Home Өгүүллэг “YEYE КОФЕ” өгүүллэг төгсгөлийн “8-р хэсэг”

“YEYE КОФЕ” өгүүллэг төгсгөлийн “8-р хэсэг”

0 second read
0
0
1,146

Нэг удаа би тэр хоёроос ийн асуув: — Та хоёр яаж дандаа ийм эерэг, цоглог байж чаддаг юм бэ? — гэхэд тэд бие биерүүгээ харж инээснээ: — Бид хоёрт ч эморох үе байдаг л даа. Тэгэхдээ бид хоёр ярилцаад нэг

зүйлийг ойлгосон. Хамгийн энгийн зүйл хүртэл ямар сайханыг бид мэдэрсэн… Энэ хүйтэнд даарч даарч гадуур явахад дотрооо “Гэртээ ороход минь сайхан амттай халуун цай байгаашүүдээ” гэж бодох

жишээний. Тэгээд л даарахаа больчихдог. Өглөөг яаж эхлүүлхээс тэр өдөр хамаардаг. Сэрүүлэг сонсоон хараал хэлж эхэлдэг хүмүүсийн өдөр яаж олигтой байх вэ дээ? Тийм биздээ? Тэрний оронд цонхоор

тусах нарыг хараад л “Энэ бол шинэ өдөр. Энэ бол шинэ боломж.” гэж бодоод урам авдаг. Асуудлаа бодоод л сэтгэлээр унаад байлгүй бүх зүйлийг томоор харч сурах хэрэгтэй. Үнэндээ асуудлууд бидний

амьдралыг амттай болгож, эрчилж өгдөг зүйлшүүдээ. Бид хоёрт хоёр бие маань байна, Сайханаа чи байна. Гэрийнхэндээ сайн явж байгаагаа дуулгах хамгийн сайхан зүйл… — Пөөх. Та хоёр чинь…

гэгээрсэн юм шиг ярьж байна. Гоё байна шүү. Хөөе гэрийнхэн гэснээс би аав ээж хоёроо баярлуулмаар санагдсан яавал дээр вэ? — гэтэл нөгөө хоёрын царай сонин болчихов. — Яасан бэ? — Заза одоо хэлчихье. Бид хоёр шинэ жилээр танай аав ээжид бэлэг болгож өгнө гээд мөнгөө цуглуулж байгаад Хавай арал явах хоёр тасалбар авчихсан юм л даа. Харин чи амралтын газрынх нь зардлыг даа. Тэгээд л гурвуулангийнх нь зүгээс өгчихье. Танай аав ээж хоёр оныг дулаахан гоё газар өнгөрөөсөн нь дээр юм шиг санагдаад. Бид хоёрт

зөндөө л тус болж харж үзсэн шүүдээ— гэж Даш хэлэх үед миний нулимс цийлэгнэх шахав. Хэд хоногийн дараа бид гурав аав ээж хоёрт бэлгийг нь өгөөд ресторандаа өөрсдөө үйлчлүүлэгч нь болж нэг өдрийг баяр хөөртэй өнгөрөөцгөөсөн юм. — Нарка, Даш хоёр яг л бид хоёрын залуу нас… — гэж хэлэх ээжтэйгээ би зуун хувь санал нийлж байлаа. Би ч ийм сайхан хүмүүсээр хүрээлүүлсэн хувьтай хүн юм. Аав, ээж хоёр маань Хавай явж харин бид гурав ресторануудаа өөрсдийн гараар чимэглэж, гадаа нь гацуур, цасан хүн мэтийн зүйлсийг тавьсан

юм. Сэтгэл үнэхээр сэргэж яг л хүүхэд шиг шинэ жилийн уур амьсгалтай болсон. Амьдрал үнэхээр сайхан юм. Ийм сайхан зүйлсийг мэдрүүлж өгдөг тэр хоёртоо хязгааргүй их талархаж байв. Бид гурав шинэ жилээ хаана хийхээ ярилцаж суусны эцэст тэр хоёрын нутаг болох Хөвсгөл аймгийн Рашаант сумд очиж гэрийхэнтэй нь хамт тэмдэглэх болов. Үнэхээр сайхан байсан. Архангай арай гэж яваад ирсэн би мэдээж тэр хүртэл ялангуяа халтиргаатай байхад

машинаараа явна гэж худлаа болохоор бид автобусаар явахаар болов. Суудлаа эзэлж байтал Нарка хойно байсан нэг охинтой учиргүй мэндлээд юм яриад унав. Эргээд хартал үнэхээр хөөрхөн охин… Би дурласан байлаа. Тэр охин нь Наркагийн багын найз нь бөгөөд бас хотод сурж ажиллаж байгаад шинэ оноо гэрийхэнтэйгээ тэмдэглэж өнгөрөөхөөр шийдсэн байв. Бид хоёр хоорондоо танилцаад хол замын турш сайхан ярьж хөөрөв. Хөдөө орон нутагт тэмдэглэсэн анхны шинэ жил байлаа. Үнэхээр дурсамжтай гоё байсан шүү. Харин Наркагийн

найз бид хоёр дотноссоор байв. Нэр нь Хүсэл юм байна лээ. Тийм ээ, тэр бол миний шинэ жилийн хүсэл Хотод ирсэн хойноо би Наркагаас гуйж байгаад Хүслийн дугаарыг аваад уулзах гэж бөөн юм болов. Нэг удаа азаар тохироо бүрдэж бид 3 ресторанаа хаагаад Хүсэл бид хоёрын анхны болзоог зохион байгуулав. — Чи надтай уулзах гээд хаалгаа барьчихсан гэж үү? — хэмээн алаг нүдээ бүлтэгнүүлээд л ийш тйишээ харан суулаа. Үнэхээр эгдүүтэй охин юм аа гэж би дотроо бодсоор үерхэх санал тавьсан чинь тэр минь зөвшөөрөөд бид үерхсэн. Даш,

Нарка хоёрт садаа болоод л байж байдаг байсан бол одоо хостой болчихсон чинь хамаагүй учиртай болсон шүү. Нарка маань хураасан мөнгөөрөө кофе шоп нээх юм гэсэн. Мэдээж одоохондоо арай болоогүй л дээ. Инээдтэй нь кофе шопоо Yeye кофе гэр нэрлэнэ гээд гүрийчихсэн байгаа. Мөрөөдөхийн сацуу тэр маань сургуулиа онц дүнтэй төгсчихсөн. Даш маань оройтсон ч гэсэн заавал их сургуульд сурмаар

байна гэсэн . Түүнийг хэлсэндээ хүрнэ гэж би сайн мэдэж байна. Бид дөрвийн хувьд бүх зүйл сайхан байлаа. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг надад амьдралаараа харуулсан Даш, Нарка хоёр маань, мөн жинхэнэ хайр байдаг гэдэгт итгүүлсэн Хүсэл маань амьдралд маань нэмэгдэж намайг шинэ хүн болгосон юм. Харин өнөөдөр бол яг

Даш, Нарка хоёртой анх учирч байсан өдрийн жилийн ой. Тэр хоёр заавал энэ өдөр хуримаа хийнэ гэсээр байгаад хийж байгаа нь энэ. Хүсэл бид хоёр тэр хоёрынхоо гэрч нь болж хуримынх нь дараа Дашийн мөрөөдлийн машиныг өгөх гээд хүлээж ядаад л байж байна даа. Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…