Нүүр Өгүүллэг “YEYE КОФЕ” өгүүллэг “2-р хэсэг”

“YEYE КОФЕ” өгүүллэг “2-р хэсэг”

1 секунд уншина
0
0
308

Даш машины минь дугуйг сольж өгөөд: – За дуусчихлаа хө. Энэ сайхан эдийн дугуйг нь солих хүртэл урамтай юм гээч, – гэж хэлэхэд нь төрсөн өдрийн бэлгэнд ирсэн энэ машиныг би голж байхад дугуйг нь

сольж өгсөндөө ингэж сэтгэлээсээ баярлах хүн байгаад гайхав. – Хэд болсон бэ ? – Одоо мөдгүй харанхуй болох гэж байгаа юм байгаа юм чинь хоноод явах юм уу, найз аа? – хэмээн Даш надад санаа зовсон

шинжтэй асуухад би гэж хүн: – Танайд хонох оо? Битгий инээд хүргээд байгаарай. Миний орж байсан хамгийн муу зочид буудлаас ч долоон дор юманд хонох уу гэнэ үү? Та хоёртой хоносноос төөрсөн нь дээр.

Үйлчилгээ хэд болсон юм? – 10ийг л өгчихгүй юу дөө, – гэж бага зэрэг сэтгэлээр унасан янзтай Даш найз маань хэлэв. Даш зүгээр ч үгүй машины минь тос тосолгоог шалгаж, эд ангиуд нь холын замд явахад

зүгээр эсэхийг харж өгөв. Би замдаа гараад давхиж байтал мөд харанхуй болох гээд зам ч сайн харагдахаа болив. Бүүр харанхуй болчихоор би явж чадахгүйгээ мэдэж байлаа. Яах вэ? За ямар саяны

хоёр дээр очилтой нь биш дээ гэж бодоод машиндаа хонохоор шийдэв. Тэгээд ч би есөн шидээр хэлчихсэн аягүй бол намайг хөөж туугаад бөөн юм болно. Машинаа замаас холхон байрлуулчихаад арын суудлаа налуу болгоод хэсэг дуу сонсож хэвтэв. Тэгтэл унтах байтугай ганцаараа байхаасаа айж эхлэв. Тэсэхээ байгаад нөгөө хоёр дээр очихоор болов оо. Давхиад очтол манай хоёр гадаа байсан багажнуудаа дотогшоогоо оруулж байв. Намайг ирж байгааг харсан Нарка Дашийн цамцнаас зулгааж надруу заав. Даш инээмсэглэсээр

өөдөөс минь ирж байгаа харагдав. Би айсан гэдгээ хэлэхээс ичсэндээ хиам зүсэж идэж байсан жижигхэн хутгаараа дугуйгааа хагалчихаад яваад очсондоо. – Чи муу дугуй хийсэн байна. Чамаас болоод буцаад ирлээ, мэдэв үү? Оронд нь намайг хонуулчих. Өглөө гэхэд яваад өгнө, – гэж би албатай юм шиг шаардлага тавив. Тэгэхэд Даш Нарка хоорондоо инээгээд л намайг бага зэрэг өхөөрдөөд ч байгаа юм шиг царай гаргав. – Хоноод яваад гэж хэлсэн шүүдээ. За ашгүй ашгүй. Машинаа тэнд байрлуулаад ороод ир. Бид хоёр гялс хоол ундны юм

бодьё. Санаснаас уриалгахан хүлээж авсанд би бас л гайхав. Хэлснээр нь хийгээд яваад ортол төсөөлж байснаас дажгүй тухлаг гэр угтав. Үүдэн хэсэгт том тавиур дээр машин засахад ашигладаг тоног хэрэгслүүддээ бүгдийг нь өрөөд тавьчихсан, харин дотогшоо нь өнгийгөөд харвал хивс дэвсээд, жижигхэн буйдан бас жижиг дөрвөлжин зурагт. Нөгөө талд нь гал тогооны тавилга байгаагүй ч сав суулгуудыг харвал гал тогоо байх шиг байсан. Харин ханандээрээ хамт авхуулсан зурагнуудаа бас бичигтэй цааснууд өлгөсөн байв. Тэднийг уншвал “Өнөөдөр сайхан өдөр байх болно”, “Амьдрал бол бэлэг”гэж гараараа бичсэн зүйлс байлаа. Гэнэт чимээгүй байдлийг эвдэж Даш: –

Наадуулыг чинь бид хоёр уншаад урам авдаг юм өө. Бид хоёр эндээ ингээд л амьдарчихдаг. Мэдээж тансаг зочид буудал биш ээ…Тэгэхдээ л амьдрахад болоод байдаг юм. Гэж Даш хэлэхэд би муухай үг хэлсэндээ харамсаж эхлэв. Хэн нэгний амьдардаг газрыг би доромжлох хэрэггүй байж дээ гэж бодовч тэр талаар уучлалт гуйх хүсэл үнэндээ төрөөгүй юм. – Хайраа ямар хоол хийх үү? – гэж Нарка хөлдөөгчнөөс мах гаргангаа асуухад Даш: – Өнөөдөр зочинтой юм чинь тансаглана аа, яадаг юм. Мантуун бууз ямаравдээ? – гэхэд Нарка: – Тэгье л даа. Ёстой гоё. Хайр нь бас байцааны салат гялзуулчихья- гэж баярлах нь тэр. Хүмүүс ийм энгийн зүйлд ингэж их баярлаж болдог

гэж үү? Бас мантуун бууз идэх нь энэ хоёрын хувьд баяр шиг аж. Тэр орой надад их л зүйлс бодогдож байлаа. Надтай чацуу харагдах энэ хоёр дугуй сольж, жижигхэн модон байшинд амьдардаг, тэгтэл би амьдралдаа ажил хийж үзээгүй ч, оройн хоолондоо мантуун бууз идэж “тансаглах” гэж байгаа Нарка, Даш хоёр шиг аз жаргалыг мэдэрч чадаж байлуудаа гэж бодов. – Найзаа, чамайг хэн гэдэг юм бэ? Өөрийгөө жоохон танилцуулалдаа. Гурвуулаа сайхан буу халья. Буу халахаар хоол ч амттай болчихно. – Намайг Сайханаа гэдэг, – гэхээс өөр би юу ч хэлсэнгүй. – Намайг Даш, харин найз охиныг минь Нарантуул гэдэг юм. Захтай адилхан гээд найз охин маань уурлаад өөрийгөө

Нарка, Нарка гээд л яваад байдаг юм. Надад бол сайхан л нэр. Бид хоёр хотынх биш ээ, Хөвсгөл аймгийн Рашаант сумаас ирсэн. Багаасаа найзлаж үерхэж эхэлсэндээ. Миний хамгийн сайн найз бас ирээдүйн гэргий минь, – гэж нүүрэндээ мишээл тодруулан Даш гурил зуурах зуураа хэлтэл мах татаж буй Нарка тэнд ичэнгүйрэн инээд алдаад хацар нь улайчихав. – Та хоёр тэгээд дугуй засахаас өөр юм хийдэг юм уу? – Хийнэ ээ. Машины тос тосолгоог хийнэ. Эд ангийг нь засварлана.

– Биш ээ. Ер нь амьдрал дээр. Сургууль соёл энэ тэр гээд. – Аан. Бид хоёрын гэрийнхэн хөдөөнөө байдаг л даа. Бид хоёр хотод энд тэндхийн хажуу өрөө түрээслээд суудаг юм. Зундаа эндээ ажиллаад л. Одоохондоо бид хоёрын нэг нь л сурах төлбөр олддог болохоор Нарантуул МУИС-д сурдаг. – Хайр аа! Нарка гээч! – Нарка маань надаасаа толгой сайтай болохоор сурсан нь дээр гэж бид хоёр

шиидсэн. Харин би ажил олдвол хийгээд, бусад үед нь хайрынхаа хичээлийг нь хамт хийдэг. Даш Нарка хоёр бие биерүүгээ харж инээгээд л хамт буузаа чимхиж буй дүр зураг яг л ээж аавын минь залуугийн үе шиг сайхан харагдав. Үргэлжлэл бий.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *