Home Өгүүллэг “ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг төгсгөлийн “5-р хэсэг”

“ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг төгсгөлийн “5-р хэсэг”

4 second read
0
0
1,431

Галаа энэ үгийг сонсоод цочисхийх шиг болсоноо –Юу чи юу яриад байгаа юмбэ –За Үжээн хүүхдүүдээ яах гэж байгаа юм.-Чи иймхэн юмнаас болоод гэтэл Үжин тэсгэл алдав бололтой –Иймхэн юмаа

иймхэн юм гэснүү –чи яаж иймхэн гэж хэлж чадаж байна аа гээд дуу нь чангарч ирсэнээ гүнзгий амьсгаа аван –За хоёулаа элдэв хэрүүлгүйгээр зүгээр л хоёр тийшээ болоё чи хүүхдүүдээ ав би одоо

өөрийгөө бодно гээд хэлчихэв.Галаагийн нүүр хүрэнтэж ирээд нэг зүйл хэлэх гэсэн бололтой амаа даран –Заза би чамаас уучилалт гуйх эрхгүйгээ мэдлээ ойлголоо гэхдээ чи эх хүн мөн үү яаж хүүхдүүдээ

ингэж орхиод хаяад явж чадаж байна аа гэтэл Үжин –Чи болохоор болоод би болдоггүй хэрэг үү гээд өрөө лүүгээ орон хэдэн хувцсаа багалж аваад гарах гэтэл Галаа нэг ууралж ,нэг аргадаж ,нэг гуйж

үзээд тусыг эс олов.Үжин шууд л Баяраагийнх руу зүгэллээ хэлсэн үгэндээ харамсч хүүхдүүдээ цаашид яах талаар ч бодож байв.Энэ олон жил ар гэрийн ажил ,хүүхдүүд гээд бүх зүйл миний нуруун дээр

байлаа одоо аавых нь ээлж миний хүүхдүүд ээжийгээ ойлгоорой хэмээн нулимс дуслуулан бодолд автан явав.Баяраагийн гэрийн үүдэнд ирлээ хаалгыг нь хэдэнтээ тогшвол төд удалгүй дурангаар нь хүн харсан бололтой харагдаад Баяраа онгойлгов.-Зүгээрүү юу болсон бэ гэтэл Үжин би салчихлаа гээд хээв нэг юу ч болоогүй юм шиг зогсож байх нь тэр Баяраа ихэд гайхан би чамайг арай ч ийм хурдан гэтэл Үжин –Яасан дургуй байгаа юмуу буцаад явчих уу гээд инээтэл Баяраа –үгүй ээ үгүй юу гэж дээ гээд хэсэг самгардан –Яг юу болсныг асуув.Үжин ч гэрт нь болсон бүх зүйлийг хэлэхэд –Болж дээ чиний зөв

би үнэхээр жаргалтай байна гээд түүнийг тэврэн авч удтал үнсэнэ.Үжин хэдийн жаргалтай байгаа мэт аашлавч дотор нь нэг л хоосон санагдаж юунд ч юм түгшүүртэй санагдана.Урьд нь бол Баяраагийн энэ тэврэлтэнд шунан дурлаж догдолдог байсан аж.Хэд хоног бүгдээс холдон Галаатай холбоогүй байхын тулд утсаа унтраагаад Баяраатай цуг хөдөө явхаар зэхэв.Агаарт гарч энэ бүхнээс түрхэн ч гэсэн холдоод ирье хүүхдүүд аавтайгаа алзахгүй биз гэж бодох зуур Галаагаас зогсоо зайгүй дуудлага мэссэж ирнэ.Ихэнхи нь л уучилалт гуйсан хүүхдүүдээ бодооч би урьдных шигээ байхаа болино

гэх мэт зүйлс бичсэн байв.Өмнө нь ч бас ийм зүйл болоод удалгүй нийлж байсан учир Үжин нэг их ач холбогдол өгсөнгүй харин хүүхдүүдээ л их санаж байв.Дүү нараараа ойр зуурын зүйл тандуултал Галаа хоёр талын гэрийхэнд түүний тухай ямар ч үг цухуйлгаагүй бөгөөд хүүхдүүдээ ихэнхидээ өөрөө харж байгаа гэнэ .Үжин хоёр талын гэрийхэн гэж бодмогц –Тиймээ үнэхээр хэзээ хойно ил болохоос хойш амарч ирээд л өөрөө хэлье хэмээн шийдэв. Баяраатай хөдөөгүүр зугаалж явахдаа амарсан ч болсонгүй яг үнэндээ хүүхдүүд нь

санагдаж Галааг яаж байгаа бол гэх бодол төрөөд олигтой ч юм үзэж харсангүй.Дээрээс нь Баяраа хүүхдүүдийг нь ер дурдахгүй байгаа нь нэг л таалагдахгүй байв.Арван дөрөв хоног хөдөөгүүр зугаалж яваад хотод ирэхдээ хамгийн түрүүнд утсаа асаав.Уг нь сүлжээтэй газраар явахдаа асаая гэж бодсон ч сэтгэл санаагаа бүр уймраахын нэмэр гэж бодоод огт асаалгүй явжээ.Сүүлийн гурав хоног ирсэн мэссэж Галаагаас –Чи хаана байгаа юм бэ санаа зовж байна хүүхдүүд чинь санаж байна –Чамтай заавал уулзах хэрэгтэй байна ярилцах хэрэгтэй

байна гэх мэт мэссэжүүд байв.Үжин өөрийнхөө буруу зүйл хийгээд байгааг ухаарсан ч одоо ухарвал эргээд нөгөө л нэг амьдрал руугаа орно хэмээн өөрийгөө барьж байсан ч хүүхдүүдээ санахын эрхэнд гэр лүүгээ явахаар шийджээ. Баяраад би хүүхдүүдтэйгээ уулзчихаад ирье гэвэл –Заза хурдан ирээрэй гэхээс өөр зүйл хэлсэнгүй.Үжин дотроо эрчүүд ч бүгд адилхан ч юмаа даа өмнө нь юу гээд байлаа чиний хүүхдүүдийг хоёргүй сэтгэлээр хайрлана гээд л одоо болохоор аавд нь үлдээчихсэн гэхэд л аваад ирээч гэж дурсах ч үгүй байна шүү гэж

гомдонгуй бодоод гэрийн зүг хөдлөв. Амралтын өдөр юм чинь бүгд л гэртээ байх ёстой доо гэж бодоод дэлгүүрээс хүүхдүүдийнхээ дуртай амттанг аван гэр лүүгээ явж ортол хүүхдүүд ч хашгиралдан гүйж ирээд бөөн баяр.Үжин ч энэ хэд хоног хүүхдүүдээ их санасан тул тэвэрч аван ханатал үнсэв. Галаа гал тогооны өрөөнөөс гарч ирээд –Чи минь ирчихсэн үү гэхдээ их л ядрангуй харагдав. Үжингийн санаа зовж –Чи зүгээр үү гэтэл –Зүгээрээ гэрийн ажил гэдэг чинь ёстой барагддаггүй эд байна ажилын хажуугаар бүр ч хэцүү юм жаахан ядарч л байнадаа гээд инээхэд нь Үжингийн дотор өмнө нь Галааг хайрладаг байсан оч дахин асах шиг болж хайр нь ундраад ирэв.Харц

нь зөөлөрч хүүхдүүдтэйгээ баахан ноололдож эрхэлдэж унтуулчихаад Галаатай тухтайхан ярьж суухаар болов. -Би чамд хугацаа хэрэгтэй байх гэж бодоод яаран гэрийхэнд хэлсэнгүй ээ.Чи минь тийм ч амархан хүүхдүүдээ хаяад явах хүн биш шүүдээ –Харин хайр нь нэг л зүйлийг ойлголоо энэ хэдэн өдөр үнэхээр хэцүү ч байлаа зөндөө их зүйлийг ч тунгаалаа.-Чамд минь үнэхээр хэцүү байсан бололтой.Би ч гэж би чамайгаа үнэхээр анхаардаггүй байж гэж Галааг хэлэхэд Үжингийн нүдэнд нулимс цийлэгнэн хариугүй урсчих гээд байгаа бололтой –Намайг уучилаарай Галаа би чамаас салая гэж бүр шийдчихсэн явсан –Эмэгтэй хүнийхээ хувьд би хайр халамжийг л хүссэн гэтэл чи надад хууралт ,үл ойшоох хандлагыг л өгсөн би

гомдсоон.-Би бас би бас гээд үгээ зөөн арай хийж чамайг хуурсан хэмээн хэлтэл Галаа Санаа алдаад –Би мэдсээн гэв.Үжин гайхаж нулимстай нүдээрээ Галаа руу харвал Хандаа нэг өдөр намайг дуудаад уулзаж хэлэх юм байна гэсэн үнэндээ би энэ хүүхэнтэй ярих юу байдаг билээ гээд нэг их ойшоохгүй байсан Үжингийн талаар гэхээр нь сонирхоод очсон юм. Хандаа эгчийнхээ байрны гадаа чамайг нэг залуутай тэврэлдээд үнсэлдэж зогсохыг хараад бичлэг хийчихсэн байсан.Надад үзүүлсэн би ч таньсаан.Танай ангийн Баяраа байсан.Би чамд гомдсон ч хэзээ нэг цагт ийм зүйл болно гэж мэдэж байсан.Чамайг намайг хуурах байх гэж.Яагаад гэвэл би чамайг яаж

гомдоосон билээдээ. Чи бүгдийг тэвчиж өнгөрсөнг сөхөхгүй энэ хүртэл амьдарсанд би баярладаг .Тиймдээ ч чамайг ухаараад болих байх гэж бодсон хэд хоног шаналж ганцаараа архи ууж оройтож ирж байсныг чи мэднэ дээ.Битүүхэн шаналаад явсан хэрэг.Их хэцүү юм байна лээ чам руу ууралж хашгирч хараамаар байсаан.Баярааг бүр алчихмаар санагдсан. Гэлээ гээд би цаг хугацааг ухрааж чадахгүй шүүдээ нэгэнт л болоод өнгөрсөн зүйл тийм болохоор чамайг л болихыг хүлээсэн. Хандаагийн хувьд тэр бол үнэхээр муухай зүйл болсон.Чамайг хуурсныг мэдээд хэцүү байх үед хажуудаа тайтгарал нэртэй…гээд ярих гэтэл Үжин хэрэггүй ээ тэр тухай, тэр хүүхний тухай битгий ярь би

бүгдийг ойлголоо. Би үнэхээр тэнэг байж –Хайр минь хань минь ,хоёулаа өмнөх шигээ гал халуун байж болно шүүдээ тиймээ ,одоо хүүхдүүд ч том болчихсон би ажилд ч ороод идэвхтэй амьдармаар байна, хоёулаа өмнөх бүх зүйлээ бүгдийг мартая гэвэл Галаа ч баярлан –Чи минь ухаантай шүү чамайг тэр чигтээ явчих вий л гэж их айлаа алддаггүй хүн гэж хаа байхавдээ хайр нь энэ хэд хоног чамайгаа үнэхээр их ойлгох шиг боллоо гээд тэр хоёр удтал тэврэлдэв.Бие биенийхээ уруул дээр үнсэх тэр мөчид хоёул шив шинэхэн зүйл мэдэрчээ.Үнэндээ тэр шөнө Галаа Үжин хоёр бие биедээ дахин дурлах шиг л болж. Маргааш нь эртлэн босч Галааг унтаж байх хойгуур

Баяраагийнхаас хэдэн хувцсаа авангаа бүх зүйлээ цэгцлэхээр шийдэн түүний гэр лүү явав.Үжин өөрийнхөө яг юу хүсч яагаад байсныг маш сайн ойлгох шиг л болж.Түүний хүссэн зүйл ердөө л нөхрийх нь хайр халамж ,өөрийг нь ойлгох чин сэтгэл байсан бөгөөд түүнийг Баяраагаар орлуулах гэсэндээ л түүнд жаахан татагдаж явсан аж.Гэвч чин сэтгэл хэнийг ч хуурахгүй учир Баяраатай яг ханилж суух дээрээ тулахад түүнд бүх зүйл нэг л утгагүй санагдаж эхэлсэн. Баяраа их л ёозгүй угтана.-Чи гэртээ хоноо юу – нөхөр чинь байсан уу гээд л Үжин хариу хэлэлгүй хувцаснуудаа баглана.-Хаачих гэж байгаа юм Үжээн гэж чанга дуугарвал Үжин –Намайг уучилаарай Баяраа –Чи сайн залуу ,Би ч хэсэг жаргалтай байлаа гэхдээ чи ч анзаараа байлгүй саяын хэд

хоног хүүхдүүдээ ч санаад үнэхээр чадахгүй юм байна би чадахгүй нь гээд доошоо суун мэгшиж эхэлтэл Баяраагийн нүдэнд нулимс цийлэгнэн –Би чиний хувьд хэн юм бэ –Чи намайг дахиад зүгээр л ингээд хаячихаж болохгүй гэтэл Үжин –Намайг уучилаарай гэхээс өөр зүйл хэлсэнгүй хувцсаа шүүрэн авч хурдан гэгч нь гараад явчихав. Баяраа багтарч ядна тэр үнэхээр л Үжинд маш их хайртай байж утсанд нь мэссэж ирэх шиг болов нээн унштал Үжингээс –Чамайг надад хайртай гэдгийг чинь мэднэ ээ гэхдээ чи миний хүүхдүүдийг ч яг энэ хайраараа хайрлаж чадах байсан уу –чиний хүүхэд ирээдүйд төрвөл яах вэ –чи зүгээр л бага залуу насныхаа сэтгэл хөтлөлд автаж

байвал яах вэ сайн бодоод үзээрэй Баяраа минь чи сайн залуу удахгүй чамайг гэх сайн бүсгүй гарч ирж л таарна баяртай гэсэн байв. Хүүхдийн талаар бичсэн эдгээр үгс Баяраагийн дотрыг арай зөөллөн –Нээрээ л…..гэж бодоход хүргэв. Гэртээ орж иртэл нөхөр нь ч хүүхдүүд нь ч унтаж байлаа.Хүүхдүүдээ үнсчихээд нөхрийнхөө духан дээр үнсэн унтаж байгааг нь хартал цаанаа л нэг сэтгэлд өег сайхан

санагдана. Нөхрийнхөө дуртай хоолыг хийж зогстол Галаа гал тогооны өрөөнд орж ирэн –Хөөх хайрынхаа гарын хоолыг мөн ч их санасан байна шүү хэмээн Үжинг тэврэн үнсээд энэ чинь л ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ ШҮҮ ДЭЭ хэмээнэ.

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…