Home Өгүүллэг “СЭТГЭЛИЙН АНИР” өгүүллэг төгсгөлийн “3-р хэсэг”

“СЭТГЭЛИЙН АНИР” өгүүллэг төгсгөлийн “3-р хэсэг”

0 second read
0
0
661

Зүрх оволзож амьсгаа түргэсэн – Бат… Бат байсан байна шүү дээ гэж би өөртөө дуун алдав. нялх багын минь найз. Анхны хайр, бүхий амьдралаа надад золиослон өгсөн Бат минь ирээд явсаныг ойлгож би

хиртхийн цочив. Энэ удаа ч гэсэн би түүний надаас хүссэнийг өгөлгүй гомдоогоод явуулчихсан аж. “Чи түүний амьдралыг булаан авсан луйварчин шүү” гэх ёозгүй бодол цээж нудчина. – Агий эгчээ таныг

захирал дуудаж байна. Намайг ажлаа орхичихоод самгардан зогсоог гайхан харсан захирлын туслах эргэн явав. – За одоохон. Би мөн сандран хэлээд шинэ ирсэн захиралд ажлаа танилцуулахаар ширээн

дээрээс дэвтрээ шүүрэн аваад ухасхийн гарав. Намайг ороход шинээр ирсэн захирал биелэг эр халууцсан бололтой үнэтэй даавуун цамцныхаа энгэрийг задгайлчихаад инээд алдан утсаар ярьж байгааг

хараад зүрхээр часхийн хатгуулаад би хөдөлгөөнгүй зогсов. Миний анхны хайрын эзэн намайг арван хэдэн жилийн өмнө орхисон Болдоо байлаа. Болдоо надаас ажлын холбогдолтой хэдэн зүйлийг асуухдаа

хоолой шахан байж сүрийг үзүүлэн байв. – За Агиймаа. Чи энэ банкинд хамгийн олон жил ажилласан эдийн засагч байна шүү дээ. Би чамд итгэж байнаа. Тиймээс чамд энэ ажлыг даалгах гэсэн юм. Цагийн дараа чам дээр Төгөлдөр гэгч зээлдэгч ирнэ. Барьцаа нь хангалттай юм байна лээ. Хүссэн зээлийг нь гаргах боломж бүрдүүлээрэй. Ер нь тэгээд хамт ажиллаж байгаа улс бие биенээ зөвөөр ойлгох хэрэгтэй. Би чамайг “Ахлах” болгоноо. Болдоо багын

дээрэнгүй зангаа огт гээгээгүй бөгөөд тэр зангаараа дээгүүр харан надад захирамж буулгахад миний зэвүү хүрч хар цагаан дуугүй түүний өрөөнөөс гарав. Хамгийн харамсалтай нь Болдоо намайг огт танихгүй байлаа. Мартах ёсгүй ариун хайрыг минь мартсан түүнд гомдохдоо би мөрөө чичрүүлэн зөөлөн мэгшиж явлаа. Төдхөн түүний явуулсан урилгагүй зочин миний өмнө ирж суусан нь жаал ахын минь найз Төгөлдөр. Төгөлдөр мөн дээгүүр харан тамшилзаж – Би

төгөлдөр гэдэг хүн. Болд захирал намайг явуулсан гэснээ багсайтал барьсан бичиг цаас над руу сарвайв. – Энэ юу юм бэ? – Зээлийн бичиг баримт. Би түүний сарвайсныг авахаас өөр аргагүй тул аргагүйдэн авав. – Та хэдэн төгрөгний зээл авах вэ? – Хоёр зуун сая. Захирал чинь мэдэж байгаа. Миний тэсвэр алдарч мөнөөх бичиг цаасыг нь түүнд буцаан өгөөд – Энэ боломжгүй гэж хоолой чичрүүлэн хэлэв. – Яагаад… Танай захирал зөвшөөрсөн ш дээ. – Болохгүй… Болохгүй болоод л тэр… Би хахирган дуугаар хашгирах шахам хэлээд цаас шүүрэн авч ажлаас

халагдах өргөдөл бичив. Ажлаасаа халагдсандаа би ер харамсаагүй юмдаг. Би жаахан охин аятай гүйсээр Батын ажлын газрыг олж очин түүнийг гэрийг заалган яаран яарсаар тэднийх үрүү явав. Сэтгэл улам яарах аж. Бат маш сайн сурлагатай хүүхэд байсан. түүний хүүхэд аав шигээ сайн сурдаг хүүхэд байж таарна. Намайг Батынд очиход эцгийгээ өвчөөд төрчихсөн аятай адилхан залуу хүү хашаандаа тарьсан ногоог хураана. Бат ямар нэгийг хийж буй бололтой тонголзоно. Онгорхой хаалгаар сайхан хоолны үнэр ханхийж – Өвгөөн

хоолоо ид хэмээн жаргалтай дуугаар хэлэх эмэгтэй хүний дуун гарахад Бат өндөсхийн нэг их баясгалантай инээд алдаад гэр өөдөө том том алхан ороход би хойш ухрав. Бат маань ядуу тарчиг эд мөнгөөр дутмаг амьдарч буй ч сэтгэлээрээ хангалуун жаргалтай амьдарч буйг би харав. Түүнийг дууриасан залуу хөвгүүн тэдний гэрт мандсан нар бололтой. Тэр нарыг улам гэрэлтүүлэхийн төлөө би

тэдэнд туслах ёстойгоо ойлгов. Намрын тэр оройн жаргах наран Батын гэр дээр шижиртэн цацарч харагдахад би баясан инээмсэглэв. Сэтгэлээс минь бул хар чулуу аваад хаячихсан аятай хөнгөрч би Батын хашааны үүдэнд бие халхлан удтал зогсов. Бага насны минь гэгээн дурсамж унаган сэвлэгт багын анд минь сэтгэл дүүрэн амьдарч

байгааг би үзэж, сэтгэл минь эргээд бага насаа анирлан дурсч эхлэхэд би гэр өөдөө яаран эргэв. Насан багын минь гэгээн дурсамж… уулын намраа гэж… Тийм тансаг ертөнцийг сэтгэл анирлахгүй гээд яахин билээ…

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…