Нүүр Өгүүллэг “АЛДАА ОНООНЫ ДЭНС” өгүүллэг “4-р хэсэг”

“АЛДАА ОНООНЫ ДЭНС” өгүүллэг “4-р хэсэг”

12 секунд уншина
0
0
436

Насан сургуулиа төгсөөд ирэхэд цэргийн албанд татагдах зарлан дуудах хуудас ирсэн байлаа. Батцэцэг найм дугаар ангиа төгсөөд аймагт ес дүгээр ангид орох байсан боловч яагаад ч юм орсонгүй.

Насанд цэргийн зарлан ирснийг сонсоод нүдээ бүлтийтэл уйлжээ. Маргааш нь аавтайгаа хамт аймаг орох ёстой байсан Насан орой тэднийхээр ороод аав ээжтэй нь уулзаад гарчээ. Батцэцэгийг гарч

ирэхийг хүлээж зогсоод л байлаа. Сүүлдээ тэсэлгүй ордог юм уу юугаа мартсан гэж хэлэх вэ? гэж бодоод эргэтэл тэр гараад ирлээ. Юу ч дуугарахгүй Насангийн хажууд ирүүтээ л Насан ахаа Та цэрэгт заавал

явах ёстой юм уу? -Явахгүй байж болохгүй юм уу? гэхэд Насан – Болохгүй шүү дээ.Чи минь юундаа уйлаад байгаа юм бэ? Ямар дайнд мордож байгаа биш дээ. Хүн хол явах гэж байхад муу ёрлоод уйлаад

байх юм. Би хотод очиж үзээд тэндээ цэргийн дарга болчихоод чамайг ирж авна. Одоо уйлахаа боль гээд үсийг нь илбэвэл – Би таны авгай болно гэж бодоод л сургуульдаа ч ороогүй шүү дээ. Та тэгээд хотод

очиод өөр авгай авчихвал яах юм бэ? гэхэд – Алив хоёулаа гол дэр очъё аав ээж чинь сонсчихоно гээд хөтлөж явах зуураа -Чи чинь юуны өөр авгай гээд юу яриад байгаа юм бэ? Одоо чи бид хоёр ямар жаахан хүүхдүүд биш гуравхан жил юу байхав. Тэр хооронд чи харин сургуулиа төгсөөд байж байгаарай.гэж том хүн шиг ярихад. Батцэцэг нусаа татаж хөтлүүлээд алхаж явлаа. – Насаа ахаа та ер нь надад хайртай юм уу даа – Аан нөгөө юу… мэдээж шүү дээ Та тэгээд яагаад надад хэлэлгүй бас намайг үнсдэггүй юм бэ? – Чамайг би үнсдэг л биз дээ. – Битгий худлаа хэл хэзээ үнсэж байсан юм бэ? -Үнсэж л байсан шүү дээ нөгөө….. цагаан сараар – Тэр чинь ямар хамаатай юм бэ? –

Тэгээд хэдий завандаа үнсдэг юм бэ? – Манай ангийн охидууд хайртай хүндээ үнсүүлсэн гээд л ярьдаг. – Тэхэд би үнсүүлж үзээгүй мөртлөө цэрэгт явуулах гэж байдаг гээд хоолой зангиран уйлах нь уу гэмээр болоход нь сандарсан Насан: -Явахаасаа өмнө сайн үнсэж авах гээд л ирж байгаа биз дээ. Одоо битгий уйлаарай. Чамайг уйлахаар би сандраад сонин болоод байдаг юм гээд голын эрэг дээр ирж суулаа. Нэг хэсэг тэр хоёр юу ч ярьсангүй. Голын ус шоржигнон энд тэнд хаа нэг ус пүлхийн дуугарахаас өөр чимээ аниргүй байлаа. Насан гэнэт Батцэцэгийг мөрөөр нь тэвэрлээ. Батцэцэг ч мөрийг нь түшээд санаа алдлаа. – Би чамд дандаа захиа бичиж байнаа. – За, очингуутаа сайн явсанаа мэдэгдэж заавал бичээрэй тэгнээ харин чи суралгадаа муудаж

болохгүй шүү гээд үснээс нь үнэрлэлээ. Нэг л сайхан сааль сүүний ч үнэр юмуу ээжээс нь үнэртдэг үнэр шиг тэгсэн хир нь нэг л хэлж боломгүй танхил тансаг үнэр үнэртэж байсан болохоор хошуугаа холдуулж чадахгүй суусаар гэнэт л түүнд сонин мэдрэмж төрөн Батцэцгийг учиргүй үнсэж үлгэмээр ноолж ноцмоор санагдаад явчихав. Тэгсэнээ шууд тэвэрч аваад хацар дээр нь үнссэн болов ч ханалгүй уруул дээр нь үнслээ. Тэгсэнээ гэнэт: – За тэгээд хичээлээ л сайн хийж байгаарай. Чи дандаа захиа бичиж байгаарай би цэргийн дарга болоод чамайгаа ирж авч явна тэгхээр чи онц төгсөх хэрэгтэй шүү. би маргааш хамт явж гаргаж өгнөө. гэж ярьж байх зуурт

Насангийн аав Галбадрах Хүрэлчулууныд ирлээ. – Өө хүү орж ирээгүй юу? Орж ирээд гарсаан хө хүүхдүүд ч өсөөд гараас гарч байна шүү. Насан цэрэгт яваад л охин минь уйлаад л байна лээ. Энэ ч нэг учиртай шүү хө ха ха ха гэхэд нь хэлээд юу гэхэв энэ чинь юу вэ гэхээр та нар хөгширч байнаа л гэсэн үг дээ хө тэр хоёр гараа юу? – Тиймээ манай энэ сургуульдаа орохгүй гээд байсан одоо бол орно биз. Уг нь зан зангаа мэдэх юм гэж бодсон ч сургууль соёлоо ч төгсөлгүй энэ янзаараа ч эрт нийлэх нь шиг байнаа. Аан? Хүүхдүүд өөрсдөө л мэднэ биз. Бид биесийг нь төрүүлхээс ухааныг нь заах биш. Бусад айлын бандь нар айл хэсч салгалж явахад манай энэ гэж гэр амьтай юм гэрээс ч холдохгүй нутгийн ах дүүсээр ч ордоггүй л амьтан байх юм

,манай энэ уйланхайд хоргодоо биздээ. Дүү шигээ л хайрлаж ирсэн амьтан хаяад явах хэцүү байгаа биз. гэж хоёр аав ярилцаж байжээ. Насан Батцэцэг хоёр үүр хаяартал элдвийг ярьж суусаар ирээд дуг хийж ч амжаагүй байтал явах цаг нь болж Батцэцэг Галбадрах Хүрэлчулуун гурав Насанг аймаг хүргэж өгөхөөр мордлоо урд орой нь хүний нүдэн дээр л уйлж болохгүй шүү гэж Насангийн захиснаар Батцэцэг уйлсангүй гаргаж өгчээ. Насан машинд суугаад харахад Батцэцэг нь зогсож байсансан. Насан Батцэцгийг суулгаад сумын эмнэлэг рүү явах замдаа юу ярихаа ч мэдэхгүй дуугүй л явлаа. Сум хүрэх наахан талд цэргээс ирээд явах замд нь Батцэцгийн санах тоолондоо захиа авах бүрдээ нэг чулуу нэмэрлэсээр байгаад овоо

болох дөхөж гэж ярьж байсан овооны хажуугаар гарахад Батцэцэг: -Энд түр зогсож байгаач би түр буугаад ирье гэхэд Насан зогслоо. Батцэцэг бууж овоог гурав тойроод чулуу нэмэрлээд ирж суулаа. Насан юу хэлэхээ мэдэхгүй хэсэг байзансанаа. – Уулын чинээ шахуу болжээ гэхэд Батцэцэг: – Надаас гадна сум руу ирж очиж байгаа хүн бүрийн л нэмэр байгаа даа. Гэлээ ч гучин жил болж шүү дээ гэхэд нь хоёул гол руу очиж жаал ярьж суух уу? – Өөрөө л мэддээ: надад яарах юм алга даа. Чамд надаас нуусан юм байгаа юмуу даа. Нуух юу байхав дээ. Уулзаагүй болохоор хэлж ярьж чадаагүй юм бол бий нь бий гэхдээ би их азтай хүн гэж өөртөө баярлаж байнаа. Хэдий удсан ч чи минь ирлээ үүнийг л хүсэж байсан юм гээд нулимсаа арчлаа. – Битгий уйлаа хө. Энэ сүүдэрт сууя гээд мөрөөр нь тэврэн бургасны сүүдэрт очиж суулаа. Толгой нь өвдөж байна уу? Алив алчуураа? Би норгоод ирье.

Үгүй ээ хүйтэн жин тавихаар улам дорддог юм. – Яаж яваад ийм өвчин хүрчих вэ чи минь гэхэд Батцэцэг: – Муу хүү минь дөнгөж хорин гурав хүрч хүн бүрийн нүд булаасан сайхан хүү байсан юм. Яг л чи намайг ирж авнаа гээд явах үеийн яг л тэр үе шиг тиймээ яг л тэр үеийнх шиг гарч яваад бас л чам шиг явчихсан гэхдээ гучин жилийн дараа иргэж ирэхээр биш бүр явчихсан гээд нэг их гүнзгий санаа алдаад ихэр татан уйлав. Насан аргадъя гэсэн чадсангүй жаал уйлж дотроо онгойлгог гэж бодоод хажууд нь тамхи асаан сууж байлаа. Батцэцэг: уйлж уйлж дотор нь онгойв бололтой – Би чамд гучин жил ярих гэсэн юмаа ярьж болох уу? – Тэгэлгүй яахав ярь ярь би ч гэсэн ярих л гэж энд ирлээ шүү дээ. – Тиймүү тэгвэл би ярья гэж бодож байсан бүхнээ хэлье гэсэн

бүхнээ хэлье чамд өгөх ч юм бий гэснээ босож машин дотрооос барьж явсан хүрэн цүнхээ барьсаар ирж хажууд нь суулаа. Тэгснээ – Ёоё дотор онгойгоод сайхан болчихлоо. Ямарч байсан чи ирлээ хэлж ярьж үлдээх юмаа үлдээж чадалгүй үхчих вий гэж их л айж байлаа. Юу гэж үхэх вэ дээ хөө. Хөөрхөн охинтой хүн газардахгүй чи минь тэгээд яаж шуу амьдарч байв даа. Хань ижил ч үгүй байсан юмуу гэхэд Батцэцэг: их л гоморхуу янзтай харснаа санаа алдан – Хэнтэйгээ ч суух вэ дээ? Тэгээд ч дагавар хүүхэдтэй намайг хэн ч тоохгүй шүү дээ. Хүн хүлээхийн жаргал зовлонг аль алийг нь эдлэж суутал л он цаг улиран одох юм даа. Чамайг цэргээс ирээд аав ээжийгээ хот руу татан явахад аав ээж бид гурав их л өнчирч хоцорсон доо. Дөнгөж арав аа төгсөж элгээлт авч мал дээр гарахад, намайг хотод сургуульд оруулах гэж эцэг

эх минь их л зүтгүүлсэн ч зөрүүд тэнэг зантай би чамайг ирнэ гэж хүлээсээр бие давхар үлдсэн дээ. – Тийм гэсээн би хүүг нялахдаа эндсэн гэж сонссон шүү дээ. – Чи миний яриаг таслахгүй бүгдийг сонсдоо. Дараа нь хоёулаа юу болсон талаар ярилцая тэгэх үү? Насан дуугүй л толгой дохилоо. Аав ээж хоёр минь хүүг минь гарахад чамайг ирнэ гээд надаас илүү л харж байсан даа. Хөөрхий хүүд минь ааваар нь нэр өгүүлнэ гэж байсан ч ирэхгүй гэдгийг чинь хүнээс сонссон юм шиг байна лээ нэг л өдөр Насанжаргал гэдэг нэр өгсөн юм. Хүү минь эмээ өвөөгийнхөө ачаар сурлага сайтай ухаантай хүмүүжилтэй хүү байсан юм шүү. Хүүг минь найм дугаар ангид ордог жил аав өнгөрч удалгүй ээж минь өнгөрч хүү бид хоёр хоёулахнаа хорвоод үлдэхдээ эхнэр хүүхэдтэй болсон чамайг хоромхон зуур ч гэсэн ирээд явна гэж их

хардаг байсаан. Чамайг над дээр ирсэнгүй гэж насандаа ч гомдож яваагүй ээ ! Ганц хүүгээ л харж чадаагүй хүү минь аавыгаа ааваа ! ! ! гэж ганц удаа дуудаж чадаагүй өнгөрсөнд нь л их гомдох юм даа. Хүүгээ хот суурин газар бараадуулж сургууль соёлд оруулах гэж бодоод явах гэхэд хүү минь эмээ өвөөгөө байгаа газар яаж орхиж явах вэ? дээ ээж минь тэгээд ч би сургууль соёл гэхгүй мал ахуйгаа л өөд нь татаж явъя. Тэгээд ч өвөө таныг хот руу явуулах дургүй байдаг байсан шүү дээ. Аав эхнэр хүүхэдтэй юм чинь та бид хоёрыг очиход яаж ч хүлээн авах юм билээ. Нутаг усандаа байх шиг сайхан юм хаа байхав гэж билээ. Өрхийн тэргүүн хүн ингэж хэлж байхад би юу ч хэлхэв дээ. Хүү минь сумын наадамд барилдаж начин цол авахад би магнайгаа хагартал баярлаж билээ. Хүүгээ тийм том ханхар эр болсоныг ээж нь

мэдэлгүй үргэлж л нялх гэж бодож явдаг байж билээ. Нэг удаа хүүг минь наадамд явсан хойгуур Сандаг ирж хүүхэд насны явдлаа ярьж хоносон юм тэрнээс хойш намайг ч өрөвдсөн үү байс хийгээд ирдэг хүү минь түүнд нэг их сайн биш гэвч одоо яая гэхэв дээ ирж очиж яваад би хүүхэдтэй болж төрлөө. Хүүгээсээ ч ичих шиг тэгэхэд хүү минь надад Ээжээ дүүтэй болох сайхан юмаа. Би ч та ч ийм хөөрхөн охинтой болдог ямар азтай улс вэ? гээд бөөн баяр болж билээ. Сандагийг мэнд мэдээд л Са ахаа гээд л гүйдэг болсон. Дүүдээ Насан-очир гэж нэр өгөөд л түүндээ баясаж үргэлж дүүгээ ноолдог байлаа. Охин минь хоёр сар гарантай л болж байх үед гэнэт хүйтэрч цасан шуурга тавьлаа. Хэдэн хонь тасраад алга болчихлоо гэхсээр хүү минь орж ирлээ. Яадаг билээ хүү минь энэ тэнгэрийг царайг гэхэд өө гайгүй байхаа цэлмэх янзтай байна би би бушуухан явчихаад ирье та битгий

гараарай Око минь агаагаа санаж уйлав даа. Хөөрхөн гар нь сарвалзаад даарчих вий. – Ээжээ? Түлш үүдэнд ойрхон тавьсан хөлстэй гарч салхи цохиулав аа гээд гарахдаа яагаад ч юм эргэж дүүгээ үнсээд өврөөсөө өвөөгийнхөө хөөргийг гаргаж тавиад: – Эрэлд явахад энүүгээр яахав гээд ээждээ үнсүүлж буцаж дүүгээ үнсчихээд за явлаа гээд гэр дүүрэн гэгээ татуултал инээчихээд гарахад муу хүүгээ эргэж ирэхгүй явж байгааг нь мэдсэн бол би юу гэж явуулах вэ дээ? Шөнө болсон хойно ч хүү минь ирсэнгүй үүр цайх үеэр охин минь чарлаад орилоод болохгүй ямар их айлгасан гэж санана. – Тэгэхэд л муу юм бодогдоод хүүдээ санаа зовж эхэллээ яах ч учраа олохгүй өглөө болгож гарч орж байтал ашгүй сумаас хоёр гурван хүн ирлээ. – Тэднийг

явуулчихаад байж байтал тасарсан хонийг нь олоод хүнийг нь ололгүй ирлээ. Очкоогоо нэгэнд нь захиж үлдээснээ л санаж байгаагаас өөр санаж байгаа юм алга. Сүүлд хүмүүсээс сонсоход хонь тогтсон газрыг заалгаж авч урд нь гарч орилж явснаа л муу хүүгийнхээ шургаж унасан газар шууд очсон гэж ярьж байсан. Юу болж яаж хүүгээ хөдөөлүүлснийг бүүр түүрхэн санадаг юм. Муу хүү минь яг л зүв зүгээр унтаж л байгаа юм шиг байсан даа. Тэгээд л төрөөд удаагүй дээр нь салхинд цохиулж сав хөөрөөд тэр дороо эмнэлэг бараадсаны хүчинд амьд үлдсэн юм шиг байна лээ дүүдээ амиа тавьж байсан хүүгээ л бодож энэ нэг өөдсөн чинээ амьтанд харагдаж явъя гэж бодсон доо л одоо хүртэл амьд яваа байхдаа би.

Чамд би хичнээн ч захиа бичсэн ганц удаа ч хариу авч байгаагүй. Гэвч горьдлого минь тасрахгүй намайг гэнэт баярлуулах гээд шууд ирэх байх гэж их боддог байсан. Зурагнаас өөр аав гэх юм байхгүй ганц удаа ч аав гэж дуудаж үзээгүй хүүгээ л өрөвдөх юм. Хүн зовлонг даадаг үнэн юм байна лээ. Газар дээр айлын ганц охин болж төрөхийн ганцаардлыг мэдэрч ахтай эгчтэй дүүтэй байгаагүй дээ нулимс дуслуулж байсан надад ах минь болж амьдралд орж ирээд эрийн хиймориор, зүрхийг минь зүсэн үрийн заяа хайрлаж байсан чи миний шүтээн эр хүн, миний амьдралд гуравхан эр хүн байсны эрхэм шүтээн нь чи, хүү минь, охины эцэг Сандаг юмаа. – Сандаг өөрөө олон хүүхэдтэй болохоор охиныг тоохгүй , чи өөрөө ирсэн болохоор надад нас ч байхгүй ч байсан харамсах юм алга. Лхагва сайн хүүхэн шиг

байна лээ. Охиныг минь адлаад байхгүй байх гэж бодлоо. Гэвч өөрөө юу гэж боднов өөрөө л мэднэ биз дээ. Чамд тулгаж байгаа юм биш шүү. Бодох тусам гол харламаар болоод байдаг нь, муу хүү минь таван настай л байсан байх. Өвөөгийнхээ хажууд сөхөрч суучихаад нэг урт дээлтэй хүн зурчихаад -Өвөө та энэ доор аав гэж яаж бичдэгийг заагаад өгөөч гэж бичүүлчихээд тэр дэвтэрээ дуустал тэр үгийг завсар зайгүй биччихсэн байж билээ. Өвөөгөө өнгөрөхөд -Би таныг ааваа гэж дуудъя тэх үү гэхэд өвөө нь: -Тэг миний хүү, миний хүүгийн аав удахгүй ирнээ. Уг нь сайн хүн байгаа юм. Ээжид нь ирнэ гэж хэлсэн бол заавал ирнэ. Миний хүү аавдаа гомдож болохгүй шүү. гээд эхэр татан уйлахад нь: – Ааваа миний ааваа битгий уйл бие чинь бүр өвдчихөнө гээд аргадахад нь аав минь их баярлаж хүүг үнсээд – Одоо

унтаж амар миний хүү аав нь өглөө эрт хүүгээ юманд явуулъя гэж унтуулчихаад өөрөө өглөө нь арслан хэвтэрээр хэвтсэн чигээрээ унтаж байгаа юм шиг өөд болсон байсан юм. Өглөө нь хүү минь сэрээд өнгөрснийг нь мэдээд шууд л уйлж гүйж гараад алга болчихсон. Хойноос нь гараад харахад өндөр овооны оройд гарч: – Аав аа миний аав аа Та хааччихваа гээд л орилж байгаа нь өндөр овооноос Мухрын ам хүртэл цуурайтаж байсан юм. Анх удаа л өвөөгөө аав гэж дуудсан хүү минь эмээгээ өнгөрөхөд ч бас аавыгаа ирнэ гэж найдсаар л үлдсэн. Хоёулахнаа амьдарсаар сурсан бид хоёрт ярих яриа минь дуусдаггүй л байсан юмдаа. Чамайг цэрэгт явчихаад л хот ороод ирнэ гээд одоо хүртэл ирдэггүй гэж хар нялхаасаа л ой тойнд үлдсэн хүү минь

цэргийн зарлан ирсэн өдрөө ээжийгээ яаж ганцааранг үлдээхэв гэж ч бодсон уу гэнэт л орой унтах гэж байснаа – Ээж ээ хүү нь ер нь тантай унтая гэж түнтийсэн бор юм гүйж ирснээ хажуугаар хэвтээд – Та намайг цэрэгт явна гэж айж байна уу? Үгүй ээ миний хүү юу гэж айхав. Эр хүн үзэх юмаа үзэж л байх хэрэгтэй гэхэд -Ээж минь дээ би таны дотор орсон юм шиг л мэдэж байна. Юу гэж хүү нь таныгаа орхиод явахав дээ. Би даргаас гуйж байгаад явахгүй үлдчихэнэ. Та дотроо аав шиг явчихаад ирэхгүй болчих вий гэж айж байгаа. Хүү нь авгай авч хүүхэдтэй болсон хойноо л ханинд нь үлдээчихээд явна гээд л намайг тэврээд унтчихаж билээ. Үнэндээ би бас л үнэнийг хэлэхэд хүүгээ явчихвал яанаа гэж бодож айж байсан юм.Тэр өдөр би хүүгээ тэврээд унтахад би ч ямар сайхан хүүтэй, ямар сайхан эрдэнэ

чамаасаа авч үлдээ вэ? гэж бодож өөрийн эрхгүй бодож билээ. Ханийн заяа муутай хүний эхнэр гэж хэлэгдэж үзээгүй би, хүүхэдтэйгээ байхад жаргалтай байж юугаар ч дутаж яваагүй юм шүү. Аав минь хүүд минь удам дагасан хөөрөг , гаансаа үлдээхдээ – Миний хүү аавыгаа ирэхэд, өвөөгийнхөө гаансыг хөөрөгтэй нь хамт энийг бас өгөөрэй гэж баринтагтай судар өгсөн юм. Сүүлд нь судрыг нь задлаж үзэхэд уйгаржин монгол бичгээр чамд бичиж үлдээсэн захидал байсан юм байна лээ. – Би ямар уншиж мэдэх биш ,тэр өдөр хүү минь аавдаа өгөх зүйлээ хаяж гээж магадгүй гэж бодсондоо л үлдээгээд явсан юм бол уу даа. Уг нь хүү минь байсан бол чамаар дамжин хүүд минь хүүгийн минь хүүхдүүдэд хүрэх байсан л өв байх даа. Одоо би энэ болгоныг хадгалахаар эзэнд нь өгье гээд духандаа хүргэж адис аваад Насанд өглөө. Насан түүнийг яриаг сонссод нус нулимстайгаа хутгалдан ёстой

л хачин царайтай амьтан салгалж чичирсээр гардан аваад бүүр эхэр татан эхлэв. Батцэцэг түүнийг илбэснээ – Найз нь нэг иймэрхүү л хагацлын зовлонг үзсээр л насыг барж байх шив дээ. Энэ миний хүүгийн сүүлийн зураг гээд өгөхөд нь харвал том чийрэг залуу бөхийн зодог шуудагтай, бөхийн засуулын мөрөн дээр гараа тавин инээсэн зураг байлаа. Насанд үнэндээ л хэлэх үг олдсонгүй. Батцэцэг Насанг жаахан тайвшираг гэж бодоод босож голруу очиж гараа дүрэн суулаа. Насан уйлаад л суугаад байлаа. Элдэвийг боджээ.Тэгснээ гэнэт өндийж -За явья даа хө гээд өөр юу ч хэлэлгүй машиндаа сууж баринтагтай судрыг ихэд дээдлэн жолоочийн талын нарны хаалтанд хавчуулаад хөдөллөө. Эмнэлэг дээр ирж үзүүлээд Батцэцэгийг хэвтүүлж өгчихөөд буцахдаа: – Хойшоо санаа зоволтгүй шүү хө. Би маргааш өглөө эрт ирье гэхэд – Яах вэ? хоёр гурав хонож байж л ирэхгүй юу? Амарсан ч

болохгүй , би яах вэ зүгээр гэхэд -Би эмчтэй яриад маргаашнаас шинжилгээний хариу харж байж аймаг шилжүүлье гэж ярьсан. – Тэхээр ирэлгүй яахав. Хөгшин чинь энийг үлдээе чи яаралгүй шиг уншаад үзээрэй. Миний гучин жилийн түүх л юм даа. Намайгаа чадвал уучлаарай гээд духан дээр нь үнсээд гарлаа. -Тэднийд ирэхдээ л өөрөөсөө холдуулахгүй байсан дипломат хар цүнхээ орны урдах шүүгээний урд тавиад гарсан Насангийн араас харахад толгой гудайн хамаг л хийморь сүлд нь хийссэн аятай байлаа. Дэмий ч юм ярьчихав уу даа гэж бодоод цүнхийг нь онгойлгоход их том дэвтэр Батцэцэгт , зориулж авсан бололтой дээлийн өнгө бас, бус бэлэг хамгийн нүдэнд туссан зүйл нь жижиг жаазтай Насангийн дүү нартайгаа авхуулсан зураг байлаа. Жаазны хүрээн дээр Хүрэлчулууны Батцэцэгтээ гэсэн бичиг байлаа. Батцэцэг – Чи минь насаар минь намайгаа хүлээлгэсэн

ч ирсэн чинь бол доо. Зовсны эцэст жаргана гэдэг хичнээн хүү минь байхгүй ч чи түр ч гэсэн ирсэн л бол болоо доо гэж бодоод дэвтэрийг нээхэд Батцэцэгийн аав ээжтэйгээ зураг байлаа. Тэр зургийг авхуулахад тэр, Насангийн гэрийхнийг хотруу гаргаж өгөх гэж аймаг орж байхдаа авахуулж байжээ. Дараагийн хуудсанд хоёр гэр бүлээрээ авхуулсан зургууд Хүрэлчулуун, Дуламханд , Батцэцэг гурвын зурагны дор: Насан үүрдийн дурсамж Нандин сайхан үеэрхэл Үе үеийн найз нөхөд Өөдөсхөн жаахан Батцэцэг гэсэн байлаа. Хойшхи бүх хуудаснуудад Насангийн цэрэгт явж ирснээс хойшхи бүх дурсамжаа эмх цэгцтэй бичсэн байлаа. Түүний бичсэн бүгдийг унших гэж хэвтсэнээ нэг л сонин санагдаж айж түгшин ч байгаа юм шиг нэг л зориг хүрсэнгүй. Зүрх нь түг түг цохилон дотроо байж ядаж байгаа

Батцэцэг дотроо онгойтол бүх зовлонгоо Насанд ярихад ч ингэж сандраагүй билээ. Дэвтэрийг нээвэл: -Галбадрахын Насан миний бие эр цэргийн албаа хааж эх орныхоо торгон хил дээр мянга ная хоноод эх нутаг элгэн садан эцэг эх ах дүү нартаа хайртай хонгор бүсгүйдээ очихоор явна гэсэн оршилоор эхэлсэн дэвтрийг их л олон жил хадгалсны улмаас хуудас нь шарласан байхыг хараад бас л нөгөө гунигт бодол, муу хүү минь байсан бол гэж бодогдон дуусдаггүй нулимс нь урсаад байлаа. Батцэцэгийг ингэж сандарч байх хооронд цээжин дээр нь бөөн хар юм тээглэж дотор нь бачимдаж бөглөрдөгийн даваан дээр Батцэцэгийн босгосон овоон дээр очиод нэгэн хүн: – Би ирлээ Насанжаргал аа би чиний аав, би ирчихсэн байна шүү дээ цурхиран уйлж байгаа хүн Насан бөгөөд ийм хүүтэй

байснаа мэдээгүй тэр нэгэн хүний амьдралаар тоглож нэгэн хүүг өнчин өсгөсөн бүх буруутай үйлдлээ цухалдаж мянга хашгираад ч яалтай билээ. Түүний цухалдсан үедээ л нээн гаргаж бичдэг дэвтэр дээрх өөрийнх нь зовлон гэж бодож явсан зүйл нь Батцэцгийн хажууд юу ч биш байсныг бодож өөрийгөө хараагаад ч нэмэр болох биш. Тэр замаас холдож зогсоод өөрийг нь охиноосоо ч илүүгээр хүлээн горьдон харж байсан хөөрхий өвгөний гэрээслэн бичсэн захидлыг задалвал уйгаржин монгол бичигээр жирийтэл бичсэн хуудас гарч ирлээ. Тэр чичигнэсэн гараар түүнийг задлан уншихад: хайрт хүүгийн амрыг эрэн мэндчилье? Бидний биесүүд бүгд сайн хүү чамайг хүлээж миний эхнэр Дуламханд охин Батцэцэг ач хүү Насанжаргал миний бие Хүрэлчулуун нар зам тосон нутагласаар өдий хүрлээ. Хүү чиний

үр удам Галбадрахын угсаа залгамжлах Насанжаргал энэ жил арван зургаа хүрч эрийн цээнд хүрч байна. Хүү чамайг хэдэн жилийн өмнө айл гэрийн эзэн болсныг дам хүнээс сонссон ч итгэж чадахгүй өөрийн дүү болох Хүрэлтулга гэгчийн явуулан чамтай уулзуулж аж амьдралаа бодон төвхсөнийг чинь мэдлээ. Сураг ажиггүй алга болсонд гайхаж байгаа боловч цаад учир шалтгааныг ухаж мэдсэн зүйлгүй байна. Миний охин Батцэцэг та хоёрыг хар нялхаасаа нийлэх нь гэж чиний эцэг эх биднүүд хоорондоо ярьж баярлаж байсан боловч амьдрал санасанаар болсонгүй хойшид хөгшин бид хоёр хэд ч наслаа билээ өнчин хоцорч байгаа энэ муу хоёр хүүхдэд санаа зовнисоор гол тасарч өгөхгүй шинжтэй. Амьдрал ахуйгаа бодсон чи үлдэж хоцорч байгаа хоёр өрөвдмөөр хүүхдийг минь хүүхэд насандаа харж ханддаг

байсан шиг ээ ахын хайраар энхрийлж харж үзэж явахыг гуйж байна. Өөр хүсэх зүйл үгүй билээ. Өөрийн хүүгээс өөрцгүй өссөн хүн чамтай хэзээ уулзахыг үл мэдэх ч гарцаагүй уулзаж чадахгүй ч байж магадгүй энэхүү захидал хүрсэн өдөр би баяртай байж бяцхан хүү Насанжаргал эцэгтэйгээ уулзах ерөөлт өдөр ойрхон буй заа. Мэндлэн ёсолсон Ё Хүрэлчулуун мянга есөн зуун наян дөрвөн оны долоон сар.. арван дөрвөн жилийн өмнө өөд болохоосоо хоёр сарын өмнө бичээд явуулж чадаагүй өвгөний захиа ийм байлаа. Насангийн дэвтрээс Батцэцэг нүд салгахгүй ганц ч үг үсэг үлдээлгүй уншиж байлаа. Насан миний бие мянга есөн зуун жаран дөрвөн оны намар цэргийн албанд татагдан мянга есөн зуун жаран долоон оны арав дугаар сарын арван дөрвөнд нутагтаа ирлээ. Хамгийн түрүүнд л намайг тосож авах хүн минь

Батцэцэг минь байгаа одоо ямар сайхан бүсгүй болсон бол доо. Намайг их л санаж байна гэж байсан. Би ч гэсэн их л саналаа очиж золгохдоо аав ээжийнх хажууд ах шиг нь үнсэх үү нөхөр шиг нь байдаг юм билүү яахаа мэдэхгүй юм даа. Хүрлээ ах Дууяа эгч хоёр бид хоёрыг захиагаар харилцаж байгааг мэдээд их дуртай байна гэж Батцэцэг минь бичсэн байсан. Гэхдээ хурим найраа ганц нэг жилдээ хойшлуулж хот орон газар орон бараадана даа. Аавын дүү нар намайг явахад л хот орж байсан. Гурван жилийн дотор дороо хөлөө олж жинхэнэ хотын айл болсон байна лээ. Тэгээд л Батцэцэгтэйгээ хуримаа хийнэ дээ. Мянга есөн зуун жаран долоон оны арван сарын арван таванд Насан. Миний Батцэцэг эмзэг булбарай сайхан бүсгүй болжээ. Их санасандаа ч тэрүү жаахан хүүхэд шиг гэрэвшээд л юм ярих гэхээр

ичиж ээрч гацаад л тэсэлгүй хайр хүрээд л үнсэхэд минь ямар сайхан байваа. Бид хоёр хүүхэд байхдаа хамт хонинд явдаг байсан газраараа хөтлөлцөн явж тоглодог тоглоомон дээрээ очиход яг л буцаад хүүхэд болсон шиг л санагдаж байлаа. Нэг гэртээ ёс төртөй ороогүй ч хоёр гэрийн хооронд л явж байна даа. Би Батцэцэгтээ хязгааргүй хайртай . Миний Батцэцэг наддаа ариун онгон биеэ өглөө. Чамайгаа насан туршдаа хайрлах болно оо. Мянга есөн жаран найман оны нэг сарын дөрвөн. Хавар болж байна. Хотоос манайхыг даруй нүүж ир гэж аавын дүү нар шавдуулаад байх юм. Хүрлээ ахынх энэ жилдээ арай амжихгүй гэх юм. Ер нь ч тэгээд эднийх эндээсээ холдох дургүй юм. Арга ч үгүй биз зургаан хүүхэд гаргаад бүгд эндэж энэ нутагт ирээд л

тогтсон ганц охин нь Батцэцэг минь болохоор үрийн заяа хайрласан нутгаасаа холдох дургүй байдаг нь ч арга ч үгүй биз дээ. Мянга есөн зуун жаран найман оны дөрвөн сарын хоёронд. Хотод орж ирээд сар шахам боллоо. Нутгаас холдох хэцүү л байлаа.Ялангуяа Хүрлээ ахынхыг орхиод явахад Батцэцэг минь нүд дүүрэн нулимстай гурвуулаа аймаг хүртэл гаргаж өгөхдөө зураг Дууяа эгч Батцэцэг хоёр маань тэсэлгүй мэлмэрүүлж Хүрлээ ах маань царай нь барайчихаад их л сонин хоцорлоо. Хурдхан шиг тэд нарыгаа татаж авчрах юмсан. Сургууль соёлд ор гэх юм. Орчихоор нөгөө гуравыгаа авчрах оройтчих гээд байх юм. Гутлын үйлдвэрт давхар ажилд орохоор цаг нь зөрөхгүй яая даа . Батцэцэг минь ир л гэх юм. Миний эндэх зовлонг ойлгохгүй

юм. Баяртай мэдээ дуулгаж том бэлэг барина. Оноос өмнө ир гэх юм. Тэр үеэр хичээл эхлэвэл худлаа болно доо. Зав зай ч гарахгүй юм. Хааяа л нэг дэвтэр нь салхи оруулах юм даа. Ойрд Батцэцэг яагаад захидал бичихгүй болчихов оо. Их л санаж байна даа.Юм хумаа цэгцэлж янзалчихаад чамдаа хамгийн түрүүнд очино доо. Мянга есөн зуун жаран найман оны долоон сарын хорин есөнд. -Өнөөдөр Батцэцэгээсээ захидал авлаа. Хүрлээ ахынх хотод нүүж ирэхгүй намайг сургуулиа төгсөөд ир гэсэн байх юм. Чамайгаа ирэхэд би бид дөрөв Мухрын амнаас холдохгүй ээ гэсэн байх юм. Яагаад дөрөв гэсэн юм бол. Андуурсан л байх даа. Мянга есөн зуун жаран есөн оны нэг сарын арван долоон. -Батцэцэгээс захиа ирэхгүй хэдэн сар боллоо. Сураг ажиг тавьж нутгийн улсаас асуухад айл амьтнаас хол Мухрын амыг тойрон нутаглаж байгаа гэх юм. Уржигдар ангийхаа

Содномжавтай таарахад -Танай дүү яагаав нөгөө Хүрэл гуайн охин хуурай дүү чинь нярайлж хүүхэд нь бүтээгүй юм гэнэ. Тэднийх угаасаа л хүүхэд шуухад нь тогтдоггүй байсан болохоор тэрнээс хойш айл амьтнаас хөндий нутаг усныхан ч нэг их ойртдоггүй хөл хориотой шахуу байх болсон юм байх гээд л ярилаа. Бүүр учраа ч олохоо болилоо.Аав ээж хоёрыг нутгаа санаад байна гэж үглэхээр нь далимдуулж нэг очиж эргэнгээ учрыг нь олж ирье гэж бодох юм. Мянга есөн зуун жаран есөн оны таван сарын хорин дөрвөн. -Аав ээжтэй хамт нутаг явья гэсэн чадсангүй. Тэгээд ч тэр хоёр үлдсэн малаа зарж ах дүүсээрээ айлчлаад ирлээ. Харамсалтай нь тэр хоёр Хүрлээ ахынхантай уулзаж чадаагүй байх юм. Батцэцэг Дууяа эгч

хоёрыг Эмчилгээ сувилалганд явуулна гээд хамаг орон гэр мал хуйгаа дүүгийндээ орхиод Баянхонгор явсан үе нь таарч сураг ажиг байхгүй ирлээ. Батцэцэгийг хүүхэд гаргасан гэж нутгаар нь нэг шуугих юм. Хошуу нутаг алгасаж айлын адуу мал туучихдаг шилийн хулгайч эртэй нөхцөж айл амьтнаас зайдуу явдаг болсон гэж байна гээд л баахан юм ярьж ирлээ. Бат цэцэг ч захиа бичихээ бүүр больж. Нээрээ ч тийм хүнтэй болсон болоод л сураг ажиггүй алга болж дээ. Юу ярьж юу амлаж байлаа даа. Ийм амархан мартана гэж үү. Сурахын хажуугаар ажиллаж байгаа болохоор даанч нутаг явах зав гарахгүй юм даа. Мянга есөн зуун далан оны нэг сарын хоёрон. Ийм

тэмдэглэлийн дэвтэрийн ард нэг хоосон хуудас үлджээ. Түүнээс хойш энэ дэвтэрийг нэг жил нээгээгүй болов уу гэмээр байлаа. Он сар өдрийг нь харвал мянга есөн зуун далан нэгэн оны үеэр хоёр дугаар сараас тэмдэглэлээ эхэлжээ. Сурахын хажуугаар ажиллаж хотод төвхнөх гэж шургуу үзсэний эцэст бид бүгд ажил төрөлтэй сургууль соёлтой болцгоолоо.Өнөөдөр миний удаах дүү Наранбатын хуримын өдөр боллоо.Сар шинийн гурванд хийж байгаа энэ хуриманд ах дүү нутгийн хэд гурван хүн ирлээ. Миний жаахан Батцэцэг сураг ажиггүй боллоо. Нэгэнт л амьдралаа бодсон түүнийг би очиж зовоогоод яах ч билээ.Хүүхэд насны минь гэгээн анхны ариухан хайр Батцэцэг минь дээ Мянга есөн зуун далан хоёр оны хоёр сарын хорин зургаан.

Сургуулиа төгсөж нэг байгууллагад дагалдан нягтлан бодогчоор орлоо. Аав ээж хотоос зайдуу хашаа байшин бас ч үгүй хэдэн саалийн үнээтэй. Нутгаа санасан хөдөөний улсад бага ч гэсэн хотоос зайдуу байх нь нутагтаа л ирсэн гэсэн үг. Манай албан газарт Лхагва гэж нэг хүүхэн байх. Насаараа надаас хэдхэн эгч овор багатай жинхэнэ хотын уугуул нэгэн. Хаа нэг кино хамт үзэж ажил тараад гэрт нь хүргэж өгөхөөс хэтрэхгүй. Батцэцэг ч бас мартаж чадахгүй ч байна. Лхагвын аав нь манай байгууллагын дарга болохоор би бас жаахан эмээдэг байлаа. Байгууллагаас надад ажилд ойр гэж нэг өрөө байр дөчин мянгатат өгөв. Өглөө гараад л орой дүү охинтойгоо хоёулаа л байна. Хэрэв Батцэ минь зангаа хувиргаагүй бол бид хоёр энэ байранд ямар

жаргалтай байх байсан бол гэж бодохоор зарим үед хамар шархирч уйлмаар болох юм даа. Нутгаас гараад дөрвөн жил гаран болсон ч чамайгаа мартаж чадахгүй үеийнх нь охид хүүхнүүдийг хараад адилхан санагдаж бүр ч их хямрах юм. Анхны хайр бүтдэггүй гэж үнэн юм даа. Мянга есөн зуун далан хоёр оны арван хоёр сарын хорин есөн. Нас минь ч хорин зургаа хүрлээ миний өнөөдөр төрсөн өдөр. Хамт ажилладаг Лхагваатай хамт кино үзэж тэднийд очоод ирлээ.Лхагваагийн аав ажил дээр их сүрлэг хүн байж гэртээ шал ондоо юм. Лхагватай үерхээд жил гаран ч боллоо. Дүү нар ч эхнэр

хүүхэдтэй болчихоод байхад би яаж ганц бие явах вэ? Аав ээжид хэлээд бэр гуйх талаар ярилцлаа. Намар хурим хийе гэх юм . ямар ч байсан цагаан сарын шинийн сайн өдөр харж бэр гуйхаар боллоо.хотод ч байгаад дасаж байна хааяа Лхагваагийн оронд Батцэцэг байсан бол гэж бодогдох үе байдаг ч нэгэнт л болоогүйгээс хойш яая гэхэв. Мянга есөн зуун далан гурван оны нэг сарын нэгэн.

Цагаан сараар бэр гуйж Лхагва бид тусдаа хоёр гарлаа. Нэг өрөө байраа ганц бие хүнд өгч ажлын газраасаа хоёр өрөө болгож авлаа. За ингээд ганц бие эрийн амьдрал өнгөрч эхнэр хүүхэд тэжээх үүрэг ирлээ. Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *