Нүүр Өгүүллэг “ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг “3-р хэсэг”

“ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг “3-р хэсэг”

8 секунд уншина
0
0
420

Үнэндээ Үжин нөхрийнхөө утас болоод бас бус зүйлийг шалгах тийм ч дуртай биш.Хамгийн сүүлд олоон жилийн өмнө нөхрийнхөө утсыг санамсаргүй үзэж байтал утсанд нь хайрын нялуун үгтэй мессэж

ирсэнээр бүх зүйл утгаа алдаж Үжин бүр их ухаж төнхөн байдлыг улам дордуулаад нөхрийгөө гардаж авсан түүхтэй.Тэр бүхний дараа хэсэгтээ л толгой нь эргэсэн нөхөр нь бараг л тэр хүүхэндээ

дурлачихлаа гэж хэсэг явж байгаад л эргээд ирсэн.Тэр үед нь цаашаа гэсэнгүй хүүхдээ бодоод уучилсан ч дахиж тийм алдаа гаргавал үхнэ гэсэн ч эргэж харахгүй гэж шийдсэн юм.Түүнээс хойш өөртөө бурууг

өгөөд хэрэггүй л юм хумыг нь ухаж төнхөж өөрийгөө ч бусдыг ч баахан зовоочлоо гэж бодсон нь түүнээс хойш нөхрийнхөө хувийн гэсэн юунд ч хүрэхээ больчихож.Уусан архиндаа нам цохиулсан нөхөр

нь удалгүй хурхирч эхэллээ.Утсыг нь автал нөхрөөс нь өөр хүн үздэггүй гэсэн шиг нууц код ч алга шууд л нээгдэв.Хоёр мессеж ирсэн байв.Зүрх нь бага зэрэг хүчтэй дэлсч нээж үзвэл –Намайг уучилаарай

ер нь миний буруу би л эхлүүчихлээ ,-Чи Батаад юу ч хэлэхгүй биздээ гэсэн мессеж байв.Өмнөх мессежүүдээ устгачихаж харваас ойлгомжтой нөгөө хүүхэн.Яагаад ингэж гэр бүлээр нь оролдоод нөхрийг нь ээрээд салахгүй байгааг ойлгосонгүй.Үжин тэнэг хүн биш тул тэр хоёрын дунд ямар нэг зүйл болсоныг төвөггүй ойлгож.Хамгийн сонин нь энэ бүхэн түүнд юу ч мэдрүүлсэнгүй.Нөхрийгөө сэрээн орилж хашгичиж энэ мессежнийх нь учирыг асуун Батаа руу залгаж тэр хоёрын хооронд нэг зүйл болсоныг хурдхан шиг ховолж орхиод бүгдийг нь дуудан нүүрэлдэж

болох л байх.Гэхдээ тэр тэгэхийг хүссэнгүй нэгэнт мэдсэнээс хойш бүгдийг зөнгөөр нь хаяхаар шийдэж.Нөхөртөө ч нэг их гомдсонгүй яг л нэг болох ёстой зүйлд бэлтгэлтэй байсан юм шиг санагдаад байв.Үжин хэдийн нөхөрөө гэх сэтгэлээ гээчихээд ингэж байж ч болох юм. Эсвэл өөрөө ч гэсэн алдаа гаргасан тул хэн хэнийгээ илүүд үзэхийг хүсээгүй байж мэдэх юм.Тэр бүхнээс тайван байхаар шийдэж харин мессежний тухайд нөхөртөө уншсан гэдгээ мэдэгдэхийг хүсчээ.Маш тайвнаар тэгвэл тэр цаашдаа илүү болгоомжтой байж болох юм гэж бодов.Маргааш нь ажилдаа явахаар босч ирсэн нөхөртөө өглөөний

цай бэлдэж өгчихөөд хажууд нь суун –Утсаа харсан уу? гэж асуувал нөхөр нь юу ч мэдээгүй бололтой –Үгүй яасан гэвэл -Өчигдөр чамайг унтаж байх хойгуур мессеж ирээд салахгүй болохоор нь би уншчихсан шүү гэв.Нөхөр нь сандарч байгаа ч тэрийгээ мэдэгдэхгүйг хичээж байгаа нь илт нүүр нь бага зэрэг хүрэнтчихээд утсаа яаран үзээд бүр ч их самгардав.Тэгсэнээ ээрч мууран Батаагийн нөгөө эхнэр нь цаадханд чинь хэлэлгүй надаас мөнгө зээлчихээд л өчигдөр ганц хоёр юм ярьж суусан биш балай балай юм биччихэж –Яадаг балай хүүхэн бэ гэв.Үжингийн уур хүрсэнгүй харин ч бүр хөх инээд нь хүрэх шиг болж –Аан тэгээд чи мөнгө зээлсэн юм бол надад ч ямар хамаа байхавдээ

гэхэд нь Галаа түүнийг олон юм асууж шалгаахгүй байгаад нь баярласан уу ,эсвэл алдаа хийсэн гэмээ гэнэт ухаарсан уу тэвэрч авч үнсээд л –Хайрдаа хайртай шүү чи минь мундаг шүү гэв.-Гэнэтийн энэ үг сэтгэлд нь тийм ч их хүрсэнгүй түүнийг бага зэрэг холдуулаад -хүүхдүүд харчихнаа хурдан ажилдаа яв хоцорлоо гэвэл –Би өнөөдөр эрт ирнэ ээ –хайртайгаа жарганаа гэж чихэнд нь шивнэв.Өмнөх шигээ байсан бол Үжин энэ үгэнд нь баярлаж хөөрөөд л орой болохыг хүлээн биеэ бэлдэн хүлээж суух байсан биз харин одоо бол түүнийг огтхон ч хүссэнгүй.-Ёс юм шиг хийсэн болоод л унтдаг байхдаа хэмээн дотроо бодоод гаднаа хуурамч инээмсэглэл торуулан зогсоно. Нөхрийгөө явсаны дараа тэр эргэлзэх зүйлгүй Баяраа руу залгалаа гэрт нь хүрч

ирэхийг санал болгоход шуудхан л тэднийх рүү гарав.Нэгэнт л нөхөр нь дахиж алдаа гаргасан байхад би яагаад хэсэгхэн ч болов өөрийгөө бодож болдоггүй юм бэ .Би ч гэсэн эмэгтэй хүн гэдгээ мэдэрмээр байна хэмээн дотроо бодож явжээ.Баярын гэр ойртох тусам хайрттайгаа уулзхаар яарах арван наймт шиг л догдолно.Энэ олон хоног түүнд бүр хэдэн жил шиг л урт санагджээ.Гэрийнхээ гадаа түүнийг хүлээж тэсэлгүй харуулдан зогсох Баярааг харсан Үжин тэсэлгүй гүйж очоод тэврээд авав.Тэр хоёр гадаа удтал үнсэлцэж тэднийх рүү орлоо.Санасан сэтгэлээ дэвтээж гэрт нь ороод бага зэрэг тайвширсан хойноо Үжин –Яаанаа сая юу болчихвоо таньдаг хүн амьтан харсан бол яаанаа –Би юу л хийгээд байна даа гэж гэмшингүй зогсоход –

Гадуур хувцсаа тайлаад орохгүй юмуу гэж Баярааг хэлэхэд нь сая нэг ухаан орон дотогш орлоо.Баяраагийн хийж өгсөн алимны шүүснээс хэсэг балгаад -Манай нөхөр намайг дахиад хуураад байгаа бололтой гэж хэлтэл –Баяраа инээдээ барьж дийлэхгүй –Танай хүн ч дээ угийн хэцүүхэн нөхөрдөө гэхэд -чи яагаад тэгэж хэлж байгаа юм гэтэл -Эрэгтэй хүн эрэгтэй хүнээ андахгүй штээ .Эмэгтэйчүүдэд ч гэсэн нэг тийм юм байдаг биздээ яг түүн шиг л.Чамд хайртайгийн хувьд хайртай л байх харин ойртоод ирэх эмэгтэй хүнээс хэзээ ч татгалзахгүй юм шиг санагддагшт эсвэл өөрт таалагдсан.Үжин санаа алдан –Чиний зөвөө гээд их л шийдэмгий Баяраа руу харан намайг үнсээч гэв.Энэ үгэнд нь хөөрч баярлан түүн лүү дөхөж очоод –Тэгэлгүй

яахав гээд уруулыг нь озон үнсэв.Олон хоног бэтгэрсэн сэтгэл,биеийнхээ цангааг ханатал тайлаад Баяраагийн цээжийг дэрлэн хэвтэхдээ Үжин ингээд л цаг хугацааг зогсооё тэгэхүү гэтэл Баяраа –Тиймээ хайрт минь ингээд л цаг хугацааг зогсооё гээд духыг нь үнэрлэв. Удалгүй Үжин дахиад л явах боллоо цагаа хараад манай нөхөр өнөөдөр эрт ирнэ гэсэн би одоо явлаа гэхэд нь –Чи ч намайг нэг сайн цусгүй алж байгаа хүн дээ.Ингээд л явахад чинь надад ямар хэцүү байдаг гээч Үжин минь хүрээд ир л дээ –Зүгээрээ би хоёр хүүхдийг чинь юугаар ч дутаахгүй илүү харж адлахгүй байгаагаар нь л хайрлана гэвэл –Би жоохон хүүхэд биш шүүдээ Баяраа би чамайг багаас чинь мэдэх ч би хүүхдүүддээ тийм хохирол амсуулмааргүй

байна намайг уучилаарай гээд тэднийхээс гарлаа.Үжээн хүлээ л дээ гээд хоцорсон Баяраагийн юу ч юм шидлэх чимээ хаалганы цаана сонстох шиг болов.Тэр гэр лүүгээ явж байх замдаа ингээд л хоёр амьдралтай хүн шиг хоёр нүүр гаргаж амьдрах гэж үү ? гэхдээ өөрийгөө бага ч болтугай өмөөрөн зүгээрээ жоохон л сэтгэлийн жаргал эдэлчихье л дээ энэ олон жил хүлээж байсан тэр жаргалаа ахиад жаахан л амсая тэгээд бүх зүйл хэвэндээ орно гэж бодов.Гэртээ ирж нөхрийнхөө дуртай хоолыг хийж тавьчихаад хүүхдүүдийнхээ хичээлийг давтуулж суухад нь нөхөр нь орж ирлээ.Нээрээ л ойрд ирээгүй эрт цагтаа орж ирэхдээ эхнэрийнхээ дуртай амттан

,хүүхдүүддээ чихэр жимс барьсаар орж ирэв. -За дэлгүүр хоршоо орох дургүй хүн чинь гэнэт юу болоов гэтэл За яахавдээ хайраа хааяа ийм юм байх штээ гээ хацар дээр нь үнсэнэ Үжин инээмсэглэн хоолыг нь аягалж өгөхдөө нэг л жаргалтай харагдана.Галаа дотроо юу болсон юм бол уг нь тэр балай мессежийг уншаад уурлах ёстой хүн өглөө ч зүгээр гаргаад орой ч инээж угтаад .за сайн л биз би илүү зүйл бодоод юу гэхэв харин тэр балай хүүхнээс яажшуухан нэг салдаг юм билээ согтуугийн хар гайгаар нэг ойртчихсон биш өдөр шөнөгүй залгаад лай болох боллоо.Батаад битгий хэлээрэй ч гэх шиг арай гэж үеийнхнээсээ тээр хойно нэг хүнтэй суулаа гээд жаргалтай явахад нь найз нь тэр хүүхэнтэй чинь унтчихлаа гэвэл ёстой түмний ад болно биз.Яахав гэж бодохтой зэрэгцэн тавагтай хоол нь өмнө нь ирлээ. Үжин хоолыг нь

тавьчихаад би хүүхдүүд дээр очлоо гэхэд –Яасан бэ хайраа хамт суу л даа гэвэл эртхэн хичээлийг нь хийлгэж дуусгахгүй бол оройтлоо гээд яваад өгөв.Энэ хооронд утас нь дуугарав –Чөтгөрийг дурсахаар гэж яг залгаж байна шүү гэж бодон автал –Хүүеээ Галаа хаана байна аа найз нь жаахан найзуудтайгаа уучихлаа чи ирээд авчихаач гэхэд нь –Үгүй ээ би гэртээ байна одоо гарч чадахгүй нь гээд ширүүхэн хэлээд утсаа тасалчихав. Төд удалгүй -гоё юмаа танай эхнэр чамтай хамт байгаа гэж бодохоор жоохон харамлах сэтгэл төрөөд байх юм.Чамайг харахгүй бол санаад байдаг болчихож гэсэн байв. Галаагийн дотор уур бухимдал төрж –Чи одоо зүгээр больчих тэгэх үү зүгээр зайлаад өг гээд утсаа унтраачихав.Хоолоо идэж суучихаад зурагтын удирдлага барин

буйдан дээрээ тухалвал Үжин орж ирээд Батаа маргааш эхнэртэйгээ ирнэ нөгөөдүүлээ дуудаад жаахан сууя гэж байна сая над руу залгалаа гэв.Галаагийн нүд тогтохгүй эргэлдэж Яагаад над руу залгаагүй юм бол гэвэл –Мэдэхгүй ээ чиний утсыг болохгүй байна л гээд байсанштээ гэвэл –Аан түрүүн цэнэг нь дуусаад унтарчихсан байх чи юу гэсэн тэгээд –Тэгье л гэлээ хажууд нь тэгээд эхнэр нь мөнгө зээлсэн гээд ам алдчихваа гэж хэлэхдээ Үжин инээдээ барьж ядан албаар түүнийг хатгах гэж зориуд тэгэж хэлэв. -За юу гэждээ бөөн хэрүүл болно биз

сайхан найзуудаараа уулзах гэсэн биш тэр хоёрын хэрүүлийг сонссоор байгаад таарна гэхэд нь –За болж дээ гээд жуумалзав. Галаа түүнийг нэг юм мэдээд байгаа эсвэл бүр мэдчихсэн гэж бодсон ч -энэ бол зүгээр л өөрийх нь айдсаас үүссэн төсөөлөл гэдэгт итгэх нь хамаагүй дээр санагджээ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *