Нүүр Өгүүллэг “ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг “4-р хэсэг”

“ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг “4-р хэсэг”

11 секунд уншина
0
1
449

Маргааш нь цугларсан хүмүүс бүгд л ууж идэн наргиж сууцгаана.Хандаа Үжинд ойртооод -найзаа жоохон юм ярья л даа ойрт л доо гээд их л намжирдан инээнэ.Үжингийн дургүй хүрч байсан ч

нүүрэндээ мишээл тодруулаад –За ярих юм байгаа юм уу гэтэл -Эртүүд нээрээ Галаа бид хэд жаахан суугаадаа тэгээд цаадах чинь тас үсэрчихээд болохгүй болохоор нь би бүр яв яв гэж байж явуулсан

гайгүй орсон уу гэвэл Үжин – Өө гайгүй гайгүй гэснээс өөр зүйл хэлсэнгүй .Хэсэг чимээгүй Үжинг харж сууж байгаад бусадтайгаа нэгдэхээр холдов. -Одоо намайг яана гэж бодож ингэж хэлдэг байна аа

–Хачин юм бэ гэж бодоод Галаа дээр очин албаар наалдасхийгээд хайр нь жоохон ядраад байна өрөөндөө орж хэвтлээ гээд уруулан дээр нь үнсээд Хандаа руу харвал их л янзгүй тавгүй болж байгаа нь илт.

Өрөөндөө орж хэсэг хэвтэхдээ Галаа Хандаа хоёр ч нэг юм болох нь болжээ би энийг дэвэргээд яалтай ч билээ гэж бодсоноо ер нь Галаагаас салах шалтаг биш гэж үү хэмээн бодож амжсан ч энэ олон

жил хамт амьдарч хоёрын хоёр хүүхэдтэй болсон учир сална гэдэг зүйл нэг л сэтгэлд нь буухгүй байв. Гар нь өөрийн эрхгүй утас руугаа тэмүүлж Баяраа луу залгана хаалга руугаа сэм сэмхэн харж Галааг хүрээд ирэхвий гэж харсан ч хөгжилтэй байгаа хүмүүсийн дуу хадаж наашаа ирэхгүй нь тодорхой сонсогдов.-Байна уу гэх дотно бахим хоолой харилцуурын цаана сонсогдоход бага зэрэг халамцсан ухаандаа түүнийг ямар их хүсч хүсэмжилж байгаагаа ухаарах мэт болсон Үжин –Чи хаана байна завтай байна уу гээд асуучихав.-Тиймээ

гэртээ байна чи ирэх юмуу? Гэвэл тиймээ би одоо очлоо гээд утсаа таслав.-Юу л болоод байна даа Үжин минь өөрийн мэдэлгүй зүрх сэтгэлдээ захирагдчихсан явах юм юу л болдог болдоо? Хаа хүртэл явах бол гэж бодонгоо гадуур хувцсаа өмсч байв.Зочны өрөөгөөр дайран Галаад хэдэн найзууд нь дуудаад байгаа талаар эвтэйхэн хэлтэл найзуудтайгаа ууж суусан Галаа нэг их тоосонгүй за гэхээс өөр зүйл хэлсэнгүй.Хандаа хэдийн түүний хажууд дөхөөд суучихсан боломж гарвал аальгүйтэн наалдаад байгаа нь Үжинд илт мэдэгдэнэ.Баяраагийн гэр лүү дөхөх тусам бас л нөгөө мэдрэмж

догдлол түүнийг харна гэхээс байж ядсан хүлээлт.Баяраа ч түүнийг хүлээж ядна.Үнэндээ түүнийг хэзээ залгах бол, хэзээ мэссэжинд нь хариу өгөх бол гэж хүлээсээр өдөр хоногийг өнгөрөөдөг болж.Заримдаа хийж байгаа ажилаа ч мартчихсан нэг тийш таг гөлрөөд удаан зогсчихно.-Би чинь одоо хэдэн настай билээдээ гээж өөрийгөө шоолох ч энэ мэдрэмжээ яаж ч чадахгүй байв.Баяраа Үжин хоёр уулзаад гадуур алхахаар боллоо.Түүнийг бага зэрэг халамцуу байгааг мэдээд ойролцоох кофе шоп орон халуун кофе уунгаа хэсэг тэндээ суув. Зүгээр л бие бие рүүгээ чимээгүй харж суух нь хүртэл тэр хоёрын хувьд жаргал болчихож.Үжин арай гэж ам нээн –Энэ байдал

хэр удаан үргэлжлэх бол гэж асуутал Баяраа бага зэрэг санаа алдаад надад ч бас хэцүү байна үнэндээ өнгөрсөндөө ингэж их харамсаж байсан удаа надад байхгүй.Тэр үед л тэр үед л чамайг аваад суучихсан бол гэхээс бүр байж ядна. -Үжээн Үжин минь гээд түүний гараас атган –Чи яг одоо жаргалтай байна уу чи энэ чигээрээ амьдарч чадахуу би удахгүй буцаад явна чи надтай хамт яваач гэхэд Үжин миний хүүхдүүд -Чи миний хүүхдүүдийг нэг л мартаад байх шиг би чинь хүүхэдтэй хүн шүүдээ тийм хурдан энэ хүртэл босгосон амьдралаа орвонгоор нь эргүүлж чадахгүй Гэхдээ чамд хайртай болчихсоноо ч

нууж чадахгүй нь гэхэд Баярын нүдэнд бяцхан оч гялалзаж –Заза энэ үг чинь л надад байхад хангалттай энэ үг чинь л… чамайг хүчлэхгүй бас яаруулахгүй эцсийн сонголтыг чи л хийнэ шүүдээ гэв. Тэр үед яагаад ч юм Үжин Баяртай нэг их удаан байхыг хүссэнгүй уг нь тэгтлээ уулзмаар санагдчихаад одоо харьмаар санагдаад байгаа нь нэг л хачин кофе шопд удсан ч үгүй гархаар болоход Үжин -би харих хэрэгтэй болчихлоо хоёулаа дараа тухтай уулзая. -Уулзая ч гэж би энэ харилцаагаа ийм байлгамааргүй байна нэг тийш нь болгомоор байна, тэгэхээр хоёулаа нэг бол хамт байна үгүй бол бүр уулзах ч үгүй би

бодох хэрэгтэй гэв. Баяр ч түүнийг хүчилсэнгүй тэгэсгээд гэрт нь дөхүүлж өгөөд харив. Үжинг гэрийнхээ үүдэнд иртэл бөөн чимээ шуугиан хүмүүс зодолдоод . хэрэлдээд байгаа нь илт дуу хадав.-Юу болсон юм бол гээд түлхүүрээ зоохтой зэрэгцэн Хандаагийн хамарнаас цус гарсан бололтой алчуураар ам хамраа даран уйлаад гараад гүйчихэв.Араас нь муу новш,Арчаагүй П….а-нууд гэх хараалын үг урсана.Үжин яаран гэр лүүгээ ортол ийш тийш шидэлсэн аяга , хөмөрсөн ширээ сандал угтав.-За энэд юу болоод яачихав манайхыг ч бүр сүйдэлжээ сүйдэлж гэтэл Галаагийн цамц урагдчихсан энд тэнд нь улайж хөхөрсөн царайтай Үжин лүү ч харж чадахгүй харц буруулан

зогсоно.Бусад нь Үжин лүү -өө найз харин Батаа энэ хоёр жоохон маргалдаадаа хө бид хэд ч явахуу даа ёстой балай юм болчихлоо гэтэл цаана нүүрээ даран сууж байсан Батаа босч ирэн –Та нар яагаад Үжинд үнэнийг хэлэхгүй байгаа юм.Энэ дунд байгаа хамгийн өрөвдөлтэй хоёр хүн нь бид хоёр биш гэж үү гэтэл бусад нь –За Батаа чимээгүй миний хөгшин тайвшир гэж тайвшируулахыг хичээсэн ч дуугуй болох шинж байсангүй. Би Галааг өдий хүртэл эр хүн ,сайн найз минь гэж итгэж явсан надад яаж ингэж хандаж чадаваа гээд хоолой нь зангиран чимээгүй болов.Тэр хэдийг ажиглан зогсож бас бус зүйлсийг нь эмхлэн зогссон нэг найзых нь эхнэр Үжинг дагуулж өөр өрөөнд ороод –Юу л даа найз түрүүн чамайг гарч явсаны дараа

бид хэд ч сайн л уулаа тэгээд юу л даа гээд л нэг л үгээ зөөж ярьж ядаад байгааг анзаарсан Үжин –За найз нь яах ч үгүй юу болсон юм Галаа яасан юм гэтэл –Яг ч Галаа ч биш л дээ Гэвэл –Аан за тэгээд яасан юм бэ найз хэлэлдээ гэтэл –Нөгөө Батаагийн нөгөө Хандаа тэр их онцгүй хүүхэн байжээ.Бид хэд ч нилээн ууцгаасан тэр Галаагийн хажууд л суугаад байсан би ч нэг их юм бодоогүй тэгээд Галаа нэг л тавьтаргүйтээд нааш цааш болоод байсныг бол найз нь анзаарсан тэгээд яагаад байгаа юм бол гэтэл Хандаагийн гар нь нэг л болохгүй газар нь үе үе хүрээд л найз нь бол яг үнэндээ энэ хэдээс ч түрүүлээд

анзаарчихсан байсан юмаа.Тэгээд согтуу ухаандаа бас буруу зөрүү харж байна гэж бодохгүй юу тэгсэн харин Батааг харж байхад нөгөө хүүхэн нь мэдээгүй юу? улаан цайм Галаагийн өмд рүү гараа оруулж байгаад харагдаад л тэгээд л……гэтэл Үжин бүхнийг ойлгов бололтой чимээгүй зогстол –За Үжээн элдэв шалдав хэрүүл уруулаа бид хэдийг явсны дараа л болоорой ёстой хэцүү юм байна Батаа тэгээд энэ хоёрыг угаасаа зүгээргүй байсан гээд дайраад байгаа юм,сая нөгөө хүүхнээ алгадаж унагаад Галаатай зодолдоод бид хэд дунд нь ёстой хэцүү байдалд орчихлоо байна. Үжин –За юу гэж дээ гэхтэй зэрэгцэн хүмүүс

явж байгаа чимээ дуулдав –За найз нь ч гэсэн явлаа битгий нэг их хэрүүл хийгээрэй гээд тайтгаруулсан болоод яваад өгөв.Батаа гарахдаа нэг үг хэлэх гээд чадахгүй гараа зангидан яваад өглөө.Зочины өрөөнд ортол Галаа доош харан сууж байснаа сая нэг ам нээн –За хайрыгаа уучилаарай гэвэл Үжин юунд уучилалт гуйж байгаа юм гэвэл –Мэдэхгүй ээ гээд доошоо харсан чигээр хариулвал.-Галаа би үнэндээ Хандаа та хоёрын дунд юу болсныг мэднэ шүүдээ энэ бүх хугацаанд би

өөрийгөө бүр хаячихжээ хүүхэд ,ар гэр гээд чамайг ч ,харилцаагаа ч анзаарахаа больчихож одоо би залхаж байна, би амьдармаар байна амьд байгаагаа мэдэрмээр байна ,эмэгтэй хүн гэдгээ мэдэрмээр байна Галаа -Хоёулаа салъя гэж эрс шийдэмгий хэлэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *