
Орноосоо босч аяга кофе уучихаад жаал өглөөний цай бэлдэж дуусаад хүүхдүүдээ сэрээн хичээлд нь хүргэж өгч ирээд гэрээ цэвэрлэнэ.Энэ бол Үжингийн ёс юм шиг тогтсон хийдэг зүйлс.За энэ хооронд нөхөр
сэрээд яаран сандран ажилдаа явна.Тэгээд шөнийн нэг хоёр өнгөрч байхад ирээд дахиад л өглөө гарна.Хааяа нэг амардаг өдрөө үд өнгөртөл унтаж аваад найзуудтайгаа уулзхаар гарна.Үжин хэдийн
үүнд дасчихаж найзуудынхаа тэмдэглэлт баяраар хэдэн дүү нараа гэртээ дуудаж хүүхдүүдээ харуулчихаад гарахдаа харин ч нэг гангалхыг үзүүлж өгнө дөө.Бүгд л түүнийг хоёр хүүхэд төрүүлсэн
гэмээргүй шүү,чи ч нөхрөөрөө тэжээлгээд ямар ч стрессгүй гэртээ зүгээр хэвтэж байгаа юм чинь хэвэндээ байх нь аргагүй л дээ гэж хор малтана.Гэрийн ажил ч ямар нэр хүндтэй бишдээ гээд энэ ярианд нь
хэдийн дасчихаж.Анх түүнийг 18 тай охин байхад л нөхөр нь болох Галаа ёстой эр хүний хамаг л мэхээ хэрэглэж авч сууж билээ.Уйлж дуулж Үжинг хүлээж хоносон шөнүүдийг нь хэлээд ч яахав.Мэдэх нэг

нь мэддэг л юм.Тэр үеийг бодох бүрт Үжин догдолдог хэвээр хэзээ ч хамаагүй дуудсан цагт нь ирээд түүний яриаг анхааралтай сонсоно.Баярласан уйлсан бүхий л үед нь нэг зангаараа түүний хажууд байх Галаагийн нөмөр нөөлөгт тэр дасчихаж.Тэмдэглэлт баярыг алгасалгүй бэлэг бэлдэж өгнө.Мөнгөгүй байсан ч баахан уярам хайрын үгстэй ил захидлаар бөмбөгдөх шиг болно.Тэвхийтэл нь жижиг дөрвөлжин хайрцганд хийгээд хадгалчихсан Галаагийн захиануудыг одоо ч хааяа гаргаж ирэн уншиж суух дуртай.Нэг удаа түүнийг нь харчихаад –Одоо наад балай юмнуудаа хаяач хог хог гэж хэлэхийг нь сонсоод их л гомдож билээ.Галаа одоо Үжингийн араас
гуйж ,уйлж дуулж байж авч суусан энэ түүхээ сонсох дургүй.Хааяа нэг ойр дотны найз нөхдийг цугларалт болж энэ яриа хөндөгдөхөд тэр хөмсгөө зангидаад яриаг өөр тийш нь залах гэж хичээнэ.Хамгийн сүүлд түүнээс хэзээ магтаалын үг сонссоноо ч мартчихаж ,түүнд таалагдах гэж өмссөн хувцсыг –Зүгээр байна аа гэхээс өөрөөр илэрхийлэхгүй.Сүүлдээ ч Үжин за муухай байна гэж хэлэхгүй л бол болоо гэж бодоод нэг их тоохгүй.Хүүхдүүдийнхээ хажуугаар өөрийгөө хаяхгүйг их хичээнэ.Арьсаа их арчилж, хааяа нэг дасгал хийдэгийн хүчинд өөрийгөө бас ч гэж сайхан хэвээрээ байгаа шүү гэж бодно.Хааяа нэг Галаагийн найзууд гэр бүлийн хамт тэднийд үе үе
цугларна.Эмэгтэйчүүд нь хэдэн хүүхдүүдийн хичээл ном, сурлагаас авхуулаад л будаг шунх энд тэндхийн салоны хямдрал, эрчүүл нь улс төр спорт гэсэн яриагаар хоёр талд талцаад суучих нь Галаагийн нэг найз нь удаан ганц бие явсаны хүчинд саяхан л нэг эмэгтэйтэй дотносч хамт амьдарч байгаа.Тэр эмэгтэй найзуудых нь дунд шинэхэн бэр учир Үжинтэй их л дотносох гэж хичээнэ.Хааяа нэг Галаагийн ахуй амьдралдаа хэр ханддаг тэгээд л өөр хүүхэн шууханы асуудал байдаг эсэх гэх мэт зүйлс асуух нь Үжинд бага зэрэг эвгүй санагддаг ч ер нь нийтэч яриасаг хүний хувьд тэгэсгээд бүх зүйлээ хэлээд л өнгөрнө. Уулзалтан дээр түүнтэй юм ярихгүй ч үйл хөдлөл болгоныг нь ажиглаад өмссөн хувцас. Хэрэглэдэг будаг шунхыг нь хүртэл нэг
бүрчлэн асуугаад байхаар нь ер нь эвгүй санагдаад байгаагаа өөрт нь биш ч Галаад хэд хэдэн удаа хэлээд амжиж.Эрэгтэй хүн ямар эмэгтэй хүмүүсийн нарийн ширийн асуудлыг мэдэрч ойшоох биш Галаа ч нэг их тоосонгүй.Тэр нэг өдөр ажилынхаа шинэ жилд явчихаад үүрээр ухаангүй шахуу орж ирэхэд нь утас нь дуугараад салсангүй.Автал нөгөө шинэхэн бэр найзых нь эхнэр Хандаа үгийн зөрүүгүй хүүеээ найзаа гэртээ гайгүй орсон уу –Чамайг л заавал явна явна гээд байхаар чинь явуулчихлаа шүү тэрнээс биш тийм согтуу хүнийг хонуулмаар л байлаа гэх нь сонсогдов.Үжингийн уур нэг дүрсхийснээ за согтуу хүнтэй юу ярихав эрүүл дээр нь л ярия.Дээр нь Батаа хамт
байсан биз –Би юу л бодоод байна даа гэж бодоод нөхрийгөө унтуулав.Маргааш нь шөнийн болсон явдлыг асуутал уг нь шинэ жилээ тараад шууд ирэх гэж байтал замд Батаа залгаад манайд ирж жоохон ууж хань болж суугаач гээд тэгээд хадуурсан хүн чинь яваад очтол өөрөө хэдийнээ тас үсэрчихсэн байдаг юмдаа.Би тэгээд Хандаатай юу хийж удаан суухавдээ хэд татаад би өөрөө ч муудаад байхаар нь хүрээд ирсэн гэв.Үжин ч бага зэрэг санаа нь амарч –За л гээд өнгөрөв.Түүнээс хойш хэд хэдэн удаа шөнө дунд Батаа биш Хандаа нөхөр лүү нь залгаад ууж байна ирэхүү гэж асуух нь жаахан хачин төвөгтэй санагдаад болсонгүй.Яагаад над руу залгаж болдоггүй
юм бол дараа уулзхаараа хэлье гэж бодоод нэг уулзалтан дээр хэлээд тавьтал тэнд байсан бүх хүмүүсийг дуудаж байгаад –Хүүеээ Үжин намайг нөхөртэйгөө хардаад байвал яах уу гэж хэлсэн нь өөрийг нь үнэхээр ичгэвтэр байдалд оруулчихаж.Батаа -Найз гэртээ удаан суусаар байгаад одоо бүр зүгээр байгаа хүмүүс хардаад байдаг болоо юу гэж цаагуураа эхнэрийгээ өмөөрөх маягтай хэлэх нь бүр дургүй хүргэчихэв.Ер нь л их сүжрэээд хэрэггүй хүүхэн юм байна гэж дотроо мэдэж аваад –ӨӨ уг нь тийм утгаар хэлээгүй юмсан чи харин хардуулмаар байвал хардаж болно шүү гэхэд –За найзаа гомдоод байгаа юмуу даа гэж инээх нь нэг л хорлонтой санагдана. Гэр орны
ажил ,нөхрийн анхаарал халамж дутаж ядаж явхад энэ хүүхэн нэмэгдчихээр Үжинд бүр дарамттай санагдаад болдоггүй.Хүн харахад аз жаргалтай энгийн нэг гэр бүл ,гэтэл эмэгтэй хүнийхээ хувьд асар их хайр халамжаар дутагдаж явааг хэн ч мэдэхгүй.Тэр хуучины Галааг л хүсч байв.Дахин арван наймт шиг ,сэтгэлээрээ жигүүрлэж хоёул хөтлөлцөөд үүлэн дээгүүр нисэхийг л хүснэ.Хааяа нэг нөгөө ажилаа хийсэн болчихоод буруу харан унтаад өгөхөд нь хүртэл ганцаар гансарч нойр нь хулжихдаа өмнөх амьдралаа бүр л их үгүйлнэ. Тэр нэг орой түүний утас дуугарч автал –Сайна уу найз нь Японоос ирчихлээ гэх танил хоолой сонсоход тэр дороо л Баярааг гэж
мэдэв.Найман жил ямар хурдан юм бэ –яасан сонин хүн бэ гэж их л догдлонгуй ярихад –Маргааш уулзая чамайг харъя хүүхдүүд нь том болж байна уу нөхөр нь сайна уу гээд л асууж гарав.Удтал утсаар ярьж дуусаад маргааш уулзхаар болон цаг товлоод сэтгэл дотор нь удаан мэдэгдээгүй тэр догдлол эргээд ирэх шиг болжээ.Нэг л бие нь хөнгөрөөд зүгээр л инээмээр эсвэл орилмоор гүйж дэвхцмээр санагдаад байгаадаа өөрөөсөө ч ичих шиг.Хоёр хүүхдээ унтуулчихаад усанд орон маргааш өмсөх хувцсаа бэлдээд, нэг л унтаж чадахгүй догдолж хэвтэнэ.Яг энэ үедээ бага байхдаа ямар нэгэн баяр маргааш

болно гэж бодоход л догдлоод нойр нь хүрдэггүй байсан үеэ эргэн санав. Баяраа ямар болсон бол хэр өөрчлөгдсөн бол би яагаад түрүүн дандаа л өөрийнхөө талаар яриад түүний талаа асуусангүй вэ.Хүнтэй суусан болов уу гэх бодлууд толгойноос нь салсангүй…..