Нүүр Өгүүллэг “YEYE КОФЕ” өгүүллэг “4-р хэсэг”

“YEYE КОФЕ” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
318

Ашгүй би замд таарсан хүн амьтнаас замаа заалгаж явсаар байгаад найзууддээрээ ирчихэв. Яг л миний төсөөлж байснаар ойр хавийн хүмүүсийг бухимдуулах хэмжээний чанга хөгжим тавьчихсан наргиж

байв. Би тэднартай бүр багын найзууд ч биш, аав ээж маань 8-р ангид байхад минь элит гэж хэлж болохуйц сургуулируу шилжүүлсэн юм. Тэгэхэд би юугаа ч мэдэхгүй мангар бацаан намайг гэж байгаа

хүмүүстэй шууд л найзласан. Мэдээж бид их хөгжилдөж байсан ч, тэр болгон нь зөв юм шиг санагдаагүй. Уул нь эцэг эх маань хүүхдүүдээ илүү чанартай сургачих юмсан гэж бодож оруулсан болохоос ямар

эднартай нийлж зугаа цэнгэл хөөлгөх гэсэн бишдээ. Би өөрийгөө мэддэг. Би өөрийгөө хамгийн сайн мэддэг. Мэддэг хэрнээ яаж ч чаддаггүй. Эцэг эх маань ганц хайртай хүүгээ зэмлэхээс айдаг болсон

юм билээ. Хөөрхийдөө… Сайханаа гэх залуу би хүүхэд байхдаа мөрөөдөлтэй байсан. Бусад хүүхдийн л адил дуртай бүх зүйлсээ зураад л аав ээждээ харуулах гэж яардаг байсан. Гэхдээ тэр хоёр дандаа

завгүй эсвэл ядарсан, дандаа л “Энэ бүхэн чиний төлөө шүү, хүү минь” гэж хэлдэг байсан. Би айлын ганц болохоор ганцаардах үе их. Писи тоглоом, зугаа цэнгэл, шоучин найзууд, хүүхнүүд гээд бүгд хүчтэй нөлөөтэй зүйлс болохоох надад ганцаардлыг мэдрүүлдэггүй байсан. Би ямар үеэс эхлээд уяа нь алдуурсан нохой шиг болсноо мэдэхгүй ч өөрийгөө бүтэхгүй амьтан болсон гэдгээ л мэднэ. Эцэг эхтэйгээ хэрэлдэхдээ “Та хоёр намайг тоодоггүй биздээ” гээд орилчихдог. Би тэднийг өдийг хүртэл арай л их гомдоочихоод баярлуулж байсан удаатай билүү ч гэж бодно. Өнгөрсөн юм яриад хэвтэж байхад Даш надаас “Сайханаа, хари чи ямар мөрөөдөлтэй вэ?” гэж асуухад нь “би

бодож бодож ээж ааваараа бахархуулхыг хүсдэг” гээд хэлчихсэн. Бага ангид байхад л асуулгаж байсан тэр асуултанд би бэлэн байгаагүй ч Даштай зэрэг өөрөө тэр хариултыг мэдэж авсан. Арван жилээ арай ядан төгсөөд, англидахь их сургуулиасаа хөөгдөж монголд ирсэн. Аав маань сүлжээ ресторануудынхаа нэгийг нь хариуцуулж бараг захирал нь болгож өгсөн. “Миний ч захирал хийнэ гэж юу байхавдээ” гэж боддог ч ихэнхидээ “Би чинь захирал хүн шүүдээ” гээд пээдийчихсэн явж байдаг. Би энд байгаа найзуудын хэнд нь ч зүрх сэтгэлээ нээж нэг ч болтугай зүйл хэлж байгаагүй ээ. Бүгд л гаднаа аз жаргалтай юм

шиг, юу ч тэр хүнд хамаагүй юм шиг аашлах дуртай. Тэд бас ч тийм муу хүмүүс биш л дээ хөөрхий… Баян гэхээрээ л муу гэсэн үг биш ч, хүнд мөнгө үнэхээр том нөлөөлөл үзүүлдэг.Харин тэр нөлөө нь ихэвчлэн сайн биш. Даш, Нарка хоёр одоо юу хийж байгаа болдоо? Үнэндээ би тэр хоёрыг хараад өрөвдсөн … Гэхдээ магадгүй тэр хоёр энд байгаа бүх хүмүүсээс хамаагүй илүү жаргалтай байдаг байх. Архангайд дахиад 3 хоночихоод бид хотруу зүглэв. Миний машинд Тэмка найз минь хамт суугаад явах болоо. Замаа олох хэцүү байсан тул Тэмка машин барьж харин би зорчигчийн суудал дээр суугаад

явж байтал Дашийн маань дугуй засвар харагдана. — Тэр дугуй засварын үүдэнд очоод түр зогсчих, андаа, — Яасан юм? Дугуй чинь хийгүй байгаа юм уу? — Үгүй ээ. Наашаа ирэхдээ мань чинь энд хоносоншд. — За арай арай. Хахаха… — гэж намайг Тэмка шоолсноо дугуй засварын тэнд очоод машинаа байрлуулав. — Би гялс орчихоод ирье, — гэтэл Тэмка сигналдээр хамаг чангаараа дарснаа, — Орж яадаг юм? Ингээд л болоошд, — гэж зэвүүн инээв. Тэмка ер нь их зэвүүн нөхөр л дөө. Хэт шогч бас дээрэнгүй. Одоо нөгөөө хоёр маань гараад ирэхээр юм болох болдоо гэж санаа зовниж байтал Даш гараад ирэв. Намайг харснаа байдгаараа инээсээр: — За сайн байцгаана уу? Сайн

явж ирэв үү? — гээд Тэмкатай мэндлэх гэтэл нөгөөдөх нь тоосончгүй өөр тийшээ харав, — Машин нь яасан гайгүй юу? — гэж Даш эргэж тойрж хараад машины урдах хамрыг нь нээгээд үзэж байтал Тэмка дахин чанга сигналдаж Дашийг цочоов: — Ямар дураараа юм бэ? Чиний машин бишдээ, — гэхэд миний уур хүрч, — Чи одоо юундаа наад сигналаа байн байн дараад байгаа юм? Ер нь чиний ч машин биш шүү, Тэлмэнгуай, — гэж ууртай хэлчихэв. — Хүүе, Сайханаа? Чи манийгаа ингэж байгаа юм уу? Яадаг болчихсон юм? — Чи өөрөө яагаад зүгээр байгаа хүнрүү сигналдаж орилж чарлаад байгаа юм? —

Зассс, чи бид хоёр энэ байтугай л юмнуудыг гөлөгнүүлдэг биздээ? Маяглаад байгаарай, — гэх үед нь манай нөгөө найзууд машинтайгаа наашилж харагдав. — Тэлмэн, чи ер нь эднартай суугаад явчих. Хотод очоод уулзья — гэж би түүнийг явуулах гэж оролдтол “Өө муу хачин п…” гэж үгэлсээр машинаас буугаад хаалгыг маань савчихав.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *