Нүүр Өгүүллэг “СЭТГЭЛИЙН АНИР” өгүүллэг “2-р хэсэг”

“СЭТГЭЛИЙН АНИР” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
432

Юу хийж зогсоо юм бэ? Агий… – Зүгээр л… – Философич энд ирээ юу? – Ирсэн. – Юу гэж өвчигнөж байна даа цаад хэнхэг чинь… – Юу ч гээгүй. – Зүйлэг өвчин туссан аятай газар шагайгаад явдагсан. юу болоод

гүйгээд байгаа юм бол… Батыг өмөөрөх шиг болсон би мөрөө хавчив. – Явах уу? – Хаашаа… – Гол уруу. Өө тийм энийг чамд. Энэ шоколадны амт бол миний чамд өгөх хайрын амт шүү. – Балайраад байгаач. –

Баярлаад ав л даа. Би чамд хайртай. Хоёулаа үерхье. Сургуулийн олон хөвгүүд намайг үерхье гэж гуйдаг ч би тэр өдөр Болдоод зөвшөөрч анх удаа эр хүн сугадан алхсан нь ангийн маань хөвгүүн байлаа. Болдоо

бид хоёрыг үерхсэнээс хойш Бат бүр ганцаардмал болж сургуулийн номын сангаас салахаа болив. Философич хоч нь “Өвгөн философич” болж хувирав. Түүний ийм байдлыг харах надад хэцүү байсан ч би

түүнтэй таарахаас аль болох зайлсхийдэг байв. Аравдугаар ангиа төгссөн ч би гавьтай үзүүлэлтгүй тул ар өврийн хаалган хэрэглэн гүйсэн эгч маань намайг яаж ийгээд Монгол Улсын Их Сургуулийн

Эдийн засгийн ангид конкурс өгөх болгов. надтай цуг Бат шалгалтанд орох болж бид хоёр цуг сууж элсэлтийн шалгалт өгөхөөр болов. шалгалтын тоог бодож чадахгүй тул би дэмий л царай барайлган суутал Бат миний өмнөх цаасыг авч миний бодлогыг бодож эхлэх нь тэр. би дотроо баярлавч намайг шалгалтын ажлаа хүнээр хийлгэснийг шалгалтын комиссынхон мэдчих вий хэмээн түгшиж суулаа. харин тэр үед би “Яанаа. Бат өөрийнхөө шалгалтын ажлыг хийж чадах боловуу” гэж огт бодоогүй юм. мэдээж шалгалтын цаг дуусахад Бат

маань хоосон цаасаа хураалгаад мөн л доош шагайсаар гараад явчихав. тэр үед түүний сэтгэлд чухам юу бодогдож байсан бол доо хөөрхий. Намайг шалгалт өгөөд гарч ирэхэд Болдоо инээмсэглэн угтаж Америкт сурахаар явах болсноо хэлж билээ. Америкт сурах болсон Болдоо миний сэтгэлийг өөртөө тэр чигтээ аргамжсан атлаа тэр өдрөөс хойш надтай дахиж уулзсангүй байсаар холын Америкийг зорив. Арван найман насны тэр намар манай нутагт дэндүү сайхан

болж байсан ч би бас надад дурласан Бат сэтгэлдээ хагацлын гунигтай тэр намрыг үдсэн юм. гэсэн ч би Батын амьдралаа золин байж надад өгсөн тэр замаар Нийслэл хотыг зорьж Бат маань нутагтаа үлдсэн юм даа. Шатаж явсан дурлалдаа хаягдаж цэцэглэн дэлбээлсэн залуу насаа гундаасан би зөвхөн хичээлдээ шамдахаас өөр зорилгогүй болсон юм. тиймээ би сайн сурч чадсан. Тийн сар өдрийг өнгөрөөж байхдаа би намайг царайчлан ширтдэг байсан Батын том алаг нүдийг үе үе харах шиг болдог байлаа. Би дээд сургуулиа амжилттай төгсч банкны эдийн

засагч болж сайн ханьтай ханилж хоёр хөөрхөн үрийн ээж болон амьдрал маань төлөвшин тогтвортой боллоо. Гэхдээ үе үе сэтгэл ямар нэгийг анирлан гунигт автана. чухамдаа анхны хайрын минь эзэн Болдоог уу, аль эсвэл хиргүй цагаанаар намайг хайрласан Батыг үгүйлэн дурсав уу гэдгээ өөрөө ч үл ойлгоно. Аав минь бурханы орон бараадаж ээж ах нар минь хотод шилжиж ирсэн тул арав гаруй жил нутгаа ч ер зорин очсонгүй. жил жилүүд түүчээлэн өнгөрөх бүр би Батыг өрөвдөн бодож түүний хамгийн эрхэм зүйлийг хулгайлаад авчихсан ачтай сэтгэл эмзэглэнэ… мөн л намар болж навчис хөлөөр

хөглөрсөн нэгэн шаргал өдөр миний өмнө дөч хол гарч буй боловуу гэмээр нэгэн эр сууж байлаа. шар хантааз өмссөнийг харахад тэр хүн хот тохижилтын үйлчилгээний ажилтан бололтой. – Сайн байна уу. Таньд юугаар туслахсан бол… Би хэвшмэл болсон хэдэн үгийг аль болох эелдэгээр хэлэн нүүрэндээ хиймэл инээмсэглэл тодруулаад компьютерын дэлгэц ширтэв. – Цалингийн зээл авах гэсэн юм. – За. Нийгмийн даатгалын дэвтрээ өг дөө. Тэр хүн нүүрээ буруулан байж дэвтрээ надад өгөхөд би огтхон ч тоосонгүй дэвтрийг нь авав. Угаас бүрэг дорой улс алийг тэр гэх билээ. Би түүний нийгмийн даатгалын

дэвтрийг үзвэл өмнө нь цалингийн зээл авчихсан нэмж зээл авах хүсэлтэй байгаагаа түгдчин тайлбарлав. – Та хэдэн төгрөгний зээл авах гэсэн юм бэ? – Ганц сая төгрөг нэмж авах гэсэн юм. Хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд… – Та тултал нь авчихсан юм байна шүү дээ. энэ удаха боломжгүй ахаа. – За мөн хэцүү мю болох нь дээ. ямарч арга алга уу? – Харамсалтай байна. Би таньд тусалж чадахгүй нь. Намайг ингэж хэлэхэд тэр хүн маш удаанаар босохдоо сэтгэл

хирдхийм зовиуртайгаар сүүрс алдахад би түүнийг анзааран харав. Нилээд хэдэн үрчлээс бүхий хатингар бор царай, баргар хүнхэр духан дор эргэлдсэн том алаг нүд ихэд цөхрөнгүй чийгтэн байснаа ус мэлтэгнэн дүүрэхэд мөнөөх эр маш хурдан эргэж алхахад саахи эрийг нэг их таньдаг хүн шиг санагдаж би араас нь харав. нэг л танил алхаа шиг. Нэг л таньдаг нүд. Юу билээ дээ энэ чинь… Банкинд хүн олон

байсан тул дараагийн хүн миний өмнө ирж суув. хэд хэдэн хүний асуудлыг шийдсэний дараа би өөрийн эрхгүй дуу алдаж духаа алгадаад авахад харилцагч маань намайг гайхан харав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *