Нүүр Өгүүллэг “АЛДАА ОНООНЫ ДЭНС” өгүүллэг төгсгөлийн “6-р хэсэг”

“АЛДАА ОНООНЫ ДЭНС” өгүүллэг төгсгөлийн “6-р хэсэг”

4 секунд уншина
0
0
1,397

-Буцаж ирсэн Насанг Лхагва,Очко хоёр угтан ирлээ. Нүд нь бүлциийн хямарсан Насанг хараад Лхагва гайхсан ч юм асуусангүй. -Юу гэж байна ээжийг эмнэлэгт хэвтүүлчихэв үү? – Тэгсэн маргааш гурвуулаа

очъё, аймагруу ч явуулж магадгүй юм шиг байна. – Хотруу дагуулж явбал яасан юм бэ? хөгшөөн – Харин л дээ хө бодож л байна. – Бодох юу байсан юм бэ? Эртхэн явбал дээр юм биш үү. Яаж ч бодсон чиний дүү

… – Аан…. – Нөгөө ярьж байсан хүн чинь мөн биз дээ? Би ч ирүүтээ л мэдсэн юмаа. Юунд нь зовох вэ? Өнгөрсөн юмыг гэхэд Насан дахиад л хямран уйлах шахлаа. Орой нь Очког унтсаны дараа Насан Лхагваад

хүүтэй байснаа тэр нь өнгөрч, өвгөний үлдээсэн өв, захиаг юу ч нуулгүй ярилаа. Хүний хань болохоор бүгдийг нь ойлгож зовлонг хуваалцсан хань нь Батцэцэг,Очко хоёрыг хот орж эмчлүүлье гэнээ. –

Маргааш Батцэцэг дээр Насан, Лхагва, Очко гурав ирлээ. Лхагва дүүгээ харж байгаа адил Батцэцэгийг халамжлан – Чи минь охиндоо санаа зоволтгүй ээ. Хот ороход минь хамт яваад биеэ эмчлүүл. Охиноо

бодсон ч гэсэн сургууль соёлын мөр хөөлгө.Энд амьтан ах дүү ч байхгүй хүн. Чамайг ярьсан улс л байдаг юм. Хар нялхаасаа л ах дүүс шиг байсан улс одоо л бие биеэ гэхгүй бол хэзээ гэхэв гэхэд Батцэцэг их л уяран уйлж толгой дохижээ. Ингээд хэд хоногтйн дараа Насан Лхагва хоёр Батцэцэгийг охинтой нь аваад аймаг оржээ. Дарга даамалтай нь уулзаж эмчилгээ хийлгэхээр авч яваа тухайгаа хэлэхэд дарга нь дуртай дургүй ч зөвшөөрчээ. Гэтэл машиныхан хажууд нэгэн морьтон хар хурдаараа ирж буулаа. Тэр үед аян замын хэд хоол идээд

гуанзнаас гарч ирж таарлаа. Очко тэр хүнийг харснаа их л имээнгүйгээр – Ээжээ цаана чинь аав ирж явна гээд эхийнхээ араар нуугдасхийн зогсоход Сандаг-Очир тэдний урьд сагсалзан хүрч ирснээ. – Юу болж байгаа чинь энэ вэ? яагаад хэл сураггүй яваад өгч байгаа юм бэ? Хаачих гэж оргож босож яваа юм гээд л Батцэцэгрүү үсчихэд: – Чи юундаа орилоод байгаа юм бэ? Хэл сураггүй гэж юу яриад байгаа юм. Захиа өгч явуулаад л чи мэдээд ирж байгаа юм биш үү гэхэд Сандаг –Очир түүнийг заамдан авч – Чи ер нь яачихаад ямар санаатай ирж гэр бүл салгаж үр хүүхэд өнчрүүлж айл орон самарч яваа новш вэ? гээд л

орилоход нь амнаас нь бөөн хар архи үнэртэн сэнгэнэж байв. – Юу гэнээ .Айл гэр салгалаа гэнээ. Хн… ядарч яваа ганц бие бүсгүй хүнийг дээрэлхэж ,байдаг айлаа болгочихоод ичих ч үгүй үр хүүхэд өнчрүүллээ гэнэ үү. Үгүй ээ мөн ярив аа чи.. Энэ жаахан амьтныг үрээ гэж боддог уу чи ,ганц удаа тэвэрч энхрийлж үзсэн нь юу л бол.. – Хуц аа чи Чамайг бодвол хаяж алга болоогүй ханьтай болгож өгсөн нь миний буруу юу? Аан … Хэрэв би хань болж хатсаныг нь дэвтээгээгүй бол нөгөө муугаасаа хойш энийг яана гэж бодоов чи… Өчнөөн жил хаяж явж гарсан үрийнхээ царайг ч хараагүй толгойг нь залгисан чи ханаж цадахаа мэдэхгүй эхнэрээ дагуулчихаад дээр нь бас энийг

дагуулж аваачих гэж шунаж явна уу? Эсвэл эцэг эхээс нь үлдсэн жаахан юмыг нь цөлмөх гэж ирээ юу гэхэд Батцэцэг Лхагваагаас болон хэрэгт дурлан цугласан улсаас санаа нь зовохдоо – Болио ч гэж ганц муухай орилоод толгойгоо даран ухаан алдан уналаа.Сандаг –Очир тоосон ч шинжгүй буруу харсаар зогсоход Насан түүний заамдсан гарыг цохиж тавиулаад Батцэцэгийн хажууд гүйн очоод Лхагваруу сандран эмчрүү яваа ч гэж орилоход Очко – Ээж ээ гээд л орилоод зогсож байв. Хэрэгт дурлаж зогссон олноос хэн ч эмчрүү явсангүй. Насан Батцэцэгийг машинд суулгаад эмнэлэгрүү давхилаа. Эмнэлэгт ирж арай ядан сэхээгээд үүдэнд нь тариа хийж дуустал нь хүлээж

суухдаа эмнэлгээс цаахна байрладаг дэлгүүрийн үүдэн дээр Сандаг –Очир суучихаад шилээр нь архи гударч суухыг хараад энэ ч явуулахгүй гэж их заваарах нь дээ гэж бодон сууж байтал Очко охин гарч ирээд – Ах аа манай аав тэнд архи уугаад суугаад байна. Бүгдээрээ яаж зугтааж явах вэ? Бид хоёрыг заавал авч яваарай. Та ааваас айхгүй биз дээ тээ. Битгий айгаарай. Ээж бид хоёрыг орхиж болохгүй шүү гээд нүдэнд нь нулимс цийлэгнэн гуйж хүзүүгээр нь тэврээд авлаа. – Юу гэж орхих вэ? Заавал авч явна. Ах нь одоо аавтай нь эвээр яринаа гэхэд – Аавыг ирэхээр нь ташуурыг нь нуучихъя Тэгвэл аав ташуургүй

бол агсам тавьж чадахгүй гэхэд дотроос Батцэцэг Лхагва хоёр гарч ирлээ.Сандаг –Очир морио хөтлөн гуйвсаар ирж явааг харсан Батцэцэг – Сандагийг дагуулаад энэ хойд ууланд очъё Тэхгүй бол наадах чинь орилоод салахгүй гээд Сандаг-Очирыг угтан өөдөөс нь очоод юм хэлчихээд ирж машинд суулаа. Машинаас хурдан хүлэгтэй гэдгээ гайхуулах гэсэн мэт урд нь орон давхихдаа уначихмаар эвгүй хоёр тийшээ савлан давхисаар овооны дэргэд ирж буув. Насан түрүүлж буугаад Сандаг дээр очиж – За хө нутгийн тахилгат овоон дээр ирж муудалцаад яахав. Холын замд яваа улсад ч ямар олиг байхав вэ? Энэ амьтны бие хааг ч хар. Хурдан эмчилгээ хийлгэж хагалгаанд

оруулахгүй бол хавдар нь ахина гэж байна гэхэд – Чи эхнэрээ байхад энийг тэжээж дийлэх юм уу? – Тэжээж дийлэх юу байхав дээ. Өөрийн болон эдний эх эцгийг бодсон ч би заавал туслах ёстой хүн. Бид хоёрын залуу цагийн алдаа оноо тэр үеийн явдал тэгсгээд учир нь олдлоо. Эхнэр маань учрыг нь мэдсэн. Чи харин мал хуйг нь арчлаад байхыг бодно биз. Бие нь дээрдвэл нутаг усандаа л байна гэж зүтгэж байна лээ. Тэр болтол чи эндэх ажлыг нь амжуулаад байвал чи бид хоёр энэ хүнд болох тус л тэр болно байх гэхэд Сандаг: – Бие ямар байна гэнэ найдвар байна гэнэ үү гэснээ хариу сонсголгүй хэнгэнтэл уйлаад – Би чамайг ирж энийг авч явна гэдгийг мэдэж байсан гэхдээ

арай болоогүй байх гэж бодсон юм ий ий ий гээд л муухай орилж гарахад нь Насан – За миний найз тайвшир. Охиноо үнсчих. Батцэцэгтэй ярих захих юмаа хэлчих. Бид ч эртхэн хөдлөе. гээд бослоо. Сандаг Батцэцэг хоёр хэсэг ярилцаад Очког дуудлаа. Охин гүйж хүрээд аавдаа Насанг тэвэрдэг шигээ тэвэрүүлэх гэж ухас хийсэн болов чиг тэр охиныг хацраас нь барьж аваад духан дээр нь үнэрлээд буцаалаа. Ингээд тэд хөдөллөө. Хотод ирээд хоёр,гурав хоног шинжилгээ хийлгэж эмнэлгээр явсан Батцэцэг их л ядарч дуу шуугиан чимээнд дасаж өгөхгүй их л зутруухан байж байгаад эмнэлэгт хэвтлээ. Хамгийн их аз жаргалтай юм юм сонирхон байгаа хүн бол Очко байлаа. Насан түүнийг эрхлүүлэн үргэлж л өвөр дээрээ суулгана. Батцэцэг хэсэг

эмнэлэгт хэвтээд царай зүс сайжирсан ч тархинд нь мэс засал хийлгэхгүй бол болохгүй гэснээр хагалгаанд орлоо. Харин ч санасаныг бодоход нэг их эм тариа хэрэглээд байдаггүй байсан болохоор эм тариа сайн үйлчилж тэнхэрлээ. Эмнэлгээс гарч агаар салхинд гаргах зорилгоор Лхагва Батцэцэг хоёрыг амралтанд явууллаа. Амралтаас ирсэн Батцэцэг ч бие нь сайжирч гадуур гардаг боллоо. Инээд наргиан болж элдэвийг жаргал зовлонгоо хуваалцсан Лхагва Батцэцэг хоёр ч эгч дүүгээс ялгаагүй болсон ч сүүлийн үед Батцэцэг нутгаа санан гансарч байн байн санаа алдаж гиюүрэх болжээ. Үүнийг мэдсэн Насан Лхагва хоёр ч гадуур гаран ажил төрөл хөөцөлдөнгөө Насанг төрсөн нутагт нь ажиллуулах талаар ярьж бүтээжээ. Нэг өдөр Насан гаднаас орж ирэхдээ – Батцэцэг ,Лхавгаа Нааш ир яриа байнаа гэсээр том

өрөөрүү ороход гайхсан хоёр дагасаар оров. – За нөгөөдөр нутаг явнаа. Бэлд гэхэд Батцэцэгийн баярласан гэдэг учиргүй.Лхагва ч – Хөгшөөн ийм хурдан бүтчихэв үү? Ашгүй дээ хө Очког яах билээ гэхэд – Очког Батцэцэгээс асууж ярьж байгаад болъё гэж бодлоо. Нялх амьтан ээжийгээ санах бол уу гэж Насанг хэлэхэд – Ядаж дунд сургуульд ортол нь тэнд нь сургаж байгаад болъё. гэж Лхавга хэлээд Батцэцэгийн хажууд суухад тэр – Үгүй ээ та минь би бүр ойлгохоо байлаа. Та нар чинь бид хоёрыг хүргээд л буцах байж суурьшихаар ч юм шиг юм ярих чинь юу билээ. гэхэд Лхавга – Бид хоёр суурьшихаар ч юм шиг юм ярих чинь юу билээ гэхэд Лхагва – Бид хоёр суурьших болсоон. Манай хүн сумандаа ерөнхий нябогоор очих болсон. Чамд хэлээгүй

юм. гэхэд Батцэцэг – Энэ сайхан тохижсон амьдралаа хаяад намайг даган хөдөө хөхөрч гадаа гандах гэж зүтгэж яваа та нарыгаа би яах билээ гэж нүд дүүрэн нулимстай инээх уйлахын завсар боллоо. Насан: – Тэр байтугай л тус болох байсан юм. Та хоёрыг авах гэж очиход уг нь суурьших санаатай байсан ч буцаж наашаа ирээд чадаагүй юмаа. Одоо л тэндээ суурьшиж хүүдээ болон хөгшчүүлийнхээ өмнө нүглээ наминчилая даа гэхэд Лхагва ч – Харин тиймээ Хэдхэн сард хичнээн ч их дасав. Одоо Очко та хоёрыгоо үгүйд санаад би ч энд байж чадахгүй гэхэд Батцэцэг – Та хоёртоо их баярлалаа. Насаа минь ачийг тань мартахгүй ээ. Муу хүү минь… гээд л эхэр татахад Насан ч Лхагва ч тэссэнгүй гурвуулаа баахан уйлалдав.Тэднийг нүүдэл суудал болон орон нутагтаа ирэхэд Сандаг –Очир эхнэртэйгээ угтаж ирээд гэр барааг

нь барилцаж туслав. Сандаг-Очир – Насаан Батцэцэг бүрэн эдгэрэв үү хө .Царай зүс нь гэрэлтээд хотын хүүхэн болжээ хэмээн пар пар хөхөрхөд – Гайгүй ээ. Эртхэн хугацаа алдалгүй эмчлүүлээд харин овоо шүү. – Хаа очиж танай бага хатад эвтэй юмаа ха ха ха маажилцахгүй байна уу? гэхэд – Чи битгий хүний сэтгэлд юм хийчихмээр бодлогогүй юм ярьж байгаа ч гээд унь далайхад нь Сандаг –Очир – За за тоглож байхад гэснээ чи чинь манайд нябогоор ирж байгаа бил үү. Эртхэн л ирэх байсан юм. Миний муу божгор бор охин надад эрхлэх гээд ноцдог одоо бүүр чамруу гүйгээд намайг тоохоо больжээ. – Харин тиймээ Чи ч хүүхэд эрхлүүлж мэддэггүй хар золиг…. гэхэд – Би ч хотын та нар шиг нялуун халуун зан үгүй шүү дээ гэж паржигнатал инээхийг сонссон

Лхагва Батцэцэг хоёр жуумганан инээгээд Сандаг-Очирын эхнэрийг дуудан – Чимэд ээ хө нааш ир цай уу гэхэд Чимэдлхам хэмээн өндөр бор хүүхэн – Батцэцэг ч овоо өнгө зүс оржээ. Манай энэ үргэлж л санаа нь зовож хэсэг хот орно гэж зүтгэдэг байснаа сураг тавьж гайгүй гэдгийг нь сонсоод номхорсон. Хөөрхий согтуу үедээ их л ярьдаг байсан. Одоо бүүр томоожиж ухаан суусан юм уу бие жаахан эвгүйцлээ л гэвэл эмч домч болоод нэгэн бодлын ядаргаатай болсон. Их халамжтай сайн нөхөр болсон шүү гэснээ – Өнөө Очир дарь чинь Лхам гуайн охинд бөмбөг залгиулж орхисон. Одоо өвөө эмээ болох нь гээд аягатай цайгаа оочлонгоо хөдөөний л нэгэн хээгүй зангаар элдвийг хаман шимэн ярьж суулаа. Маргааш нь Батцэцэг Насан хоёр хүүгээ нутаглуулсан газар очин арц хүж идээний дээж аваачин

өргөлөө. Ногоо халиурсан наран ээвэр газар хүүгийнхээ өлмийд сөгдөж суусан Насанг хараад “Эвий дээ муу Насан минь хүүдээ аав нь наддаа хань нь болж чадаагүй дээ харамсан гуньж элдэвийг л боддог шиг байна даа “ гэж өрөвдөн бодсоноо: – Явъя даа хө Чи минь өөрийгөө буруутгах зүйл байхгүй. Зовсны эцэст жаргана гэгчээр одоо миний жаргах цаг ирж. Лхагва та хоёрынхоо дүү нь байж та хоёрынхоо нөмөрт сайхан байнаа гэхэд Насан – За явъя гэж өндийж Батцэцэгийн араас алхахдаа Ханийн заяаг үзээгүй чи минь даанч хөөрхий юмдаа. Хүнд бурхан бүхнийг хайрлаж болдоггүй л юм байх даа. Хүүд минь эцэг Батцэцэгт минь ханийг дутааж явсан хорвоо

энэнд минь үргэлж л ганцаардлыг амсуулж явсаар буцаах нь дээ гэж харамсангуй боджээ. Цэлгэр нутгийхан сэвшээ салхи нүүрийг нь илбэн үлээх нь хэн хэнийх нь гомдлыг хийсгэн арилгах адилаар алдаа оноог дэнслэх аятай сэрвэлзэнэ. Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *