Home Өгүүллэг “АЛДАА ОНООНЫ ДЭНС” өгүүллэг “1-р хэсэг”

“АЛДАА ОНООНЫ ДЭНС” өгүүллэг “1-р хэсэг”

4 second read
0
1
2,724

Уудам ногоон хөндий дуниартан цэнхэртэнэ.Хөндий дунд олон хонь тархан бэлчжээ. Уулын хяраар давхин явсан машин дотор хижээлдүү насны нэгэн эр бодолд автан алсыг ширтэн явна. Багадаа тоглон

наадаж өссөн нутагтаа олон жилийн дараа ирж яваа түүний бодолд аав, ээж хүүхэд насны гэгээхэн мөч, хамт тоглож өссөн бяцхан охин ,анхны хайр гээд юу эс бодогдох билээ. Тэр энэ нутгаас гараад гучин

жил өнгөрчээ. Гучин жилийн дараа ирэхэд нутаг ус нь өөрчлөгдсөн нь мэдээж ч уул ус, нуга тал нь түүнийг л хүлээж байсан мэт яг хэвээрээ. Харин тэр өөрөө л санчигнаасаа эхлэн бууралтаж нүүрэнд нь үрчлээ

суусан нь амьдралын зовлон жаргалыг туулсан нь илхэн. Түүнийг Насан гэх агаад эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Хотын нэгэн байгууллагад ерөнхий нягтлан хийнэ. Хүүхдүүд нь гадаад дотоодын

сургуульд суралцдаг, хотын дундаж амьдралтай сэхээтний гэр бүл.Эхнэрийг нь Лхагва гэх ба сахь хоёр ханилан суугаад эдүгээ хорин таван жил өнгөрчээ. Насан арван найман насандаа энэ нутгаас

цэргийн албанд татагдан алба хааж, халагдаад нутагтаа ирсэн ч удалгүй хорин хоёр насандаа эргээд хот орон бараадан сургууль соёлын мөр хөөж явсаар дахин нутагтаа ирээгүй билээ. …Түүний эхнэр Лхагва, түүнээс таван насаар эгч хүүхэн. Том хүү нь Америкт, хоёр охин нь Японд , бага хүү нь л тэр хоёртой хамт байдаг боловч энэ удаагийн аялалд дагалдсангүй. Эхнэр Лхагва жолооч Батхүү хоёрын хамт нутгаа зорьсон Насан элдэвийг бодож явтал эхнэр Лхагва нь: -Хөгшөөн Тэнд нэг айл харагдана.Энд үдэлбэл яасан юм бэ? Суусаар

хөшиж гүйцлээ. гэхэд заасан зүгрүү нь хараа бэлчээгээд Батхүүд хандан: – Тэр айлруу дөхье гэлээ. Гэрт ойртон очиход нэгэн бяцхан охин айлчин ирэхийг хараад том банхар нохойгоо уяж байгаа харагдав. Гэрээс хүн орж гарч үзэгдэхгүй байгааг бодоход өөр хүнгүй бололтой байв. Машин зогсоход Насан түрүүлж нөгөө хоёрыг дагуулсаар гэрт орлоо. Гэрт өөр хүн байсангүй. Зургаа долоо орчим насны охин араас орж ирээд -Дээшээ суу ах аа, Манайхан одоохон ирнэ. Хүйтэн хярам уу! гээд данхнаасаа хярам аягалж өгөхөд Лхагва

танайхан хайчаав ?. Чи ч бүр догь амьтан юмаа хэдэн настай вэ.? гэж өхөөрдөхөд – Би одоо арав хоноод долоон нас хүрнээ ээж энэ хойноос ирж явна лээ ойрхон гарсан. Аав орой ирэх байхаа гэхэд Насан танайх хэнийх гэдэг айл вэ?. Батхүү за гээд гарах гэхэд Лхагва би хамт гаръя гээд гарлаа охин – Манайх энд зусдаг юмаа. Сандаг- Очирынх гэхэд Насан – Өө тиймүү гээд гэр доторхыг тойруулан харвал гэрийн эзэгтэйн цэмцгэрийг илтгэсэн эмх цэгцтэй байдал харагдлаа. Лхагва тэр хоёр орж ирээд цүнхтэй юмнаас чихэр боов гаргаж өгөхөд охин их

л баярлан эгчээ ахаа би хоол хийгээд өгөх үү, Та нар манайд хоноод явна биздээ аан? гэхэд Насан – Тэгье тэгье хоноод явъя. Жолоочдоо хандан – Батхүү чи жаахан амсхийгээд хагарсан дугуйгаа янзлаад ав! – Миний дүү хоол унд гээд яахав гээд суудлаас бууж ширдэг дээр суух санаатай өндийснөө хоймрын авдар дээр тавьсан жаазтай зургийг хараад зог тусаж тэр чигээрээ хөшчихлөө. – Бурхан минь энэ чинь хэн бэ. Батцэцэг минь мөн үү. Тийм байна ирэхээс нь өмнө явъя яаж түүний царайг харах вэ дээ заавал эднийд таарч байдаг нь юу вэ ? дээ уулзахгүй гэсэн хүнтэйгээ гурав уулзаж давахгүй гэсэн даваагаар

заавал давдаг гэдэг яасан үнэн үг вэ ! гэж бодоод – Энэ танай ээж үү?. гэвэл – Тиймээ энэ миний ээж, энэ нь миний аав гэж доод талынх нь зургийг заавал Насангийн ангид хамт сурч байсан Сандаг -Очирын зураг харагдлаа. Насан ч түүнийг хараад ерөөсөө л явъя гэж шийдээд өндийтөл охин : – Өө ээж ирлээ гээд гарч гүйлээ, Насан яаж ч чадахгүй буцаж суухад Лхагва ч таньдаг айл нь байж таарлаа гэж бодоод нөхрийнхөө аяыг харж цомцойтол сууж байлаа. Уяан дээр буусан Батцэцгийн өөдөөс гүйж очсон охин эхийгээ түшиж буулгаад хөтлөлцөөд гэр лүү ирж яваа үзэгдэв. Насан түүнийг хараад хөөрхийдөө Батцэцэг минь Сандагтай нийлсэн юм биздээ.За яахав

хоорондоо болж байвал болоо доо. Эцэг эхээсээ хойш ганцаардаж хэцүү л байсан байхдаа царай зүс бие хаа тэгш намбалаг сайхан эмэгтэй болжээ гэх бодол төрж онгорхой хаалгаар эх охин хоёрыг ширтэж суулаа. Охин гүйж гараад – Ээжээ манайд хотын зочин ирсэн. – Өө тиймүү ээж нь хараад мэдсээн цай цүй ойртуулж өгөв үү. – Өгсөөн хотын ах эгч нар хононо гэсэн – За за миний охин яваад тугалаа ойртуул за ээжээ. – Миний хөөрхөн ээж толгойгоо өвдвөл хүйтэн усаар шавшаарай охин нь удахгүй ээ гээд гүйж яваа харагдав хүрэн даавуун тэрлэгтэй гэрийн эзэгтэй гэрт орж ирүүтээ –- Сайн явцгааж байна уу? гэснээ Насанг харж зог туссанаа арай биш байлгүй гэж бодоод

бушуухан харцаа буруулан зуухны өмнө очиж суулаа. – Сайн сайн сууж байна уу?. Мал сүрэг тавтай юу сайхан зусаж байна уу? гээд Насан Батцэцэг рүү харсаар хэлээд – Энэ чинь Батцэцэг маань мөн үү хө гэхэд Батцэцэг – Тиймээ. Чи чинь Насаа юу гээд хоолой нь зангиран эвгүйцсэнээ эхнэрийг нь харж биеэ бариад ямар сонин хүн бэ? Сайн л байв уу даа гэж арай ядан хэлэхэд – Өө ашгүй таньдаг хүн байна уу өвгөөн гэж Лхагваа ярианд оролцоход – Тиймээ манай хоёр олон жил айл саахалт явсан юм аа Танилц хө. Лхагваа гэхэд Лхагваа өндийн

Батцэцэг рүү гар сунгалаа. -Чи ч нутагтаа ирэхгүй олон жил боллоо доо гээд Батцэцэг их л доороос шүүрс алдан хэллээ. – Тиймээ гучин жил өнгөрч гээд Насан бас бодолд автлаа. Батцэцэг дахин юм ярихыг ч хүссэнгүй бололтой босч хоол хийхээр борц нүдэж гадаах зууханд аргал чихээд тогоогоо тавилаа. Насан дуугүй л түүнийг ширтэж сууна. Эхнэр Лхагва нь Батхүүтэй хамт машины багаажнаас майхан гаргаж гэрийн гадаа барихаар зэхэхэд Насан: – Энд засахаар гол руу дөхвөл яасан юм бэ гэхэд Батцэцэг – Юу гэсэн үг вэ? Удаж удаж ирчихээд

хоноод яв гэж хэлсэн үгэндээ бантсан уу яасан бушуухан цааш эргэлээ. Удалгүй охин тугалаа туусаар ирлээ. Хүүхэд л болсон хойно майхан савыг нь сонирхон элдэв юм асууж инээд наадам болсоор хүн хүнд эрхэлж гүйх нь Батцэцэгийн багын төрхийг яах аргагүй санагдууллаа. Үргэлжлэл бий….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…