмнөх тэрэг огцом хурдалж булан тойрон алга болоход, араас нь нилээн удаж гарч ирсэн залуу өмнөө хоёр салаа гудамж байгааг харж, алинаар нь орохоо мэдэхгүй алмайрлаа. Хөдөлгүүрээ унтрааж, дуулгаа тайлан чих тавин чагнаж

үзэв. Хоёр гудамжинд хоёуланд нь хөдөлгүүрийн чимээ гарч, самууруулаад байх нь хяслантай. Ашгүй өмнөөс машин зөрөн өнгөрч холгүй зогсон хөдөлгүүрээ унтрааж, баруун талд машины дуу дуулдсан чигтээ үлдлээ. Гандөл баруун гар талын замыг сонгон хурдаа нэмсэн хэдий ч, энэ хооронд Дүлий Гек “Си” төлөвлөгөөгөө амжуулчихсан гэдгийг даанч мэдсэнгүй. Ахин залгатал цагдаагийн утас холбогдож, монгол байж магадгүй хоёр ази хүүхдийг хулгайлахыг хараад араас нь дагаж яваагаа, 49 дүгээр зам дагуу зүүн тийш үйлдвэрийн дүүрэг лүү явж байгаагаа хэлж санаа амарлаа.

Хулгайч нарын машин үйлдвэрийн дүүрэг дэх төмрийн цех гэсэн хаягтай хоёр давхар байшин луу ирээд, хаалгаар ороход Гандөл цагдаа луу залгаж байршлыг хэллээ. Цагдаагийн машины дохио хангинан гурван ч машин дараалан ирэхэд, – Ёох, ашгүй дээ! хэмээн дуу алдсан Гандөл гүйж очлоо. Гэвч гайхмаар зүйл боллоо. Цагдаа нар бүтэн цаг ажиллаж, төмөр эдлэл хийцүүд, материалуудыг урвуулж хөрвүүлж, өрөө тасалгаа бүрийг нэгжсэн ч хүүхдүүдийг олсонгүй. Дүлий Гек

уурлаж, – Энэ залуу юугаа дэмийрээд байна аа? Бид хүүхэд бүү хэл золбин гөлөг ч хулгайлж үзээгүй гэмгүй ажилчид. Цехэд яаралтай захиалга ирээд, шөнө ажиллах гээд байна гэж ундууцлаа. (үргэлжлэл бий)

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *