Нүүр Өгүүллэг “ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “7-р хэсэг”

“ТОРГОНД ХӨЛБӨРӨХ ШАНАЛАН” тууж “7-р хэсэг”

1 секунд уншина
0
0
598

Сандарч тэвдсэн дүртэй ирж буй Жеффригийн барааг алсаас харсан Фридли өмнөөс нь гүйж очив. Утсаар хэлж болохгүй, маш эгзэгтэй асуудал гарчихаад байна, яаралтай аквариум луу хүрээд ир гэж

түүнийг дуудсан нь энэ. – Яасан бэ? Юу болсон бэ? хэмээн дуу алдаад, цэргийн анд нь түгшүүртэй харцаар ширтлээ. Фридли түүнд өргөмөл хоёр хүүхэд нь ямаршуу хүн байдалд ороод байгааг ярьж эхэлтэл

эхэндээ итгэсэнгүй. Эвелин өнөөх л ухаангүй харддаг муу зангаасаа болоод бүр галзуурчихаад байгааг тайлбарлахад тэр сая үнэмшиж, үнэн голоосоо үзэн ядаж, дүрсхийтэл уурлалаа. – Хардаж солиорч

болно, бүр жаахан хүүхдийг алахдаа тултлаа элийрч балайрч болно гэж үү? хэмээн бугшиж, уурандаа хамаг бие нь чичирлээ. Цэрэгт гурван жил хамт явж, төрсөн ах дүүгээс ч илүү ойр дотно болчихсон

найз нь ийм солиотой хүүхэнтэй суусанд Жеффри их дургүй байдаг ч, өөр гарцгүй тул шүд зуун тэвчиж ирсэн. Гэвч хоёр өргөмөл хүүхдийг түүний тусламжтайгаар оргуулна гэхийг сонсоод агдасхийн цочлоо. –

Чи өөрийн ухаантай байна уу, Фридли..? гэж бараг л хашгирав. – Хоёрын хоёр хүүхдийг бид хоёр удаан нууж чадахгүй. Яваандаа хэрэг илэрч баригдаж л таараа. Хүүхэд хулгайлсан гэмт хэрэгт хэдэн жилийн хорих ял өгдөг билээ? хэмээн цааш түгшсэн өнгөөр хэлээд буруу харлаа. Фридли яах ч аргагүй болж мухардсан байдалтай Энжи, Бонни хоёр луу ширтэв. Хөөрхий хоёр хүүхэд ямар аймшигтай зүйл болж мэдэх гээд буйг огт сэжиглэхгүй, аквариум дахь загаснуудыг шумбалтын хувцастай ажилтан хэрхэн хооллож буйг харан алмайрчихсан сууна. Бондоолой махан хачиртай талхаа амтархан

хазаад, загаснуудыг үнэн голоосоо сонирхсон нүдээр ширтэх нь өхөөрдөм. Хоёр хүүхэд Эвелин хэмээгч мангасыг бүрэн мартаад, тайвширчихсан суугааг Фридли өрөвдөж, энэ тайвшрал түр зуурынх гэж санахаас дотор харанхуйлна. – Шууд цагдаад ханд! Өөр зам байхгүй гэж Жеффри бачимдлаа. – Чи намайг мэднэ шүү дээ гэснээ Фридли хөл рүүгээ харцаа чиглүүлэн санаа алдав. Ахин урт гэгч шүүрс алдах нь арчаагүй дүртэй. Фридли ясны сүрьеэ өвчтэй. Африкт халуун орны эрс өөр цаг уурт хоёр жил алба хааснаас болсон уу яасан нилээд хожуу түүнд ийм өвчин илрээд, сүүлийн жилүүдэд илт хүндэрсэн. Өнгөрсөн жил их хүнд мэс засалд орсон. Эмч нар энэ жил ахин мэс

засалд оруулна гэж төлөвлөөд байгаа. Эвелин гэдэг баян эмэгтэй гарч ирээгүй бол Фридли энэ мэс заслуудын асар өндөр дүнтэй төлбөрийг төлж дийлэхгүй байсан гэдгийг Жеффри мэднэ. Бурхнаас илгээсэн аврал л гэж би Эвелинийг бодож, бүх аашийг нь тэвчье дээ гэж анд нь хэлдэг. Ийм яалт ч үгүй шалтгааныг ярилцан сууж, нухацтай цэгнэж үзсэний эцэст цэргийн анд нь хоёр хүүхдийг машиндаа суулгав. – Та хоёр Эвелин гэж муухай зантай хүнээс үүрд холдоно. Миний найз Жеффри сайхан сэтгэлтэй, эхнэр нь хүүхдэд хайртай, уян зөөлөн ааштай бүсгүй бий гэж Фридли хэлээд, хоёр хөөрхөн хүүхдээ ээлжлэн үнсэж, нулимстай нүдтэй үдлээ. Ангирын дотор цэлмэчих шиг оргиод явчихав. Эвелинийг дахиж харахгүй, унжралдсан муухай дуу хоолойг

нь сонсохгүй гээд бодохоор зүйрлэшгүй сайхан санагдана. Фридлигийн цэргийн найз гээд буй энэ том алаг нүдтэй, хар арьстан эрийн тос даасан хүрэн нүүрнээс нь гэрэл цацраад байх шиг. Жеффри эргэн хоёр хүүхэд лүү өрөвдөж уяссан харцаар ширтэснээ эргэн зам луугаа харлаа. Тэр гурвын суусан тэрэг Эвелин авгайн хүйтэн хөндий хотоос хором тутамд холдсоор л байгаад Ангир дэндүү их догдлов. Бүр итгэж ядаж явлаа. Бондоолой ч бас Эвелин шулмаас холдлоо гээд тайвширч, үргэлж айдастай байдаг нүд нь шал өөр болчихсон цонхоор ширтэх нь өхөөрдөм. Эвий дээ, – Энэ хүн бид хоёрыг ээжид маань хүргэж өгөх үү? гэж эгчээсээ шивнэн асуусан нь үнэнхүү өрөвдөлтэй. – Сайн хүн юм чинь, бид хоёрт тусална гэж хариу

шивнээд, Ангир нээрээ туслах болов уу гэж дотроо горьдон суулаа. Жеффри эргэн инээмсэглээд, – Өлсөж байна уу? Хэдүүлээ зогсож пицца идэх үү? гэж асуулаа. – Үгүй! Бушуухан явъя! гэж Ангир байдгаараа сандран хэллээ. Жеффри хөөрхий охины яарсан сэтгэлийг ойлгоод хурдаа нэмлээ. Удаан үйлчилгээтэй, шинжилгээгээр илэрдэггүй хор хэмээх зүйл амьдрал дээр олоход хэцүү, кинонд л олонтаа гардаг зүйл гэдгийг мэдэхгүй, өөр хот луу хүртэл тэнэж үзсэн Эвелин ихээхэн ууртай буцаж явлаа. Энэ удаа түүнийг зүгээр л хуурчихсан. Хуурснаар барахгүй “Хор хайж байгааг чинь цагдаад мэдээлнэ” гэж сүрдүүлээд авч очсон нилээн их бэлэн мөнгийг нь хуу хамж, чихэн дэх бадмаараг

шигтгээтэй ээмэг, бугуйн дахь швейцарь цагийг нь мулталсан. Үүний төлөө яаж чадахгүйгээ бодохоос авгай бухимдан урд суудлаа өшиглөөд авлаа. – Муу өлөгчингийн охин хаа тэнэж яваа бол? хэмээн амандаа ууртай үглээд, айпадаа нээн харлаа. Ангир смарт цагаа бугуйнаасаа аваад үүргэвчнийхээ торон халаасанд хийсэн бололтой ширэн бүрээстэй сандал бүдэг бадаг харагдах аж. Моторын чимээ жигд хүнгэнэж, сүр сархийн том машин зөрөх чимээ сонсогдож буйгаар нь цонх нээлттэй машинд яваа болохыг нь мэдлээ. – Махчин чононуудыг хотын захад байдаг барбекю ресторан луу аваачиж шарсан мах идүүлнэ гэсэн. Тийшээ яваа байх нь гэж шулам хүүхэн бодлоо. Тэгтэл

машины явдалд үүргэвч чичрэвхийж цагны камерийг торон халаас хаачихлаа. Эвелин гэнэт саяын явдлаа санаж ахиад л бугшлаа. Айпадаа дэргэдээ шидээд, урт хумсаа алгандаа шигдтэл чанга атгаж, амандаа хараал урсгаж эхлэв. Тэгтэл гар утас нь дуугарч, Фридлигийн зураг дэлгэцнээ гэрэлтлээ. Уурандаа багтраад дуудлагыг авсангүй. Хоёр дахиа залгалаа. Гурав дахиа залгахад ааштай авгай, – Энэ бас яачихав аа? гэж амандаа үглэн утсаа авлаа. – Эвелин чи хаа явна аа? Ирж байна уу? Нөгөө хоёр чинь ахиад алга болчихлоо! хэмээн Фридлигийн байдгаараа тэвдсэн дуу гарлаа. Хотын захад байх уулзварын шатахуун түгээгүүрийн зогсоолд Фридли тогтож ядан байтал Эвелин ирснээ, машинаа шууд явуулчихлаа. Ааштай

эхнэрийнх нь царай итгэхийн аргагүй тайван байгаад мэл гайхсан нөхөр, хоёр хэлүүлж байж машинаа онгойлголоо. – Эвелин хайрт минь, бүү уурла. Миний хөл тэсэхийн аргагүй өвдөөд, буйданд хэсэг сууж өвчнөө намжаасан юм. Тэгээд харсан чинь өнөөх хоёр байдаггүй. Аквариумын хамгаалалтын албанд хандаж болохгүй, шууд л цагдаад хэлж таарна гэж айгаад өөрөө нааш цааш гүйж баахан хайлаа. Байдаггүй! хэмээн үглэж арчаагүй царайлах нөхөр лүүгээ авгай, – Чимээгүй байгаад өг дөө! гэж ууртай зандраад, “BMW X6” машины урд суудалд тухлаад айпадаа дэлгэн смарт цагны байршил илрүүлэх апликэйшн лүү орлоо. Фридли энэ үйлдлийг нь хармагцаа царай нь

цайчихлаа. Эвелин хайлт хийгээд, хэдхэн секунд хүлээснээ, – Тэр муу өлөгчин “Санни виллаже” хотхонд байна. Хотоос наян дөрвөн майл зайтай юм байна. Явцгаая! гэлээ. Фридли машинаа асаан хөдөллөө. Түүний духанд хөлс бурзайж, гарын хуруунууд нь ч хөлсөндөө норсон салгалан чичирч явааг авгай ажиглах сөгөө байсангүй. Тэр охиныг ахиад алдчих вий гэх шиг айпадаасаа нүд салгалгүй ширтсээр л явах аж.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *