Нүүр Өгүүллэг “МӨРӨӨДЛИЙН ЦАГААН ЦАХЛАЙ” өгүүллэг “2-р хэсэг”

“МӨРӨӨДЛИЙН ЦАГААН ЦАХЛАЙ” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
609

За чи үүнийг сайн хараарай. Хэрэв алддаг юм бол амьтай чинь тооцно шүү. Дариа ирсэн хоёрын нэгэнд нь хэлчихээд гараад явчихав. Баруун жавьжиндаа бохь түнтэгнүүлэн жалир жалир зажлагч маанагдуу том

биетэй эр Золбоогийн орсон өрөөний үүдэнд ташаагаа тулан мөргөлдөхөөр өрсөн бух аятай түүнийг гөлрөн ширтэнэ. Тэгснээ шүлсээ сархийлгэн нулимна. Золбоог цонхны түгжээг горьдонгуй

харахад цөм хадаатай байв. Өнөөх эр үүдэнд түүнийг нүд дагуулан харсаар бараг зүүрмэглэн ганхаж эхлэв. Золбоо гутлаа тайлж өлмийдөн явсаар цонхны өмнө очин аль болохоор чимээ гаргахгүйг

хичээн салхивч онгойлгов. Хүйтэн жавар өмнөөс нь үлээж Золбоо шуналтай амьсгалав. Тэгээд эргэж хяламхийвэл өнөө мангар мэдсэн шинжгүй зогсоогоороо хурхирч байв. Сэтгэл нь түр ч атугай амсхийн

пааран дээр гишгэж орчноо харвал тагтан дээр дун цагаан толгойтой эмгэн, арав орчим насны охин хоёр угаасан юм тохон зогсож байлаа. Золбоо эргэж харан их л тэвдүүхэн аяархан дуугаар – Хүүе эмээ. Хүүе

эмээ надад туслаач гэж шивнэв. Охин эмгэн хоёрын хэн нь ч сонссонгүй. Тэр дахиад л – Хүүе охион… миний дүү өө гэхэд тэр харчихав. Зүрх нь тий гэхийн аргагүй цовхчин хачин их баяртай ч аяархнаар – Надад туслаач. Цагдаа дуудаач. Намайг… гэж дөнгөж хэлтэл баавгай шиг эрийн том гар охины мөрнөөс атгаж, түүнийг цонхноос ховх татаж – Аа энэ ч харин болохгүй шүү. Томоотой суу хүүхэлдэй минь. Миний уур харин ч хүрэхгүй байна шүү гэж хүнгэнүүлэв. Нээлттэй хэвээр үлдсэн салхивчаар – Юу гэчихэв дээ.

Цагдаа гэнэ үү… гэж эмгэний хэлэх тодхон сонсдоно. – Ээ заяа нь орхио. Би ер нь алуулах нь гарцаагүй боллоо гэж гуниглан бодсон Золбоо – Ээ чаавас даа. Юу гэж би хотод ирэв дээ хэмээн ээдэрсэн дуугаар өгүүлээд мэгшин уйлав. – Яг үнэн жараахай минь. Горхиндоо л сэлж явахгүй яагаав дээ гэж өнөөх мангар хээвнэг өгүүлэв. – Битгий хуц. Чи юу юм бэ? Муу хар гахай… гэж аргаа барсан охины нулимсандаа хахаж цацахад өнөөх даажинт эр огтхон ч тоолгүй – Яг үнэн гэж хүлээн зөвшөөрөв. – Үхэж хэвтвэл таарсан тэнэг… – Тэгэлгүй яахав. Цагаа болохоор үхэж л таарна. Дуугүй болж үз шувуухай минь. Шуугиан бүү

дэгдээ. Үгэнд эс орвол ах нь дэвсэж орхино шүү. Ер юу ч гэхсэн билээ дээ. Ийм хүнтэй юугаа ч ярих билээ. Дэмий бачимдан хоёр өвдөгөө элгэндээ наан атирч хэвтсэн Золбоо хамгийн хайртай хүмүүс, халуу дүүгсэн орон гэр нь харагдаж нулимс нь сад тавив. Яах би энэ хараал идсэн хотод ирэв дээ. Ямар ёр нь намайг дуудваа. Энэ хүн биш адгуусуудад алуулах л байх даа. Зүрх нь тэр гэхийн тэмдэггүй шимшрэн цовхчино… … Хурц огцом аятай хөгжмийн эгшиг өрөөнөө дуурсан Золбоо охин залуу насны ид хавыг үзүүлэн бүжиглэнэ. Өнгө өнгийн гэрэл асаж унтарсан их тайзнаа үй түмэн алга нижигнүүлж

цахлай цагаан хувцастай Золбоо огторгуйн мандалд элин халин эргэлдэж гайхамшигт хүний орчлонгийн нэгэн чамин урлагийн ид хавыг үзүүлэн бүжсээр. Үзэгчдийн нижигнэсэн алга ташилт, сайшаасан уухайлалт, анхилам цэцэгсийн тэвэр дүүрэн баглаа энэ бүхэн арван зургаахан настай Золбоо охины хүсэл мөрөөдөл байлаа. Поп рокмагадгүй ирээдүйн нэгэн Монголын од ч болох юмуу хэн мэдлээ. Хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэсэн охин бүжсээр. Хөгжим гэнэт зогсож – Аа цусаар урс. Үгүй ер эмэгтэй юм байж яачихсан золиг вэ? Чи чинь. Дандаа л нэг хачин жиггтэйхэн түг таг гэсэн юм хашгичуулаад

дэвхэрч, цовхроод байх юм. Ёо ёо тархи толгой дүүрчихлээ гэм… гэсээр эмээ нь майжигнан үглэсээр гарч одов. Өнөөх улиг болсон үглээ. Золбоо хоёр чихээ гараараа таглачихав. Охины хувьд хамгийн хэцүү залхаалт эмээгийн энэ үглээ. Эмэг эхийн хүнд нүсэр алхаа гал зуух чиглэхэд охинчихээ тагласан гараа авч – Одоо өвөөд очиж үглэх нь гэж ганцаараа ярив. Охины хүссэн бүхнийг эмээ, ээж, аав нь хорьж түүний уурыг шатаана. – Аа урлаггийн улс хэрэггүй гэж аав нь дургүйцэж, эмээгийнх нь толгойн өвчнийг хөдөлгөнө гэж түүний хамгийн дуртай бүжгийг тэд үгүйсгэнэ. Тэр жаахан байхдаа цагираг тоглох дуртай байлаа. – Биеийн галбираа алдана гэж ээж нь булааж

аваад өлгөчихсөн. Өвөө нь л ач охиноо дэмждэгээрээ эмээгийн өмнө буруутан болж хүүхэд буруу хүмүүжүүлсэн ял тулгуулна. Хамгийн дотны улс байж хүсэл мөрөөдөл хамаг юмыг минь боогдуулан бөөн хар тээг, садаанууд Золбоо дотроо унтууцан – Яаж энэ эмээгийн яншаанаас холдох билээ. Дуугүй болоод өгөөсэй гэж гал зуухны өрөө үрүүй хэлээ гаргав. Үглээ эмээдээ гаргасан Я нь тэр ажээ. Тэр жаал бодол болсноо – Аа оллоо… оллоо хэмээн алгаа ташин дэвхцэж – Ля ..ля хэмээн бүжиглэж эхлэв. Бас л эмээ нь майжигнан ирж – За тэр хэлж дуусаагүй байхад. Бүр нэг бүсгүй хүний намбагүй хэмээн үглэхэд охин

хажуугаар нь шурхийн гарч гал зуухны өрөө үрүү дэгдэв. – Ваа лүд дайрчихлаа гэм чи гэсээр эмээ нь хоцров. Ээж өвөө хоёр нь бууз чимхэж байлаа. – Өвөө өвөө би есдүгээр ангидаа хотод сууя. Аниагаа санаж байна. Адаглаж хичээл номдоо туслуулсаар байна. Одоохон арав төгслөө. Та нар юу бодож байна гэж цангинуулав. Ээж нь харин энэ удаа охиноо их л тоосон байртай харж – Ёстой доо. Тэгмээр юм. Алийн болгон хөгжим орилуулж, цовхчиж явах вэ? Муу эгчдээ тус болоод хичээл номоо заалгаад байвал алсдаа хэрэгсэн. Заяа минь ч гадаад дотоодгүй явчихсан. Энэний хажууд толгойтойсон гэхэд өвөө нь ач охиныхоо зулайг үнэрлэж дух уруу нь унжсан туг үсийг

хойшлуулан – Хай даа. Мэдэхгүй хүүхэд минь. Одооны энэ багачууд ч итгэхэд бэрх болж. Хот орны багачуудад ч элдэв явдалтан олон биз дээ. Ер нь Заяа маань ч яаж явдаг юм бол доо. Долоо, найман жил гэр оронгийн бараа харсангүй. Болж л явдаг юм байхдаа хөөрхий. Зан төрх нь ч юу болж яваа юм бол. Хотод сууна гэдэг ч ер юу л болдог бол доо мэдэхгүй. – За юу болдог юм бэ? Хорвоод хоёулхнаа юм чинь ганц дүүгээ очиход баярлаад л угтана. Аав дэндүү муу санаатай юм. Олон үгтэй гэдэг нь. Ер нь Золбоог хот бараадуулсан нь дээр байх. Доржтой ярихаас гэж ээж нь намжирдав. Өвөө нь бууж өгсөнгүй. – Муу санаатайсах юу байхав. Өдий олон жил гэр орноосоо хол яваад ямарч ааш зантай болоо билээ. Гэр орон, эцэг эхээ гэж ирэхгүй байгаа хүн

чинь ямар л олигтой яваа аж. – За аав минь больж үз. Ганц охиныхоо оонын эвэр шиг хоёрхон хүүхдийг та ингэж алаг үзэхдээ яах вэ дээ. Ээжийнх нь хоолой зангирав. Эмээ нь харин маргаанд оролцсонгүй. – Алаг үзсэн юм алга охин минь. Энэ хоёрыг чинь аав нь адилхан л үүрч дүүрч хүн хийсэн. Ойворгон хөнгөн зантай ч Заяаг би арай ч аав, ээжийгээ хэрэгсэхгүй хүн болчихоно гэж зүүдлээгүй юм. Чи биеийг нь төрүүлснээс ухаан санааг нь төрүүлээгүй. Хэрэв Золбоог хотод явуулбал би хамт явнаа. Тэр Заяа ч яаж явдаг хүн юм бэ? Зааж хэлэх ч юм байна гэж өвөө нь шийдмэг хэлэв. – Гоё гоё өвөө хамт явъя гэж

Золбоо гарч дэгдэв. Ийнхүү Золбоо охин хэд хоногийн дараа Улаанбаатарын галт тэргэнд аав, ээждээ үнсүүлэн сууж байв. Эмээ нь даралт нь ихдэж эмнэлэгт хэвтсэн учир өвөө нь харин явж чадсангүй. Араас нь очихоор болов…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *