Home Өгүүллэг “YEYE КОФЕ” өгүүллэг “6-р хэсэг”

“YEYE КОФЕ” өгүүллэг “6-р хэсэг”

0 second read
0
0
1,249

Тэр хоёр сайн товхиног гэж бодоод би өөрийн байрлуугаа орж хоноод өглөө нь Даш хаалга тогшиж байна: – Сайханаа, сайхан амарсан уу? Өчигдөр бид хоёр гэрээ ёстой зад цэвэрлээд ядраад нам унтаад өгсөн

байна лээ. Өнөөдөр гурвуулаа гоё тэмдэглэе. Чи бэлэн болчихоод ороод ирээрэй. Бид хоёр эртхэн босоод жаал хоол унд бэлдсэн, – гэж байна. Ашгүй яг өлсөж байсан би нөгөө хоёрынхоо амтат хоолыг сайхан идье

гэж бодоод яваал орлоо. Хартал ёстой л сайхан цэвэрлэгээ хийжээ. Бүх зүйл гялалзаж гялтганаад л. Тоосонд дарагдсан байсан байраа би бараг танисангүй. Ширээ бол бүр хэлэх ч юм биш ээ. Нарка тогоочийн

курс төгссөн байж магадгүй юм шиг харагдаад явчихав. Өнгө өнгийн салатнууд, нэг хоёрдугаар хоолнууд гээд л. – Чи энэ бүгдийг өөрөө хийчихэж байгаа юм уу? – Нарка харин хар өглөө сэрчихээд л гал

тогоонд юм түчигнүүлээд л байхаар нь ” Хүүе чи жоохон унтаач ээ” гэсэн чинь манай хүн харин бөөр аз жаргал болчихсон плитка хөргөгч хоёрын дунд эргэлдэж өгч байна аа. Хөөрхий минь “ийм галтогоонд

ороод яг л кинон дээр гардаг гоё эзэгтэй нар шиг хоол хийх юмсан тэ, хайраа?” гээд л байгаад байсан юм. Нар нь гарсан аятай л манай хүн юм хумаа хийгээд байхаар миний бас сэтгэл хөдлөөд хийсэн. – Харин тийм ээ. Ёстой урамтай санагдаад байсан, – гэж Нарка Дашийн хэлсэндээр нэмэв. Хоол мэдээж хэлэхийн аргагүй сайхан байлаа. Би тэр хоёрт кабелийг нь залгаж өгчихөөд “Жоохон зурагт үзээд амрахгүй юудаа, хоёроо” гэж хэлээд гарав. Нөгөө хоёр маань их сувагтайг нь гайхаад л хоцорсон. Ээжтэй яриад учир явдлыг бүгдийг нь хэлтэл их сайхан хүлээж авсан. “Маргааш ресторандээр дагуулаад хүрээд ир.

Охин нь гоё хоол хийдэг гэж байгаа юм чинь туслах тогоочоор ажлуулж болох л юм байнашдээ тэ миний хүү” гэж асуухаар нь би тэр хоёрын өмнөөс үхтлээ баярлав. Орой болж Даш, Нарка хоёрдээр орлоо. Орсон чинь нөгөө хоёр маань дахиад л ханаараа дүүрэн урмын үгнүүдээ бичээд нааж байв аа. Анх харахад надад дэмий зүйл шиг харагдаж инээд минь хүрч байсан ч одоо бодох нь ээ үнэхээр л өөрсдийгөө урмаар тэтгэж чадах гоё арга шиг санагдаад явчихав. – За хоёроо. Дуулгах сайн мэдээтэйшүү. Ээжтэй ярьсан чинь та хоёрыг маргааг ресторандээр хүрээд ирээрэй гэж байна лээ. Нарка, найз нь

чамайг тасарчихсан гоё хоол хийдэг гээд хэлчихсэн чинь ээж туслах тогоочоор ажлуулъя гэсэн гээд боддоо, – гэж би хэдийн тэр хоёрын нэг шиг нь болчихсон догдлонгуй хэлэв. Гэтэл Нарка утсаа гаргаж ирж сэлфигээ дараад унав: – Ийм сайхан мөчийг утсандээрээ зураг болгоод үлдээчихье. Би маргааш ёстой жангум цаашаа хоолыг хийнэ ээ, – гэж хоёр жижигхэн гараа атгаад өөртөө зориг өгөв. – Би тэгвэл зөөгч хийж болох юм уу, Сайханаа? – гэж Даш лавлан асуухад нь би: – Мэдэхгүй ээ. Чамайг маргааш харж байгаад л болнодоо. Би та хоёрыг юу ч гэсэн дагуулаад л очьё… – гэсэн чинь Нарка: – Яана аа. Би тийм гоё газар очих гэж байгаа юм чинь өөрийгөө хөөрхөн болгомоор байна аа.

Сайханаа, би тэр ваанийг ус дүүргээд дотор нь хэвтэж болно биздээ тэ? – гэж асуугаа хэлээ гаргаад инээв. – Тэг л дээ. Энэ чинь та хоёрын байршдээ. Надаас битгий ийм юм асуулдаа. Нэртэйгээр нь цонхыг чинь онгойлгоод агаар оруулж болох уу гэж асуугаач, – гэж би ёжлонгуй хэллээ. Гэтэл Даш: – Йэсс, миний хайр ваанин дотор хэвтэж үзэх нь байна шд, – гэдэг байгаа. Нарка бүр иччихсэн “ёоо, хайраа чимээгүй байгаачээ” гээд л. Миний бүр инээд хүрээд л. Тэр хоёрыг шоолсондоо ч биш харин өмнөөс нь баярласандаа шүү. – За та хоёр тэгээд хөөрхөн болчихоод маргааш 10 гэхэд гарахад бэлэн байж байгаарай. Би гэртээ орж амарлаашүү, – гэж хэлээд гэрлүүгээ оров.

Миний хувьд уур амьсгал шууд л өөрчлөгдөж байлаа. Тэр хоёрын хажууд нэг л тийм бүх зүйл сайхан санагдаад, харин ганцаараа хэсэг байх гэхээр бас л гунигтай юм гээч. Би тэднийхрүү орох шалтаг хайсаар байгаад ванны хөөс гэрт байхаар нь оруулж өгдөг юм уу гэж бодсон ч би арай л ядаргаатай байж магадгүй гэж бодоод гэртээ үлдэхээр шийдэв. Ядаж тэр хоёрыг дуурайгаад ханандээрээ гоё үгнүүд бичээд наадаг юм уу гэж бодлоо. Гэвч би юу гэж бичихээ ч мэдэхгүй байсаар байгаад “Сайхан аа, юу ч гэсэн бүх зүйл сайхан болно” гэж бичээд наалаа. Дараа нь би өөрийгөө хэсэг шоолов. Одоо ч бүх зүйл сайхан байхад би зовоод байгаа амьтан шиг юу биччихвээ хэмээн

хэсэг бодсоор унтав. Өглөө болж нөгөө хоёрыгоо аваад ресторанруугаа явлаа. Ээж аав хоёр маань Даш, Нарка хоёртой сайхан танилцаж аваад буу халав аа. Ярьсны дагуу Нарка маань туслах тогоочоо хийж, харин Даш маань зөөгч хийхээр болов. Бид гурав ресторандээрээ тус тусын ажлаа хийж өдрийг өнгөрөөв. Дашийг харахад хүмүүстэй их л эелдэг, мэдэхгүй чадахгүй зүйлс байсан ч өөрийхөөрөө хөөрхөн аргалж байгаа харагдав. Харин Нарка маань бусад тогооч нарыг хайрыг хүргэх ч юу хийж чаддагаа ёстой л харуулж байгаа харагдна. Би гэж худлаа гар нааш явсан болж хэдэн цаас эргүүлж тойруулж

харсаар ёстой л надшиг хийцгүй хүн байсангүй. Нөгөө хоёроо харахаар ёстой л ажилдаа улайрмаар байдаг ч яг юу хийхээ мэддэггүй ээ. Үнэндээ би тэр рестораныг дээрдүүлэх талаар бодож байсан удаагүй юм байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…