
Ажлын эхний өдөр дуусаж бид 3 гэртээ харив. Нөгөө хоёр маань гэрийхэнтэйгээ утсаар яриад л бөөн юм болов оо. Нарка маань ч ажил хийж байх үедээ Дашаар зургаа авхуулаад фэйсбүүктээ хийгээд
амжиж ээ. Нарка: – Хмм хүмүүс миний зургандоор гоё байна гэж бичихгүй л юм байхдаа… – Гэхэд Даш, – Хайраа чи надад тэр фэйсбүүкээ нээгээд өгчих л дөө. Би доор нь гоё байна гээд л биччихье. –
Хайраа, хоёулаа тохирсон шд ээ. Эхний цалингаа авчихаад хоёулаа чамд утас авна аа гэж. Тэр үед хайр нь гоё фэйсбүүк нээж өгнө өө за юу? Тэгэхдээ чи бусад хөөрхөн охин хараад доор нь янз бүрийн юм
бичээд намайгаа мартахгүй шүү, за юу? – За л даа. Хайр нь юу гэж тэгдэг юм, – гэж Даш хэлтэл би: – Дашаа, одоо ийм нокиатай хэцүүдээ. Чи миний утсыг авчих. Би угаасаа шинийг авах гэж байгаа, – гэтэл
Даш ундууцан, – Энэ удаа ёстой чадахгүй ээ, найзаа. Чиний байранд амьдарч, чиний ресторанд ажиллаж, машинаар чинь хүргүүлээд одоо байтлаа утсыг чинь зүгээр аваад л… – Хэн зүгээр өгнө гэсэн юм? Эхний

цалингаас чинь би суутгаад авчихья. Санаа зоволтгүй ээ. Та хоёрт энэ бүхэн эвгүй санагддаг гэж үүдээ? Тэгэж бодох хэрэггүй ээ. Нэгт энэ байранд амьдрах бол надад ямар ч илүү зарлагагүй, харин ч та хоёртой бас дээрээс нь Наркагийн хоолыг буудаад л, би чинь хоол хийх дургүй хүншүүдээ. Ажлын хувьд бол та хоёр шиг сэтгэлээсээ ажил хийдэг гэнэн цайлган хүмүүсийг олоход үнэндээ л бэрх. Өмнө ажилдаг байсан хүүхдүүд ажлаа таслана, хүмүүстэй муудалцна, хулгай хийнэ, хийж байгаа юмаа халтуурдна. Ёстой ярих юм биш.
Харин ажлаас гэр хооронд машинтай явж байгаа нь ямар би та хоёрыг хүргэж өгч байгаа бишдээ. Би бас явдаг юм байгаа биз дээ. – Тийм л дээ. Тэгэхдээ нэг л эвгүй байна өө, – хэмээн Нарка хэлэв. – Эвгүй байгаа бол та хоёрт нэг даалгавар өгье. Манай ресторан ойрдоо зардлаа нөхөх бага зэрэг хэцүү болоод байгаа. Аав ээж хоёрыг тэр талдээр санаа зовоосой гэж би хүсэхгүй байгаа болохоор та хоёрт даатгая. Манай газар олон хүн татмаар байна. Яавал болох уу, та хоёр нэг санаа оноо бодож байгаад хэн хоногоос хэлэхгүй юу. Өнөөдөр анх удаа очсон хүний бодсон бодол арай өөр байж магадгүй гэж бодож байна, – гээд
би хуучин утсаа Дашийн хажууд тавиад гарав… Нөгөө хоёр маань бөөн бодол болоод үлдсэн дээ. Хамгийн инээдтэй нь маргааш нь уулзсан чинь Даш Наркагийнхаа хуучин утсыг барьчихсан байдаг юмдаа. Яагаад тэгэж байгаан гэтэл: – Яахавдээ. Би юу барих нь хамаагүй шүүдээ. Миний хайр л гоё утсаар нөгөө сэлпи энэ тэрээ аваад яваг. Чиний утас энэ Наркагийн хуучин утаснаас хамаагүй гоё юм байналээшд, – гэж билээ. – Та хоёр тэгээд санаа олов уу яав? – хэмээн нөгөө хоёроо шалгаатал бас хөөрхөн хэдэн санаа биччихсэн надад шалгуулах гээд аваад ирэв: – За бид хоёр шөнөжин бодоод ийм юмнууд бодож олсон. Чи битгий шоолоорой, за юу Сайханаа? – За. – Тогоочийн
шоу хийвэл ямар вэ? Зааландахь ширээнүүдээ тойрог хэлбэртэй засаад дунд нь мэргэжлийн тогооч нар маань хоолны үзүүлбэр үзэнгээ хоолоо иднэ гэсэн үг л дээ. Өчигдөр Даш зурагтаар хоол хийдэг нэвтрүүлэг үзэж байхдаа “Яг тэрийг нь идэх юмсан” гээд садахгүй байсан. Тэрэнтэй адил… – За болж байна. Дараагийнх нь: – Өчигдөр зөөгч хийж байхад оюутан хүүхдүүд орж ирээд үнийг нь харчихаад гараад байхаар нь найз нь өрөвдсөөн. Оюутан хүүхдүүдэд жоохон хөнгөлөөд хоолоо зарж болохгүй юу? Тэднар бас гоё рестораны хоол идэг л дээ, тийм биздээ, Сайханаа, – гэж Даш чин сэтгэлээсээ өрөвдсөн байдалтай хэлэхэд миний эгдүү хүрэв. – Болох юм байна шүү… Өөр? –
Сайханаа хамгийн амархан арга бол одуудыг ресторанруугаа уриад үнэгүй хоолоороо даалиад тэдэнд таалагдвал фэйсбүүкдээр ч юм уу бичээрэй гээд хэлчихвэл яадаг юм? Тэднийг чинь олон хүмүүс хардаг болохоор … – Нээрээ тийн тэ? Одоо ч бүх зүйл л онлайн болсон хойно… Гоё санаанууд байж чадлаа, хоёроо. Гурвуулаа маргаашнаас ресторанууддаа наад аргуудыг чинь хэрэглэж эхэлцгээе. Алдаад байх юмгүй л санагдаж байна. Даш, Нарка хоёрын санаанууд жинхнээсээ манай ресторануудыг хөл дээр босгож чадсан шүү. Аав ээж хоёр маань ч тэр явдлыг сайшааж хамгийн гоё нь надаар бахархаж байгаагаа
хэлсэн… Намар болж Наркагийн хичээл нь эхэлсэн болохоор ажиллахаа болиод хичээлдээ анхаарав. Харин Дашийг би зөөгчөөс бармен болгож дэвшүүлсэн. Оройн цагаар ганцаардсан хүмүүс орж ирээд тэкэндээр виски уунгаа гунигаа хувуулцахыг хүсдэг юм. Манай Даш өөрийгөө бусдын гунигыг шингээдэг порлон гэдэг болохоор тэр ажил түүнд улам тохирсон байлаа. Бас тэр муугүй цайны мөнгө авдаг байв. Даш, Нарка хоёр маань цалин нь тогтвортой болж надад байрны түрээсийн мөнгө бага багаар өгч эхэлсэн. Хамгийн ухаантай нь тэр хоёр маань банкинд мөнгө хадгалж чаддаг хүмүүс. Хаанаасаа тийм

санхүүгийн сахилга баттай байж сурдаг байна аа, муу хоёр золиг… 12сар удахгүй гарах гээд л бүх зүйл шинэ жилийн уур амьсгалтай болсон байв. Манай хоёрын шинэ жилд дуртайг хэлэх үү… бөөн догдолсон хоёр юм. Гурвуулаа хоорондоо бэлэг солилцно шүү ч гэх шиг … Бид 3 үерхээд байгаа юм уу хаашаа юм…