Нүүр Өгүүллэг “ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг “2-р хэсэг”

“ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ” өгүүллэг “2-р хэсэг”

12 секунд уншина
0
1
479

Хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгчихөөд товлосон цагаасаа хэдийн эрт биеэ бэлдчихсэн Үжин цагаа харан хүлээж сууна.Түрүүлж очоод хүлээж байдаг юм билүү? За бас арай ч….-Ер нь яадаг юм удаан

уулзаагүй найзууд эмэгтэй нь түрүүлж очлоо гэхэд яавал гэж хэмээн бодоод уулзхаар товлосон газар луугаа яаран гарлаа.Нөхөртөө найзууд уулзалдая гэж байна өнөөдөр оройтох байх шүүү гэтэл –Заза гэхээс өөр

зүйл хэлсэнгүй.Хотын төвд ирлээ уулзхаар тохирсон рестораны гадаа ирвэл дотор нь нилээдгүй хүмүүс байгаа нь том шилэн цонхоор төвөггүй харагдана.Урьд нь Баярааг байхад тэр хоёр уулзахдаа дандаа

энэ газраар үйлчлүүлж ойр зуурын юм ярилцаж суудаг байжээ.Үүдээр яваад ортол зөөгч ирэн –Уучилаарай та хүмүүс дээр ирж байгаа юу? Үгүй гэвэл манай бүх ширээ захиалгатай байгаа юм л даа гэж эелдэг

хэлтэл ,-Баяраа ширээ захиалсан юм боловуу? Түүний нэрийг хэлэх үү өөрийнхөө нэрийг хэлэх үү гэж эргэлзэж зогстол тэртээ цаад булангаас Үжээн гэх шиг дуулдав.Хартал Баяраа сууж байх нь тэр

өөрийн эрхгүй царайнд нь мишээл тодроод тэртээ багын дэггүй шар ангийх нь хөвгүүн нүдэнд нь яг хэвээрээ харагдана.Зөөгч рүү харан –Аан тэнд гэж Баяраа руу заавал ойлгосон бололтой инээмсэглэн холдов. Үжинг дотно аргагүй тэвэрч угтан сандлыг нь хойшлуулж өгөөд –Би бүр таван цагийг хүлээж тэссэнгүй ээ- Харин тэгтэл чамайг ч бас ингээд эрт хүрээд ирнэ гэж бодсонгүй шүү гэж үгээ эвлүүлж ядан хэлэх Баяраагийн өөдөөс –Харин тиймээ би ч бас гээд инээмсэглэн харав- -Миний найз яг хэвээрээ байна .бүр ч хөөрхөн болчихож за тэгээд юу хийгээд байна даа гэрийхэн нь сайн гэх мэт асуултанд Туул –

Би өчигдөр чамд хэлээ биздээ бүгд сайн сайн яг хэвэндээ хүүхдүүд том болсон нөхөр ажилаа хийгээд л би яахавдээ бага хүүхэд дээрээ ажилаа бүрмөсөн хаясан чи мэднэ штээ тэрнээс хойш л гэртээ сууж байна даа гэж санаа алдаад.-Би ч өөрийгөө л яриад чиний тухай огт асуугаагүй байна лээ –Чи нээрээ гэр бүлтэй болоо юу? Гэвэл -Үгүй ээ найз нь хүнтэй суугаагүй таарч тохирох хүн гарч ирсэн ч үгүй ,өөрөө хайж гүйсэн ч үгүй гэвэл энэ үгэнд нь баярлах шиг болсон тул өөрөөсөө бага зэрэг ичэв, -За ангийхантай холбооотой байгаа юу? Гэж Баярааг асуухад Үгүй ээ ер нь холбоогүй байгаа сүүлд нэг Зоригоотой гадуур

явж байгаад таарсан цаадах чинь ёстой аймар бүдүүн болчихсон байналээ гээд баахан инээлдэв.Тэр хоёр ийнхүү ойр зуур ангийнхан болоод гэр бүл аж амьдралаа ярилцан хажуугаар нь нэг лонх дарс дуусгаад багагүй халцгаав. Баяраа –Үжээн чи найзынхаа сэтгэлийг мэднэ биздээ ганцхан хүнийг л энэ сэтгэл дотроо хүлээж суудгийг гэтэл түүний нүүр хоромхон зуур минчийж улайгаад доошоо харан үг дуугарсангүй. -Үнэндээ би чамд нэг хэсэг их гомдож явсан.Анхны чинь хүүхэд төрөөд удаагүй байхад чи нэг шөнө над руу уйлаад залгасан.Би явж очтол танай нөхөр чамайг хуурч байгаад баригдсан одоо би сална

барина гээд л уйлаад л байсан уйлаад л байсан.Яг үнэндээ намайг тэр үед юу бодож байсныг мэдэх үү –Тиймээ ингээд салчихаасай хүүхдээ ухаан ороогүй байгаа дээр аавыгаа гэж сайн таниагүй байгаа дээр салаад над дээр хүрээд ирээсэй гэж зөндөө хүссэн.Танай хүн ч нэг хэсэг толгой нь эргэж жинхэнэ явсандаа.Тэр хооронд би чиний хажуугаас аль болох холдохгүйг хичээсэн –Чи намайг зүгээр найз гэдэг утгаар нь хандаж байсан ч би өөр бодолтой байсан юм шүү.Одоо ч гэсэн би тэр бодолдоо бат зогсдог гэвэл Үжин-Тиймээ тэр үед үнэхээр хэцүүү байсан чи дэргэд байсан тулдаа л би тэр үеийг, давж гарсан байх төрөөд удаагүй байсан болоод ч тэрүү ? их эмзэг байж билээ.Гэхдээ би

чамд хэлсэн шүүдээ Баяраа хоёулаа үнэхээр болохоор байсан бол өдийд суучихсан л байгаа нөхрөөс минь өөр намайг чин сэтгэлээсээ хайрлах хүн олдохгүй ээ –Одоо бүр хоёр ч хүүхэдтэй болчихсон хүн чамтай ийм зүйл яриад суух эвгүй байна гэвэл –Заза би ойлголоо дахиж энэ тухай цухуйлгахгүй байя хэмээн сууж байтал зөөгч ирэн Уучилаарай манайх өнөөдөр дотоод ажилтай учир арван цагаас хаана сүүлийн захиалга авч байна гэхэд нь Баяраа –Миний найз жоохон сууна биздээ тэгвэл хоёулаа шууд манайд очъё гэв.Үжин ч эргэлзсэнгүй –Тэгье гээд тэр хоёр Баяраагийнх руу явлаа. -Олон давхар

орон сууцны гадаа ирэн зогсоод –Найз нь хуучин байраа Япон явахдаа зарчихсан чи мэднэдээ энэ байрыг сая ирэхээс хэдэн сарын өмнө дүүгээрээ үзүүлж авахуулсан юм дажгүй юм билээ талбай томтой гэвэл –Мхм хэмээн даган алхлаа. Гэрт нь явж орвол нээрээ л талбай томтой сэлүүхэн харагдана.-Ганцаараа амьдарч байгаа хүнд жаахан эвгүй л юм билээ яваандаа дасах биздээ -Чи орж гарч найз дээрээ хааяа хүрч ирж байвал найз нь баярлана шүү гэж Үжин рүү харан инээмсэглээд дахин нэг дарс хоёр хундагатай авчирав.Тэр хоёр ч нилээн халж бага насны хөгтэй явдалуудаа ярилцан нилээн л дуу шуутай ,инээд наргиантай сууцгаана.Баяраа Үжинд ойртон суугаад

найз нь чамд бэлэг авчирсан нүдээ аньдаа гэвэл –Хөөх надаа юу За гээд нүдээ аньтал гаранд нь нэг зүйл зүүж өгч байгаа нь мэрэгдэв.-За одоо нээ гээд хартал нүд гялбам болор шигтгээтэй чамин гарын зүүлт байх нь тэр.-Хөөх баярлалаа гэж түүн лүү хартал Баяр ч өөдөөс нь талимаарсан нүдээр ширтэнэ.Тэр хоёр бага багаар бие биелүүгээ соронз мэт татагдаж нэг л мэдэхэд үнсэлцэж эхлэв.Үжин гэнэт ухаан орон нэг хойш болоод –Намайг уучилаарай би биеэ барьж чадсангүй –Би одоо явах хэрэгтэй байх гээд болсох гэтэл Баяр гарнаас нь татаж өвөр дээрээ суулгаад дахин үнсэлцэв.Баярын гар Үжингийн бүх биеэр тэнүүчилж бага багаар хувцсыг нь нимгэлж байлаа.Эр хүний халуун

дулаан энхрийллийг нөхрөөсөө амсаагүй удсан түүний амьсгаа түргэсч зүрх нь хурдан хурдан цохилж яг энэ мөчийг хэзээ ч дуусгамааргүй санагджээ… -Үнэхээр сайхан байлаа гэж Баяраагийн цээжин дээр нүцгэн хэвтэх Үжинг амьсгаадан хэлэхэд чамд ямар байснаа үгээр илэрхийлэх ч боломжгүй нь гэж Баяраа хариулав. Туул босон хувцасаа өмсөөд цаг хартал хэдийн шөнийн гурван цаг өнгөрч байлаа.Утасныхаа дууг хаасан байсан тул утсаа хартал дүүгээс нь хоёр дуудлага ирсэнээс бусдаар нөхөр нь огт залгаагүй байх нь тэр. Баяраа хоноод явж болохгүй гэж үү гэтэл –Чи мэднэ ш тээ мэдээж болохгүй гэхэд нь –Заза би чамайг унаанд суулгаж өгье хамт гарая гээд гэрээс нь

гарцгаав.Такси ирэн зогсоход Үжингийн духан дээр үнсээд –Чамтай хамт амьрах л миний мөрөөдөл болчихоод байна даа дахин уулзатлаа баяртай гэхэд нь зүрх сэтгэл нь догдлохын дээдээр догдолж хоцров. Яаран гэртээ орж иртэл нөхөр нь ирээгүй байх нь тэр.Дүү нь харин нойрмог босч ирээд –Дүү нарын хичээлийг хийлгэсэн гэрээ нилээн буулгасан ноцолдож ноцолдож л унтлаа гэхэд нь Туулын санаа амарч шуудхан шүршүүрт орохоор ариун цэврийн өрөө лүүгээ явж оров.Нөхөрийгөө ирээгүйд гайхан залгатал утас нь холбогдох боломжгүй байх нь тэр.Ердийн үед ийм зүйл тохиолдоход яасан юм бол ирэхгүй юм байхдаа хэмээн сэрвэлзэж хонодог байсан бол одоо ирээгүйд нь бага зэрэг баярлах шиг болжээ.Шүршүүрт орж дуусчихаад

унтхаар хэвтэхдээ Баяртай амталсан тэр бал бурмын мөчөө ахин дахин бүр ахин дахин мэдэрч санасаар сэтгэл нь догдолж хонов.Үүр хаяарч байхын алдад нөхөр нь халамцуу орж хажуугаар нь шурган унтах шиг болжээ. Өглөөнийхөө цайг бэлдчихээд нөхөрөө ажилд нь явуулахаар сэрээвэл өнөөдөр амарнаа гэж нойроо харамлан хэлээд буцаад унтаад өгөв. Өнөөдөр амрахаа мэдээд л өчигдөр жаахан дарвичихаж дээ гээд гэрээ цэвэрлэн зогстол утсанд нь мессеж ирэв,Баяраагаас байлаа –Сайхан амарсан уу? Гэхийг нь хараад Үжингийн дотор нөгөө арван наймтай охин аль хэдийн эргээд ирчихжээ.Сайхан амарлаа чи сайхан амарсан уу гэтэл төд удалгүй

-чамайг бодоод унтаж чадсангүй гэхэд нь .Өөрийн мэдэлгүй л инээчихсэн ,хийж байсан ажилаа ч мартаад зогсож байв.Нөхрийнхөө –Хайраа ус өгөөч гэх дуунаар л гэнэт ухаан орон –Би нээрээ юу хийгээд байна аа -ингэж хамаагүй харьцаж болно гэж үү? Нөхөртөө баригдчихвал юу болох бол гэж бодоод нөхөртөө хүйтэн ус дөхүүлж өгөнгөө бүх мессежээ устгачихав.Хогоо асгачихаад ирье гэж гарахдаа Баяраа луу залган –Хамаагүй мессеж бичиж болохгүй би өөрөө бичэе гэвэл –Чи айгаад байгаа юм уу ? гээд утасны цаанаас хөхрөв.Тэгэхэд нь гэнэт бага зэрэг бухимдах шиг болж –Чи хүүхэдгүй болохоор ойлгохгүй байх өчигдөрийн хийсэн зүйл миний хувьд байж боломгүй алдаа гэж хэлсэнийхээ дараа бага зэрэг санаа зовон арай ч ширүүдчихэв үү? гээд Баяраа гэхдээ би хэзээ ч харамсахгүй ээ тэр

үйлдэлдээ үнэхээр сайхан байсан гэвэл Баяраа надад ч бас гээд тэр хоёрын яриа өндөрлөв. Хэд хоног ердийнхөөрөө өнгөрч байлаа энэ хооронд Баяраа залгаж нэг мэссэж бичиж нэг үзсэн ч Үжин энэ чигээрээ түүнтэй харилцаагаа тасалхаар сэтгэл шулуудаад байлаа. Нөхөр нь хажууд нь байвал арай л аргамжаатай байх юм шиг санагдаж ядахад нөхөр нь ердийнхөөсөө нэг л оройтоод ойр ойрхон халамцуухан ирдэг болсон нь нэг л таалагдахгүй байв.Гэмт хүн гэлбэлзэдгийн адилаар өөрийнхөө буруу зүйл хийснийг мэдэж байгаа учир нөхөртөө хамаагүй юм хэлж чадахгүй дэмий л санаа алдан харж хэвтэнэ.Нөхрийн эзгүйд Баярааг гэх сэтгэл асар хүчтэй оргилж ,нөгөө

л нэг шөнө нь байн байн бодогдоод л байна.Ярьмаар ,уулзмаар санагдаж утсаа аван хэд хэд залгах гэж оролдоод хүчлэн байж өөрийгөө болиулав. Нөхөр нь нилээн халамцуу орж ирэн хувцасаа тайлан орондоо орлоо.Үжин -ер нь ямар хүмүүстэйгээ ингэж ууж идээд яваад байдаг болчихвоо гэж бодоод унтсан хойгуур нь утсыг нь шалгах талаар бодож хэвтэв…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *