Нүүр Өгүүллэг “АЛДАА ОНООНЫ ДЭНС” өгүүллэг “3-р хэсэг”

“АЛДАА ОНООНЫ ДЭНС” өгүүллэг “3-р хэсэг”

8 секунд уншина
0
0
489

Сандаг –Очир хүү Очирдарьтай сумын төвөөс юм цуглуулаад харьж яваа нь энэ юм. Замдаа хүүдээ хандан: -Хоёулаа Батцэцэг эгчийнхээр нь орж гурил дөхүүлж өгөөд явъя. Энэ хоёр дээр мөд ирж чадахгүй

гэсээр ирэхэд нь гадаа нь машин майхан байгааг хараад гайхасхийсэн ч зам зуурын улс биз гэж бодсоор уяан дээр буулаа. Түүнийг ирэхэд Батцэцэг, Лхагва хоёр хоолоо дөнгөж аялгалж байхтай таарч ихэд

билэгшээв. – За сайн явцгааж байна уу? гэж Сандагийг хэлэхэд – Сайн та сайн явж байна уу? гэж Лхагва мэндлээд өөрийн юм шиг гэрт орж данхтай цай аяга авчран аягалж өгөв. – Сум орсон ажил бүтээ юу хө ?

Дариа. Миний хүү суугаач – Бүтлээ бүтлээ. За хаанаас хаа хүрч явна.Манай нутгийн хүн л лав биш шиг гэж Лхагваруу хандахад: – Энэ зуураа .Манай өвгөн энэ нутгийн хүн. Ирэхгүй удсан юмаа.Би ч бэр нь

болоод одоо л ирж байна гэхэд -Өө за хэн гэдэг вэ? дээ Танай хүнийг гэж асууж дуусаагүй байтал Насан: За сайн явж байна уу? гээд орж ирлээ. Сандаг-Очир түүнийг хараад таньж ядан нүд нь орой дээрээ

гарах дөхөв. -Үгүй ээ энэ чинь Насан уу даа -Тиймээ за золгочих уу? гэхэд Сандаг их л сандран ханцуйгаа дэлгэлээ. Тэр хоёр золгоод хойш суухад охин эрхлэнгүй аавынхаа өвөр дээр суух гэтэл тэр их уцаарлан: – Алий цаашаа гэм хүнтэй үг солиулахгүй ноолоод гэж түлхэхэд охин өвдөгөөрөө нугачин уначихав. Насан өндөсхийсэнээ: – Наашаа ир миний дүү гээд өвөр дээрээ суулгахад охин нь их л дуртай ирж суув. Насан энэ нэг муу омголон сагсуу байсан яг хэвээрээ шүү гэж бодоод – За тэгээд хаагуур нутаглаж байна. Сонин сайхан гээд цүнхнээсээ нэг

шил ар.хи гаргаж өглөө. Сандаг архийг хоёр гардаж аваад – Манайхан ч Авдрын хөндийд л зусаж байна. Одоо үүнтэй гэж охинруу эрүүгээрээ заагаад найман зулзагатай. Энэ манай том банди бага нь одоо тавтай гэснээ архиа задлан хундагалаад – За май идээ эзнээ танихгүй гээд Насанд өглөө.Элдэвийг хүүрнэн суусаар Сандаг ч нилээн халамцаж үг нь олширч ирэх үеэр Насан замд ядарсан эртхэн амрая гээд майханруу ороод хэвтээд өгөв. Сандагийн дуу нь чангарч том том дуугарч байснаа чимээгүй боллоо. * Батцэцэгтэй хонинд хамт явсан өдөр Насан сөхөрч унатлаа ядарчээ. Хонио тасарсныг нийлүүлэх гэж гүйн

нөгөө газраасаа Батцэцэгийг үүрэн суулгасан газраа буцаж очих гээд их л ядарч ирж, гэвч тэр түүнийг ад үзсэнгүйгээр үл барам дандаа дагуулж явдаг болжээ. Нэг удаа хүүхдийн гэнэн зангаар тоглож байсан хоёрын хооронд ийм яриа болжээ. -Насаа ахаа. Үгүй ээ хөгшөөн ноосоо тушаачихаад чамдаа бөххөн шиг гутал олж углахсан. – За би ч яахав чамд л үсний хавчаар дээлний өнгө авах санаа байна ер нь би сум руу нэг ухасхийгээд ирье. – Надад яах вэ ? өөртөө л юм авахаа бод. Тэгээд ч хэд хоногтоо явж яах юм бэ? – Үгүй би одоо яваад ирье? – Хэрэггүй гээд байхад даа. Өнөөдөр бие сулбайгаад нэг л сонин байна. Та гэртээ ханьтай өнжөөдөх. – Юу чинь өвдөөд байгаа юм бэ? агаарт сайн алх

тэгэнгээ ус бариад ир. Юу юу чинь өвдөөд гэж вэ? – Түрүүнээс хойш хүн төрөх гэж өвдөөд байхад. Аан юун балай юм бэ? – Одоо тэгж тоглохгүй ээ зүгээр л тоглоё. – Тэгээд яаж тоглох уу гэж? Хар халуунд хүүхдийн оронд хурга тэвэрч явах лай юм билээ. Тэгсэнээс хүүхэдгүй айл болж тоглоё. – За за тэгвэл болъё? Насаа ахаа ? би том болоод ганцхан таны л авгай болноо тэгээд үнэнээсээ зургаан хүүхэдтэй болно. – Яагаад зургаа гэж? Дөрөв л байхад болно. – Үгүй ээ зургаа нь гоё байхгүй юу. Гурван охин гурван хүү гээд л манайх таван хүүхэдтэй болохоор Аав гарын таван хуруу гэдэг эрхий долоовор дунд ядам

чигчий гэж нэрлээд л гоё байдаг ч дандаа хүү болохоор жаахан онцгүй. Надад бол гурван охин нэг хүү байвал л гоёоо. – Яагаад та гурван охин гэж ? тэнцүү байвал гоё ш дээ. Тэрэндээ бишээ олон банди том болоод бүгд тусдаа гарах болно. Тэр бүх гэр орон эд хогшил бүгдийг нь эр хүний тал бэлдэнэ. Охид бол яахав нэг нэг хар юм дагаад л яваад өгнө. Ганц хүү нь голомтоо сахиад үлдэхэд хэн нь илүү авав өгөв гэхгүй амар. – Нээрээ ч тийм юмуу. Гэхдээ л бас охин гэхээс надад л лав хүү нь гоё юм шигээ. Та нээрээ зуны даалгавараа хийсэн үү? – Хийчихсэн чи яасан надад одоо гурван ширхэг л зурамны арьс л дутуу

бусдыг нь хийчихсэн. – Та цэцгийн хатаамалаа хийсэн юмуу? Үгүй чиш тэр золгийг ёстой хийж чадахгүй юм билээ. Ха ха ха би таныг тэгнэ гэж мэдээд нэгийг илүү хийсчихсэн тэрийг аваарай. –За ашгүй маргаашнаас хоёулаа зурам авалнаа хө за тэгье ахаа би холоос л харна шүү. та л хийгээрэй ? гээд тэр хоёр тоглоомоо дуусгаж харихаар болцгоолоо. Намар сургууль эхлэх үеэр Хүрэлчулууных ганц охиноо дотуур байранд байлгахгүй гэж өвөлжихөөр сумын төвд ирэхэд Гал бадрахын хүүхдүүд тэднийд өвөлжжээ.Насангийн ангийн Сандаг-очир

өөрөө хоёр дүүтэй байж дүүгүй юм шиг өөрөөсөө бага хүүдүүдийг шоглож Насангийн хоёр дүүг нь болон Батцэцгийг бүүр илүүтэй уйлуулдаг байж. Хүний ах л юм хойно Насан Сандагтай ёстой л нэхий дээлээ урагдтал үзэлцдэг байжээ. Насанг найм дугаар ангиа төгсөхөд Батцэцэг зургаа дугаар ангиа төгсөж байжээ. Тэр үед арав дугаар ангиа аймагт төгсөж байсан болохоор Насан аймгийн дотуур байранд суудаг болжээ. Тэр үеэс л Насан ангийнхаа охидыг шохоорхон харах биш дүү нараа эцэг эхээ гэр орноо санахаасаа илүүтэйгээр Батцэцэгийг санан байн байн санаа алдан нэгэн жижиг тэмдэглэлийн дэвтэртээ хамаг л

нууц бүхнээ Батцэцэгтэй тоглож өссөн үеэ ярьсан яриа болгоноо тэмдэглэн үлдээдэг болжээ. Тэр урьдын адил зуны амралтаараа харьж тоглож наадах биш зөвхөн Батцэцэгтэй хамт байж байвал болоо гэж бодох болсон өөрийн бодлоосоо ч ичих шиг болдог болжээ. Маргааш өглөө нь Насан эртээс эрт босож ганцаараа майхнаасаа гараад хөл нүцгэн алхаж байгаад иржээ. Түүнийг гэр лүү ойртон ирэхэд Батцэцэг гадаах зуухандаа цай үйж байлаа. Тэр Батцэцэгт ойртон ирж : -Сайхан амарсан уу гэхэд сайхаан манай нутгийн агаар ч үнэхээр өөр байна шүү. хөл нүцгэн алхах чинь ийм сайхан байдаг билүү гээд ярих ч юм

олдохгүй байгаа шинжтэй зогсоход Батцэцэг: – Унасан газрыг хаана ч юу ч гүйцэхгүй шүү дээ. Гэхдээ л олон жилийн дараа нутгаа санаад ирж байгаа чинь овоо доо гээд цааш харан сэмхэн нулимсаа арчлаа. Нэг сайхан тухтай ярилцаж суух юмсан даа хө өнгөрсөн хойно юугаа ч ярих билээ. Та нар хэд хоногтоо эндээ амар даа. Би охиныг аваад өнөөдөр сум орно. Майханд яаж амарсан болох вэ гэхэд: юу гэсэн үг вэ? Хойноос ирээд хот минийх гэгчээр гэрийн эзэдийн эзгүйд юу хийж суух вэ дээ?. гэж ярьж байтал гэрээс Сандаг гарч ирээд: За нутагтаа ирэх таатай байгаа биз хө гээд байдгаараа үүдэн шүд нь унасан буйлаа

гаргаж инээхэд нялх хүүхэд харвал айж чарламаар харагдаж байлаа. – Таатайгаар барах уу даа хотод дөрвөн хананаас илүү гарахгүй шахуу бидний шар ус нь тунасан байдаг шиг байнаа гээд зуухны хажууд очиж суухад Сандаг: – Өчигдөр бид хоёр яриадаа хө. Энэний тархи толгой өвчтэй их өвддөг болсон. Охин энэ хоёрыг сумын төврүү эмнэлэг бараадуулая гэж бодоод тэр хооронд чи гэр орныг нь харангаа энд хэд хоног амарвал ямар вэ? дээ –Харин л дээ эхнэртэй яръя эзэд нь эзгүйд эвгүй ч юмуу – За яршиг цаашаа хотын эрх эхнэрийнхээ үгээр байдаг нялцгай амьтан уу даа чи ха ха ха гэж паржигнатал инээхэд Насан түүний үгийг юман чинээ бодолгүй ганц Батцэцэгт санаа нь

зовно. –Юу нь өвддөг болоо вэ? Уг нь бие сайтай хүн баймаар хүнсэн -Өө нялах биетэй байхдаа хар шуурганд өнөө талийгаачынхаа араас яваад нулимс нь гоожоод тархиар нь хатгадаг болсон юм гэж тоомжиргүй ярихад Насан: -Ямар талийгаач билээ гэж өөрийн мэдэлгүй асуучихаад санаа нь зовж таг дуугүй болов. Сандаг ч энэ чинь нээрээ мэдээгүй билүү миний энэ ам уу гэж өөрийгөө зүхэн бодсоноо ,За за тэртээ тэргүй мэдэхээс цааш гэж бодоод – Их сайхан залуу болж байсан юмдаа хөөрхий. Сумын наадамд ноцолдож начин болоод ганц мандаж байсан юм. Хүн болгон ам сайтай болохоор

цагаан хэл ам гэдэг нь л хүрсэн байх. Ум маани бад мэ хум. Гэснээ за за хар өглөөгүүр баахан дэмий донгосчихлоо гээд Батцэцэгийг яаж байгаа бол гэж бодож санаж байгаа ч юм байхгүй хэлэхэд Насангийн уур ч хүрэх шиг санаа нь зовинонгуй түүн рүү харвал тэр нулимсаа арчин санаа алдаж сууснаа Насанг өөр лүү нь харж байгааг мэдээд бушуухан хувин аваад гол руу алхчихлаа. Гэрийнхэн бүгд босч цай цүйгээ ууж дуусгаад байтал Сандаг хүүгийнхээ хамт хонийг нь тууж хойд аманд байх хамаатных нь айлд хүргэж өгөхөөр явлаа. Батцэцэг охинтойгоо мориор явах гэхэд нь Насан: -Батцэцэг ээ машинаар яв

очоод эмнэлэгт хэвтэх хэрэг гарвал охиныг яах билээ. Сум энэ хоёрын хооронд ойрхон юм чинь ирж очихдоо унаагаа хэрэглэж л байя гэхэд Лхагва хажуунаас нь – Тэгээч хө морь чинь энд байвал Насан унаж айл хунараар орог би гэр сахиад л байж байна шүү дээ. Хойшоо санаа зоволтгүй нэг мөр хэвтэж эмчлүүлээд ир. Охиныг надтай байхад зоволтгүй ээ хө. Өдөртөө охин Батхүү бид гурав хоол цай хийгээд иргээд л байна гэхэд Батцэцэг ихэд санаа нь зовсон байртай тээнэгэлзсэнээ – Явдлын нэмэр биздээ. Амрах гэж ирсэн улсыг …гэтэл Насан – Чи ер нь ямар ухаантай хүн бэ ? хүүхэд байхын л зөрүүд

байсан яг тэр хэвээрэй санасанаараа зүтгэчих юм.ч Чи яаж ч бодсон нэг гэрт шахуу өсөж торничихоод ах дүүгээс ялгарахгүй болсон байж юундаа тэгдэг юм гэхэд Батцэцэг юу ч дуугаралгүй өөдөөс нь харах нь хэрэв зөрүүд чигээрээ санасанаараа зүтгэсэн бол насан туршдаа л хамт байх байсан биздээ гэсэн шиг нүдээр Насан руу хараад охиндоо: – За миний охин хэрэв ээжийгээ эмнэлэгт хэвтвэл ах эгч нартайгаа хамт байж дөнгөнө биз дээ. Гэхэд охин – Тэгэлгүй дээ ээжээ аавын ааштай Бурмаа эгч дээр л биш бол хаана ч яахав гэхэд Лхавгаа их л гайхан

-Үгүй ээ аавын…гээд хэлэх гэтэл Батцэцэг бушуухан – Алив Очко минь шалавхан гараад цаад юмаа цэгцэл. Дандаа илүү дутуу юм ярьж байдаг гээд бушуухан гаргав. Гэнэт Насан – Ер нь Батхүү та хоёр Очкотой байж бай. Батцэцэгийг хүргэж өгчихөөд эмч домчтой нь уулзаад ирье гэхэд Лхагва – Хөгшин минь тэгмээр дээ. Дүүгээс дутахгүй хүндээ энэ зэргийн юм юу ч биш гэхэд Батхүү: – За ашгүй би ч холын замд тэгээд хот газрын биш энэ муруй тахир замаар явахаас залхаж байна шүү гэхэд Насан – Сандаг одоо ирэх үү? гэж Батцэцэгээс асуувал –

Шууд явчих байхаа. Хэд хоногоос л ирэх байх гэхэд – Санаа амар хүн юмдаа гэснээ за юмаа бэлдээд эртхэн хөдлөе гээд бослоо. Тэр хоёрыг хөдлөөд явахад нөгөө гурав араас нь харсаар хоцорлоо. Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *