Нүүр Өгүүллэг “АЛДАА ОНООНЫ ДЭНС” өгүүллэг “2-р хэсэг”

“АЛДАА ОНООНЫ ДЭНС” өгүүллэг “2-р хэсэг”

8 секунд уншина
0
0
473

Одоогоос гучин таван жилийн өмнө – Насан тэр үед арван гурав хүрч Батцэцэг арав хүрч байсан үе билээ.Батцэцэгийн аав Хүрэлчулуун ,ээж Дуламханд,Насангийн аав Галбадрах,ээж Цэцэгдарь нар найзууд

Хүрэлчулууных Хөвсгөл аймгаас нүүж ирж эдний нутагт суурьшжээ. Үе тэнгийн улс дороо л танилцан нөхөрлөцгөөж Галбадрахын таван хүүхэдтэй айлын том хүү, Батцэцэг айлын ганц охин. Хэл ам хурц

сэргэлэн тэр охин Насангийн дүүтэй чацуу болохоор ч тэрүү гэртээ ганцаараа уйддаг ч юмуу тэднийхээс салахгүй Насангийн дөрвөн дүү бүгд л хоёр хоёр насны зөрүүтэй хамгийн бага нь охин болохоор

дүүгий нь Батцэцэг л асарна.Нэгэн удаа Насан, Батцэцэг хоёр хоёулаа хамтдаа хонинд явжээ. Тэр өдрөөс хойш тэр хоёр илүү дотносожээ. Хонио туусаар хоёр талд нь явсан хоёр хэдэн боорцог авч ирсэнээ

хувааж идэхээр нэг дороо суулаа. -Насаа ахаа та ядрав уу? -Үгүй ээ чи ядраа юу? – Гайгүй ээ хөл л жаахан өвдөж байна. -Дандаа яваад байвал өвдөх өө больчихдог юмаа. Май гээд хэдэн боорцог атгаж өгөхөд

Батцэцэг -Танд байгаа юм уу? – Байнаа байна чи л сайн ид орой болтол өлсөнө шүү. – Өө танд гуравхан байна ш дээ май энийг ав. – Үгүй гээд байхад -Би зүгээрээ өлсөхгүй. – Чамайг өөрөө ид гэж байна шүү. -Үгүй ээ эмэгтэй хүүхэд бага иддэг юм. Харин эрэгтэй хүүхдийн ходоод том, идэш нь дийлддэггүй гэнэ лээ. -Хэн тэгж байна. Манай аав ээж хоёр тэгж байна лээ. -Үгүй ээ ер нь ямар танайхаас хоол гуйсан биш – Өө та уурлаад байгаа юм уу,намайг танайд орж хоол идэхээр эрэгтэй хүүхэдтэй айлын хоолноос хороогоод гэхдээ л тэгсэн ш дээ. Та битгий

уурла л даа. – Хэн уурласан юм бэ? Хөл чинь өвдөж байна уу? – Өргөс орсон юм шиг байнаа. – Алив ах нь аваад өгье гээд Насан хөлийг нь өргөж уланд нь шигдсэн өргөсийг нь авч өгөөд – Одоо чи битгий хонинд явж бай би нөгөөдүүлийг ээлжилж авч явж байя. – Үгүй ээ би хөлөө өвдөхөө больтол нь явж байна.Тантай явах бүр гоё байна. Та надад үлгэр яриад өгөөч! – Ямар үлгэр ярихав. – Болдоггүй бор өвгөнийг… гээд Батцэцэг Насангийн баруун бөөрөнд наалдаж суулаа. Насан үлгэрээ ярьж дуусаад харвал Батцэцэг түүний хажууд шигдээд

унтаж орхисон байв. Сэрээх гэснээ чадсангүй суусаар л байлаа. Үүл хуралдаж бороо орох шинжтэй болоод ирэв. Насан Батцэцэгийг сэрээж чадахгүй л байлаа. Хамгийн бага дүү нь дөнгөж гурван ой хүрэх гэж байгаа болохоор Насаа Батцэцэгтэй адил том болсон охин байхгүй яавдаа гэж бодогддог байжээ. Хааяа нэг хонинд яваад ирэхэд Батцэцэг өмд цамцыг нь угаачихсан ,гэрийг нь шүүрдчихсэн, дүү нарыхан нүүр гарыг цэмцийтэл угаачихсан байдаг байлаа. Тийм болоод ч тэр үү тэр эмэгтэй хүүхдэд их элэгтэй. Нэг харахад хоньд нь ямарч бараа сураггүй алга болохыг хараад: Батцэцэг ээ миний дүү

сэрээрэй,болохоо байлаа. Босоорой! Хонь бараагүй алга болчихож гээд ухасхийхэд Батцэцэг – Та яасан бас унтчихсан уу юмуу харж байхгүй яасан юм бэ? гээд уйлагналаа. Тэр Батцэцэгийг чирээд л хониныхоо араас гүйлээ. Арай гэж барааг нь олж хараад тайвширсан ч – Чи цаашаа гүйгээд цаад талаас нь эргүүл би ийшээ гүйлээ гээд, түрүүлж гүйлээ.Хонио эргүүлчихээд хартал Батцэцэг харагдахгүйд гайхсан Насан тойроод гүйж очтол хөлөө барин ярвайж суусан Батцэцэг түүнийг хараад уйлж гарав. -Яасан бэ миний дүү гэхэд – Ёооё хөл өвдөөд байна ий ий гээд л орилоод байлаа.Насан хөлийг нь өргөж

үзвэл өргөсийг нь авсан хөл нь хавдаад пэмбийсэн юм болчихсон байв.Насан их л сандраад: – За ахын дүү битгий уйл агаа нь үүрээд явъя гээд урьд нь суулаа.Батцэцэг уйлаад л байлаа. Аргаа бараад Насан – Чихэн дээр битгий уйлаад бай гэхэд – Тэгвэл хоёулаа энд ойрхон байгаа гэр дээр очиж тоглоё. – Тэгвэл чи уйлахаа болих уу – Болиноо Та аав нь би ээж нь болно шүү гэлээ.Тэр хоёр тоглоомон гэр дээрээ ирээд Батцэцэгийг буулгахад: – За та адуугаа олоод ир би сайхан банштай цай хийгээд байж байя. – Айргаа сайн бүлээрэй Наад хөлөндөө хар цайгаар жин тавь гээд Насан цааш эргэлээ. Тэр гүйхээрээ

явж тасарсан хэдэн хонио тууж ирээд Хойд хайрханы урдхан сайхан тогтоод байсныг нь харалгүй баахан эрж давхилаа. Зэлгээн юм байна уу? гээд хажууд нь суухад – Дурангаа орхиод явчихсан юм уу? Май хө хүйтэн юм залгил. Энэ махнаас огтол гээд хэдэн боорцог авч өгөөд үлдсэнийг нь бүгдийг нь идэж орхив. Гэнэт бүгдийг нь идчихээд чи идэхгүй байсан юм уу гэхэд Батцэцэг толгой сэгсрэв. – Хөл чинь яаж байна? – Хар цай тавиад боочихсон гайгүй байхаа гээд л эгээ л том хүн шиг чулуугаар орлуулсан аягаа барьсан Батцэцэгийг харсан Насан яагаад ч юм дотроо “ Том болоод чамайг л авгайгаа болгож авна даа “ гэж бодож билээ. Батцэцэг хоол унд хийж Лхагва түүнд туслаж байх

үеэр Насан охиныг дагуулан голоос ус авахаар явлаа. – Чамайг хэн гэдэг вэ? – Насан-Очир – Аан хэн гэнээ – Насан –Очироо эрэгтэй хүний нэр байгаа биз. Очир гэдэг нь савны нэр Насан гэдэг нь манай ахын нэр – Чи ахтай юм уу? – Байсан юмаа.Гэхдээ би таньдаггүй байсан юм. Намайг жоохон байхад шуурганд уруудсан малынхаа хойноос яваад ирээгүй гэсэн. Тэрнээс хойш ээжийн толгой их өвддөг дандаа уйлдаг болсон гэсэн. – Чамд өөр ах байхгүй юу? – Байхгүй ээ -Аав чинь хэзээ ирэх вэ? Хаачисан юм бэ? – Өнөө орой л ирвэл ирнэ. Ирэхгүй бол сарын дараа л ирэх байх. – Яагаад хаашаа явчихсан юм бэ? – Гэртээ харьсан байхаа – Юун гэр ? -Өөрийнхөө гэрт, манайх байдаг айл нь

байхгүй юу? Хөөх та тэрийг хардаа ээжийн харах дуртай, хайртай хоёр хун ирж байна гээд охин түрүүлж гүйв. Байдаг айл гэнээ, чи минь одоо хүртэл ханьгүй яваа байхнээ. Сандаг-Очир ч уг нь дэмий л хүн байгаа юм гээд яах вэ ? Хоёулаа л болж л байвал гэж бодож байсан минь яах вэ дээ? Тэгэхээр Сандаг эхнэр хүүхэдтэй биш энийг минь байдаг айлаа болгочихож. За яах вэ? Тааралдахгүй шиг байж байгаад буцах юмсан гэж бодлоо. Нутгийнхны ярьдгаар эхнэр хүүхэд нь мэдсэн ч мэдээгүй царай гаргаж, орж гардаг нөхөргүй хүүхнийхийг байдаг айл гэж ярьдаг ба нэг ёсондоо хоёр эхнэртэй нөхрийг

хаачсаныг эхнэрээс асуугаад байдаг айлдаа байгаа гэж хэлэх энүүхэнд байдаг байлаа. Тэр хоёр морьтой хүн чиглэж яваа харагдахад охин: – Манай аав хүүтэйгээ ирж явна гэх нь өрөвдмөөр ч юм шиг их л сонин санагджээ. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *