Home Өгүүллэг “АЛДАА ОНООНЫ ДЭНС” өгүүллэг “5-р хэсэг”

“АЛДАА ОНООНЫ ДЭНС” өгүүллэг “5-р хэсэг”

2 second read
0
0
1,458

Мянга есөн зуун далан гурван оны таван сар -Өнөөдөр би архи уугаад ажил дээрээ сууж байна. Нутгаас Хүрлээ ахын дүү Хүрэлтулга гэж намайг жаахан байхад л манайд хааяа ирж харагдсан хүн юм. Бид

нутаг орны байдал яриад – Хүрлээ ах Дууяа эгч нарын биес сайн уу? гэхэд -Сайн сайн тэр муу хоёр чамайг л ярьсан улс Батцэцэг маань их л намбалаг эмэгтэй болсоон. Хүрлээ ах намайг чамтай уулзаад ир

хэдийгээр ирэх нь вэ? Тэнд нэг хоёр хөгшин хүүхэн хүүхэдгүй л чамайг ирэхийг харж байна гэж хэлүүллээ. – Өө чааваас тийм үү Бие нь сайн бол болоо доо. Ойрд муу ээж минь жаал тиймэрхүү, би ажил

ихтэй хажууд нь эхнэр маань тогоо шиг гэдэстэй амжихгүй нь. Би дэлгүүрээс жаал жуул юм авч өгөөд захиа бичиж явуулъя та хэзээ буцах вэ? – Хүү минь чи эхнэртэй болоо юу? гэж их л баргар царайлан

асуухад: – Тиймээ эхнэр маань өнөө маргаашгүй төрөх дөхсөн мартсанаас Батцэцэг маань хүүхэд шуухадтай болоо юу? – Үгүй чи чинь мэдээгүй юм уу? Нэг хүү…. гээд бодлого болоход – Хүүхэд гараад

бүтээгүй л сонссон. Ямар хүнтэй суусан юм бэ? гэхэд -За за ах нь эртхэн явъя даа. Уг нь цаад муу өвгөн чинь намайг чамайг бараг л дагуулаад ирээрэй гэсэн юм. Чи ч юугаа ч мэдэхгүй энд төвхнөөд авсан хүн юм байна.Батцэцэг минь ер нь хүнтэй суугаагүй. Дам үгээр явахаар уг нь өөрөө очиод харчихвал… гээд би одоо буцлаа. Жаал жуул юм авсан. Чамайг өглөө гээд өгчихье. Ажилтай хүний ажил алдуулж , яваад яахав гээд их л ширүүнхэн хэлээд хүүе! гэхийн завдалгүй гараад явчих юм. Хойноос нь гүйж гарвал: – Насаан Хүү минь мянга сонсохоор нэг үз гэдэг юм. Нутаг оронруугаа зүглэвэл тэр

муу хоёр хөгшнийг өнхөрч унахаас нь өмнө очвол ширгэх шахсан хоёр нүд нь гийх байгаа даа. Батцэцэг яахав залуу хүн гээд өөр ч юм хэлсэнгүй гараад явчихлаа. Батцэцэг маань хүнтэй суугаагүй, тэр өвгөний ёозгүй харц, яриа хөөрөө их л сонин санагдаад байх юм. Батцэцэг хүнтэй суулгүй надаас хүүхэдтэй үлдээд тэр нь бүтээгүй юм болов уу? тэгж л таарлаа. Даанч том бэлэг барина гээд байсан юм.Одоо энэ жил явна гэдэг ч худлаа боллоо. Явсан ч Лхагва дагана. Тэхээр дэмий, өнөөдөр чинь архи уугаад ч согтдоггүй сонин өдөр вэ? Мянга есөн зуун далан дөрвөн оны нэг сарын арван есөн. Насан Энэ дэвтрийг үргэлж хөтлөж чадахгүй юмдаа. Аж амьдрал үр хүүхэд гэж явсаар

нутгаасаа гараад арван жил болжээ. Манайх нэг хүү нэг охинтой боллоо. Ээж маань хүүг гардаг жил буюу далан таван онд өөд болж удахгүй жилийн дараа аав минь өнгөрлөө. Аав минь бие нь муудаад байхдаа -Хүү минь аж амьдралаа авч яваа сайн хүү ч гэлээ нутаг орон лугаа очиж муу Хүрлээгийхнийг асууж сурвал бидэнд их л гомдож байгаа байхдаа. Нөгөө муу хоёр хөгшин өнхрөөд өгсөн бол гол нь гонсойсоор л өнгөрөө дөө. Чааваас чи яаж ийж байгаад нутаг орондоо ирж очиж байвал сайн юмсан. Уг нь аав нь нутагтаа ясаа тавьсан бол… Хэдэн муу дүү нараа харж хандаж ,Хүрлээгийн ганцыг олж тус дэм болж яваарай. гэж захисан юмдаа хөөрхий. Би хадам эцгийн

буянаар ч гэх юм уу, тушаал дэвшин нэгэн байгууллагын дарга болж амьдрал жигдрээд л явж байна. Лхагва маань өөр газар ажилладаг. Хүү маань гурван ой гаран охин ой гарантай. Зарим үед муудалцаж маргах үе гардаг ч айл болсон хойно үр хүүхдээ хараад л маргаанаа мартсан инээлдэх юм. Охиндоо эцгийн хувиар нэр өгөхдөө Батцэцэгийнхээ нэрийг өгсөн юм. Үргэлж биш ч бодогдоод байдаг. Анхны бяцхан хайраа насан туршидаа санаж тэр л нэрээр охиноо нэрлэхдээ намайг үгүй болоход жижигхэн охин Батцэцэг минь ч болтугай харуусаж гашуудах юм даа л гэж бодсон. Санаандгүй ажил дээрээ ирсэн Лхагваа маань шүүгээний нүд цэвэрлэж байгаад энэ дэвтрийг минь олж уншаад гомдсон л юм шиг байсан. Одоо яахав.

Лхагватай танилцсанаас хойш ямар уулзаж учирч янз бүр болсон биш дээ. Уучлал гуйгаад үнэнийг хэлээд л өнгөрлөө. Батцэцэг маань ямаршуу яваа болоо. Сураг ажиг тавихаар хоср хөгшин ануухнаараа сайн л байна л гэх юм. Энэ жил нутаг явна гэж бодож байсан ч одоо явж яахав, явсан ч Лхагвааг дагуулахгүй бол сэтгэлд нь юм бодогдуулаад яахав. Надаас тав насаар эгч болоод ч тэрүү Лхагва маань надад амиа тавьж тэрнийхээ хирээр хардана. Хүнээр хайрлуулж, харамлуулж явах сайхан ч зарим үед надад итгэдэггүй юм болов уу гэх гомдол төрөх юм. Их бага хэмжээгээр хүн ахалж толгойлж явна гэдэг бас хүндхэн даваа юм байнаа. Нас ахиад ирэхээр ер нь нутгаа бараадаж амьдардаг ч юм уу даа гэж бодогдох юм. Ер нь нэг

Батцэцэг ямар явааг асууж сурах юмсан гэж бодогдсон ч завдал ер болохгүй юмаа. Одоо эхнэр маань наддаа хайртай халамжилдаг шиг би ч хүүхэд насны хайраа Батцэцэгтээ хайртай байсан, Үр хүүхдийн минь эх насны минь хань болохоор би юугаа ч нуух билээ. – Мянга есөн зуун наян он. – Сэтгэлийг минь шархлуулж бас баярлуулж явсан энэ дэвтэрээ нээлгүй уджээ. Бага залуу нас минь аль хэдийн ард хоцорч нас тогтож ирэх энэ үед нутаг усаа санагалзан санаа сэтгэл ч тогтворгүй болж ирлээ. Муу аав ээжийнхээ нутгаа ярьдаг байсан үе нутгаа санасан сэтгэлийн гунигийг одоо л ойлгож байна даа би. – Олон жил бичээгүй бичээс ,бодоогүй бодол, тэмдэглэж үлдээгээгүй бүхнээ бүгдийг нь бичмээр санагдав. Би бүгдийг санаж бодолгүй яваагүй биш

явсаан. Одоо би дөрвөн хүүхдийн эцэг халамжит сайн хань, ажил дээрээ нэр хүндтэй нягтлан бодогч, яваандаа нутагтаа очиж ажиллаж амьдрана гэж бодож явснаасаа буцаагүй ээ. Залуу насны халуун хайраар холбогдож явсан Батцэцэг минь тэр үедээ бүтээгүй ч үрийг минь төрүүлж болох байсан болохоор насны эцэст уулзаж сайхан үеэ дурсан санаж, гэр бүлийнхэнтэйгээ танилцуулж ахын ёсоор очино гэж бодож эхнэртэйгээ ч бодлоо хуваалцсаар би нутагруугаа тэмүүлж байна. – Одоо удахгүй би Батцэцэгтэйгээ уулзана. Ямархан хүүхэн

болоо бол доо чи минь…Анхны юм болгон дурсгалтай амьдралын бүхий л анхны болгон минь түүхтэй холбоотой болохоор түүнийгээ би хэзээ ч мартаж байсангүй ээ. – Анхны хайраар хайрлаж байсан бяцхан дүү Батцэцэг минь амьдралын шуурганд уруудаж зүдрээгүй гэдэгт итгэлтэй байна. Удахгүй уулзахын ерөөл тавьж энэ дэвтрээ дуусгаж байна. Энэ олон жилийн хугацаанд хуралдаж байсан гомдол бүхнээ энэ дэвтэртээ үлдээлээ. Залуу насны минь гэгээн үе завсар зайгүй

бодогдсон Батцэцэг минь. – Мянга есөн зуун наян найман он. – Энэ бүхнийг уншиж дууссан Батцэцэг түүнд гомдох эрх байхгүй юм шиг санагдсан ч баярлаж бас чадсангүй ээ. Тийм л их хайртай байсан юм бол хүний үгээр явахаар хүрээд ирэхгүй яав даа л …гэж бодож байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…