Нүүр Өгүүллэг “YEYE КОФЕ” өгүүллэг “5-р хэсэг”

“YEYE КОФЕ” өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
299

Битгий тоогоорой. Манай найзууд гэж нэг иймэрхүү хэцүү гарууд бий… – гэж гайхсан Дашийг тайвшруулах гээд хэлэв. – Тэгэхдээ найз чинь чамд гомдчих шиг болсон. Чи яагаад намайг хамгаалсан юм бэ?

Би ерөөсөө хүнд гомдол тээдэггүй гэж хэлсэншд. Балай юм. Чи яг л порлон гэсэн үгшүүдээ… хүмүүсийн муу муухайг шингээгээд л авчихдаг… – Хахаха за битгий балай юм яриад бай. Оръё, – гэж бид

хоёр дотогшоо ортол Нарка нэг л нухацтай ном уншаад л, юм тэмдэглэж авч байв. – Нарка, юу хийж байгаа юм? – гэхэд Даш – Аа наадах чинь танай ресторанд зөөгч хийнэ гээд бүр сандарчихсан.

Гадаад хүн ирвэл яана гээд англи үгнүүд цээжлээд байгаа нь. Түүгээр ч зогсохгүй чамайг явсны дараа Нарка зөөгч шиг хоолоо зөөгөөд, намайг янз бүрийн үйлчлүүлэгч шиг аашлаарай энэ тэр гээд л

салахгүй байсандаг, – гэж Наркаг өхөөрдсөн янзтай надад ярих үед нь нөгөөдөх нь ичээд улайчихсан байдаг байгаа. – За Нарка оччихвол манай ресторан ч алзахгүй л юм байнадаа, – гэж би цаашлуулав. –

Нээрээ бид хоёр хэзээнээс ажиллаж болох юм бэ? – гэж Нарка асуув. – Би хотод очоод ээжтэй уулзаж байж болнодоо. Ер нь та хоёр шууд хамт яваад уулзчих. Энэ дугуй засвараа яах ёстой юм? Та хоёр ажиллуулахгүй үедээ яадаг юм? – Энэ ч бид хоёрых биш л дээ. Зуны цагаар энд байрлаад ажилладаг: Ашигийн талыг нь эзэнд нь өгөөд л. Одоо ч бараг зун дуусах дөхөж байна. Наркагийн хичээл эхэлхээс өмнө бид хоёр хот орж түрээслэж хажуу өрөөгөө хайж өгнөдөө, – гэж Даш хэлтэл, – Тэгвэл та хоёр юмнуудаа янзалж бай. Би гялс хот ороод аавын том машиныг аваад ирье. Тэгээд манайхруу нүү. – Юу? Танайх аа? – Би

ганцаараа амьдардаг юм аа. Яг миний байрны хажуугийн байр бас манайх. Хааяа тэрийг хүнд түрээсэлчихдэг юм. Та хоёр байл олтлоо тэнд байж байхгүй юу? – гэхэд нөгөө хоёр эхлээд баярласнаа дараа нь санаа нь зовсон бололтой, – Сарын хэд гэх үү? – гэж асуув, мэдээж миний шогч зан хөдөлж, – Сарын 800н мянга. 10н давхарт байрладаг 2 өрөө байр. Дулаан тохилог… – гэж хэлтэл нөгөө хоёр маань хоорондоо, – Уул нь хажуу өрөөгийн түрээс 200н мянга, тэгэхдээ хоёулаа бас ажиллах юм чинь… – гээд бүр шулагнаж өгөв, – За хоёр оо, тоглосон юм даа. Хаха. Угаасаа тэр байр хоосон байгаа л юм чинь та хоёр үнэгүй

сууж байхгүй юу даа. Одоо тэгээд л хүн амьтан царайчилж амьдрах хэцүү байдаг байлгүй дээ. Тэр хоёр ч сонсонгуутаа үсэрч дэвхцээд, бие биенээ ч тэврээд, намайг ч тэврээд орилолдож өгөв өө. Орой нь томхон машинтай ирээд нөгөө хоёроо хажуу байрлуугаа нүүлгэв. Бүр шөнө болчихсон байсан тул Нарка Дашийн мөрийг дэрлэчихсэн унтаж байх хоорондуур Даш бид хоёр аар саар зүйлсийг ярисаар гэрийн үүдэнд ирэв. – За хайраа. Хурдан сэрээдэх. Хэдүүлээ ирчихлээ, – гэж Даш бүр догдлонгуй найз охиноо сэрээв. Байрлуугаа яваад ортол нөгөө хоёр маань ам нь ангайж нүд бүлтийгээд л. – Хоо бид хоёр энд тэгээд

амьдарч болох юм уу, Сайханаа? – хэмээн Нарка асуугаад, – Болно доо. Болно. Хэд асуух юм бэ? Юмнуудаа оруулахаа бодъё, – гээд би хаачихсан байсан усаа нээчихээд нөгөө хоёрыг хартал уйлчихсан байдаг юм даа, – Хүүе? Уйлж байгаа юм уу? – Нарка бид хоёр дандаа л өөрийн гэсэн байртай болно гэж их мөрөөддөг байсан. Чи түр зуур ч болтугай энд амьдрахыг зөвшөөрч байгаад үнэхээр их баярлалаа. Би айлын охиныг дагуулчихаад л хүн амьдрах байтугай нэг шөнийг өнгөрөөхөд ч хэцүүхэн есөн шидийн л байраар хэссэн. Тэр болгондоо

хүмүүст нь загинуулах үе ч бий, хүмүүс бидэнд агсам тавих ч явдал их байдаг. Муу Нарка минь хажууд мишээгээд л “Зүгээр ээ, хайраа. Хоёулаа тэсээд л гарчихья” гэж намайг тайтгаруулдаг байсан. Би харин Наркадаа “Өглөө болоход өөрийн гэсэн гал тогоондоо хайрдаа заавал өглөөний цайг нь бэлдээд хичээлд нь явуулна” гэж амладаг байсан юм… Үнэндээ тэр үйл явдал хэзээ биелэх болоо гэж би өөрөө ч

мэдэхгүй санаа зовдог байсан. Чамд маш их баярлалаа, Сайханаа. Бид хоёр сайн ажиллаж түрээсний мөнгө заавал өгөх болно, – хэмээн Даш юу ч үгүй сэтгэлийг юу юугүй уяраав. Үргэлж хоосон байдаг хажуу байрандаа тэр хоёрыг оруулсан минь магадгүй миний хийж байсан хамгийн хүнлэг үйлдэл байж мэднэ. Би олон зүйлийг суралцаж байлаа. Даш, Нарка хоёр бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг тийм л хүмүүс

учраас одоо ингээд шагнуулаад байж байгаа ч юм шиг. Тэгтэл зарим хүмүүс хүнтэй сайхан харилцах байтугай загинаж зандраад л, хүний өмнөөс ажиллаж амьдарч байгаа юм шиг байдгийг нь яана. Сайханаа минь дээ, хүмүүс гэлтгүй чи өөрөө тэднээс долоон дор шүүдээ.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *