
Энэ орчлонгийн бүх хүчил хүнцлийг хольж хутгаж байгаа мэт их хорсол Ангирын цээжинд буцлав. Хорвоогийн хамаг хутга шөвөг, үзүүртэй өргөстэй бүхнийг цуглуулаад чихчихсэн мэт их өс хо.нзон
тархин дотор нь бургилав. Даанч тэр яаж ч чадахгүй. Хойд ээжийг хорлоё гэвч түүнд муу санаа хүрэлцэхгүй. Тэмцье гэвч бяр үгүй. Өглөө охиныг дар.лаж, нүдийг нь тэнэ бо.лтол нү.дэж, арьсыг нь х.өх эрээн
болтол бал.басан Эвелин бага үд гэхэд л хулхи нь буусан байлаа. Ангирын өмнө ирж сөгдөөд, – Энжи, намайг уучил. Хичнээн буруу зүйл хийсэн гэлээ ч, чи хүүхэд. Би чамайг ингэтэл өвтгөх хэрэггүй байсан
юм хэмээн гонгинож, уйллаа. – Балиар зэвүүн хойд ээж! Долоон уулын цаагуур далдраасай! гэж Ангир дотроо зүхлээ. Энэ бол аавынх нь мантгар шинэ эхнэрийн ааштай ээжийн үг. Эвелин хэсэг холдсоноо
эргэж хүрч ирээд, “Энжи..?” гэж гуншин уучлал гуйж, шарх сорвинд жин тавьж эмчлэх гэлээ. Охин шулам шиг эхнэрийг биедээ алхам ч ойртуулсангүй муухай орилон цочоов. “Энжи” гэх нэрийг Ангир ямар

их үзэн ядна вэ? Монгол хэлний Ангир хэмээх сонсголонтой нэрийн “А” үсгийг нь “Э” болгоод, “Г” үсгийг “Ж”-д хувирган зэрэмдэглэснээ сахиусан тэнгэрийн нэр “Энжи” гээд буйд охины огиудас хүрлээ. – Би чамайг үзэн ядаж байна! хэмээн Ангир чарлалаа. Хогийн ургамал шиг амттай муухай броколиг чинь, өвөл шиг хүйт даасан оромжийг чинь, мял нял хийсэн балиар дуу хоолойг чинь, Энжи гэх зэвүүн нэрийг чинь, чиний бүх зүйлийг үзэн ядаж байна! хэмээн охин цаашаа асар их хорсол зэвүүтэйгээр хашгирав. Эвелин давхийтэл цочин хиртхийлээ. Долоо хүрэхэд сар дутуу байгаа тэс ондоо хэлтэй охинд
хаанаасаа ийм үгийг баялаг олдов оо? Яаж энэ бүх санааг дөнгөж сурч буй харь хэлээр илэрхийлж чадав аа гэж гайхмаар. Эвелин унтаж ч чадсангүй. Олхиогүй том орон дээрээ, эв хавгүй том дэрээ тэврэн тогтож ядан багтарлаа. Фридли юу ч дуугарахгүй, дэргэд нь бүртийнэ. Энэ гэрт Эвелин хэмээх хатан хааны үг хууль байдаг. Бүх зүйл түүний санаснаар хийгддэг. Гэтэл хөгшин хүний шүд шиг хэдэн өгөр банзтай хашаанд, бөөлжис хутгам өмхий жорлонтой сэжгийн заваан орчинд, уранхай ноорхой өөвийсөн эсгий гэрт, үжирч цайсан хуучин муу хувцастай, үгээгүй ядуу амьдарч байсан нэг муу монгол охин ийм үг
хэлэх гэж байх уу? Эвелин энэ хатмал туранхай охинд ямар орчин бүрдүүлж өглөө? Түүний байшин бол өчүүхэн Монголд бүү хэл дэлхийд шагшигддаг архитекторын компанийн зураг төслөөр боссон. Интерьер дизайн, ландшафт шийдлээ ч бас хүндтэй газраар хийлгэсэн. Гэтэл энэ муу ядуу охин юу гэнэ вэ? Ингэж бодохоос Эвелин шөнөжингөө бачимдаж, Фридлид зогсоо чөлөөгүй үглэн сууж буй нь энэ. Болдогсон бол тэр муухай зэвүүн үгтэй чөтгөр шиг охиныг ахиад зодож занчиж, орилуулж чарлуулж, адын таашаал авмаар. Гэвч болохгүй. Энэ бол нүгэл. Зэвүүн охин бол түүний өргөмөл хүүхэд. Зөвхөн зууханд гал асааснаар хүүхэд дулаацдаггүй гэдгийг зөрүүд
эмэгтэйн жижигхэн тархи ухаарах чадалгүй нь өшөө хүрмээр. Гэртээ галтай байхын зэрэгцээ сэтгэлдээ галтай байж гэмээ нь үр хүүхдээ дулаацуулдаг хорвоо хэмээн, Фридли дэргэдээс нь хэлээд өгмөөр. Даанч үүнийг хүлээж авах ухаан Эвелинд байхгүй. Тэр мөнгийг дээдэлдэг ертөнцөд хүмүүжсэн хүн. Хамба торгонд хөлбөрснөөр үрс амгалан өсдөггүй, хайр энэрэл гэдэг зүйл бас хэрэгтэй гэдгийг эхнэр даанч ухахгүй. Хүмүүжил дүрэм хоёр л түүнд бүхнээс чухал. Фридли хэнгэнэтэл санаа алдлаа. Түүний хийж чадах зүйл ердөө л санаа
алдах. Илжиг шиг зөрүүд эхнэр, эр нөхрийнхөө үгийг сонсдоггүй. Ёстой юм шиг заавал өөрийнхөөрөө зүтгэдэг. Энэ бүх тансаг зүйлс, эд баялгийг Эвелин л бий болгосон болохоор Фридли энэ гэрт хоёрдугаар хүн. Хоёрдугаарт ч биш, бүр дөрөвдүгээрт тавигдаж мэдэх гээд байдаг. Түүний өмнө Уоли, Теди хоёр бий. Нүх шиг зэвэргэн өрөөнд, түнэр харанхуйн дунд хоёр бяцхан зүрх түг түг хийн цохилж байлаа. Ангир Бондоолой дүүгээ энгэртээ наагаад, эхэр татуулна. Тэр харанхуй болмогц өөрийн өрөөний хаалгаа заналтай тасхийтэл саван хаагаад,
дүүгийнхээ өрөө лүү ороод, бумбагар бяцхан дүүгээ тэврэн сууж буй нь энэ. Хаалганы чимээ сонсоод, Эвелин ирвэл ирэг. Ирэх юм бол, – Муйхар дүрмүүдийг чинь ч бас үзэн ядаж байна! Чи тэнэг дүрэмтэйгээ хамт долоон уулын цаагуур далд ор! гэж хашгирахаар үгээ бэлдчихээд байсан юм. Гэтэл Эвелин сонсох сөгөөгүй ч байсан уу, эсвэл Ангирын уурлаж хашгирахаас ч айсан уу, сүнс сүүдэр нь ч үзэгдсэнгүй. – Эгч ээ, хоёулаа эндээс явъя. Ээждээ очъё л доо! гэж Бондоолой хэлсэн биш Ангир сэртхийв. Дүүгээ хөтлөн цонх луу очиж харлаа. Эвелиний энэ
бузар байшингаас яах вэ, гарч явж болно. Гэхдээ яаж ижийдээ очих вэ? Онгоцоор зөндөө удаан нисч, замдаа хоёр бууж байж энэ хараал идсэн ертөнцөд эгч дүү хоёр буусан. Том хүнгүй бол буцах онгоцонд сууж чадахгүй. Тэгэхээр яах вэ..? – Гэвч эндээ ингээд л, шулам шиг авгайн “Ёстой, ёстой!” гэх яншааг залхтал сонсоод л, зодуулж нүдүүлээд л суух уу? Яасан ч үгүй! Ангир дүүгийнхээ ойр зуурын хувцсыг цуглуулж, үүргэвчинд хийлээ. Өөрийн өрөөндөө сэм ороод, шүүгээний буланд гутлын хайрцганд нуусан баривчаа авлаа. Элэгдэж хуучирсан энэ баривчнаас нь нь ээжийнх нь сүү үнэртдэг. Эх орондоо
сууж ахуйдаа адалдаг байсан, одоо бол сэтгэлд дэндүү дотно Улаанбаатарын утаа ханхалдаг. Энэ бол эгч дүү хоёрын хамгийн нандин эд. Баривчийг Эвелин хурааж авах гэхэд нь охин шүүрч аваад нуучихсан. Халдвар тарна гэж янтайгаад хэдэн өдөр үглэснээ, тэгсгээд мартчихсан билээ. Ангир дүүгийнхээ бас өөрийнхөө гутлыг тайлж халаасандаа хийгээд, нүцгэн хөлөөрөө гэтсээр хаалга луу ирснээ гэнэт нэг зүйлийг саналаа. Пицца захиалаад хүргэлтийн хүнд цайны мөнгө өгөхдөө Эвелин хөргөгчин дээр байдаг шоколадны хайрцагнаас мөнгө
гаргаж ирдэг. Оргож буй хоёрт мөнгө хэрэгтэй. – Гэвч хулгай хийж болно гэж үү? хэмээн Ангир эргэлзлээ. Гэхдээ энэ муухай авгайгаас мөнгө байтугай бүх эд хөрөнгийг нь хулгайлсан ч багадахаар их зэвүү хүрч байгаагаа гэнэт мэдлээ. Шоколадны хайрцгийг хоосолж, мөнгийг үүргэвчний халаас луу чихэв. Хаалганы өмнө ирснээ Ангир зогтуслаа. Фридли нэг удаа дохиоллоо салгалгүй хаалгаар гарах гээд, ямар аймшигтай дуу чимээ гаргасныг охин санаж барайлаа. Гэтэл цөөрөм лүү гардаг шилэн хаалга нээлттэй байх нь азтай. Ангир дүүгээ хөтлөн,
хүйт даасан саарал байшинг орхин одлоо. Шөнийн харанхуйд бүх зүйлс мангас болон амилж, атиралдан хөдөлдгийг санаж, айж байгаа ч “Би энэ зэвүүн айлаас явах ёстой!” гэж тэр өөрийгөө зоригжуулна. Бондоолой хөөрхий, үнхэлцгээ хагартал түгшиж байгаа ч, ээж дээрээ очих нь гэж горьдов бололтой, эгчийгээ даган урамтай гэгч шогших нь өрөвдмөөр. Түүний бумбайсан гараас нь халуу дүүгэх нь эгчид зориг нэмнэ. Муу ч үгүй эр хүн дэргэд явна гэдэг түшигтэй болохыг мэдрэх нь энэ. Харьд ирээд хэн хүн хүний санаанд оромгүй хашир егзөр болчихсон балчир охин гудамжны гэрэлтэй хэсгээр биш, мод бутны бараан сүүдэр даган дүүгээ хөтлөн алхсаар л байлаа. Шаналал

зов.лон, ай.дас хүй.дэс, муу бүхнийг хуруу.лсан зэгэл саарал байшин бараа сураггүй болж, түнэр харанхуйн дунд хоёр бяц.хан з.үрх түг түг цохилж, тожир тожир алхсаар л. Өмнө аймшигтай харанхуй, балар ой туллаа. Гэвч охин ай.дсаа хүчлэн да.рж, дүүгээ хөтлөн гагцхүү урагш зүтгэлээ. Дүүгийн бумба.гар гараас халуу дүүгэсээр л..