Нүүр Өгүүллэг “YEYE КОФЕ” өгүүллэг “1-р хэсэг”

“YEYE КОФЕ” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
399

Өнөөдөр бол миний хамгийн сайн хоёр найзын маань хуримын өдөр. Тэр хоёрыг маань Нарка бас Даш гэдэг. Би тэднийг үнэхээр их баярлуулхыг хүсэж байгаа болохоор машин бэлэглэх гэж байгааг тэд

төсөөлөөчгүй байгаа байхдаа. Замаа алдаж зангаа хувиргасан баяны бацаан байхад би тэдэнтэй таарч ёстой л шинэ хүн болж хувирсандаа. Та бүхэндээ тэдэнтэй хаана яаж танилцаж байсанаа ярьж өгье л дөө,

яахав. Жилийн өмнө би гэдэг эцгийнхээ хөрөнгө дээр дэвхэрч, эхийнхээ толгойдээр гарсан тийм л залуу байлаа. Аав ээж хоёр минь насаараа зүтгэсний эцэст хувийн бизнес нь хөлөө олж, сүүлдээ бүр

том ашиг авчирдаг болсон байлаа. Манайх гэдэг айл мөнгөжөөд би ч юм үзээгүй мангар бацаан шиг л шоудаж хэрэг тарьдаг байсан юм. Монголд тийм даруулгагүй байгаад байхаар минь ээж аав хоёр намайг

англи улсруу их сургуульд сургах гээд явуулчихсан. Төд удалгүй би тэндээ ч мөн адил хэрэг тарьж хөөгдөөд буцаад монголдоо ирсэн цаг үе байлаа. Нэг өдөр хөдөө амарч буй найзууд дээрээ ганцаараа

машинтайгаа очих гээд хотоос гараад л давхилаа. Би гэдэг хүн зам мэдэх биш хотоос гараад удалгүй төөрчихөв. Замд ашгүй нэг жижигхэн дугуй засвар, гадаа нь нэг залуу байхаар нь очиж асуув. Одоо бодох нь ээ Даш маань анх таарсан хүнтэйгээ ч их л сэтгэлээсээ найрсаг харьцдаг хүн юм даа. Гаднах төрх нь ч тэр их л нүдэнд дулаахан жирийн нэгэн бор залуу. Инээмсэглэхэрээ нүд нь алга болдог ч сэтгэл нь нээгддэг нэгэн байлаа: – Архангай аль замаар явах билээ? – хэмээн би мэнд усчгүй асуухад, – Хүүе, ямар гоё машин бэ? Аян замдаа сайн явна уу? – гэж машиныг минь харж баясангаа надтай яриа

өрнүүлэх гэж оролдож байсан аа, – Хайр аа, гараад ир дээ. Энд ёстой чка машин ирчихсэн байна аа. Хоеулаа гуйж байгаад урд нь зурагаа авхуулчихья. – гэж дугуйн засвар гэсэн хаяг хадсан жижигхэн модон байшиний зүг чангахан хэлэв. Төд удалгүй жижигхэн цагаан охин гарч ирээд л, машиныг минь харснаа: – Поо, юу вэ? Кинондээр гардаг машин байна даа. Сайн байна уу, та? Хаашаа явж байгаа юм бэ? – хэмээн Нарка хэдийнэ дотно найзаасаа юм асууж буй мэт асуув. – Та хоёр чинь ямар юм үзээгүй юм бэ. Би Архангай аймагруу яаж явахыг асуугаад байна. Хамаг цаг аваад хаячих юм. Зураг даруулна ч гэх шиг, – гэж уурлангүй хэлж орхиод цааш явах гэтэл, – Хүүе, найз аа байж

байлдаа. Заагаад өгье өө, – гэж Даш намайг дуудав. Тэр хоёроор баахан заалгаж, сүүлдээ цаасандээр зуруулж байгаад хөдлөх гэтэл, Даш: – Найз аа. Машиныг чинь нэг сайхан арчаад өгье тэгэх үү. Үнэгүй ээ. Оронд нь бид хоёр машинтай чинь зурагаа нэгхэн даруулчихья л даа. – Юу вэ? Юу яриад байгаа юм? Та хоёр машин хулгайлж унадаг байвал яах юм? Давраад байгаарай, – хэмээн би маш ууртайгаар загинчихсандаа өдийг хүртэл харамсдаг ч тэр хоёр маань хэзээ гомдоллож байгаагүй юм өө. Тэднээс нэг их холдоогүй давхиж байтал дугуй хагарчихдаг юм даа. Би ч хараалаа урсгасаар хүн амьтанруу залгах гэтэл сүлжээгүй болсон байв. Зам дээр хэсэг зогсож машин ирэх

нь үү гэтэл байдаггүй ээ. Мэдээж хэдэн машин өнгөрсөн ч зогсож өгөөгүй л дээ. Загинчихаад яваад өгсөндөө би бантсан өөр арга байхгүйг гадарлаад нөгөө хоёрын засвар дээр алхаад очив. Тэдний бараа харагдаж эхэхлэд Даш өөр машины дугуйг янзалж байв. Миний алхаад очиж байгааг Даш харангуйтаа ажлаа орхиж өөдөөс минь “Яасан? Юу болсон бэ? Зүгээр үү?” хэмээн орилсоор гүйж ирэв. Би ч дотроо олигтой бодол тээдэг биш “Энэ цаанаа ямар санаатай юм бол доо?” гэж муу санаалсаар байв. – Жоохон явж байсан чинь дугуй хагарчихлаа. Чи хамт яваад солиод өгчих. Мөнгийг нь нэмээд өгье. – Өө балай юм болж. Эндээс нээх их холдоогүй байсан нь аштай юу даа.

Алхаад ирчихдэг. За түр байж байгаарай, – хэмээн хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийхээр явав. Байшингаасаа бага зэрэг цухуйх Нарка намайг ирсэнийг харчихаад бага зэрэг жуумалзав. – Танай энэ хавьд кофе шоп байхгүй л биз дээ. Нэг американо уучих юмсан, – гэж нэг их хямсгансан байдалтай хэлэв. Юу ч бодож тэгэж хэлсэн юм бүү мэд. Тэгтэл урдах ажлаа хичээнгүй хийх Даш найз охинруугаа: – Нарка, кофе найруулаад өгчихөөрэй, – хэмээн хашхирав. Нарка ч байшингаас аягатай юм хутгачихсан гарч ирээд надруу сунгав. – Наадах чинь юу юм? – Чиний уудаг америк кофе байхгүй л дээ. Тэгэхдээ Yeye кофе

байгаа шүү. Их амттай, уухаар сэргээд л явчихна, – гэж Нарка аягатай кофег надад өгөхөд миний инээд хүрээд тэсэлгүй инээчихэв. – Энэ ямар юмны сэргээх үйлчилгээ байх вэ дээ? Нуль сахар л байна, – гэж би их л шоолонгүй аясаар хэлээд дахиад л Наркаг гомдоов. Үргэлжлэл бий.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *