Нүүр Өгүүллэг “ЭГЧ ДҮҮС” өгүүллэг “1-р хэсэг”

“ЭГЧ ДҮҮС” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
635

4 настай жаахан охин байхдаа би амьдралынхаа хамгийн том бэлгийг анх харж байсан юм. Өдрийн цагаар аав ээжээсээ гуйж, шөнө унтахын өмнө хоёр алгаа нийлүүлээд: “Охин дүүтэй болгож өгөөч” гэж хэнээс ч

юм хүсдэг байсны эцэст маш хөөрхөн дүүтэй болсон юм. Би дүүгээсээ алхам ч холдолгүй амьхандаа л харж хандаж, хоолыг нь халбагадаж өгөөд л, унттал нь бүүвэйлэх үнэхээр дуртай байсан. Тэр ч бүү хэл

дүүгийнхээ эгдүүтэй бяцхан хувцаснуудыг нь дахин дахин эвхээд л, өмсүүлж тайлуулаад л амьд хүүхэлдэйтэй болчихсон мэт сайхан санагдаж байсан ч тэр тоглоомоосоо хэзээ ч уйдаагүй юм. Надад

Баярмаа гэдэг нэр хайрлаж харин дүүд минь Бүжмаа гэдэг нэг өгсөн юм. Бүжмаа, Бүжмаа, миний хөөрхөн бяцхан Бүжка. Дүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгч, авах миний хамгийн дуртай ажил байлаа, учир нь

Бүжка минь эгчийгээ хараад л паацагнаад гүйгээд ирдэг нь үнэхээр хайр хүрэм. Мөн дүүгээ асарснаараа би өөрийгөө хэдийнээ том болчихсон мэт санаж их чухал үүрэгтэй нэгэн болж буй мэт санагдаж

байв. Бид том болж, дүү минь сургууль ороход ч бид хамгийн сайн найзууд байсан юм. Хичээлээ тарцгаагаад л гэр лүүгээ харих замдаа хичээл, найзууд, дугуйлан гээд л бүх зүйлсийг хамруулан хов базаж инээлдэцгээнэ. Дүү минь их сахилгагүй дандаа л хэрэг дэгдээж зүггүйтээд “ заа аниа л даа” гэж эрхлэхэд би гэж хүн уяраад л уучилж орхино. Намайг бодвол Бүжка хичээлдээ тааруу ч, би дүүдээ туслахгүй байж чаддаггүй учраас тэр минь бас л сайн дүнтэй төгсөгч болсон гэсэн. Жил ирэх тусам дүү минь үнэхээр үзэсгэлэнтэй болж байв.

Бүсгүй хүн яг л тийм байх ёстой гээд хэлчихмээр эмэгтэйлэг, ялдам төрхтэй гэж хүн болгон хэлэхэд сүүлдээ бүр залхмаар санагддаг байлаа. Жижигхэн цагаан нүүр, том алаг товчин нүд, өтгөн хар хөмсөг гээд л амьд хүүхэлдэй шиг Бүжка минь инээмсэглэх болгонд хамгийн тод одноос ч тод гялалзана. Тийм болохоор тэр маань их олон найзтай, түүний араас хөвгүүд гүйх нь ихсэж харин надаас бага багаар холдож байв. Зан аашийн хувьд их адтай, цоглог, анх таарсан

хүнд аальгүй санагдах үе байдаг ч, чанга инээж, ёжлон гуй харьцах түүнийг өөртөө итгэлтэй, бүр дэндүү итгэлтэй нэгэн шиг харагдуулж чаддаг байлаа. Ямар хүнд яаж харьцахаа маш сайн мэддэг болохоор хүссэн бүхнээ төвөггүй биелүүлчихдэг үлгэрийн зальт үнэг шиг ухаалаг Бүжмаа. Түүний уйлж буй царайг би бүр мартаж орхиж. Уур нь хүрсэн үедээ чихэвчээ зүүгээд л орон дээрээ цаашаа хараад хэвтчихдэг. Уйлмаар үедээ юу хийдгийг нь би мэдэхгүй юм. Магадгүй тэр уйлмаар үедээ илүү тод инээдэг байх. Түүнийг бодит хүн болгодог зүйл бол Бүжмаагийн гажиг гэж хэлж болохуйц зуршлууд: Улаан

лоолин дээр давс цацаж иднэ, дурын дугаар луу залгаж онигоо ярих, гэнэт зурагтаар гарч буй хүнийг дуурайж элэглээд л биднийгээ инээлгэж орхидог. Би сургуулиа төгсөөд Америкийн нэгэн их сургуульд тэтгэлэгтэй суралцах эрх авч, гэрийнхнийгээ орхих болсонд гунигтай байсан хэдий ч, нэг талаараа цоо шинэ амьдрал эхэлж байгаа гэж бодохоор догдолж байлаа. Дүү минь харин Монголдоо үлдэж сургуулиа төгсмөгцөө өөрийн жүжигчин болох мөрөөдлийг биелүүлхийн тулд Соёл Урлагийн Их Сургуульд элсэн орсон юм.Бүх зүйл өөрийн байрандаа орж, амьдрал сайхан болж байна гэж бодож байсан ч харамсалтай нь аав маань өвчний улмаас нас барж бид

гуравыгаа эргэж ирэхгүйгээр орхин одсон. Америкт очсон хойно дүү бид хоёрын харьцаа улам л холдож, би түүний талаар ээжээс нь олж мэддэг болов. — Хичээл ном чинь дажгүй юу, миний охин? — Хичээл гайгүй ээ. Орчуулга л их хийж таарах юм. За тэр яахав, Бүжкагийн хичээл ном яаж байна? — Дүү нь сайн, сайн. Одоо төгсөх курс хэрнэ л хажуугаар нь реклам, кино, клипэнд тоглоод л гүйгээд байх юм байна шд. Хааяа хамт гадуур явахаар дүүг чинь хүмүүс таниад л … — хэмээн ядарсан ээж минь бага охиноороо бахархан ярина. — Цаадах чинь царай сайтай болохоор бас их түлхэц болж байгаа л даа. Даанч над руу тоож ярихаа ч больж. — За яахав дээ. Хөөрхийг. Завгүй л байх юм

байна шд ээ. Зайлуул зураг авалт ихтэй байдаг юм шиг байна лээ. Гол нь өөрөө их дуртай болохоор шантрахгүй нь сайн юм. Нээрээ цаадах чинь найз залуутай болсон гэсэн. — Хүүе. Тийм үү? Та уулзаж царайг нь харсан юм уу, ээж? — Ээжтэйгээ уулзуулна л гэсэн арай ч авчраагүй л байна. Өөрөө мэдэж байгаа байх. — Тэр нь хаанахын яадаг залуу юм бэ? — Их л сайн залуу л гэж ярьдаг шд. Учиргүй л хайртай юм байх өө. — За ээж минь наадхыгаа битгий тэгж зөнд нь хая. Дөнгөж 22той хүүхэд шүү дээ. Ядаж гэртээ эртхэн ирээд надтай долоо

хоногтоо ядаж нэг ярьж бай гэж хэл л дээ. Таныг юм хэлэхгүй болохоор Бүжмаа бүр гараас чинь гарахвийдээ, — хэмээн би муу ээжийгээ загнаж гарлаа. Хэдхэн сарын дараа би эх орондоо очиж, ээждээ үнэсүүлж, дүүгээ зад загнахын хүслэн болж байна. Сурч байх хугацаандаа нэг ч очоогүй шүү дээ. Дүүгийн найз залуу гэж ямар юм байгаа болдоо? Ээж бид хоёр миний цагийн ажлын хуваариас болж долоо хоногийн яг 3дахь ба хагас сайн өдрийн орой ярьдаг тогтмол

цагтай болсон байлаа. Гэвч өнөөдөр 4дөх өдөр бас Монголд шөнийн 2 болж байтал ээж минь залгахад муу совин татах нь тэр… — Баярмаа! Миний охион, дүү чинь … — хэмээн ээж минь ярьж чадахгүй болтлоо эхэр татан уйлсаар, — дүү чинь ам.иа хор.лосон гэнэ…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *