Нүүр Өгүүллэг “YEYE КОФЕ” өгүүллэг “3-р хэсэг”

“YEYE КОФЕ” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
356

Би амьдралынхаа хамгийн сайхан амттай мантуун буузыг идчихээд гадаа гарч зогсонгоо хэсэг бодлогшров. Араас Даш гарч ирээд: – Сайханаа, андаа, ороод ир ээ. Гурвуулаа нэг сайхан хөзөрдчихье. – Үгүй

ээ, үгүй. Тэгээд чи би анд чинь биш шүү. Хурдан орж унтаад маргааш эртхэн замдаа гарах минь. – Заза, – хэмээн бага зэрэг урам нь хугарсан байдалтай буцаад орчихов. Би ч тэр үед Дашийг гомдоосноо ч

анзааралгүй “найзууд минь надад санаа зовж байгаадаа, нэг ярьчих юмсан” гэж бодсоноо нөгөө хоёрт бас утас байгааг санав. – Хөөе, Дашаа. Утсаа өгч байдаа. Мань нэг яриадхья, – гэхэд урдаас минь бараг надаас

хөгшин гэмээр утсыг өглөө. Том зузаан нокиа. Мэдээж би тийм утсыг харж байгаагүй биш л дээ. Тэгэхдээ ийм утастай өнөөгийн нийгэмд болоод л байдаг юм байхдаа гэж эргүүлж тойруулж харав. – Өө,

Нарка… Алив чи утсаа өгдөө. Минийхыг хараад цаадах чинь шоконд орчихлоо, – гэснээ найз охиныхоо утсыг надруу сунгаж, – энэ арай орчин үеийн утас. Самсунг эс 2 шүү зүгээр ч гүй, – гэж бахархалтай нь

аргагуй инээмсэглээд хэлэв. – Наад утсаар чинь энэ Нарка зургаа даруулчихаад нөгөө пээсбүүктээ тавьж өгнө өө. Хөөрхөн ч юм шиг, ядаргаатай ч юм шиг, – гэж найз охинруугаа жогтой харав. Би утсаар нь найзуудтайгаа холбогдож учир явдлыг хэлэв. Тэд үнэтэй том гэр түрээсэлчихсэн надаар дутахгүй ч зад наргиж байгаа шинжтэй… Би тэдэнрүү яарахаа нэг л больчихов. Очихоор нөгөө л нэг боломж олдвол доош нь хийх найзууд, нөгөө л нэг архи пиво, нөгөө л нэг айлгүй охидууд…Ярьж дуусчихаад би ороод: – Ямар хөзөр тоглохын

тэгээд? – гэхэд өөртэй нь тоглохыг хүлээж байсан хүүхэд шиг Даш баярлан, – Чи мэд. Чиний тогломоор байгааг л тоглоё – 13 гэж мэдэх үү? – Мэдэхгүй шд. Заагад өгчихвөл хурдан сурчихна дөө… Би ч тэр хоёртоо зааж өгөөд л хэсэгтээ тоглоцгоов. Яг л тийм хүүхэд насруугаа очсон мэт мэдрэмж төрөөд л. Даш, Нарка хоёр ямар хүүхэд шиг, ямар цагаан цаас шиг юм бэ? Инээж баярлаж, ичиж бантаж байгаа нь гээд яг л байгалариа гэдэг шиг… Сэтгэл хөдлөл, эмоц, гаргаж байгаа үйлдлүүд нь тийм … органик санагдав. Бие биендээ их л хайртай бололтой. “Хайраа, хайраа” гээд л нэгнээ халамжилж эрхлүүлээд л.

Үнэндээ би ийм л хайрыг хүсдэг байсан. Ашиг хонжоо хараагүй тийм хайрыг. Орой ч болж унтах дөхөөд ирэв. Нөгөө хоёр чинь надад буйдангаа дэлгэж өгөөд ор засчихав. Харин өөрсдөө газар гудас дэвсээд хэвтчихдэг байгаа. Бид 3 харанхуйд хэсэг юм ярьж инээлдэв. Даш: – Сайханаа, танай гэр бүлийнхэн гэж ямар хүмүүс байдаг юм бэ? – Яасан? Аятайхан айлын хүүхэд шиг харагдаад сайн найзлаад авчихмаар байна уу? – Үгүй ээ, яаалаа гэж дээ? Чи яагаад… – гэж сандраад эхэлхээр нь инээд хүрч, – Хаха за тоглосон юм даа. Би нэг ингээд наргичихдаг юм өө. Манай аав ээж хоёр оюутан байхдаа л бууз хуушуур зардаг байсан юм. Дараа нь цайны газартай болж, сүүлдээ

томоохон сүлжээ ресторантай болсон юмдаа. – Хөөх гоё юм аа, – гэж Нарка хэлээд, – хайраа хоёулаа бас ингэж томрох юмсан тэ? Тэгэхдээ би машин янзалдаг компанитай болмоор байна гэж хэлээгүй л дээ… – гэхэд надад нэг санаа төрж: – Хөөе та хоёр нээрээ манай ресторанд зөөгч угаагч энэ тэр хийх үү? Тэнд хүмүүс хэрэгтэй байгаа гэсэн, – гэтэл нөгөө хоёр чинь бөөн баяр. Даш, Нарка хоёр найрсаг бас ажилдаа их сэтгэлээсээ ханддаг хүмүүс шиг санагдсан учраас би буруу зүйл хийгээгүйдээ итгэлтэй байв. Нэг санаа зовж байсан зүйл нь тэднийг

хүмүүс дээрэлхээд байж магадгүй байв. – За чамд ёстой их баярлалаа, Сайханаа. Бид хоёр ёстой л өндөр зэрэглэлийн зөөж бас угаах болно оо, за? – гэхэд миний инээд хүрч: – Өндөр зэрэглэл энэ тэр хахаха… Бид 3 нэг мэдсэн бөөн догдлол болж ирээдүйгээ ярьцгаагаад унтаад өгсөн байв. Бид ч гэж тэр хоёр маань мөрөөдлөө ярьж, харин би хүн ингэж мөрөөдөж, өөдрөг зорилготой байж болдгийг суралцаж байв. Нэг

мэдэхэд бид унтчихсан байв. Нүдээ нээгээд сэртэл Нарка цай чанаж, харин Даш талх зүсэж байв. Өглөөний цайгаа уучихаад би ч замдаа гарав. – Би буцахдаа та хоёрыг дайрья за юу? – гэж хэлээд би машиндаа суув. – Бид хоёрыг дайрах байхдаа яахав дээ… за сайн яваарай, найз аа!

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *